НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН
2021-05-07 10:15:13 Нийтлэгдсэн: Халуун сэдэвНийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг. Эдгээр хууль, тогтоомж нь уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил бий болсон.Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан юм.Хуулийн төслийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ынгишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ынгишүүн Х.Булгантуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор/PhD/Д.Ганзориг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор /PhD/, дэд профессор А.Бямбажаргалнархэлэлцүүлэгөрнүүллээ. Д.Сумъяабазар: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хотын нийгэм, эдийн засагт томоохон өөрчлөлт авчирна Д.Сумъяабазар:-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Улаанбаатарын эрх зүйн үндэс, хотын Үндсэн хууль гэж хэлж болно. Энэ хууль нийслэлийн нийгэм, эдийн засагт томоохон өөрчлөлт авчирна гэж бодож байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн гол үзэл санаа юу вэ гэдэг талаар Д.Ганзориг доктор уншигчдад онолын талаас нь тайлбарлах уу? Д.Ганзориг:-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль анх 1992 онд батлагдсан. Төр, орон нутаг юу хийх вэ, ажил, үүргийн зааг юу байх вэ, хөрөнгө мөнгөө яаж босгох вэ, хэрхэн, яаж хуваарилах вэ, юуг бие даана гэж үзэх вэ, юуг хяналттай байлгах вэ гэдэг олон суурь зарчмууд дээр яах аргагүй Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх ёстой юм байна гэсэн дүгнэлт гарч, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг шинэчлэннайруулъягэсэн санаа гарсан юм. Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлт нь нутгийнудирдлагынхуулийн шинэчлэлийг хийхэд маш их түлхэц болсон. Бид нийслэл хотын асуудлыг яах вэ гэж бараг 30-аад жил ярьсан. Үүнд нэг шийдэл гаргаж өглөө. Жишээлбэл, нийслэл, аймаг хоёрыг адилтгаж үзэх үү, аймгуудын хөгжил, эдийн засгийн байдлуудыг байнга тэгшитгэж байх уу, алийг нь бие даалгах чиглэл барих вэ, алийг нь улс дэмжих вэ гэдэг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлан гаргах эрх зүйн хөрс, суурь болсон. Нийслэл бол аймгаас өөр. Газар нутгаас авахуулаад хүмүүсийн харилцаа, шийдвэр гаргалт, иргэдэд хүрэх байдал зэрэг онцлог зүйл их байна. Нийслэлийг аймагтай адилтгаж болохгүй. Нийслэлд өөрийн гүйцэтгэх үндсэн үүрэг гэж бий. Тийм учраас нийслэлийн эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулах нь зөв гэж үзэн, нэгжийн хуулийн 9.2-т тусгайлан зааж өгсөн. Түүнээс гадна орон нутгийн чиг үүрэг гэж тодорхой зүйл, заалтууд орсон. Мөн нийслэл ямар тусгай чиг үүрэгтэй байх вэ гэдгийг тусдаа хуулиараа зохицуул гэж нэгжийн хуулийн тодорхой шаардлага тавьж, хуулийг боловсруулах ажлыг хийж байна. Д.Сумъяабазар:-Улаанбаатар хот хөгжихгүй байгаа шалтгаан нь хотын эдийн засаг, төлөвлөлт, хот байгуулалт, хотын хөгжлийн асуудал сул явж ирсэнтэй холбоотой. Хотод яамдаас эхлээд олон оролцогч байдаг. Гэвч сүүлд нь хариуцагч байхгүй болдог. Шийдвэр гүйцэтгэл дээр хяналт, мониторинг хийж чаддаггүй, хариуцлага ярих гэхээр эзэнгүй болчихдог. Эцэст нь нийслэлийн удирдлагууд тааруу ажилласан гэсэн дүгнэлтэд хүрэх магадлал их өндөр байдаг. Нэгжийн хууль болон холбогдох хуулиудад үүнийг анхаарч оруулсан нь эерэг үр дүн авч ирэх алхам боллоо гэж бодож байгаа. Ж.Сүхбаатар:-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, эрх зүйн асуудлуудад шинэчлэлтийн ажлууд хийгдэж байгаа. Энэ бол Монгол Улсын төрийн удирдлагыг бэхжүүлэх ажил юм. Улс орнуудын тогтвортой хөгжилд саад болж байгаа зүйлийг үр ашиггүй, иргэддээ ээлгүй төрийн удирдлага гэж үзэж байгаа. Сайн шийдвэр гарсан ч гүйцэтгэл нь үндэсний хэмжээнд, бүсийн хэмжээнд, орон нутгийн хэмжээнд сул байгаа.Одоогийнхуульдбүх түвшинд хариуцлага, хяналт, үйлчилгээг оновчтой болгосон. Энэ бол удирдлага, зохион байгуулалтын асуудал юм.Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол том түвшиндээ Монголын төр, УИХ, Засгийн газар, ерөнхийлөгч, шүүх эрх мэдлийг оновчтой, зохистой болгох юм. Төрийн хяналт, тэнцлийг бий болгохын цаад санаа нь нэг хүнд эрх мэдэл ихээр төвлөрөхгүй гэсэн санаа.Ажил хийж байгаа хүнд зохих эрх мэдлийг өгнө.Үүний араас хяналт, хариуцлагыг хуваарилна.Үндсэн хуульд Улаанбаатар хот бол Монгол Улсын нийслэл гэж заасан. Орон нутгийн чиг үүрэг гэдэг бол эрх мэдэлтэй холбоотой хууль зүйн агуулга. Орон нутаг гэдэгкатегориднийслэл ч орно. Нийслэл, дүүрэг, сум, баг, хороо бүгд орно. Гэхдээ үйлчилгээ, удирдлагын зохион байгуулалт хийхийн тулд нийслэл, дүүрэг, хороо гэж шаталсан. Энэ бол төр, иргэн хоёрын оролцоог хангах, үйлчилгээ ойр байх тухай асуудал юм. Нийслэл хот төөрдөг байшин шиг байна. Хэн, юу хариуцаж байгаа нь мэдэгддэггүй. Тэгэхээр хотын чиг үүргийг үндэсний хэмжээнд хуваарилахын тулд орон нутгийн чиг үүргийг ялгаж, үүнээсээ нийслэлийн чиг үүрэг, хороо, дүүргийн чиг үүргийг анх удаа хийсэн. Улаанбаатар хотоос өөр хот байж болно гэж алсыг харж, томьёолж байгаа. Хэдийгээр би нийслэлийг шилжүүлнэ гэж боддог ч ойрын 20-30 жилийн хугацаанд боломж бага. Тиймээс ерөнхийлсөн байдлаар Монгол Улсын Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль биш, одоо байгаа онцлогтоо нийцүүлэн нийслэл Улаанбаатар хотын тухай хууль гэх нь зөв. Иргэд энэ хуулийг гаргаснаар яг юу өөрчлөгдөх вэ гэж асуудаг. Нэгжийнхуульдхорооны төсвийг дүүргийн төсөвт тусгайланбаталнагэж зааж өгсөн. Энэ хууль 2022 оноос хэрэгжинэ.Одоогийн нөхцөлд хорооны Засаг даргаямар чэдийн засгийн эрхгүй, дүүргийн төсөвт дагалдаж байгаа. Харин шинэхуульдхэсгийн ахлагчийг томилох, хорооны төсвийг тусад нь батлах зэргээр хорооны үйлчилгээ үзүүлэхчадавхыгнэмэгдүүлэх алхмыг хийсэн.Бид ганц нэгжийн хууль хийгээгүй. Дагалдуулаад төсөв, татварынхуульдөөрчлөлт оруулсан. Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн албан татварын хуваарилалтыг хийсэн. Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварыг дүүрэгрүүшилжүүлсэн. Энэ их том алхам. Ингэснээр дүүрэг орлогын найдвартай их үүсвэртэй болж байгаа юм. Өмнө нь газрын төлбөр 60/40 гэсэн харьцаатайгаар нийслэлд харьяалагддаг байсан бол одоо 100 хувь дүүрэгт харьяалагдана. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Сангийн яам, Засгийн газартай ойлголцох асуудлууд байгаа. Нийслэлд төрийн дээд байгууллагууд байрлаж байгаа учир тусгай чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж зааж өгсөн. Хэдийгээр Монгол Улс уудам нутаг дэвсгэртэй, тэнцвэртэй хөгжлийг хангаж, төвлөрлийг сааруулна гэж байгаа ч Улаанбаатарт хүн амын 50 хувь нь байна. Тиймээс дэд бүтцийн асуудал, цахилгаан, шугам сүлжээ, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, орон сууцны хангамжийн асуудал маш хүндрэлтэй байгаа. Нэгжийнхуульдбид дүүргийн өмч гэдгийг анх удаа бий болгосон. Одоогийн байдлаар дүүрэг өмчгүй байгаа. Концесс, үнэт цаас хамгийн их маргаантай байсан. Энэ асуудал Улаанбаатар хотод үгүйлэгдэж байгаа. Жишээлбэл, Турк УлсынСтамбулхот 1990 оны дундуур бонд гаргасан. Тухайн үедээ маш их өр тавилаа гэж байсан. Гэтэл том гүүрэн, нүхэн гарц, замууд бий болсноор тэр үеийн түгжрэл буурсан байх жишээтэй.Гаазанавтобус нэвтрүүлснээр агаарын бохирдол буурсан. Өнгөрсөн оныарванхоёрдугаарсард баталсан нэгжийн тухай хууль үүний эхний том суурийг баталсан. Одоо дагалдаад Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль гарна. Х.Булгантуяа: Гаднын хотууд хууль, эрх зүйн маш их эрх мэдэлтэй байдаг Д.Сумъяабазар:-Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийг зохицуулах, төрийн захиргааны төв байгууллага, дүүрэг, орон нутгийн хоорондын харилцаа, холбоо, уялдааг улам сайжруулах талаар хүн болгон ярьдаг. Үе үеийн Засаг дарга нар хотын хөгжлийг шинэ түвшинд гаргахын төлөө хотоо хөгжүүлэх, түгжрэлгүй, утаагүй болгох гэж чармайж ажилладаг. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд хамгийн чухал зүйл бол эдийн засгийн бие даасан байдал. Энэ хуулийн зорилго ч үүнд оршиж байгаа. Нийслэлд улсын нийт хүн амын 50-иасдээш хувь нь амьдардаг. Гэтэл хотод бие даасан эдийн засаг байхгүй учраас дүүргүүд, хороодхогныасуудлаа шийдэж чаддаггүй. Хотоо бие даасан болгох, хотын эдийн засгаа тэлэх талаар Х.Булгантуяа гишүүний байр суурийг сонсъё. Х.Булгантуяа:-Нэгжийн тухай хуулийн 8.1-д Улаанбаатар хотын удирдах зарчим гэдэгт нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн захиргааны удирдлагатай хослуулан эдийн засаг, нийгмийн амьдралыг бие даан, удирдан зохион байгуулна гэж заасан. Гэсэн хэдий ч нийгмийн олон асуудлыг бие даан шийдвэрлэх эдийн засгийн боломж, бололцоо, эрх чөлөөг төдийлөн олгоогүй. Харин нэгжийн тухай хуулиар үүнийг зохицуулах үүд хаалгыг нээж өгсөн. Гадаадынихэнхорон ганц нэгжийн тухай хуулиар нийслэлийнхээ эрх зүйн асуудлыг шийддэггүй. Тусдаа өөрийн гэсэн статустай, өөр зарчим үйлчилдэг, хууль, эрх зүйн маш их эрх мэдэлтэй байдаг. 2021 оны хотын төсвийн нийт орлого 820 тэрбум төгрөг. 2021 оны хотын хөрөнгө оруулалт 44 тэрбум төгрөг. Гэтэл 1.5 сая хүн ам амьдарч байгаа энэ хотод утаанаас авахуулаад засвар, үйлчилгээний хөрөнгө оруулалт маш их шаардлагатай байгаа. Жишээлбэл, дэд бүтэц таарууБаянзүрхдүүргийн иргэн хамгийн их дэд бүтэц хөгжсөн дүүргийн иргэнтэй адил татвар төлж байна. Гэтэлгаднынулсуудад олон хүүхэдтэй айл татвар өндөр ч гэлээ татварын орлого нь боловсрол, хүүхдийн парк зэрэгт зарцуулагдаж байгаа газар амьдрахыг зөвшөөрч байна. Тэтгэвэрт гарч байгаа иргэд бага татвартай хороо, дүүрэгт амьдрахыг хүсдэг. Үүнийг бид бодолцож үзэх хэрэгтэй. Хотод төвлөрч байгаа татваруудын хувь, хэмжээ бага байна. Үл хөдлөх хөрөнгийн татвар 0.6-1 хувь байдаг. Улаанбаатар хотыг бүсчлээд хамгийн өндөр татвартай хэсэг нь нэг хувийн татвар байна. Бусад улсад үл хөдлөх хөрөнгийн татвар нийт татварын орлогын 10 хувийг бүрдүүлдэг бол манайд нэг хувийг ч бүрдүүлж чадахгүй.Улаанбаатар хотын татварын хэмжээ маш багахэрнээиргэдийн хүсэн хүлээж байгаа үйлчилгээмаш их.Европын улсад хэн, юугаа санхүүжүүлэх вэ гэдэг нь маш тодорхой байдаг. Засгийн газар бол батлан хамгаалах, байгаль орчин зэрэг улс орны хэмжээг хамарсан том асуудлуудыг санхүүжүүлнэ. Боловсрол, эрүүл мэндийн асуудлыг тодорхой хэмжээгээр зайлшгүй санхүүжүүлнэ гэж заасан байдаг. Яагаад гэвэл энэ бол улс орны аюулгүй байдлын асуудал учир татаас өгч, дэмждэг. Ямар ч улс оронд нутгийн нэгж өөрсдийгөө 100 хувь хариуцаад явах боломж бололцоо багатай. Эдийн засгийн том төвүүд нь гол орлогоо төвлөрүүлдэг, дэмждэг зарчим байгаа ч өнөөдрийн манай төсвийн хүрээнд 3-4 засаг захиргааны нэгж л бусад бүх аймаг, орон нутгуудаа дэмждэг зарчмаар явж ирсэн.Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд нэгжийн хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэлд эдийн засгийн эрх чөлөөг олгож өгч байж, иргэдийн хүсэн хүлээж байгаа үйлчилгээг үзүүлнэ.Жишээлбэл, гудамжталбай, жишиггудмыгулсын төсвөөс санхүүжүүлэхгүй, нийслэлээс санхүүжүүлнэ. Нийслэлд ийм боломж шилжиж байна гэж харж байна. Д.Сумъяабазар:-Шийдвэр гаргахад оролцогчид олон байх тусам хотын ачаалал нэмэгддэг. Асуудлууд шийдэгддэггүй, хуримтлагдаж байгаад орхигддог. Барилга, хот байгуулалтын яам бол барилга, хот төлөвлөлтийг тодорхойлдог, бодлогын яам. Гэтэл Улаанбаатар хотын газартай, ерөнхий төлөвлөлттэй холбоотой гомдол асар их гардаг. Замын зураг төсөл, барилгын зураг төсөлтэй холбоотой төрийн бус байгууллагууд орсон зөвлөлүүд бий. Энэ зөвлөлд Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам зөвшөөрөл өгдөг. Эцсийн дүнд хот замаа тавиагүй, хот барилгаа төлөвлөөгүй гэдэг. Тиймээс нэг эзэнтэй, нэг хариуцагчтай байх ёстой гэж бодож байна. Тэгэхээр засаглалын хэлбэр, бодлогын хувьд ямар байх ёстой вэ? А.Бямбажаргал: Дэлхийн хотуудын удирдлага нь Засгийн газартайгаа маш ойр ажилладаг А.Бямбажаргал:-Нийслэлийн эрх зүйн байдлыг зохицуулж байгаа одоогийн хууль батлагдахад нийслэл 530 мянга орчим хүн амтай байсан. Гэтэл одоо 1.5 сая хүн амтай болсон байна. Мөн эдийн засгийн нөхцөл байдлын хувьдхарьцуулшгүйбайдалтай байгаа. 1992 оны Үндсэнхуульдаймаг, нийслэл, сум дүүрэг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэгтэй гэдэг үг байсан. Гэтэл энэ үг өнгөрсөн 30 жилийн хугацаанд огт хэрэглэгдээгүй. Мөн нийгэм, эдийн засгийн цогцолбор байна гэж заасан. Гэтэл 1993, 2006 оны нэгжийн хууль, 1994 оны Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиуд чиг үүрэг гэдгийг төдийлөн хөндөөгүй. Тиймээс хэн нь юу хариуцах вэ гэдэг асуудал орхигдсоноос болж бүгд оролцоотой болсон. Яам өөрөө бодлогын байх ёстой гэж олон жил ярьж байгаа. Бодит байдал дээр яам нь улсынхэмжээнийбодлогыг харах ёстой байтал байрлаж байгаа газар буюу нийслэлийн төлөвлөлтөд оролцоод эхэлсэн. Тиймээс нийслэлийн удирдлагын хариуцах ажил нь тодорхойгүй болсон. 1940 оны Монгол Улсын Үндсэн хуулиас эхлээд нийслэл хот гэдэг ойлголт байдаг. Нийтлэг зүйлүүд ньнэгжийнхээхуулиар зохицуулагдаад, бие даасан тусдаа хуулиараахотынхнь асуудал зохицуулагдаж, нийлээд цогц болдог хотууд байна. Иргэд Хотын даргаа яагаад сонгож болдоггүй вэ гэдэг. ҮндсэнхуульдХотын дарга хэн байх вэ гэдгийг заасан байдаг. Зөв төлөвлөлт бий болгож байж, хувийн хэвшилд хөрөнгө оруулж, түүнээс хот иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг хардаг. 1994 оны нийслэлийн хуулийн хэд хэдэн зүйл бодит байдал дээр огт хэрэгжээгүй. Үүний нэг нь нийслэлийн татварын асуудал. Нийслэлийн татвартай холбоотой сүүлд гаргасан хууль бол үйлчилгээ талаасаа гаргасан хууль. Бүсчлэлийн асуудлыг бид зохиогоод байгаа зүйл огт биш. Энэ бол дэлхий нийтэд байгаа зүйл. Гэтэл энэ бодит байдал дээр ерөөсөө амилаагүй. Хоёрдугаарт, 1994 оныхуульддагуул хот гэдэг ойлголт байсан боловч бусад хуульдямар ч зохицуулалт ороогүй, зөвхөн бодлогын зарим баримт бичгүүдэд байдаг.Дэлхий нийтийн нийслэл хотын удирдлагын онцлог нь Засгийн газартайгаа маш ойр ажилладаг. Нийслэл нь тухайн улсын нүүр царай байдаг. Тодорхой асуудлуудыг Засгийн газрын түвшинд шийдүүлж болдог механизмыг хотынхуульдаазааж өгсөн байдаг. Нийслэлийн хөгжлийн бодлогоо улсынбодлоготойгооуялдуулж байж, цаашид хөгжих боломж нээгддэг. Ж.Сүхбаатар:-Одоогийн зохицуулалтаар Нийслэлийн Засаг дарга бол Засгийн газрын хуралдаанд зөвлөх байдлаар оролцдог.Гаднын орны хотууд олон зуун жилийн түүхтэй, ёс заншил нь тогтсон байдаг учраас хуулиар нарийвчлан зохицуулж, хотын амьдралруухамаагүй халддаггүй. Тэгвэл манай улсад хуулиар зохицуулагдаагүй бол ямар ч эрх мэдэл байдаггүй. Уг нь Үндсэнхуульдорон нутгийн өөрийн эрх хэмжээний асуудлыг бие дааж өөрөө шийдвэрлэх нь чөлөөтэй байдаг ч энэ нь зөрчилддөг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухайшинэ хуульдсанхүү, захиргаа, нөөцийн асуудлыг хязгаарласан биш, илүү боломжтой болгож байгаа болов уу гэж бодож байна. Хариуцлага ярихаар ганцхан Хотын даргатай ярих гээд байдаг. Гэтэл бусад улсад шат шатандаа хариуцсан эзэнтэй байна. Тэр хүмүүст хариуцлага, үйлчилгээ, нөөц гурвыг хуулиар олгоод, эргээд саад болдоггүй. Д.Сумъяабазар:-Ганцхан газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд л 64 тэрбум төгрөг шаардлагатай болдог. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг хийхийн тулд чөлөөлөхшаардлагатайгазар, зам гүүр, сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхэд 350 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэртэй байх хэрэгтэй байна. Иргэд хотыг маш их санхүүгийн боломжтой гэж хардаг. Гэтэл бодит байдал тийм биш. Улаанбаатар хотын өр, зээл, хүү болон улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн тасарсан төсвийг нийтэд нь авч харвал 1.5 их наяд төгрөгийн санхүүгийн ачааллыг нийслэл авч байна. Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлэх цэвэр усны асуудалд Ус сувгийн хуримтлагдсан өр буюу 280 тэрбум төгрөгийн өрийг НЗДТГ-т авч байж, энэ том төслийг эхлүүлж байх жишээний. Усны үнэ нэмэх үү, эсвэл өөр арга зам олох уу гэдэгт шийдвэртэй алхам хийхгүй бол өр үйлдвэрлэдэг хот болох нь. Д.Ганзориг: Хууль бол хязгаарлалт биш, боломж Д.Ганзориг:-Асуудлыг хялбарчилж байгаа нь өнөөдрийн хөгжилд саад болж байгаа юм. 1960 оныҮндсэн хуульдбайсан хотуудыг бид аймаг болгосон. Үүгээрээ 27 жил явлаа. Яг үнэндээ эдийн засгийн харилцааг огт тооцоогүй, шийдээгүй. Дагуул хотууд гарч ирэхээр эдийн засгийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Эдийн засгийн өнцгийг зөв тавих асуудал хуульчдад дутагддаг. Хууль бол хязгаарлалт биш, боломж гэж хараарай гэдэг байсан.Нийслэлийн иргэн нийслэлийн удирдлагаас ая тухтай орчныг л шаарддаг. Нийслэлийн удирдлага ажил хийхийн тулд боломжуудыг хайдаг.Одоогийнхуульдэдийн засгийн, өмчийн, төсвийн, засаг захиргааны зэрэг олон боломжийг нээж өгөх ёстой. Бид одоогийн чадамжаас илүүг харах хэрэгтэй. Тухайлбал, 2050 онд ямар байх вэ гэж бодох хэрэгтэй. Ирээдүйгээ харж хуулиа гаргахгүй бол 1992 оны байдал 2021 онд давтагдах гээд байна. Хотын үйлчилгээ, засаг захиргааны үйлчилгээ гээд бүх ажил, үйлчилгээг бид төрийн ажил гэж харсан байна. Харин одоо төр юу хийх вэ, нийслэл ямар асуудлыг 100 хувь хариуцах вэ гэдгийг ялгаж байна. Үүний үндэс нь нэгжийн хууль болон эрх зүйн байдлын тухай хууль юм. Нийслэл 100 хувь хариуцах асуудал, яамтай хамтрах асуудал, огт оролцохгүй асуудал гэдгийг ажил үүргээр нь дамжуулаад тодорхойлсон. Чиг үүрэгтэй холбоотойгоорсанхүүжилтийнасуудал их чухал байдаг. Хуульч нарын харж чадахгүй байгаа өнцөг энэ. Хөрөнгө оруулагчийн өмнө нийслэлийн захиргаа ямар үүрэг хүлээх вэ гэдгийг ярьж байна. Баталгаа өгч чадах уу, яаж хамтарч ажиллах вэ зэрэг олон асуудал байна. Мэдээж хөрөнгө оруулалтын хуульдаа зохицуулах ёстой. Ж.Сүхбаатар: Хотын дарга Том толгойлоод байвал хариуцлага тооцох боломж нь нэмэгдсэн Ж.Сүхбаатар:-Хотын төсөв бага, концесс гаргах боломж хязгаарлагдмал.Бид боломжийг тэлэхгүйгээр, чадавхаанэмэгдүүлэхгүйгээрөнөөдрийн байгаа байдлаараа явах юм бол иргэдийн хүсэж байгаа асуудлыг шийдэж чадахгүй. Д.Сумъяабазар:- Нийслэлийн төсөв улсын төсөвтэйгөө уялдаж явах ёстой. Заавал хяналтад явна. Нэгжийн хууль 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хүртэлх хувь гэдэг заалт орсон байгаа. Энэ бол ойролцоогоор нэг их наяд орчим санхүүгийн нөөц бололцоо хот дээр чиг үүрэгтэйгээ ирэхээр байна гэж урьдчилж харж байна. Санхүүгийн эх үүсвэрүүдийг нээх,гаднынхөрөнгө оруулагчдыг хот өөрөө татах ёстой. Ийм л зохицуулалтыг хиймээр байгаа юм. Ж.Сүхбаатар:-Бусад орны хотуудын инженерийн байгууламж, дэд бүтцийг харахад Герман, Америк Улсаас мэргэжилтнүүд ажиллуулж байна. Гэтэл бидэнд зөвлөхүүдийг авч ирэх боломж ямарбайдаг билээ. Нийслэлийг улсдоторхулс болгох гээд байгаа асуудал огт биш. Нэгжийнхуульдтөрөөс нэгжид тавих хяналтыг хүчтэй болгосон.Хотын дарга Том толгойлоод байвал хариуцлага тооцох боломж нь нэмэгдсэн байгаа. Манай улсын төрийн сахилга, санхүүгийн сахилга, төсвийн сахилга сул байсан. Харин одоо хяналт чангарсан нөхцөлд боломжийг олгох гэж байгаа гэдгийг хэлмээр байна. Д.Сумъяабазар:-Би Таван толгойнIPOгаргая, улсдаа яаж хөрөнгө мөнгө татах уу, яаж ашигтай валютын урсгалыг татах уу гэсэн боломжуудыг байнгаэрэлхийлжбайсан. Яг тэр жишгээр хотдоо хөрөнгө оруулалт татах, хямд эх үүсвэр татах, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг бэхжүүлээд цааш нь явуулах тал дээр ажиллаж байгаа. Хэрэв миний санаачилж байсанIPO-г хийсэн бол таван толгойн бонд өнөөдөр ашигтай ажиллаж байх байсан. Санхүүгийн нөөц бололцооны талаарХ.Булгантуяагишүүн ямар бодолтой байна вэ? Х.Булгантуяа:-Соцнийгмийн удирдлагын систем манай орон нутагт хадгалагдаад үлдчихсэн байна гэж би боддог. Төвөөсөө бүх юмыг төлөвлөдөг, төлөвлөсний дагуу хийх шаардлага тавьдаг. Гэвч хэрхэн, яаж гэдэг эрх мэдэл, эрх чөлөө нь төдийлөн сайн олгогдоогүй. Европын зарим улсад Хотын дарга, Мужийн захирагч маш их эрх мэдэлтэй. Мужууд зөвшөөрч байгаа учир Засгийн газар оршин тогтнож байгаа гэж ярьдаг. Хотдоо санхүүгийн болон татварын маш их эрх чөлөөг олгосон байдаг. Гадаадын мужуудын татварын интервал 10, 20функтээрзөрүүтэй. Хүсвэл хамгийн доод хэмжээнд байж болно. Мөн хүсвэл хамгийн дээд хэмжээнд байж болдог. А.Бямбажаргал:Монголын идэвхтэй амьдралыг зохицуулж байгаа 400 орчим хууль байдаг. Бидний тооцоолсноор 290 орчимхуульдих, бага хэмжээний өөрчлөлт орно. Хот тосгоны хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг амилуулах хамгийн чухал зүйл бол Төрийн болон орон нутгийн өмчийн хууль. Эдгээр нь эцэстээ бүгд эдийн засагтай холбоотой. Хатуухан хэлэхэд,Монгол Улсад төлөвлөж бий болгосон хот байхгүй байна.Бид сүүлийн 100 жилийн хугацаанд одоогийн засаг захиргааны шинэтгэлээ хийсэн. Нийслэлийг 380 гаруй жилийн өмнө одоо байгаа газартаа суурьшихаар төлөвлөсөн боловч үүн дээрээ суурилсан эдийн засгийн хөгжүүлэлтийг маш бага хийсэн. Х.Булгантуяа:-Хятад Улс 1990 оноос хурдацтай хөгжиж ирэхдээ хэд хэдэн зүйл дээр алджээ гэдгээ өөрсдөө дүгнэсэн байдаг.Ямар чулс орны хүн амын гуравны хоёр нь хот суурин газар амьдардаг. Бид Улаанбаатар хотоос өөр том, хөгжилтэй, хүүхдүүд сурах боломжтой ая тухтай хотыг олноор бий болгохгүй бол хүн ам өсөхтэй зэрэгцээд иргэд хотрууирэхээс өөр аргагүй болоод байна. Д.Сумъяабазар:-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл НИТХ-аар орж дэмжигдсэн. Аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцүүлэг хийж дууссан. Дүүрэг, орон нутгууд саналуудаа өгсөн. Одоо Засгийн газар дээрзангидагдаад,яамдаассанал авах ажил хийгдэж байгаа.Энэ хууль бол нийслэлчүүдэд хөгжил, дэвшил авч ирсэн, ямар нэгэн чөдөр тушаа байхгүй, хөгжлийг өргөн хүрээнд бий болгосон шинэ хууль болно гэдэгт хотын даргын хувьд маш их талархалтай байгаа.Гаднынхөрөнгө оруулагчдыг бурхны элч мэт хүлээж авдаг газар хөгждөг гэдэг үг байдаг. Би Улаанбаатар хотыг тийм газар байгаасай гэж боддог.Гадаадынболон дотоодын хөрөнгө оруулагч нарт ээлтэй, хөгжлийг уухайлж гаргаж ирсэн Азийн цагаан дагина байгаасай гэж боддог. Энэ хууль ирээдүйн Улаанбаатарын 30 жилийн хөгжлийн суурийг зөв татсан, Улаанбаатар хотыг дэлхийн хот, баялгийн сан, хуримтлалын сан болгосон хууль болно гэдэгт эргэлзэхгүй байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
С.Нямдорж: Он гарснаас хойш 2235 иргэнийг ажлын байранд зуучилсан
2021-05-04 09:59:08 Нийтлэгдсэн: Халуун сэдэвКоронавирусийнхалдварын улмаас зарим байгууллага ажлын байраа хадгалах боломжгүй болсон.Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлдэг байгууллага. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдоржтой ярилцлаа. -Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж байна вэ? -Манай байгууллага нийслэлийн хэмжээнд ажлын байрны бүртгэлзуучлал, ажил мэргэжлийн чиг баримжаа үзүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жил бүр хэрэгжүүлдэг хөтөлбөрийн дагуу энэ жил таван хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт таван арга хэмжээ зохион байгуулж байгаа. Цар тахлын үед ажил хайгч иргэддээ зориулжвебсайтаараа ажлын байрны захиалгын мэдээллийг хүргэж байна. Иргэд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрынвебсайтаас ажлын байрны мэдээллийг шууд авах боломжтой юм. -Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ гэдгийг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү? -Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ нь хоёр хэлбэрээр хэрэгждэг. Нэгдүгээрт, ажлын байрны бүртгэлзуучлал. Энэ нь ажил хайгч иргэн, ажил олгогч хоёрыг холбох үйлчилгээ юм. Хоёрдугаарт, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ. Энэ нь иргэдийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах, ажлын байрны ярилцлагад бэлтгэх, ажилд орох анкетаа хэрхэн зөв бөглөх зэрэг мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээ юм. -Ямар мэргэжил хамгийн их эрэлттэй байна вэ? -2021 оны нэгдүгээр улиралд үйлчилгээний салбарын ажлын байрны захиалга их ирж байна. Манай байгууллагын дэргэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байдаг. Энэ байгууллага Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингаравт байрладаг юм. Иргэд энэ байгууллагаар үйлчлүүлэхээс гаднаwww.ubbirj.ub.gov.mnцахим сайтаас мэдээлэл авах боломжтой.Цахим сайтад энэ жилийн төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл байгаа. Мөн бүх ажлын байрны захиалгыг бид ирсэн даруйд нь цахим сайтад оруулдаг. Бүх нийтийн бэлэн байдлын үед ч ажлын байрны захиалга буурахгүй байгаа. 2021 он гарснаар 3000 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, нийслэлийн хэмжээнд 2235 иргэнийг ажлын байранд зуучилсан. Эдгээрээс 1000 гаруй иргэн ажил үүргээ гүйцэтгээд явж байна. Манай байгууллагад 35-45 насны иргэд түлхүү ханддаг. Мөн тэтгэвэрт гарсан иргэд үйлчлүүлдэг. Бид 2020 оны хоёрдугаар сараасwww.ejob.gov.mnгэсэн аппликэйшнийг нэвтрүүлсэн. Ажил хайгч иргэд энэ аппликэйшнээс НийслэлийнХөдөлмөрэрхлэлтийн газарт ирсэн ажлын байрны захиалгуудтай танилцаж болно. Мөн ажил олгогчид манай байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн мэдээллийг авах боломжтой юм. Нийслэлийн есөн дүүрэг болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ирсэн ажлын байрны захиалгуудаа пүрэв гараг бүршинэчилж,Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийнпэйжхуудаснуудаардамжуулан иргэдэд хүргэж байна. Эдгээр мэдээлэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныпэйжхуудсанд байршдаг. Мөнwww.hudulmur-halamj.gov.mnсайтад ажлын байрны захиалгууд байгаа. Энэ мэдээллүүд өдөр өдөртөө, орсон даруйдаа шинэчлэгдээд явдаг. Ажлын байрны захиалгын хугацаа дууссан бол архивлагдаж иргэдэд харагдахгүй болдог. Тиймээсwww.hudulmur-halamj.gov.mnсайтад байгаа ажлын байрны мэдээллүүд нь шинэ захиалгууд гэсэн үг юм. -Иргэддээ хандаж юуг анхааруулах вэ? -Ажил идэвхтэй хайж байгаа иргэд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон дүүргүүдийн цахим сайтуудаас мэдээлэл авах боломжтой. Цар тахлын хүнд үед халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахихыг иргэддээ уриалж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ
2021-04-23 11:39:32 Нийтлэгдсэн: Халуун сэдэвБаянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц авахад дэмжлэг үзүүлж, 10 гэр цэцэрлэгт уг багцыг суурилуулна. БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон тус улсын BGF Retail ХХК нь хамтран Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг Монгол Улсад дэлгэрүүлэх нь төсөлд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сан, BGF Retail ХХК-ийн удирдлагууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолын арга хэмжээ цахимаар болсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч дарга Ж.Сандагсүрэн, БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн дарга Кей Чёл И, Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенз, BGF Retail ХХК-ийн дарга Кён Жун И нар болон албаныхан оролцлоо. Улаанбаатар хот гэр хорооллын 40 мянган өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион бүтээж, нэвтрүүлсэн монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц нь үнэ өртгийн хувьд хямд, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй шийдэл. CHIP багцыг худалдан авах санхүүгийн боломжгүй, эмзэг бүлгийн айл өрхөд дээрх дэмжлэгийг үзүүлнэ. CHIP үйлдвэрлэгч болон худалдан авах айл өрхүүдэд зориулсан санхүүжилт, ногоон зээлийн бүтээгдэхүүнийг гаргаж, орон нутагт ногоон ажлын байрыг бий болгон, тогтвортой үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг хөгжүүлэхээр төлөвлөжээ. CHIP-ийг хэрэглэснээр өрхийн амьдралын чанар сайжирч, гэрийн дотор дулаан орчныг бүрдүүлж, хог хаягдлын хэмжээ буурч, хүүхэд, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийн агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл буурахад хувь нэмэр оруулах юм. Мөн иргэдийн эрчим хүчний хэмнэлт, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг нэмэгдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа аж. Нийслэлийн хүн амын 50.7 хувь нь инженерийн дэд бүтэцгүй сууцанд амьдарч байгаа бөгөөд агаарын бохирдлын 56 хувийг гэр хороолол болон халаалтын зуух, 20 хувийг автомашин, 10 хувийг цахилгаан станц, 14 хувь нь бусад эх үүсвэрээс үүдэлтэй байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Э.Эрдэнэбаатар: Хатуу хөл хорио тогтоосноос хойш 11528 иргэн орон нутаг руу зорчсон
2021-04-23 11:23:06 Нийтлэгдсэн: Халуун сэдэвБаянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц авахад дэмжлэг үзүүлж, 10 гэр цэцэрлэгт уг багцыг суурилуулна. БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон тус улсын BGF Retail ХХК нь хамтран Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг Монгол Улсад дэлгэрүүлэх нь төсөлд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сан, BGF Retail ХХК-ийн удирдлагууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолын арга хэмжээ цахимаар болсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч дарга Ж.Сандагсүрэн, БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн дарга Кей Чёл И, Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенз, BGF Retail ХХК-ийн дарга Кён Жун И нар болон албаныхан оролцлоо. Улаанбаатар хот гэр хорооллын 40 мянган өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион бүтээж, нэвтрүүлсэн монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц нь үнэ өртгийн хувьд хямд, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй шийдэл. CHIP багцыг худалдан авах санхүүгийн боломжгүй, эмзэг бүлгийн айл өрхөд дээрх дэмжлэгийг үзүүлнэ. CHIP үйлдвэрлэгч болон худалдан авах айл өрхүүдэд зориулсан санхүүжилт, ногоон зээлийн бүтээгдэхүүнийг гаргаж, орон нутагт ногоон ажлын байрыг бий болгон, тогтвортой үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг хөгжүүлэхээр төлөвлөжээ. CHIP-ийг хэрэглэснээр өрхийн амьдралын чанар сайжирч, гэрийн дотор дулаан орчныг бүрдүүлж, хог хаягдлын хэмжээ буурч, хүүхэд, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийн агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл буурахад хувь нэмэр оруулах юм. Мөн иргэдийн эрчим хүчний хэмнэлт, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг нэмэгдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа аж. Нийслэлийн хүн амын 50.7 хувь нь инженерийн дэд бүтэцгүй сууцанд амьдарч байгаа бөгөөд агаарын бохирдлын 56 хувийг гэр хороолол болон халаалтын зуух, 20 хувийг автомашин, 10 хувийг цахилгаан станц, 14 хувь нь бусад эх үүсвэрээс үүдэлтэй байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Э.Эрдэнэбаатар: Хатуу хөл хорио тогтоосноос хойш 11528 иргэн орон нутаг руу зорчсон
2021-04-23 11:15:47 Нийтлэгдсэн: Халуун сэдэвБүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарах, мөн орох хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Иргэд хөдөө, орон нутгийг зорихдоо анхаарах зүйлсийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараастодрууллаа. -Авто тээврийн шалган нэвтрүүлэхтовчоодыначаалалхэрбайна вэ? -Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэхтовчоодооргарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.Сонгинохайрхандүүргийн32дугаар хорооЭмээлт, Хан-Уул дүүргийн Өлзийт, Тавантолгой, Налайх дүүрэгт байрлах дөрөвдүгээр зөрлөг, Элстэйн шалган нэвтрүүлэх товчоо, Чингэлтэй дүүргийн19дүгээр хорооГүнтшалган нэвтрүүлэхтовчоододажиллаж байгаа. Сүүлийн нэг хоногт нийслэл хотруу504 тээврийн хэрэгслээр 774 зорчигч нэвтэрсэн. Тодруулбал, эмнэлэг, эрүүл мэндийн шалтгаанаар 77 тээврийн хэрэгслээр 152 зорчигч, ар гэрийн гачигдлаар 47 тээврийн хэрэгслээр 93 зорчигч, хүнс шатахуун тээвэрлэлт гэсэн шалтгаанаар 380 тээврийн хэрэгслээр 529 зорчигч нэвтэрсэн байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш давхардсан тоогоор 11481 тээврийн хэрэгслээр 51440 зорчигч зорчлоо. -Орон нутагруузорчих хөдөлгөөн ямар байна вэ? -Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд мөн хяналт тавин ажиллаж байгаа. 531 тээврийн хэрэгслээр 829 зорчигч нийслэл хотоос гарсан. Эрүүл мэндийн шалтгаанаар 70 тээврийн хэрэгслээр 129 зорчигч, ар гэрийн гачигдлаар 51 тээврийн хэрэгслээр 110 зорчигч, хүнс, шатахуун тээврийн шалтгаанаар 381 тээврийн хэрэгслээр 536 зорчигч тус тус гарсан.Дөрөвдүгээр сарын 10-наасхойш 6714 тээврийн хэрэгслээр 11528 иргэн хөдөө, орон нутагруузорчсон байна. Орон нутагруугарч байгаа хөдөлгөөнийг авто тээврийн шалган нэвтрүүлэхтовчоододхянан ажиллаж байгаа. Мөн баталгаат бус 32 чиглэлд Тээврийн цагдаагийн алба Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Авто эргүүлийн чиглэлээр 130 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа.НОК-ынШуурхай штабын лавлах дугаарт хөдөө, орон нутагруузорчих хүсэлтэй иргэд их ханддаг. Бид санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэж байгаа. Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагрууявахдаа зайлшгүй тохиолдол буюу ар гэрийн гачигдал, буяны ажил, шатахуун, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, газар тариалан, бүтээн байгуулалтын чиглэлээр ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахдаа заавалПСРшинжилгээ өгч, тухайн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч байгааг иргэддээанхааруулъя. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй