БНХАУ-аас өчигдөр нийт 600,000 тун Vero Cell вакцин авчирчээ
2021-04-23 10:50:54 Нийтлэгдсэн: Халуун сэдэвБНХАУ-аас нийт 600,000тун Vero Cell вакциныг өчигдөр орой хүлээн авлаа. Өмнө нь Монгол Улс коронавирусийн эсрэг Vero Cell вакциныг 300,000 мянган тун тус бүр бүрээр 2 удаа татан авч вакцинжуулалтад ашиглаад байсан билээ. Харин энэ удаад ийнхүү 600,000 тун Vero Cell вакциныг татан аваад байна. Нийслэл хотод нийт 120 цэг, явуулын 40 цэг ажиллаж вакцины 2 дахь тунг 4 дүгээр сарын 23 өдрөөс эхлүүлж байна.Өдөрт 60 орчим мянган хүнийг дархлаажуулалтад хамруулна. Тавдугаар сарын 10-н гэхэд Улаанбаатар хотын иргэдийг нэгдүгээр тунд бүрэн хамрагдуулж дуусах бол зургаадугаар сарын 10-н гэхэд хоёрдугаар тунд хамруулах юм. Түүнчлэн55-аас дээш насны иргэдийг вакцины нэгдүгээр тунд хамруулна. Улаанбаатар хотод хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдсөн хэвээр байгаа тул дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллана гэжЭМЯ-наас мэдээллээ.
Д.Ганбат: Өнгөө алдсан хайс, хашлагыг будаж, сэргээж байна
2021-04-20 10:08:54 Нийтлэгдсэн: Халуун сэдэвНийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн хэмжээнд нийт 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын заадас засварлах ажлуудыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, заавар, зөвлөмжийн дагуу хийж байна. Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Д.Ганбатаас тодрууллаа. -Зам засварын ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юү? -Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед бид зөвхөн замын заадас засварлах ажил хийх биш, хөдөлгөөн зохион байгуулах тэмдэг, хайс, хашилтын засварын ажлыг хийж байна. Мөн тэмдэг, тэмдэглэгээг угааж цэвэрлэх, хяналтын инженерүүд шаардлага хангахгүй тэмдэг, тэмдэглэгээг газар дээр нь сольж байгаа. Чингисийн өргөн чөлөөний өнгө үзэмжээ алдсан хайс, хашлагыг будаж, сэргээж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын 10 бригад ажиллаж байгаа. Тэмдэг угаах ажилд хоёр бригад, хайс тэмдэг солих, заадас засварын ажилд дөрвөн бригад ажиллаж байна. Хатуу хөл хорио тогтоосон энэ үед түгжрэл ихтэй хотын гол гудамж, замуудын заадас засварын ажил,нөхөөснүүдийгхийхээр төлөвлөсөн. -Энэ онд нийт хэчнээн зам, талбайд засвар, арчлалтын ажил хийхээр төлөвлөсөн бэ? -2021 онд нийслэлийн авто зам арчлалтын төлөвлөсөн ажлын хүрээнд нийт 175 гудамж, зам болон орон сууцны хороололдоторх 65 мянган ам метр авто замд нөхөн эвдрэл, хотын 33 гудамж замд 300 мянган метр заадас, 65359.47 ам метр тэмдэг, тэмдэглэгээ хайс арчлалт, гүүр, хоолой,туннельзэрэг засварын ажил хийхээр ажиллаж байна. Авто зам болон явган зорчигчийн замын заадас нөхөх, зам шинэчлэл, нийтийн эзэмшлийн зам, талбай болон явган зорчигчийн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хайс хашлагыг сэргээн засварлах шинэчлэх ажлууд хийгдэж дуусах юм. Ажиллаж байгаа 10 бригадад хөдөлмөрийн аюулгүй байдлын таван инженер өдөр тутмынзааварчилгаөгч, ажилчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, гэрлэн дохио, авто замын гэрэлтүүлгийн засвар шинэчлэл, автобусны буудал, гудамж талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжийн өнгө үзэмжийг сэргээн засварлах, ариутгал халдваргүйтгэлийн ажлуудыг хийж байгаа. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах тал дээр дүүргүүд өөрсдийн онцлогт тохируулан ажиллаж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тэгвэл үүний хэрэгжилт 90 хувьтай байжээ. НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хэрэгжилтийг танилцууллаа. Тухайлбал, холбогдох чиг үүргийн байгууллагууд хамтран хүнсний худалдааны 3010 газрыг хамруулан шалгаж, 398 зөрчил илрүүлэн, 83.9 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн дөрөвдүгээр сарын 10-16-ны байдлаар нийслэл рүү 3514 тээврийн хэрэгсэлтэй 6165 хүн орж, 3345 тээврийн хэрэгсэлтэй 5891 хүн нийслэлээс гарчээ. Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй ариутгал халдваргүйтгэлийн компаниуд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны хооронд 51336 аж ахуйн нэгж, байгууллага, цэгийн 9.828.483 ам метр талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийсэн. Харин дөрөвдүгээр сарын 12-15-нд халдварын голомт батлагдсан 233 цэгийн 125.206 ам метр талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийсэн аж. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 839 сууц өмчлөгчдийн холбоонд нийт 2.535.635 ам метр орц, цахилгаан шатанд 4044 ам метр, хүүхдийн тоглоомын талбайд 1.192 ам метр, хог зайлуулах хоолой, бункер 24.378 ам метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийж, халдвараас сэргийлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ. 275 сургууль, 684 цэцэрлэгийн гадна талбайд хүүхэд агаарлах бололцоог бүрдүүлжээ Нийслэлийн Онцгой комиссоос иргэд, эцэг эхчүүдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын 275 сургууль, 684 цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргах, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлэн ажиллалаа. Мөн авто замын ан цав, заадас засварлах ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Энхтайваны өргөн чөлөөнд 25211, Чингисийн өргөн чөлөөнд 4690, нийт 29901 метр урт авто замын ан цав, заадсыг битумаар засварласан. Түүнчлэн нийт 1633 тэмдэг угааж, 282 тэмдэг үйлдвэрлэж, Хан-Уул дүүрэгт суурилуулсан бол 658 метр урт хайс, хашлага засаж, арчилжээ. Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн 21 тохижилт үйлчилгээний байгууллагын ажилчид автобусны 139 буудал, гудамж, талбайн 49332.5 метр урт хайс хашлага, хөшөө дурсгал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн 50 гарц, хогийн 772 сав, 564 сандал, замын 549 тэмдэг, тэмдэглэгээг угааж цэвэрлэн, байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажил хийгээд байна. АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн 4-р бүлгийн 60-аас дээш насны иргэдийг вакинд хамруулж эхэлсэн. Тэгвэл нийт 6800 иргэнийг синофарм вакцины 1-р тунд хамруулсан байна. Мөн энэ сарын 25-нд вакцин ирэхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа ханган, дархлаажуулалт хийх явуулын 40 автобусны бэлэн байдлыг хангажээ. Өнөөдрөөс АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ. Ингэхдээ хариу арга хэмжээний буюу эрүүл мэнд, онцгой, цагдаагийн албан хаагчдыг эхний ээлжинд хамруулах юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд 496416 хүн, хоёрдугаар тунд 1023 хүн хамрагдаад байгаа. Улсын хэмжээнд нэгдүгээр тунд 634240, хоёрдугаар тунд 1178 иргэн хамрагдсан хэмээн ярилаа. Эрүүл мэндийн сайдын 203 дугаар тушаалын дагуу хавьтлын тандалтын үйл ажиллагааг нийслэл, дүүрэг бүрэн хариуцахаар шийдвэр гарсны дагуу бэлтгэл ажлыг хангажээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хүн, хүчээ сайн зохион байгуулж, төлөвлөлттэй ажиллах хэрэгтэй. Хотын даргын хувьд ямар дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгаагаа хэлээрэй. Эмч, эмнэлгийн ажилтнууд маань бүтэн жил гаруйн хугацаанд хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байна.Түүнчлэн тэдний нийгмийн асуудал, урамшууллыг төдий л шийдэж чадахгүй байгаа. Гэсэн ч хоёргүй сэтгэлээр ажиллаж, иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа хэмээсэн. Мөн ийм хүнд, хэцүү цаг үед ажиллаж байгаа тэдэнд урам зориг өгөх, сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэйг сануулсан юм. Хан Хиллс хотхонд орц, гарц гаргах ажил энэ долоо хоногт эхэлнэ Өнгөрсөн долоо хоногийн эхээр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан бол 98 чиглэлд 679 автобус болгож нэмэгдүүлсэн. Гэсэн ч нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо буурахгүй, өдөрт 110-120 мянган иргэн зорчиж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ тусгай горимд шилжсэнтэй холбогдуулж автобусны цэвэрлэгээ, автобус хоорондын зай, хүн хоорондын зай мөрдөгдөхгүй байна гэсэн гомдол, санал, хүсэлтүүд тасрахгүй байгаа. Иймээс Хотын дарга Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбаярт хандан Анх удаа хөл хорио тогтоож байгаа биш. Үйлчилгээгээ сайжруулж, хоорондын уялдаа холбоог хангаж, сайн ажиллах ёстой. Нийтийн тээврийн бодлого тодорхойлох ёстой шүү гэдгийг санууллаа. Мөн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Энэ долоо хоногт гол зам дагуу буюу Энхтайван, Их тойруугийн гудамжны заадсын ажлыг дуусгана. Хан Хилсс хотхонд орц, гарц гаргах ажил энэ долоо хоногоос эхэлнэ гэсэн юм. Хотын дарга Ажлаа хэзээ эхлээд, хэзээ дуусгахаа тодорхой төлөвлөх хэрэгтэй. Хаана, ямар зам өргөтгөх, хаана гүүрэн гарц хийх гэх мэт бүх ажлыг өөрсдөө санаачилгатай хий. Санхүү, мөнгөний асуудлаа надад даатга хэмээсэн юм. Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Залуус орон сууцны цогцолбор хорооллуудыг байгуулах ажпыг нийслэлийн хэмжээнд нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, бэлтгэл арга хэмжээг зохион байгуулах ажлын талаар танилцуулсан. Тэрбээр Залуус 1 хорооллын ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр удаа хуралдаад байна. Төлөвлөгөөгөө баталлаа. Буянт-Ухаа хорооллын 57 га газарт барина хэмээсэн юм. Газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах үүрэг, даалгавар өглөө. Нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгаалалтын дэглэм, ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж ажиллах, нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж, газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов. Мөн авто замын хашлага, босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдээ засварлах, шинэчлэх ажлуудаа эрчимжүүлж дуусгах, нийслэлийн хэмжээнд байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бүх авто зогсоолд орчны аюулгүй, байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж, тохижуулах, тэмдэг тэмдэглэгээг засварлах ажлыг зохион байгуулахыг даалгасан. Түүнчлэн энэ онд нийслэлд хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайтар уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, нэгдсэн график төлөвлөгөө гаргах, засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээллийг хэвлэл, олон нийтийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах үүрэг өгөв. Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Б.Одсүрэн: Хязгаарлалт тогтоогоогүй салбарын бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулбал хатуу хөл хорионы утга алдагдана
2021-04-14 10:48:25 Нийтлэгдсэн: Халуун сэдэвНийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнтэйярилцлаа. -Хатуу хөл хорио тогтоогоод дөрвөн өдөр болж байна. Замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн ачааллыг зохицуулах чиглэлд та бүхэн ямар арга хэмжээ авч, ажиллаж байгаа вэ? -Даваа гарагт нийтийн тээврийн үйлчилгээнд 58 чиглэлд 300 гаруй автобус явсан. Үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлтэй 15 байгууллагын ажилтан, албан хаагчдын судалгаанд тулгуурлан нийтийн тээврийн тооцоог гаргасан юм. Ажлын өдөр эхэлснээр зорчих хөдөлгөөний эрэлт нэмэгдэж байна. Хэдийгээр хатуу хөл хорио тогтоосон ч гэсэн дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд зарим төрлийн ажлаа амжуулах зорилготойгоор хөдөлгөөнд оролцож байна. Мөн нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн 28 хувь нь ахмадууд байна гэсэн судалгаа гарсан. Ахмадууд маань эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр явах, ажилдаа явсан хүүхдүүдийнхээ хүүхдийг харах шалтгаанаар зорчиж байна. -Нийтийн тээврээр зорчигчдод хэрхэн хяналт тавьж байна вэ.Зарим автобусанд ажлын үнэмлэх шалгаж байгаа ч заримд нь шалгахгүй байгаа мэдээлэл байна? -Бид өнөөдөр нийтийн тээврийн чиглэлийн тоог 98 болгон нэмэгдүүлж, автобусны тоог 300-гаар нэмсэн. Улаанбаатар хотод нийт 900 гаруй автобусны зогсоол байдгаас 54 нь эцсийн, 870 орчим нь дундын зогсоол. Энэ бүх зогсоол дээр хүн ажиллуулна гэдэг хүндрэлтэй, хүн хүч дутна. Нийтийн тээврийн үйлчилгээний газар 100 гаруй албан хаагчтай. Тооцоо, төлөвлөлт хийж, ихэнхалбан хаагчдаа хяналтад гаргаж, тэд тодорхой чиглэлээ хариуцан ажиллаж байна. Мөн автобуснызорчилтхөдөлгөөний хяналт хийдэг City bus байгууллагын 160 гаруй ажилтан ажиллаж байгаа.НОБГ болон цагдаагийн албан хаагчид иргэдийнзорчилтхөдөлгөөний зорилгыг асуух, халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулах чиглэлээр ажиллаж байна. Гэхдээ автобусны зогсоол ихучирхүн хүч дутагдаж байгаа. -Автобусны зогсоолуудад шинэчлэл хийх, зогсоолуудыг нэмэх, чиглэлүүдийг өөрчлөх шаардлага бий. Энэ чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ? -Нийтийн тээврийн салбар сүүлийн 10 жилд уналтын байдалд орсон. Сүүлийн таван жилд зорчих хөдөлгөөн хоёр дахин буурсан. Энэ нь олон талын шалтгаантай. Нэгдүгээрт, хуучин автобуснууд явж байна. Автобуснынасжилтааролон автобус хасагдаж байгаа. Хоёрдугаарт, Улаанбаатар хот маань сүүлийн таван жилд маш их тэлсэн. Хүн ам ихтэй томоохон хотхонууд нэмэгдсэнээр зогсоолын хүрэлцээ муудах, стандарт алдагдсан асуудал бий. Бид нийтийн тээврийн салбарт томоохон шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэн, ажлуудаа хийж байна. Хатуу хөл хорионы үед олон хүнтэй автобусаар үйлчлүүлэхийг огт санал болгохгүй. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барих ёстой. Иргэд маань автобус явж эхэлмэгцэхний автобусанд багтах гэдэг. Дараагийн автобусаа хүлээдэггүй. Дараагийн автобусыг 5-10 минут хүлээж байгаад суух боломж бий. -Өмнөх хатуу хөл хорионы үеэрQRкод, мөн ажлын газрын тодорхойлолт,ПСРшинжилгээг үндэслэн хөдөлгөөнд оролцуулж байсан. Энэ удаад автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа. Энэ ньхэроновчтой шийдэл вэ? -Иргэдийн эрхийг хязгаарлах нь хэнд ч таалагдахгүй. Гэвч хатуу хөл хорионы үед захиргааны аргаар шийдэж байгаа нь олон шүүмжлэл дагуулж байгаа.QRкод ашиглах нь давуу болон сул талтай.QRкодыг хуурамчаар үйлдэх боломжгүй, код авсан иргэд хөдөлгөөнд шууд оролцох эрхтэй боловч код аваагүй иргэд үүн дээр маш их бухимдал үүсгэсэн. Үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлтэй чиглэлд хамаарагдаж байгаа байгууллагуудын ажилчид 260 мянга орчим байдаг. Эдгээр иргэний бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулна гэвэл хатуу хөл хорионы утга алдагдана. Мөн бусад иргэн бухимдана. Энэ удаагийн хатуу хөл хорионы үед дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр гарсан. Энэ нь өнөөгийн нөхцөлд хамгийн шударга шийдэл юм. Байгууллагууд маань үүнтэй уялдуулан ажлаа зохицуулах хэрэгтэй. Жишээ нь,ээлжидгарсан хүнээлжээсээбуухад автомашины дугаар нь тэгш, сондгойгоороо хөдөлгөөнд оролцох боломжгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байна. Ачаалал ихсэхээс өмнө тухайн иргэнээээлжээсбуулгах зэрэг тухайн байгууллага зохицуулалт хийвэл болох асуудал шүү дээ. Бид хатуу хөл хорионы нөхцөл байдлаа бодох хэрэгтэй. Өнөөдөр гэхэд л коронавирусийн халдвар авсан хүний тоо 800-гаар нэмэгдлээ. Нэг хүн гурван хүнд халдвар тараах эрсдэлтэй гэсэн тооцоо байгаа. Жишээ нь, 800 хүн тус бүр гурван хүнд халдвар тараавал 2400 болно. Үүнийг 14 хоногоор бодвол маш их тоо гарна. Хатуу хөл хорионы үндсэн зорилго нь энэ тоог бууруулах. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ барьж гэртээ байх, зорчих хөдөлгөөн хийхгүй байж, цар тахалтай тэмцэх хэрэгтэйг уриалж Засгийн газар, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажиллаж байна. Хүний амь нас хамгийн чухал. Эрдэнэт хүний амь нас юугаар чорлуулашгүйтул бид хамгийн гол зүйл дээрээ анхаарч, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, хатуу хөл хориог даван туулах хэрэгтэй байгаа юм. -Энэ удаагийн хөл хориогоор иргэдийг гэрийнхээ ойр орчимдагаарлахболомжийг олгосон. Гэтэл иргэд хүн хоорондын зайгаа барихгүй байх зөрчил гаргаж байна гэсэн шүүмжлэл байна? -Иргэд маш сайн сахилга баттай байгаа. Цөөхөн хэдэн хүн буюу 5-10 хувь нь л ийм нөхцөл байдал үүсгэж байна. Улаанбаатар хотын бүх иргэн хариуцлагагүй биш. Энэ бол иргэдийн цэвэр ухамсрын асуудал юм. -Хатуу хөл хорио хотын А бүсэд л үйлчилж, захын хэсгүүдэд иргэд чөлөөтэй зорчиж байна гэсэн мэдээлэл бий. Үүн дээр хэрхэн хяналт тавьж байна вэ? -Улаанбаатар маань хөгжиж байгаа хот. Нийгэм, эдийн засгийн хамгийн том төвлөрөл нь Ихтойруугийнгудамжинд байдаг. Ихтойруугийнгудамжинд төр захиргааны байгууллагууд, томоохон худалдааны төвүүд, үзвэр үйлчилгээ, аж ахуйн нэгжүүд төвлөрдөг. Тиймээс төвлөрсөн бүсдээ хатуу хөл хориог баримталж чадвалзорчилтхөдөлгөөнийг барьж чадна гэсэн тооцоо, судалгаа бий. Гэхдээ энэ нь хотын захаар чөлөөтэй зорчиж болно гэсэн үг биш. Бид чадах хэмжээгээрээ хүн, хүч, нөөц, бололцоогоо ашиглан, хяналт тавьж ажиллаж байна. Иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хайртай бүхнээ хамгаалж, хатуу хөл хориог сахилга баттай даван туулахыг уриалж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Э.Өсөхжаргал: 18 нас хүрээгүй хүүхэд газар өмчлөх эрхтэй
2021-04-12 11:20:49 Нийтлэгдсэн: Халуун сэдэвУлаанбаатар хотын иргэд газар өмчлөх болон газрын төлбөртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Өсөхжаргалтай ярилцлаа. -Монгол Улсын иргэн нэг удаа өрхийн хэрэгцээний газраа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Хуулийн энэ зохицуулалтын хүрээнд нийслэлийн хэчнээн иргэн газар өмчлөөд байна вэ? -Газар өмчлүүлэх тухай хуулийн 2008 оны нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон. Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар 202,148 иргэн газраа өмчилсөн байна. Талбайн хэмжээгээр нь авч үзвэл 10752.1 га газрыг иргэдэд өмчлүүлжээ. 2014-2016 оны хооронд 69,836 иргэнд цахимаар газар өмчлүүлсэн байна. -Улаанбаатар хотын 1.3 сая иргэнээс 200 мянга гаруй нь газар өмчилжээ. Зургаан хүний нэг нь газар өмчилсөн гэхээр иргэдэд газар эзэмшиж, өмчлөх хэрэгцээ байсаар байна. Ер нь нийслэлд өмчлөх газрын нөөц байгаа юу? -Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөлт хийсэн газрын нөөц өнөөдрийн байдлаар дууссан бөгөөд дахин төлөвлөлт хийж, шинээр өмчлүүлэх газрын байршлыг тогтоох юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол буюу 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийг хөгжүүлэх 2021-2025 оны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй уялдуулж ажиллах ёстой. Дээрх бодлогын бичиг баримтуудад тусгасны дагуу иргэдэд газар өмчлүүлэх суурьшлын бүсийн хилийн төлөвлөлтөөс гадуур иргэдэд газар өмчлүүлэх боломжгүй юм. Энэ жил Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 оны төлөвлөлт хийгдэж байна. Эдгээр төлөвлөгөө батлагдаж, суурьшлын хил зааг тодорхой болбол төлөвлөлтийн дагуу иргэдэд шинээр эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. -Тэгэхээр цаашид хотын төвөөс алслагдсан газруудад газар олгож таарах нь ээ? -Нийслэлээс суурьшлын хилээ тэлэхгүй гэсэн бодлого барьж байгаа учир шинэ, хаяа дагуул хотууд руу өмчлүүлэх газрыг батлах болов уу гэсэн таамаглал байна. Ер нь цаашид иргэдэд газар өмчлүүлэхдээ эхлээд тухайн өмчлөх байршлууд дээрээ төлөвлөлтөө нарийвчлан боловсруулж, түүндээ уялдуулан дэд бүтцээ шийдвэрлэсний дараа газрынхаа өмчлөх шийдвэрийг гаргаж ажиллахаар ажлуудаа зохион байгуулж байна. -Нийслэлийн иргэн орон нутагт газар өмчилж болох уу? -Болно. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Монгол Улсын иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний, аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр заасан. Нийслэлд иргэн 0.07 га, аймгийн төвд 0.35 га, сумын төв болон тосгонд 0.5 га, Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад/ 0.07 га хүртэлх хэмжээний газар нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Хотын харьяат иргэн орон нутагт газар өмчлөх хүсэлтэй бол Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж, газар өмчлөх эрхийн хасалт хийлгэсэн бичиг аваад аймагт, эсвэл суманд газар өмчилж авах бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 46 мянган иргэн орон нутагт газар өмчлөхөөр нийслэлд газар өмчлөх эрхээ хасуулсан байна.Орон нутагт газар өмчлөх нь газрын талбай нийслэлийнхээс илүү том бөгөөд байршил, орчин нь уян хатан байдаг. -Нийслэлийн иргэн аль нэг аймаг, суманд газар авах хүсэлт гаргахад тухайн орон нутаг нь Нутгийнхаа иргэдэд л газар өмчлүүлнэ гээд хүсэлт хүлээж авдаггүй тал бий. Ингэж болох уу? -Аймаг, сумын Газар зохион байгуулалтын алба болон газрын даамал ийм хариу өгөх ёсгүй. Иргэний хүсэлтийг судлаад асуудлыг хуулийн хүрээнд нь шийдвэрлэх үүрэгтэй юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас egazar.mn цахимсайт ажиллуулж, аймаг, сум, нийслэл, дүүргүүдийн газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухайн төлөвлөлт, байршлыг оруулж байна. Аль байршлуудад, ямар зориулалтаар олгох газрын бүх мэдээллийг агуулсан. Хүсэлтээ өгөхөд татгалзсан хариу өгөх нь тухайн төлөвлөлт, байршилд тусгагдаагүйгээс бусад үндэслэлээр татгалзах боломжгүй юм. Харин иргэд дээрх төлөвлөлт, байршилд тусгагдаагүй тохиолдолд дахин өөр байршилд газар сонгох эрхтэй. Хэрэв нэг байршилд хоёр иргэн хүсэлт гаргасан бол эхэлж өргөдлөө өгсөн иргэний асуудлыг шийдвэрлэнэ. -Хүүхэд газар өмчлөх эрхтэй юү? -Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтаар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхийг заасан тул 18 нас хүрээгүй хүүхэд ч гэсэн газар өмчлөх эрхтэй. -Нэг удаа үнэ төлбөргүй газар авсан иргэн хоёр, гурав дахь газраа авахдаа газрын дуудлага худалдааны суурь үнийг төлнө гэсэн шаардлагыг дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албанаас тавьж байна. Ийм шийдвэр хэзээ гарсан бэ? -Хууль тогтоомжийн хүрээнд 2003 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө захирамж гарсан иргэн, аж ахуйн нэгжүүдээс дуудлага худалдааны анхны үнийг авах зохицуулалтгүй. Энэ хугацаанаас хойш дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгосон захирамжуудыг хуульд нийцүүлэх, Үндэсний аудитын газар, Нийслэлийн аудитын газраас газрын дуудлага худалдааны анхны үнийг төсөвт төвлөрүүлэх албан шаардлага тавьж, акт тогтоосны дагуу нийслэл болон дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албад иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж байна. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжүүдэд хэдэн газар эзэмшиж байна, хэдэн оны захирамжтай байсныг нь хянаж үзээд, газрын үнэлгээг нарийвчлан тооцож, дуудлага худалдааны анхны үнийг төсөвт төвлөрүүлэх ажил хийж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд суурилан газрыг иргэн бүрд тэгш, шударга, хүртээмжтэй хүргэх хүрээнд хийж байгаа ажил. -Улаанбаатар хотын харьяат иргэн нийслэлд хоёр дахь газраа эзэмшихээр авсан бол ямар хэмжээний төлбөр төлнө гэсэн үг вэ? -Тухайн иргэний газрын захирамж олгосон түүхчилсэн лавлагаанд үндэслэн хэдэн онд газар олгосноос шалтгаалж нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын тогтоолуудыг үндэслэн төлбөр авч байна. -Нэг газар өмчилж авсан иргэн дахин газар эзэмших, ашиглах тохиолдолд хаана хандах вэ? -Газар өмчлөх гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг тус тус ойлгоно. Газар өмчлөх талаар өмнөх асуултандаа тайлбарласан тул эзэмших эрхийн тухай хуулийн ямар зохицуулалт хэрэгжиж байгааг тайлбарлая. Газрын тухай хуулийн 29-р зүйлд иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй, гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0.1 га-гаас илүүгүй, багийн Иргэдийн нийтийн хурлын санал, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр тус тус эзэмшүүлж болохоор заасан. Гэхдээ нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тохиолдолд тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар таван га хүртэл байна. Дээр дурдсан хэмжээнээс бусад тохиолдолд газар эзэмших, ашиглах бол Газрын биржээр дамжуулан дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмших, ашиглах боломжтой. Нийслэлийн хэмжээнд mle.mn сайтад ямар байршлуудад газрын дуудлага худалдаа зохион байгуулах тухай мэдээ, мэдээллүүд нь бий. Нийслэл болон дүүргүүдийн ИТХ-аар батлагдсан, төлөвлөгөөнд тусгагдсан газруудыг дуудлага худалдаанд оруулдаг. Иргэд энэ сайт руу хандаж, эзэмших, ашиглах газрынхаа мэдээллийг авч, дуудлага худалдаанд оролцох бүрэн боломжтой. Иргэд дуудлага худалдаанд оролцож, дуудлага худалдааны үнийг төлснөөр хэдэн ч газар эзэмшиж, ашиглах эрх үүснэ. Газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч болно. -Дуудлага худалдаанд оруулах газрын байршлыг хэрхэн тогтоодог вэ? -Бид дуудлага худалдаанд оруулах газрын байршлыг иргэн, аж ахуйн нэгжийн саналыг үндэслэн дараа жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган, нийслэл болон дүүргийн ИТХ-ын тогтоолоор жил бүр оны сүүлээр батлуулдаг. Газрын дуудлага худалдааг 2005 оноос эхлэн явуулж байгаа бөгөөд энэ жилээс газрыг хөрсний шинж байдлаар нь судалж, газар тариалан эрхлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжтой гэх мэтээр иргэдэд илүү нарийвчилсан байдлаар газар санал болгох, таатай нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. -Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн жил бүр газрын төлбөр төлдөг. Энэ төлбөр барагдуулалт нь ямар түвшинд байдаг бол? -Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд газар эзэмших, ашиглах эрхтэй иргэн жил бүр газрын төлбөр төлнө. Эзэмших, ашиглах эрхийн төлбөрийг Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолд заасан суурь үнийг үндэслэн тухайн нийслэл, дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан итгэлцүүрээр бүсчлэн тогтоосон байдаг. Газрын зориулалт, байршлаас нь хамааран 1-16 хүртэлх бүсчлэлээс шалтгаалан итгэлцүүрийн үнэ өөр өөр байдаг. Нийслэл, дүүргүүдийн газрын албад төлбөрийн ногдуулалтыг хийж, барагдуулалтыг Татварын алба хэрэгжүүлдэг. Төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг жил бүр давуулан биелүүлж байна. -Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүйгээр барьсан хашаа, хайсыг буулгах ажил зохион байгуулж эхэлжээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Нийслэлийн Засаг даргын санаачилгаар явган хүний зам чөлөөлөх, авто машины хөдөлгөөнд саад учруулж буй хашаа, хайс, хаалт байгууламжуудыг буулгах аян зохион байгуулан ажиллаж байна. 2019 онд НИТХ-аас Улаанбаатар хотод хашаа, хайс, барьж ашиглах буулгах журам баталсан. Дээрх журамд нийцүүлэх хүрээнд ажлын хэсэг албан ёсоор байгуулагдан, зургаан дүүргийн 1100 га газрыг хамарсан судалгааны ажлыг эхлүүлж, хэрэгжүүлж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбайг бусдад шилжүүлсэн байсныг эргүүлэн нийтийн эзэмшилд нь оруулж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, ногоон байгууламж, цаашлаад сургууль, цэцэрлэг барих газрыг нэмэгдүүлэх ажлыг бид хамтран хэрэгжүүлж буй юм. Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй