Увс аймагт тогтоосон хөл хориог VI/3-ныг хүртэл сунгалаа
2021-05-31 11:10:00 Нийтлэгдсэн: Халуун сэдэвКоронавируст халдвар КОВИД-19-ын цар тахлын идэвхтэй голомт сумдад үүссэн, халдварын эрсдэл өндөр тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах зорилгоор 2021 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг хүртэлх хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банкны үйл ажиллагаа, хурим найр, хурдан морины уралдааныг тус тус хориглолоо гэжУвс аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Увс аймгийн хэмжээнд сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа
2021-05-28 09:50:05 Нийтлэгдсэн: Халуун сэдэвУвс аймгийн хэмжээнд автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Тодруулбал,тус аймгийн хэмжээнд халдварын таван тохиолдол нэмж бүртгэгджээ. Иймдаймгийн хэмжээндтандалт, судалгааны ажлыг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдрөөс буюутавдугаар сарын 28-ны өглөө 08 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банк ажиллахгүй аж.
Д.Сумъяабазар: Газар чөлөөлөлт хийхгүйгээр бүтээн байгуулалтын ажил явахгүй
2021-05-26 11:19:02 Нийтлэгдсэн: Халуун сэдэвНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ажилтнуудтай уулзаж, санал солилцлоо. Хотын дарга уулзалтын эхэнд Засгийн газар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд өгөхөөр болсон түүхэн шийдвэр гаргасан тухай онцлоод, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар товч танилцуулсан юм. Тэрбээр Улаанбаатар хот бие даасан хууль, эрх зүйн чадамжтай болж байж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадна гэв. Мөн хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа тухай ярилаа. Тиймээс ирэх жилүүдэд зам, барилга, байгууламж, гүүрэн гарц, нийтийн тээврийн төслүүдийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлтийн ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлууд газар чөлөөлөхгүйгээр явахгүй. Тиймээс газрын тухай хууль, эрх зүйг өөрчлөх шаардлагатай байна. Цаашид газрын асуудлыг цэгцэлнэ. Үүнд газрын албаныхны хүч, оролцоо, сэтгэл, туршлага хэрэгтэй байна гэлээ. Үүний дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай газрын албыг цахимжуулах ажлыг үе шаттай хийж байгаа талаар онцоллоо. Тэрбээр Газартай холбоотой 19 төрлийн үйлчилгээг цахимжуулсан. Мөн иргэдийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц ямар байгаа талаар Масс мессэж үйлчилгээг нэвтрүүлж, иргэд рүү мессэж илгээдэг болсон гэлээ. Түүнчлэн иргэд газрын албаны албан хаагчидтай 7777-1285 дугаарын утсаар холбогдох боломжтой болжээ. Мөн нийтийн эдэлбэр газрыг чөлөөлсөн, цахим дуудлага худалдааг жил бүр зохион байгуулж байгаа талаараа танилцууллаа. Тэрбээр Газар чөлөөлөх ажилд хамгийн их хөрөнгө шаарддаг талаар танилцуулаад, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2600 га газрыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг, авто зам, инженерийн шугам сүлжээний ажлууд хийсэн гэлээ. Харин энэ жилийн хувьд газар чөлөөлөлтөд 3.8 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж. Газрын албаныхны хувьд хууль, эрх зүй болон ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах хэрэгтэй байгаа талаар санал хэлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад хууль, эрх зүй, эдийн засаг сайжраад ирэхээр төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлнэ гэлээ.
Хилийн боомтууд өнөөдөр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана
2021-05-26 10:51:55 Нийтлэгдсэн: Халуун сэдэвӨнөөдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож буй тул бүх нийтээр амрах юм. Гэсэн хэдий ч хилийн боомтууд амрахгүй, цагийн хуваарийн дагуу ажиллана гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. ОХУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТУУД № Боомтын нэр Ажиллаж байгаа эсэх Цагийн хуваарь Тайлбар 1 Цагааннуур Тусгай хуваариар ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт ажиллуулж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 38-р тогтоолд заасны дагуу 2021 оны 2 дугаар сарын 23-ныөдрөөс эхлэн малын тэжээлийг боомтоор нэвтрүүлэхийг зөвшөөрсөн. 2 Боршоо Тусгай хуваариар ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу2021 оны 5 дугаар сарын 10-ныөдрөөс сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт ажиллуулж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. 3 Тэс Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 4 Арцсуурь Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 5 Ханх Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 6 Сүхбаатар /төмөр замын/ Ажиллаж байгаа Өдөр бүр 24 цагаар Төмөр замын ачаа тээвэр хэвийн явагдаж байна. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 7 Алтанбулаг Тусгай хуваариар ажиллаж байгаа Тусгай хуваариар Монгол улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 38-р тогтоолд заасны дагуу 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хил нэвтрүүлж, гадаадын ачаа тээвэрлэгчийг нутгийн гүнд оруулахгүйгээр чиргүүлийг хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх замаар тээвэрлэлтийг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуубоомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 8 Ульхан Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуубоомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 9 Эрээнцав Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуубоомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 10 Эрээнцав /төмөр замын/ Тусгай хуваариар ажиллаж байгаа Тусгай хуваариар Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу2021 оны 5 дугаар сарын 10-ныөдрөөс эхлэн байнгын ажиллагаанд шилжүүлж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын ачааны галт тэргийн хуваарийн дагуу улсын хилээрнэвтрүүлэхийг зөвшөөрсөн. БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТУУД № Боомтын нэр Ажиллаж байгаа эсэх Цагийн хуваарь Тайлбар 1 Даян Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуубоомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 2 Булган Ажиллаж байгаа Даваа-Баасан 10:00-19:00 Цайны цаг 14:00-15:00 Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуубоомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 3 Байтаг Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан. 4 Бургастай Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан. 5 Шивээхүрэн Ажиллаж байгаа Даваа-Бямба 08:00-20:00 Цайны цаггүй Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуубоомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 6 Гашуунсухайт Ажиллаж байгаа Даваа-Бямба 08:00-20:00 Цайны цаггүй Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуубоомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 7 Ханги Ажиллаж байгаа Даваа-Баасан 08:00-17:00 Цайны цаг 12:00-14:00 Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон. 8 Замын-Үүд Ажиллаж байгаа Даваа-Ням 08:00-18:00 Цайны цаггүй Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон. 9 Замын-Үүд /төмөр замын/ Ажиллаж байгаа Өдөр бүр 24 цагаар Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон. 10 Бичигт Ажиллаж байгаа Даваа-Ням 08:00-17:00 Цайны цаг 12:00-14:00 Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон. 11 Сүмбэр Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан. 12 Баянхошуу Ажиллаж байгаа Даваа-Ням 08:00-17:00 Цайны цаг 12:00-14:00 Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуубоомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 13 Хавирга Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан. Эх сурвалж: ГЕГ
Зарим татвар төлөгчийн битүүмжилсэн байсан дансыг нээжээ
2021-05-20 09:53:02 Нийтлэгдсэн: Халуун сэдэвТатварын байгууллага нь Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хуульд тус тус заасны дагуу төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийн хүрээнд татварын өр хураахдаа Татварын ерөнхий хуулийн 12 дугаар бүлэг 55-71 дүгээр зүйлд заасан нэхэмжлэх хүргүүлэх, татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, хөрөнгө болон авлага битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг хураах, мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийг Татварын удирдлагын нэгдсэн системээр тодорхойлдог. Татварын удирдлагын нэгдсэн системийн програмчлалаар 2020 оны татварын тайлангаар үйл ажиллагаа нь хэвийн буюу Ковид-19 цар тахлын хүндрэл үүсээгүй салбарын тодорхой тооны татвар төлөгчдийн татварын өрийг хураах үйл ажиллагааг хэрэгжүүлж, арилжааны банк дахь харилцах дансыг битүүмжлэх мэдэгдэл хүргүүлсэн. Ковид-19 цар тахлын үеийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийг дэмжих Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс дээрх татвар төлөгчдийн арилжааны банкны харилцах дансны битүүмжлэлийг цуцалж, үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангасныгТатварын ерөнхий газраас мэдэгдлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй