Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо

БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёлын өдрүүд Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох сэдвийн дор болж байгаа бөгөөд нээлтийг цахимаар зохион байгууллаа. Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн нээлтийг Цар тахалтай хамтран тэмцсэн Хятад, Монголын найрамдлын хуудсыг хамтаар бичиглэв хэмээх сэдэвтэйгээр нээсэн юм. Энэ нь хоёр улсын Төрийн тэргүүний хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд болон Монгол, Хятадын соёлын солилцоог хөгжүүлэхэд ахиц үзүүлнэ хэмээн онцолж байна. Соёлын өдрүүдийн үеэр Найрамдлын солонго уран сайхны концерт, Цэцэгсийн анхилам Бээжин жүжгийн нэрт жүжигчдийн концерт, Бадран дэлгэрэх орчин үеийн балетын тоглолт, Хятад улс иргэдээ хэрхэн ядуурлаас гаргаж буйг харуулсан Сайн сайхан амьдралын эрэлд үзэсгэлэн, Инновацийн сайн сайхан амьдрал соёл, аялал жуулчлалын шилдэг бүтээлийн үзэсгэлэн, Үзэсгэлэнт сайхан Хөхнуур, Солонгорсон Гүйжөү гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх юм байна. Мөн Хятадын олон ангит киноны өдрүүд, Үзэсгэлэнт сайхан Хятад орон аялал жуулчлалын экспо, Хятад орны амтат хоол сурталчлах арга хэмжээ болох юм. Соёлын өдөрт зориулан зохион байгуулагдаж буй дээрх арга хэмжээнүүдийн дэлгэрэнгүй мэдээллийгwww.cri.cn болонwww.solongonews.mnзэрэг сайтуудаас хүлээн авах боломжтой юм.

Өнөөдөр ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Өдөртөө 26-28 градус хүйтэн, үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр байна.. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 31-36 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 25-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 28-30 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 27-29 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

 Зул сарын баяр өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Зул сарын баярын өдөр тохиож байна. Зул сарын баяр нь Христийн шашинтны баяр буюу Есүс Христийн мэндэлсэн өдөр юм. Merry Christmas гэх мэндчилгээний үг нь ч Христ мэндэлсний баяр хүргэе гэсэн үг ажээ. Манай эриний 300-аад оны сүүлээр Христийн шашинтнууд Ромын эзэнт гүрний хүн амд давамгайлж эхэлсэн бөгөөд 1100 оны үед Зул сарын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болоод байв. Өдгөө ч энэ баяр олон үндэстнийг хамарсан томоохон тэмдэглэлт өдөр хэвээр байгаа. Зул сарын баяр гэж юу юм бол оо? Зул сарын баяр нь 12 өдрийн турш үргэлжилдэг бөгөөд Бид Зул сарын баярын дуу, өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн ногоон гацуур, хүүхэд хүн бүрийн тэсэн ядан хүсдэг бэлэг ,Зул сарын орой хоолны амттанаар дүүрэн ширээгээр нь үргэлж дурсдаг, Гэвч энэ бүгд нь Зул сарын утга учир оршдоггүй. Хамгийн гол баярын утга учир нь гэр бүлийнхэнтэйгээ хамт байх тэдэнтэйгээ энэ баярыг тэмдэглэх гэж христд итгэгчид үздэг гэнэ. Зул сартай холбоотой түүхэн баримтуудаас та бүхэндээ сонирхуулж байна: Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй тэмдэглэн өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиодог байж. *Ромчууд шинэ жилийн баярыг өнөөгийн тооллоор гуравдугаар сарын сүүлээр тэмдэглэдэг байжээ. *Олон төрлийн цаг тооны бичгийн маргаан, ялгааг эцэслэхээр Ромын Сенат нэгдүгээр сарын 1-нийг шинэ оны эхний өдөр хэмээн ЗТӨ 153 онд тунхагласан байна. *Загалмайтны шашинт ихэнх нутагт он солигдсоны дараахан ирсэн зочин тухайн оны аз, амжилтыг бэлгэддэг гэдэгт хүмүүс итгэдэг. Шинэ оны анхны зочин өндөр, бараан үстэй эр бол тухайн гэр бүл шинэ онд аз жаргалаар дүүрэн байдаг гэж тэд үздэг байна. *Шинэ оны эхний өдрийг дэлхийн улс орон бүр нэгдүгээр сарын 1-ний өдөр тэмдэглэдэггүй ч цагийн эрхээр дэлхий нийт нэгдсэн хуанлийг мөрдөж эхлээд удаж буй. Гэхдээ уламжлалт цаг тооны бичгээ баримталж шинэ оны баярыг өөрсдийнхөөрөө тэмдэглэх нь бий. Тэдгээр орнууд шинэ оны баярыг жилд хоёр удаа тэмдэглэдэг. *Грегорийн тооллыг дэлхий нийтээрээ даган мөрдөх болсноор шинэ жилийн баярыг ч дэлхий нийт зэрэг тэмдэглэх болов. Католик шашинт орнууд уг хуанлийг эртнээс дагасан. Харин протестантууд тэдэнтэй нэгдтэл багагүй хугацаа өнгөрсөн юм. *Герман 1700, Их Британи 1752, Швед 1753 онд тус тус Грегорийн хуанлийг мөрдөж эхэлжээ. Харин Дорнын улсууд загалмайтны тоолол гэгдсэн уг тооллын системийг нэлээд хожуу хүлээж авсан. Япон 1873, Хятад 1912 онд Грегорийн тооллыг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. *Зүүний үнэн алдартнууд бүр ч хожим буюу 1924 болон 1927 онд Грегорийн хуанлийг хүлээж авчээ. Орос мөн хоёр ч удаа уг хуанлийг мөрдөх шийдвэр гаргасан бөгөөд 1918 оны шийдвэрээ тун богино хугацааны дараа цуцалж уламж-лалт цаг тооллын бичигтээ шилжсэн ч удалгүй 1924 онд дахин Грегорийн хуанлийг хүлээж авсан юм. *Сүлд модыг анх 1895 онд Америкт цахилгаан гэрлээр чимэглэжээ. *Зул сарын анхны ил захидлыг хатан хаан Викториягийн үед буюу 1843 онд Их Британид хэвлэсэн аж. *Цагаан ордны сүлд модыг чимэглэсэн Америкийн анхны Ерөнхийлөгч бол Фрэнклин Пиерс. *Алдарт Jingle Bells дууг 1857 онд Жеймс Лорд Пиерпонд Талархлын баярт зориулан зохиожээ. Харин хэдхэн жилийн дотор Зул сар, шинэ жилийн баярын дуу болон дэлхий дахинд түгсэн байна. *Барууны ертөнцөд алдартай Зул сарын 12 өдөр дуунд шинэ жилийн баяраар 364 бэлэг хүлээж авах тухай өгүүлдэг. *Шинэ жилийн баярын үеэр дэлхий дахинд хамгийн олон тоглогддог бүжгэн жүжиг бол Цөмөөхэй. *Кока Кола Санта Клаусыг бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанд ашигласан анхны компани юм. *Дэлхий дахинд алмааз эрдэнэ хамгийн гүйлгээтэй байдаг үе бол Зул сар болон шинэ жилийн баяр. *Оны сүүлийн өдөр улаан өнгөтэй дотуур өмд өмсвөл шинэ онд хайр дурлалтайгаа учирна гэдэгт мексикчүүд итгэдэг. *Харин нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагирган жигнэмэг төгс бүхнийг бэлгэддэг байна. *Лондон хотын Цаг уурын төвийн тооцоолсноор Англи орон XX зуунд ердөө долоон цагаан Зул сар тэмдэглэжээ. Өнгөрөгч зууны турш тус улс Зул сарын баярын үеэр долоон удаа л битүү цасанд хучигдсан гэсэн үг. *1647 онд Английн парламент Зул сарын баяр тэмдэглэхийг хоригложээ. Төрийн эрхэнд байсан пуристууд Есүс Христийн мэндэлсэн ариун өдөр баярлаж цэнгэхийг булай явдал гэж үзсэн аж. 1660 онд тэднийг төрийн эрхээс буух хүртэл Зул сарын баяр тэмдэглэсэн хүмүүсийг баривчилдаг байжээ. *Шинэ жилийн баярт зориулсан анхны маркийг анх 1898 онд Канадад үйлдвэрлэжээ. *Нью-Йорк хотын Таймс талбайд уламжлал болон зохиогдох болсон шинэ жилийн баярын анхын цэнгүүн 1904 онд болсон байна. *Эртний персүүд шинэ жилийн баяраар бие биедээ өндөг бэлэглэдэг байсан нь шинэ амьдрал, өнөр өтгөн гэр бүлийг бэлгэддэг байж. *Рош Хашанах хэмээх еврей шинэ жилийн баяраар хүүхэд бүрт шинэ хувцас бэлэглэдэг заншилтай. *Оны сүүлийн өдөр грек охид унтахын өмнө шорвог хоол идэх ёстой. Энэ нь давс ихтэй хүнс он солигдох мөчид тэдэнд ирээдүйн нөхрийг нь зүүдэнд нь харуулдаг гэх сүсэгтэй холбоотой. *Ром тоололд нэгдүгээр сарыг Янус бурхны нэрээр нэрлэсэн нь хаалга хэмээх утга илэрхийлдэг. *Мексик, Испани, Кубад он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм идэх заншил түгээмэл. Усан үзэм шинэ оны 12 сарыг бэлгэдэх бөгөөд тухайн сарыг илтгэсэн үзэм чихэрлэг байвал тэр сар азтай, гашуун байвал азгүй байх нь гэдэгт хүмүүс итгэдэг. *Германчууд шинэ оны эхний өдөр урьд орой нь идсэн загасны хайрсыг түрийвчиндээ хийдэг заншилтай. Энэ нь шинэ ондоо хөрөнгө мөнгөтэй байхыг бэлгэддэг байна. *Польшууд май загас шинэ онд амжилт авчирна гэдэгт итгэдэг. *Харин Филиппинд шинэ жилийн баярт зориулсан онцгой амттан байхгүй. Филиппинчууд уг баяраар ширээ хоосон байхыг л цээрлэдэг бөгөөд байгаа бүхнээ-рээ гэдсээ гартал хооллодог. *Мод чимэглэх нь 1000 гаруй жилийн өмнөх германчуудын заншлаас эхтэй. Харин XVI зууны үеэс Зул сарын баярт зориулан гацуур мод чимэглэх уламжлал тогтжээ. *Зүүний сүвэгч дээр бүтээсэн уг мод дэлхийн хамгийн жижиг сүлд мод. 0.5 мм өндөр уг модыг бяцхан охины хамт бүтээсэн Английн Бирмингхэм хотын зохион бүтээгч Виллард Виган содон бүтээлээ энэ сарын 18-нд нийтэд дэлгэжээ. *Дэлхийн хамгийн том сүлд мод Бразилийн Рио де Жанейрод бий. 2.8 сая гэрэлтүүлэгч тоглоом бүхий 82 метр өндөр уг мод Гиннесийн номонд 2005 онд бүртгэгдсэн юм. *Сүлд модны гоёл чимэглэл жилээс жилд өөрчлөгдөн өнгө нэмсээр бидний үед хүрчээ. Ялангуяа XIX зуунд сүлд модны чимэглэлийн ур хийц, хэлбэр хийц эрс өөрчлөгдөж төрөл бүрийн дүрс, загвартай болсон байна. Скандинавын орнууд сүлд модоо мод, даавуун эдлэлээр чимэглэх нь элбэг байдаг бол Европын бусад орон гязалзсан эдээр чимэглэх нь олонтаа. Украинд сүлд модыг аалз, аалзны шүлсээр чимэглэх нь бий. Энэ нь нэгэн домогтой холбоотой. Хүүхдүүдийнхээ сүлд модыг чимэглэх гоёлгүй ядуу эх Зул сарын баярын өглөө сэрээд аалзны шүлстэй сүлд мод гэрэлтэж байхыг харжээ. Тиймээс ч украинчууд аалзны шүлс аз авчирдаг гэдэгт итгэдэг байна.

Монголын сайтын холбоо үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тууштай хамгаалахаа мэдэгдлээ

Монголын сайтын холбооноос цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтлэв. Монголын сайтын холбоо нь цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган холбоо бөгөөд 11 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тус холбоо нь Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе уриан дор сургалт, сурталчилгааны ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран мэргэжлийн ёс зүйтэй цахим сэтгүүл зүйг төлөвшүүлэх, цахим орчинд хүний эрх, эрх чөлөө, оюуны өмчийг дээдлэх, цахим орчинд соёлтой, зөв хэрэглээг бий болгох чиглэлээр ажилладаг билээ. Монгол Улсын Засгийн газраас ардчиллын гол баталгаа болсон хэвлэлийн эрх чөлөөг хумих, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боогдуулсан хуулийн төсөл боловсруулж, мэргэжлийн холбоодод урьдчилан мэдэгдэж, нэгдсэн санал авалгүйгээр батлуулах гэж зүтгэж байгааг Монголын сайтын холбооноос эсэргүүцэн энэхүү мэдэгдлийг гаргаж байна. Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдийг 2 сая, хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 хүртэл сая төгрөгөөр торгодог, торгох, цагдахаар айлган сүрдүүлж дарамталдаг байдал бий болоод удаж байна. Гэтэл хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах гэсэн энэ үйлдэл улам гаарч Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар 80 хүртэлх сая төгрөгийн торгууль оноодог, сэтгүүлчдийг 5 хүртэлх жил хорих ялтай болгоод зогсохгүй олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг торгож шийтгэдэг болохоор хуулийн төсөл боловсруулж байгаад гүнээ харамсаж байна. Улстөрчид иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хатуу хязгаарлах, нийгмийн сүлжээг хаахыг удаа дараа оролдож байгаа бөгөөд энэхүү бусармаг санаархлаа Эрүүгийн хуулинд тусган хэвлэл мэдээллийн байгууллагыг санхүүгийн бүрэн хараат байдалд оруулах, иргэдийг үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болгохыг санаархаж байна. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөмжийг 2017 онд хүлээн авч, сэтгүүлчдэд мэдээлэл түгээх, иргэдэд үзэл бодлоо илэрхийлэхэд нь хатуу хяналт болдог нэр төр гутаах, гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хэсэгчлэн халсан билээ. Гэтэл өнөөдөр энэхүү хуулийг сэргээн, ял шийтгэлийг улам чангаруулж, ардчиллын үнэт зүйл болсон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж, хүний эрхийг хязгаарлаж боогдуулах гэсэн энэхүү хуулийн заалтаа эрх баригчид өмгөөлөн худал мэдээ тараах, гүтгэх гэсэн зүйл заалтаар хаацайлж байгааг эсэргүүцэж байна. Мэргэжлийн сэтгүүлчид бид худал мэдээ тараахгүй, бусдыг гүтгэн доромжлохгүй байх зарчмыг баримталж ажилладаг. Монголын сайтын холбоо нь өөрийн зохицуулалтын байгууллагыг байгуулахд санаачлагчийн бүлэгт нэгдэн орж, мэргэжлийн ёс зүйн кодоо батлан, сэтгүүлчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомж, хүний эрхийн конвенциудыг дагаж мөрдөж ажиллахыг чухалчилдаг билээ. Гэтэл эрх мэдэлтнүүд Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг айлган дарамтлах, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд бүдүүлгээр халдаж байгааг эсэргүүцэж байна. Хувь хүний нэр хүндийн асуудлыг нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болгон зүйлчилж, 5 хүртэлх жилээр хорих ялтай Эрүүгийн гэмт хэрэг болгон хуульчилж болохгүй хэмээн Монголын сайтын холбооноос үзэж байна. Мэдэх, мэдээлэл олж авах нь aрдчилсан нийгэмд амьдарч буй иргэн хүний үндсэн эрхийн нэг юм. Тиймээс Монголын сайтын холбоо сэтгүүл зүйн үнэт зүйлийг хумиж боохоор санаархаж байгаа энэ үйлдлийг эсэргүүцэж, иргэдийн мэдээлэл хайх, олж авах, мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалахын төлөө тууштай ажиллах болно. Монголын сайтын холбооноос Эрүүгийн хуулийн төслөөр сэтгүүлчид болон сошиал хэрэглэгчид 5 хүртэл жилээр хоригдох боломжтой болоод байгаа энэ үед Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхийг эсэргүүцэж байна. Энэ хуулийн төслийн хэлэлцүүлэгт салбарын аль ч байгууллага оролцохгүй байхыг уриалж байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийг зогсоохийг шаардаж байна. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх 13.14 дэх заалтыг бүрмөсөн хасах шаардлагатай гэж үзэж байна. Хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалах, шударга бус зохицуулалтыг албадан тулгах гэж буй үйлдлийн эсрэг сэтгүүлчид, редакциуд, мэргэжлийн холбоод нэгдэж, байр суурь, дуу хоолойгоо хамтарч хүргэхийг уриалж байна. Ардчиллыг дээдэлдэг, шударга ёс, хүний эрхийг хүндэтгэдэг хүн бүрийг мэдэх эрхийнхээ төлөө, мэдээлэл олж авах эрхийнхээ төлөө тэмцэхийг сануулж байна. МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО 2020.12.15

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.