Украины эх, хүүхдийн эмнэлэг Оросын агаарын цохилтод өртжээ
2022-03-10 08:11:35 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ Өчигдөр Украины Мариуполь хотын эх, хүүхдийн эмнэлэг Оросын агаарын цохилтод өртсөн тухай Киевийн албаны эх сурвалжууд мэдээлжээ. Үүний улмаас эмнэлгийн ажилтан, өвчтөн нийлээд 17 хүн шархдаж, нурангид хүмүүс дарагдсан байна. Одоогоор хүний амь үрэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байгааг орон нутгийн захиргаа мэдээлжээ. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг халдлагыг дайны гэмт хэрэг хэмээн нэрлэсэн байна. Талууд галаа зогсоож, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байх үед эмнэлэг агаарын цохилтод өртсөн тухай Мариуполь хот харьяалагддаг Донецк мужийн захирагч Павло Кириленко мэдээлжээ. Азовын тэнгисийн боомт хот Мариуполь сүүлийн хэдэн өдрийн турш Оросын цэргийн бүслэлтэд байгаа юм. Хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх оролдлогууд гал зогсоох хэлэлцээр зөрчигдсөний улмаас удаа дараа бүтэлгүйтээд байна. Хот бүхэлдээ цахилгаангүй, усгүй, хүнсгүй болсноос хүмүүс харангадан амиа алдаж байна гэж Украины Улаан Загалмайн нийгэмлэгийн төлөөлөгч Олена Стокоз ярьжээ. Мариуполь хотын дэд дарга Сергий Орловын мэдээлснээр өнгөрсөн хугацаанд тус хотод 1,170 хүн Оросын агаарын цохилтод өртөж, амиа алдсан байна. Талуудын тохиролцсон хүмүүнлэгийн коридороор нийтдээ 48,000 орчим энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлснээ Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Кирило Тимошенко өчигдөр мэдээлжээ. Тэдгээрийн 43,000 орчмыг нь Оросын хилд ойр оршдог зүүн бүсийн Сумы хотоос нүүлгэсэн байна. Өөр 3,500 орчим иргэнийг Киевийн ойролцоох жижиг хот тосгодоос нүүлгэжээ. У Эх сурвалж:BBC
Говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
2022-03-09 08:50:50 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээӨнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цас багатай газар болон говь талын нутгаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 7-9 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 8-10 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 6-8 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Хөвсгөлийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2022-02-14 08:21:36 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр 4.4 магнитудын газар хөдлөлт болжээ. Тодруулбал, тус сумын Хороо багийн Хачим гэдэг газар өчигдөр /02.13-ны/ 20:45 цагт 4.4 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 20:51 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ. Эх сурвалж: ОБЕГ
Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 хэм хүртэл хүйтэрчээ
2022-02-11 08:43:10 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээӨнгөрсөн шөнө гурван аймгийн 11 суманд -40 хэмээн давж хүйтэрч хоножээ. Тодруулбал,Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 хэм хүртэл хүйтэрсэн байна. Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарах бол14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрахыг ЦУОШГ-аас мэдээллээ. Хоёрдугаар сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 13-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Д.Сумъяабазар: Айлчлалын үеэр Хятадын тал Улаанбаатар хотын хоёр том төслийг дэмжихээ илэрхийлсэн
2022-02-10 11:48:06 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөн ярилцаж, ямар гарц, шийдэлд хүрсэн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас тодрууллаа. -Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөж, ямар шийдэлд хүрсэн бэ? -Улаанбаатар хот бол улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийгэм, эдийн засгийн томоохон цогцолбор. Тийм ч учраас шийдэх ёстой олон асуудал байгаа. Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын боломж, бололцоо хумигдмал байгаа цаг үед хотын хөгжил улс төрийн зөв шийдвэр гарсан үед бий болдог. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны ажлын айлчлал БНХАУ-д тав хоног үргэлжилсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд хотын удирдлагыг оролцуулсан нь хүн амын 50 хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод Монгол Улсын Засгийн газраас онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаагийн илрэл. Улаанбаатар хотын түгжрэл тулгамдаж байгаа асуудлын нэгдүгээрт байдаг. Тиймээс түгжрэлийг шийдэхэд Ерөнхий сайдын зүгээс онцгой анхаарч, үндэсний хороо байгуулж, Засгийн газраас Улаанбаатар хотын улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг үлдээж, хөрөнгө оруулалтыг дэмжих шийдвэр гаргасан. УИХ-ын зүгээс ч Улаанбаатар хотын эрх зүйг анхаарч дэмжсэн. Энэ нь УИХ, Засгийн газрын түвшинд хотдоо онцгой анхаарч байгааг олон улсын түвшинд харуулсан үйл явдал. Хэдий цар тахалтай байсан ч БНХАУ олимп зохион байгуулж, дэлхийн олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, удирдлагуудыг оролцуулсан нь бидэнд олдож буй том боломж байсан. Манай Ерөнхий сайд боломжийг зөв, үр дүнтэй, багийн зохион байгуулалтыг оновчтой хийж, маш үр дүнтэй ашигласан. Айлчлалын үеэр хэлэлцсэн асуудалд Улаанбаатар хоттой холбоотой хоёр том төслийг багтаасан нь олзуурхууштай хэрэг. Эхний төсөл нь Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ хэлбэрийн нийтийн тээвэр бий болгох тухай асуудал байлаа. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT-ийг гүүрэн байгууламж хэлбэрээр барьж байгуулах шийдлийг гаргасан. Энэхүү хөнгөн галт тэрэг байгуулах төслийн хүрээнд таван жилийн хугацаанд гурван чиглэлд 50 км орчим үргэлжлэх гүүрэн байгууламж байгуулахад БНХАУ-ын талаас, тэр дундаа Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос онцгой анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Манай Улаанбаатар хот аюулгүйн гуравхан гарцтай. Газар хөдлөлт болоод бусад төрлийн гамшиг, аюул тохиолдлоо гэхэд улаанбаатарчууд маань хотоос гарах гарцан дээрээ, гудамжиндаа түгжрэх аюул бий. Тиймээс тойрог зам байгуулж, хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, цаашлаад эд хөрөнгийг авран хамгаалах гарц шийдэл болгож, тойрог хэлбэрийн хурдны замыг байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд нэг талдаа гурван эгнээ, хоёр урсгалтай хурдны зам байгуулах асуудлыг айлчлалын үеэр ярилцсан. -Томоохон төслүүдийн моторыг нь асаагаад, түлхүүрийг нь эргүүлэхийн тулд бид нэн түрүүнд юү хийх ёстой вэ? -Биднээс ихээхэн зүйл шалтгаална. Нэгдүгээрт, бид хэлсэн ярьсандаа байх ёстой. Хоёрдугаарт, сахилга баттай байх ёстой. Гуравдугаарт, харилцан ашигтай хамтын ажиллагаа гэдэг ойлголтыг суулгах ёстой. Ямар ч харилцаа, бизнест хоёр талын хамтын эрх ашиг гэдэг зүйл зайлшгүй яригддаг. Түүнчлэн төрийн хүнд суртлыг арилгаж, бүтээмжийг нэмэгдүүлэх учиртай. Төрийн хүнд суртал, авлига гээчийг байхгүй болгож байж бид урагшилна. Ерөнхий сайдын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг дээшлүүлэх ажлыг онцгойлон анхаарч, хувийн хэвшлээ дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Энэ тухай олон жил ярьсан учраас иргэд эргэлзэж байж магадгүй. Гэвч бид хийх ёстой. Төр нь гол зохицуулалтыг хийгээд, бусад ажилд нь төр оролцох шаардлагагүй гэсэн үзэл санааг дэвшүүлж байна. Ингэснээр олон аж ахуйн нэгжийн үүрэг, оролцоотойгоор ажлын байр ч нэмэгдэнэ, хувийн хэвшлийн эдийн засгийн боломж ч өргөжнө. -Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар маш олон төсөл, хөтөлбөр санаачлан, эхлүүлдэг ч төд удалгүй замхардгийг иргэд шүүмжилдэг. Айлчлалын үеэр хэлэлцсэн нэг асуудал нь хөнгөн галттэрэг гэлээ.Таван жилийн дотор гурван чиглэлд, 50 км орчим урттай хөнгөн галт тэрэгний замыг бүтээн байгуулах ажил хэр бодитой бол? -Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж буй төсөл, арга хэмжээг олон жил ярьсан. Э.Бат-Үүл даргын үед нэг хэсэг сайн явсан ч багийн зохион байгуулалтад орж,ойлголцожчадаагүй болов уу. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрын зүгээс бүрэн дэмжлэг үзүүлж чадаагүй. Харин энэ асуудал өдгөөМАНэрх барьж байгаа цагт гарахгүй байгаа нь давуу тал. Ялангуяа одоо УИХ, Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотын асуудлуудыг бүрэн дэмжиж байгаа. Тэгэхээр бид аливаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээТЭЗҮ-ийгзөв тооцоолж, санхүү, эдийн засгийн дэмжлэгээ авч байж амласан амлалтаабиелүүлнэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлуудаас хэд хэдэн зүйлийгонцолмоорбайна. УИХ-ынзүгээсхууль, эрх зүйн тал дээр маш сайн суурь дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хот бие даасан эдийн засагтай болохсуурь алхмыгхийж өгсөн. Төсөв,санхүүгийнтухайд Ерөнхий сайд болон Сангийн сайд Улаанбаатар хотын 420 тэрбум төгрөгийн төсвийг хотод нь үлдээх шийдвэрийг гаргасан. Эдгээр дотоод зохион байгуулалтыг гадаадын томоохон байгууллагууд зүгээр өнгөрөөхгүй. Ялангуяа дэлхийнсанхүүгийнбайгууллагуудынзүгээс Улаанбаатар хотод шууд зээлийн эх үүсвэр олгох саналуудыг тавьж байгаа. Энэ бүхэн бол хууль, эрх зүйг буюу суурь зарчмаа зөвтавьсныдавуу тал юм. Саяны айлчлалын үеэр бид төсөл, хөтөлбөрүүдээ шууд хөрөнгө оруулалтын хэлбэрээр болон олон улсын түншлэлийн хэлбэрээр зохион байгуулж, бүтээн байгуулалтад хамтран оролцох санал гаргасан. Ингэснээр ард түмэндээ амласан түгжрэлийг бууруулан, төвлөрлийг сааруулах төсөл, хөтөлбөрүүдийг товлосон хугацаандаа хийж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. 2024 ондоо багтаан хөнгөн галт тэрэгний эхний туршилтыг хийхболомжтой. Мөн хурдны замын ажлуудыг эхлүүлнэ. Туулын хурдны замынТЭЗҮ, ажлын зураг нь хийгдчихсэн, бэлэн байгаа төслийн нэг. Тэгэхээр таван жилийн дотор тус хоёр төслийг багтаан хийх саналыг БНХАУ-д албан ёсоор тавьсан. Талууд хоорондоо зөвшилцөн, хэлэлцээрийнтүвшиндявж байна. Миний хувьд ажлаа хийж дуусгажчаднагэж үзэж байна. НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй