Хотын Захирагч төв талбайн урд хэсэгт олгосон газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд ажиллалаа. Энэ үеэрээ хотын дарга Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан UB constraction компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргаснаа мэдэгдэв. Улсын нийслэлийнхээ төв хэсэгт, Сүхбаатарын талбайн урд талаас 2.5 га газрыг 2006 онд хувийн ААН-д эзэмшүүлэх захирамж гаргасан байна. Тухайн үед газар доогуур байгууламжтай усан оргилуур байгуулахаар төсөл сонгон шалгаруулсан байдаг боловч өдгөө төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч баримт материал байдаггүй. Өнгөрсөн 2016 онд төв талбайг шинэчилж, авто машины зогсоол болгосон. Зогсоолоос олсон орлогын 30 хувийг нийслэлд төвлөрүүлнэ гэсэн гэрээтэй боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй байна. Түүнчлэн энэ газрыг 22.5 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байна хэмээн хотын Захирагч С.Амарсайхан ярилаа. Хотын удирдлагын зүгээс хуулийн дагуу холбогдох компанид нь мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд дээрх газрын зөвшөөрлийн эрхийг ийнхүү цуцалж байгаа аж. Машины зогсоол болгосон энэ газарт нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барина гэдгээ мөн энэ үеэр хотын дарга мэдэгдлээгэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хотын Захирагч төв талбайн урд хэсэгт олгосон газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд ажиллалаа. Энэ үеэрээ хотын дарга Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан UB constraction компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргаснаа мэдэгдэв. Улсын нийслэлийнхээ төв хэсэгт, Сүхбаатарын талбайн урд талаас 2.5 га газрыг 2006 онд хувийн ААН-д эзэмшүүлэх захирамж гаргасан байна. Тухайн үед газар доогуур байгууламжтай усан оргилуур байгуулахаар төсөл сонгон шалгаруулсан байдаг боловч өдгөө төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч баримт материал байдаггүй. Өнгөрсөн 2016 онд төв талбайг шинэчилж, авто машины зогсоол болгосон. Зогсоолоос олсон орлогын 30 хувийг нийслэлд төвлөрүүлнэ гэсэн гэрээтэй боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй байна. Түүнчлэн энэ газрыг 22.5 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байна хэмээн хотын Захирагч С.Амарсайхан ярилаа. Хотын удирдлагын зүгээс хуулийн дагуу холбогдох компанид нь мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд дээрх газрын зөвшөөрлийн эрхийг ийнхүү цуцалж байгаа аж. Машины зогсоол болгосон энэ газарт нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барина гэдгээ мөн энэ үеэр хотын дарга мэдэгдлээгэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

М.Энхсайхан, С.Ламбаа, Н.Золжаргал нар гэрчийн мэдүүлэг өгчээ

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар өнгөрөгч долоо хоногт ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг саатуулсан билээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар нэр бүхий дөрвөн хүнийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн гэлээ. Тэрбээр АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг дээрх хэрэгт хэрэг бүртгэлт нээн, шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээрх хэрэгтэй холбогдуулаад Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Монголиан коппер корпорейшн ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй Генетик компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Хүрэлбаатар нарыг 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Одоогоор прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Дээрх хэрэгтэй холбогдуулаад тухайн үед Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг өгч буй, тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс мөрдөн шалгах ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, ямар нэг саад учруулаагүй.Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж ярилаа.

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.09.05/ хуралдаанаарАвлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслүүдийг Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог 1 удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар болгож байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог байсныг 12 сар хүртэл болгохоор Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шүүгчийн цалин хөлс нь төрийн албан хаагчийн дундаж цалингаас өндөр, адил мэргэжил, ур чадвар шаардах төрийн бусад адилтгах албан тушаалын цалингаас хэт өндөр байгааг өөрчлөх, түүнчлэн шүүгчийн нийгмийн баталгааны зарим заалтууд төрийн бусад салбарын хуулиас дээгүүр тогтоогдсон гэж үзэж шүүгчийн нийгмийн баталгааны заалтуудыг онцгой байдал, төрийн аудит гэх мэт бусад салбарын баталгаатай ойролцоо түвшинд байхаар тусгажээ. Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж, зардлын үр ашигтай байдлыг хангах зорилгоор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас бүх шатны шүүхийн ажиллагаанд болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөх асуудлыг Төсвийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй хэмээн үзэн боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл тус бүрээр нь хэлэлцсэн бөгөөд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхиАвлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжсэн юм. ХаринШүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухайхуулийн төсөл,Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжээгүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Үүний дараа Зарим хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулав. Монгол Улсын Их Хурлын 5, 6 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өргөн мэдүүлэгдсэн боловч хэлэлцэн баталж амжаагүй нийт 152 хууль, 16 Улсын Их Хурлын тогтоолын төсөл байсан бөгөөд тэдгээрийг хууль санаачлагчаар нь авч үзвэл Ерөнхийлөгчөөс 13 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 1, Засгийн газраас 65 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 1, Улсын Их Хурлын гишүүдээс 74 хуулийн төсөл, 14 Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус санаачлан өргөн мэдүүлжээ. Шинээр байгуулагдсан Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр Засгийн газраас өмнө санаачилж, өргөн мэдүүлсэн 50 хуулийн төсөл, 1 Улсын Их Хурлын тогтоолын төслийг татан авсан байна. Байнгын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн боловч хэлэлцэн шийдвэрлээгүй байгаа 81 хуулийн төсөл, 16 Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын саналыг авах шаардлагатай, мөн Монгол Улсын хууль тогтомжийг 2016-2020 онд боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгуулах зорилгоор дээр дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг дэмжлээ хэмээнУИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн өмч ТББ-ын өмч болсон нь буюу Техник спортын төв-1

Одоогоос 4 жилийн өмнө 2012 оны 7-р сарын 5-ны өдөр тухайн үеийн статусаар ТӨХ Техник спортын төвийг төрийн өмчид бүртгэж авах тухай 323 тоот тогтоол гаргаснаар БХТН-ийн төв зөвлөл нэртэй ТББ, ТӨХ-ны дунд ТСТ-ийн тухай маргаан үүсжээ.1997, 2001 оны Төрийн өмчийн үзлэг тооллогоор ТСТ-ийг БХТН-ийн төв зөвлөл ТББ өөрийн өмчлөлд давхардуулан бүртгүүлсэн нь илэрч төрийн өмчийн маргаантай хөрөнгийн бүртгэлд ороод байж. Өөрөөр хэлбэл төр өмчөө тоолох үед ТББ-ын нэр дээр давхар бүртгэгдсэн, улмаар тухайн үеийн удирдлагууд нь өмчийг тоолуулахаас татгалзаж байж. Тухайн үед дан ганц ТСТ ч биш нам, олон нийтийн гэх статустай 40 гаруй байгууллага энэхүү маргаантай өмчийн бүртгэлд орсон байдаг. Улмаар 2001 онд эдгээр олон нийтийн байгууллагуудын хөрөнгөд төсвийн хөрөнгө оруулалт хийгдсэн эсэхийг нягталж, өмчлөгчийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх Засгийн газрын 127-р тогтоол гарч ТӨХ-ны дарга Л.Пүрэвдорж, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасан хэдий ч өнөөдрийг хүртэл эдгээр байгуулагуудын өмчлөгчийн асуудлыг бүгдийг нь шийдвэрлэж дуусаагүй юм байна. 2011 онд Төрийн өмчийн хороо, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын тушаалаар хамтарсан комисс томилогдож ТСТ-ийн хөрөнгийг төрийн өмч мөн эсэхийг шалгаж дүгнэлт гаргасаны дагуу дээрх 323-р тогтоол гарсан юм байна.БХТН-ийн төв зөвлөл ТББ захиргааны хэргийн шүүхэд ТСТ-ийг БНАГУ-ын Спорт техникийн нийгэмлэгээс манай БХТН-т 1980 онд 740 мянган маркийн өртөг бүхий буудлагын спортын иж бүрэн байгууламжийг эв санаа, хамтын нөхөрлөлийн билэг тэмдэг болгож, үнэ төлбөргүй барьж өгсөн. Энэ төвийн барилга байгууламж нь Монголчууд бид өөрсдийн хөрөнгөөр болон Герман Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр барьж байгуулсан обьект биш юм гэх үндэслэлээр тухайн тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг батлуулах нэхэмжлэл гаргасаныг хангаж тус тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрсөн шийдвэрийг шүүхээс гаргажээ. БХТН-ийн төв зөвлөл ТББ шүүхэд одоо ч ТСТ-ийн хананд өлгөөтэй байдаг БНАГУ-ын Техник спортын нийгэмлэгийн төв захиргаанаас БНАГУ-ын БХЯ-ны даалгавараар Улаанбаатар хотод барьж байгуулсан буудлагын сургалт спортын иж бүрэн барилга байгууламжид зарцуулагдсан нийт 740 мянган маркийн үнэ бүхий хүн хүч, барилга, материал, техник болон тоног төхөөрөмжийг эв санааны нэгдлийн бэлэг болгон хүлээлгэж өглөө гэсэн дурсгалын самбар дахь протоколыг нотлох баримт болгон гаргажөгсөн байдаг. Захиргааны хэргийн шүүх БХТН-ийн төв зөвлөл ТББ-ын гаргасан нэхэмжлэлд тухайн обьектийг 1980 онд БНАГУ-аас манай байгууллагад иж бүрнээр нь барьж байгуулж өгсөн гэдэг нь дээрх протоколоор батлагдаж байна гэж тусгасан байдаг. Гэтэл уг протоколийг мэргэжлийн байгууллагаар орчуулуулахад агуулгын ялгаа гарч болзошгүйг нягталж үзээгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн протоколд баталгаат орчуулга хийлгэхэд агуулгын хувьд зөрүүтэй гарч байгаа юм. Тухайлбал БНАГУ-ын Спорт, техникийн нийгэмлэгийн төв захиргаа, Улаанбаатар хотноо Спортын буудлагын сургалтын цогцолбор байгуулж тоноглоход боловсон хүчин, барилга байгууламж болон материал техникийн хангамжид зориулан БНАГУ-ын талаас зарцуулсан 740 мянган маркийн хөрөнгийг Үндэсний Батлан хамгаалах яамны даалгавараар БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлд эв нэгдлийн бэлэг болгон өгөв гэж орчуулагдаж байна. Аль ч орчуулгаараа энэ байгууламжийг 100 хувь БНАГУ-ын хөрөнгөөр барьсаныг нотлоход хэцүү харагдаж байна. Гэтэл захиргааны хэргийн шүүх уг протоколийн орчуулгыг мэргэжлийн байгууллагаар хянуулалгүйгээр ашиглаж. Нөгөө талаас 1978-1980 онд Буудлагын төв клубын барилга байгууламжийг барихад улсын төсвөөс ямар ямар зардал гарч байсныг Монгол банкны тухайн онуудын хөрөнгө оруулалтын тайланг аваад харахад л хайгуул шинжилгээнээс авахуулаад, зураг төсөв, барилгын материал, ажиллах хүчний зардлууд гээд бүгд нарийвчлан тусгагдсан байна. Хэрвээ захиргааны хэргийн шүүх өмчийн асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй гэж үзвэл яагаад дурсгалын самбар, ТББ-ын үүсч хөгжсөн түүх, дүрэм зэргийг нотлох баримтандаа авсан атлаа Монгол банкны энэхүү нотлох баримтыг эрх, үүргийнхээ хүрээнд татаж шалгасангүй вэ. Нөгөө талаас дээрх баримтуудаар ТСТ-ийн барилга байгууламж нь анхнаасаа төрийн өмчид байгаагүй байна гэдэг дүгнэлтийг гаргасан нь энэхүү эцэс төгсгөлгүй маргааныг дагуулахад хүргэж. Захиргааны хэргийн шүүх 323-р тогтоолыг Захиргааны хэргийн акт гаргах үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ хэмээн шийдвэр гаргасан учраас ТӨХ ТСТ-ийг төрийн өмчид бүртгэх тухай 2 дахь тогтоол гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхэд БХТН нэхэмжлэл гаргахдаа тухайн актыг хүчингүй болгох гомдол гаргаснаас бус өмчийн маргааныг шийдвэрлэх нэхэмжлэл гаргаагүй, хэрвээ өмчийн маргааныг шийдвэрлүүлэхийг хүссэн бол анхнаасаа иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах учиртай. ТӨХ-ны 435 тоот тогтоол гарсны дараа тухайн үеийн ТСТ-ийн дарга Д.Ганбат бүх өмч хөрөнгийг төрийн өмчид хүлээлгэж өгсөн байдаг. Нэгэнт төр бүх эд хөрөнгийг хүлээж авсан учраас харьяалалын дагуу ЭМС яаманд шилжүүлж улмаар 2015 онд Засгийн газрын 55-р тогтоолоор ТСТ-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн байна. Гэтэл БХТН-ийн төв зөвлөл ТББ ТСТ-ийндарга Д.Ганбат нь манай байгууллагыг төлөөлж дангаараа шийдвэр гаргах эрхгүй этгээд хэмээн үзэж сүүлд гарсан 435-р тогтоолыг өмнөх 323-р тогтоолтой ижил агуулга бүхий, нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн нөхцөл байдал гэж үзэн мөн л захиргааны хэргийн шүүхэд уг тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ мэтчилэн ТСТ-ийн төвийн хувь заяа тун бүрхэг байдалд хүрээд буй юм. Анхан шатны шүүх өмнө нь шийдвэрлэгдсэн нөхцөл байдал гэж үзэн 435 тоот тогтоолыг хүчингүйд тооцсон бол давж заалдах шатны шүүх БХТН-ийн нэхэмжлэлийг хүчингүй гэж үзсэн байдаг. Харин хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзсэнээр ТСТ-ийн тухай маргаан, өмчлөгчийн тухай асуудал гацаанд орж. Word.mn

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.