ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа Шуурхай бүлэг-ийн гишүүдтэй цахим хурал хийж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонссон юм. Улсын Онцгой комиссын даргын тушаалаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатараар ахлуулсан БХЯ, ОБЕГ, ЭМЯ, ЦЕГ, Улсын II төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн төлөөллөөс бүрдсэн шуурхай бүлэг 11 дүгээр сарын 13-аас эхлэн Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа билээ. Улсын онцгой комиссоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд нэг өрхөөс нэг иргэнийг PCR шинжилгээнд хамруулах талаар чиглэл өгч, энэ хүрээнд Улаанбаатар хотоос шаардлагатай мэргэжилтнүүдийг томилон ажиллуулахаар боллоо. Дээрх арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр холбогдох төлөвлөгөөг боловсруулж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас Сэлэнгэ аймагт тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 дугаар 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгасан шийдвэр гаргасан тул мэргэжлийн байгууллагуудын саналыг нэгтгэж, Цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөгөө-нд тодотгол хийсэн байнагэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ДОХИО: Өнөөдөр Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр салхи 18-20 м/с хүрч ширүүснэ
2020-12-11 12:01:48 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээДОХИО!!Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг хүргэж байна. Өнөөдөр Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна. 2020 оны арванхоёодугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна. Улаанбаатар хот орчмоор:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна. Багануур хот орчмоор:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 градус хүйтэн байна. Тэрэлж орчмоор:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 градус хүйтэн байна. Цаг уур, орчны шинжилгээний газар
Өмнөговь аймгийн хэмжээнд нийт мал сүргийн 50% нь дундаж тарга хүчтэй, 30% нь дундажаас доош тарга хүчтэй өвөлжиж байна. Нийт 14 сумын 1602 өрхийн 966,7 мян толгой мал оторлож яваагаас гадны аймаг /Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Төв/, сумын нутагт 9 сумаас 97 өрхийн 74593 толгой мал, өөрийн аймгийн бусад сумдад 11 сумын 808 өрхийн 565978 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газарт 8 сумын 504 өрхийн 237433 толгой мал, хилийн зурвас газар 10 сумын 193 өрхийн 88756 толгой мал өвөлжөөд хаваржих мэдээлэлтэй байна. Одоогийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхүүлтэйн дээр хүйтний эрч чангарч, зарим төрлийн мал нэмэгдэл тэжээлд ороод байна. Өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед эрсдлийг бууруулах, малчдын эрүүл мэндийг дэмжих, нэн шаардлагатай эд материал, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооноос санаачлан уг аяныг эхлүүлжээ. Малчдаа дэмжье аян дөрвөн сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд иргэд, аж ахуй нэгж албан байгууллагуудаас ирүүлсэн дэмжлэг, хуучин хувцас, эд материал цуглуулан малын нэмнээ, хошуувч, хорооны нүүрэвч зэргийг оёж бэлдэн малчиддаа хүргэх юм байна. Мөн малчдынхаа эрүүл мэндийн үзлэг оношлогоог өрхийн эмнэлэгүүдтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хандивыг ХААН банкны 5585040439 тоот дансаар болон Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны байрны 2-р давхарт хүлээн авна. Аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг 70532264 дугаарын утсаар болон Өмнөговь Монгол Ардын Нам фэйсбүүк хаяг, [email protected] имэйл хаягаар лавлана уу. Уудам Монгол орны тэргүүлэх салбар МАА-гаа дэмжих, малчин ард түмнийхээ хүндрэл бэрхшээлийг хуваалцах зорилготой тус аянд ард иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага, УБ хот болон бусад аймагт байгаа нутгийн зөвлөлүүд, бөмбөрцөг дэлхийн өнцөг булан бүрт суугаа өмнийн говийн уугуул иргэдийг нэгдэхийг уриалж байна.
Нэвтрэх бичиггүй болон хулгайн замаар хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хариуцлага тооцно
2020-12-04 11:29:16 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээОнцгой комиссын нэвтрэх бичиггүй болон хулгайн зам гэгдэх уул, жалгаар явж замын хөдөлгөөнд оролцохыг завдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасны дагуу /Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ тээврийн хэрэгслийн жолооч нарт торгуулийн арга хэмжээ авах болно. Таны төлөө олон мянган алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Харин та амь насаа бодоод хулгайн замаар бүү зорчоорой !!! Эх сурвалж: Орхон Аймгийн Цагдаагийн Газар
Шууд: Нийслэлийн Онцгой комиссоос цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
2020-12-03 14:05:00 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээСурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй