Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

Аравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Нутгийн баруун хагаст үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус дулаан байна. Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орж, 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Улаанбаатар хот орчмоор:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 градус дулаан байна. Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

Япон улсад оршин сууж буй монгол иргэдийн анхааралд

​ Японы цаг уурын албаныхны мэдээлж буйгаар энэ сарын 9-11-ний өдрүүдэд далайн хар салхи Чан-хом тус улсад ойртон, баруун болон зүүн бүс нутгаар хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна гэж мэдэгдлээ. Тус хар салхи нь өнөөдөр өглөөний байдлаар Японы өмнөд хэсгийн далай далайд Кочи мужаас 270 км-ийн зайтай баруун хойд зүгийг чиглэн 10 км цагийн хурдтай наашилж байгаа юм байна. Дээрх хар салхи нь 965 гектопаскальийн атмосферийн даралттай, гол төвдөө 126 км цагийн салхины дээд хурдтай байгаа юм байна. Шикоку бүс нутгийн Кочи хавийн далайн давалгаа 8.8 метр-т хүрэх төлөвтэй байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Шизуока мужид 48 цагийн хугацаанд 700 миллиметр хур тунадас орох бол Токио хотод 48 цагийн хугацаанд 300 миллиметр хур тунадас орох төлөвтэй байна. Далайн хар салхи нь 10-ны Бямба гаригт Японы баруун хэсэгт хүрч, тус өдрийн оройноос 11-ний Ням гариг руу шилжин Японы зүүн хэсгээр дайрахаар байгаа тул хүчтэй салхи, далайн өндөр давалгаа, хөрсний гулгалт, нам дор газар усанд автах болон голын ай сав газрууд эргээсээ халих эрсдэлтэй байгаа тул Шикоку, Кансай, Токай, Канто бүс нутагт оршин сууж буй иргэд анхаарал, сонор сэрэмжтэй байхад анхаарна уу. ТОКИО ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Ц.Эрдэнэчулуун: Тээвэрлэгч компаниудын үйл ажиллагааг тогтворжуулж, чадавхжуулах шаардлагатай байна

​ Автотээврийн үндэсний төвөөс зөвшөөрлийн бичиг олгох явцыг нээлттэй байдлаар зохион байгуулахын тулд 2019 ондаж ахуйн нэгж байгууллагууд болон бусад төрийн байгууллагууд хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлж Тээврийн нэгдсэн систем цахим программыг нэвтрүүлсэн. Ингэснээр улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн хардлага сэрдлэг болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой ажил болжээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирал Ц.Эрдэнэчулуунтай ярилцлаа. -Автотээврийн үндэсний төвөөс тээврийн нэгдсэн системийг нэвтрүүлээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэхүү системд ямар мэдээлэл багтдаг,ямар харилцааг зохицуулдаг талаар товч тайлбар өгөөч? -Манай байгууллагаас улс хоорондын байнгын ачаа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг агуулсан Тээврийн нэгдсэн систем программыг 2019 оноос нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү системээр аж аж ахуйн нэгжүүдэд өөрийн тээврийн хэрэгсэлтэй эсэх, жолооч нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох ангилалд заасан эрхтэй эсэх, мэргэшсэн жолооч эсэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлсөн эсэх, жолоочийн хариуцлагын даатгалтай эсэх зэрэг шаардлага шалгууруудыг тавьж байна. Энэхүү шалгуур үзүүүлэлтүүдээ холбогдох төрийн байгууллагатай цахимаар холбож мэдээлэл солилцож байна.Одоогийн байдлаар тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем, Техникийн хяналтын үзлэгийн бүртгэлийн систем, мэргэшсэн жолоочийн мэдээллийн сан болон Улсын байцаагчийн дүгнэлт, ЗЦГ-ын Лицензийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Албан журмын даатгагчдын холбоо зэрэг байгууллагуудын мэдээллийн санг холбосон. Цаашид эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гашуунсухайт автозам, Хил хамгаалах ерөнхий газартай холбож, улам боловсронгуй болгохоор ажиллаж байна. -Улс хоорондын ачаа тээвэрлэлт хийж буй жолооч нарт тодорхой ур чадвар, шалгуур тавьдаг. Ямар ангилал, зэрэглэлтэй байх шаардлагатай вэ. Мөн жолооч нарминий ажилладаггүй компани намайг бүртгэчихээд байна.Өөр компанид шилжих гэхээр хасч өгөхгүй байнагэдэг гомдол маш ихээр гардаг.Үүнийг тайлбарлаж өгөхгүй юу? -Улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэхдээ жолооч нь мэргэшсэн, С,Е, УХАТ ангилалтай байх шаардлага тавигддаг. Үүнтэй холбогдуулан Тээврийн нэгдсэн систем нь мэргэшсэн жолоочийн мэдээллийн сантай холбогдсон байдаг тул тухайн аж ахуйн нэгж байгууллага нь шинээр жолооч ажиллуулахдаа регистрийн дугаараар бүртгэн тухайн жолооч улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх эрхтэй үгүйг аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө хянаж бүртгэн ажиллууж байгаа юм. Гэвч тухайн жолооч нь өмнө нь ажилд орохоор өөр компанид бүртгүүлж байсан, хөтөч хэмээн нэрлээд байгаа хүмүүсд ажилд зуучлуулан бүртгүүлж байснаас хувийн мэдээлэл нь бусдад алдагдах тохиолдлууд их байна. Нэгэнт тухайн компани бүртгэл дээр бүртгэлтэй байгаа жолоочийг компани нь хасаж өгөхгүй тохиолдолд үйлдвэрийн газраас холбогдох өргөдөл санал гомдлыг тухайн жолоочоос өөрийн биеэр ирж хандвал хасалтыг хийж өгнө. -С зөвшөөрөл гарсан машиныг тухайн зөвшөөрөл дээр нэр дурдагдсан жолооч барьж болно,өөр жолооч барьж болохгүй гэдэг2өөр ойлголт яваад байдаг.Энэ ямар учиртай вэ? -С төрлийн зорчих зөвшөөрөл нь байнгын ачаа тээвэр хийх автомашинд олгогдох бөгөөд тухайн компани нь жолоочийн ажил амралтын дэглэмийг зөрчүүлэхгүй байх үүднээс эсмен жолооч буюу ээлжийн жолоочоор С төрлийн зорчих зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг бариулж болно. Өөрөөр хэлбэл тухайн компанийн аль ч жолооч С зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээрээ тээвэрлэлт хийж болно. -С зөвшөөрөл олголттой холбоотой гомдол,хардлага ихээр гардаг.Дөрөвдүгээр улирлын С зөвшөөрлийн олголт ямар журмаар явагдав.Шинээр ямар зохицуулалт оров? -Үйлдвэрийн газрын захирлын удирдамжаар Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтуудад 2020 оны 08 дугаар сарын 07-ний өдрөөс 09 дүгээр сарын 02-ний өдөр хүртлэх хугацаанд тээвэрлэлт гүйцэтгэдэг аж ахуйн нэгж байгууллагуудад зэрэглэл тогтоох, эрсдлийн үнэлгээ гаргах ажлуудыг үе шаттайгаар хийсэн. Мөн хяналт шалгалтын дүнгийн талаар 2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр үйлдвэрийн газрын хурлын зааланд тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд танилцуулсан. Олголт болон хяналт шалгалттай холбоотой мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй харах боломжийг бид бүрдүүлж байгууллагын цахим хуудсанд байршуулаад байна. Гашуунсухайт боомтын чиглэлд тээвэрлэлт хийж буй бүртгэлтэй 14000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг ч хил нэвтрэх энэхүү зөвшөөрлийн бичгийг БНХАУ-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд улиралдаа зөвхөн 6000 тээврийн хэрэгсэлд л олгохоор тусгасан байдаг. Тиймээс шалгалтад огт хамрагдаагүй, кэмпгүй, нийгмийн даатгал, татвар төлдөггүй зэрэг шаардлага хангаагүй компаниудыг цэгцлэнэ. Үүний цаана хүний амь нас, эрүүл мэнд, 14000 жолооч, түүний ар гэрийн нийгмийн асуудал хөндөгдөж байгаа учраас ийнхүү аж ахуй нэгжүүдэд зэрэглэл тогтоож, шаардлага хангаагүй тээвэрлэгчдэд зөвшөөрлийн бичиг олгоогүй. -Саяхан нэр бүхий компаниудаас5700С зөвшөөрлийг зөвхөн Хятад компаниудад олгосон,Монгол компаниудыг хохироосон тухай нийтлэл гарсан.Үүн дээр та ямар тайлбар өгөх вэ? -АТҮТ С зөвшөөрлийн бичгийг ямар нэг шалгуур тавилгүй зарж борлуулаад байна гэж ойлгож болохгүй юм. Зөвшөөрлийн бичгийг олгох дараалал нь Аж ахуйн нэгж нь тээвэрлэлт хийх хүсэлтээ тээврийн нэгдсэн системээр дамжуулан уурхайд гаргана. Үүний дараа Уурхай тухайн аж ахуйн нэгжийн хэдэн тээврийн хэрэгслээр тээвэрлэлт явуулах талаарх хүсэлт буюу баталгаажуулалт хийдэг. Энэ үйл явц явагдсны дараа АТҮТ- өөс зөвшөөрлийн бичгийн олголт хийгдэж байгаа. Тэхээр бие биендээ хамаарал бүхий үйл ажиллагаа явсны дараа бичиг олгогдож байгаа биз дээ. Хэн нэгэн хүнээс хамаараад бичиг өгнө гэж байхгүй. Үүнийг л жолооч , аж ахуйн нэгжийн удирлагууд сайн ойлгомоор байна. -Зэрэглэл тогтоох хяналт шалгалтад компаниуд юун дээр их алдаа зөрчил гаргасан бэ.Цаашид юун дээр анхаарах ёстой вэ? - ЗТХЯ-наас ирүүлсэн чиглэл болон АТҮТ-өөс хийгдсэн хяналт, шалгалтыг үндэслэн 154 аж ахуй нэгж байгууллагын 6600 тээврийн хэрэгсэлд олгосон байна. Автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн энэхүү хяналт шалгалтын тайланг олон нийтэд нээлттэй харах байдлаар цахим хуудсанд байршуулсан. Шалгалтад нийт 161 аж ахуй нэгж байгууллага хамрагдсанаас 25 бага, 67 дунд, 69 их эрсдэлтэй дүгнэгдсэн. Жолоочийн амрах байртай, жолоочийн нийгмийн асуудалд анхаардаг, нийгмийн даатгал төлдөг, улсад татвар төлдөг, засвар үйлчилгээний байртай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон инженер техникийн ажилтнуудтай гэх мэт шалгуур үзүүлэлтүүд хангасан аж ахуй нэгж тун цөөн байна. Хяналт шалгалтын дүн мэдээг нэгтгэн дүгнэхэд уул уурхайн салбарт дахь ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг аюул осолгүй тээвэрлүүлэх, тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, чадавхижуулах шаардлагатай байгаа нь харагдаж байгаа юм. Эх сурвалж:АТҮТ

Дотоод хэргийн их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Байлдааны гавьяаны одон болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлт аравдугаар сарын 05-ны өдөр боллоо. Дотоод хэргийн болон аюулгүй байдлыг хангах салбарын хүнийг нөөцийг 86 жилийн турш тасралтгүй бэлтгэж ирсэн тус Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржав, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон Захирлын зөвлөлийн гишүүд, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, доктор, профессор Бригадын генерал Ц.Амгаланбаяр, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, цагдаагийн хурандаа Хаянгарваа, Их сургуулийн нийт бүрэлдэхүүн, офицер, эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч, оюутан, сурагчид оролцлоо. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржав Их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь улсын хөгжлийн түлхүүр юм. Монгол Улсын Засгийн газраас эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих замаар үндэсний хэмжээний Судалгааны их сургууль-ийг хөгжүүлэх, Монгол хүний зан чанар, хүмүүжил, үндэсний түүх, хэл соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлалаа дээдэлсэн дэлхийд өрсөлдөх Монгол хүн-ийг бэлтгэхэд боловсролын бодлого, үйл ажиллагааг чиглүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна гэв. Их сургуулийн 2020-2021 оны хичээлийн нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ. Арга хэмжээний хүрээнд нээлтэд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид Их сургууль, Спорт цогцолбор, номын сан-гийн үйл ажиллагаатай танилцав. Дотоод хэргийн их сургуулийг хотхон /кампус/ хэлбэрээр хөгжүүлж, сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх зорилгоор Спорт цогцолбор-номын сан-гийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019-2020 онд барьж, өнгөрсөн 8 дугаар сард ашиглалтад оруулж, 3500 гаруй суралцагчдын сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, чанарт ахиц гарах нөхцөлийг бүрдүүлсэн билээ. ДХИС-ийн Спорт цогцолбор, номын сан-гийн барилга нь 1200 суралцагчид зэрэг үйлчлэх хүчин чадалтай төв номын сантай. Онцгой байдлын салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор гал түймэр унтраах, аврах 3,4 дүгээр зэрэглэлийн сургалт, дадлагыг зохион байгуулах юм. Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын мэргэжлийн хүний нөөцийн тусгай бэлтгэл сургуулилтын нэг нь усны сэлэлт, усны тусгай аврах ажиллагаа бөгөөд Их сургууль энэхүү сургалтыг явуулах орчныг бүрдүүлээд байна. Спорт цогцолбор, номын сан-гийн барилгад ердийн болон гүний гэсэн 2 бассейн байгуулагдсан бөгөөд 4 зам бүхий 25 м урт, 8 м өргөн, 2,5 м гүн, усны гүнээс аврах ажиллагаа явуулах зориулалттай 4 м гүнтэй бассейн баригдаж ашиглалтад орсон. Түүнчлэн сонсогч, оюутан, суралцагчдын биеийн тамир, албаны болон тусгай бэлтгэлжилтийн хичээлийг технологийн зөрчилгүй явуулах зорилгоор спорт заал, тусгай бэлтгэлийн тоноглол бүхий танхимууд, спорт тоглоом, гардан тулааны төрөл бүрийн бэлтгэл /жүдо, самбо, бокс/ сургуулилт явуулах орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн энэ өдөр дэлхийн багш нарын болон Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Их сургуулийн Соёлын төвд баярын хурал боллоо. Хурлаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан зарим багш, албан хаагчдад цол гардуулж, яам, агентлаг, ДХИС-ийн шагналаар шагнаж урамшуулав. Тухайлбал, БШУ-ны сайдын тушаалаар Боловсролын тэргүүний ажилтан тэмдгээр ОБС-ийн Галт түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, хурандаа С.Баттөмөр нарын гурван албан хаагч, БШУЯ-ны Жуух бичиг-ээр ЭЗНУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, ахмад Ч.Цэрэнчимэд нарын 5 албан хаагч, ХЗДХ-ийн сайдын тушаалаар ШШГБ-ын Тэргүүний ажилтан тэмдэгээр Ахлагчийн сургуулийн Шүүхийн шийдвэр, гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Д.Мягмарсүрэн, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ОБА-ны Тэргүүний ажилтан тэмдэгээр мөн сургуулийн ОБА-ны тэнхимийн ахлах багш, ахмад Б.Цэнд, ЦЕГ-ын даргын тушаалаар Хүндэт жуух-аар Биеийн тамир, албаны бэлтгэлийн тэнхимийн ахлах багш, цагдаагийн ахмад Ё.Отгонбаяр нарын 7 албан хаагч, Цагдаагийн албаны төлөө-I зэргийн медалиар ЭЗНУС-ийн Сургалтын арга зүйч, цагдаагийн хошууч Б.Ууганбаяр нарын 2 албан хаагч, Цагдаагийн албаны төлөө-II зэргийн медалиар Ахлагчийн сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, ёс журмын ахлах офицер-багш, цагдаагийн дэд хурандаа Г.Сонинбаяр, Цагдаагийн албаны төлөө-III зэргийн медалиар мөн сургуулийн Тактикийн тэнхимийн багш, цагдаагийн хошууч Д.Отгонсүрэн нарын 3 албан хаагч шагнууллаа. ХХЕГ-ын даргын тушаалаар Хилчний алдар-I тэмдгээр ЭШНХ-ийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан-багш, дэд хурандаа М.Ганбаатар нарын 5 албан хаагч, Хилчний алдар-II тэмдгээр Ахисан шатны боловсролын сургуулийн сургалтын арга зүйч, хошууч Т.Хишигтогтох, Хилчний алдар-III тэмдгээр Хангалт үйлчилгээний газрын Эрүүл мэндийн төвийн сувилагч, ахлах ахлагч Б.Уранцэцэг нарын 2 албан хаагч, Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө тэмдгээр Биеийн тамир, албаны бэлтгэлийн төвийн багш, ахмад О.Энхбат, ШШГЕГ-ын даргын тушаалаар ШШГБ-ын Хүндэт тэмдэг-ээр ШШГАС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн багш, ахлах дэслэгч Д.Нямтулга, Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын тэнхимийн нууцын номын санч, ахлах ахлагч Г.Оюунтүлхүүр нарыг шагнаь. ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын албаны төлөө-I зэргийн тэмдгээр ОБС-ийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн дэд профессор, дэд хурандаа Б.Энхтүвшин, Жуух бичиг-ээр Ахлагчийн сургуулийн ОБАТ-ийн эрхлэгч, дэд хурандаа О.Батбилэг нарыг, ШШҮХ-ийн захирлын тушаалаар Шинжээчийн алдар хүндэт тэмдгээр Шинжлэн магадлахуйн институтын багш, цагдаагийн хошууч З.Сүлд, мөн Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар зарим багш, албан хаагчдыг Шилдэг залуу алтан медаль, 80 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагналаа. Их сургуулийн захирлын тушаалаар Алдар тэмдэг-ээр 1, Спортын алдар тэмдэг-ээр 1, Албаны төлөө-1 тэмдэгээр нэг, Албаны төлөө-3 тэмдэгээр 10, Жуух бичиг-ээр 8 багш, албан хаагч шагнуулж, хамт олноо манлайлав. Түүнчлэн Нийслэлийн боловсролын газрын арга зүйч багшаар Ахлах сургуулийн хоёр багшийг шагнаж, урамшуулав. Мөн энэ өдөр идэвх, зүтгэл гарган ажилласан зарим багш, албан хаагчдад цол олголоо. ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн хурандаа цолоор Хилийн албаны сургуулийн Хилийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Л.Мандах, ЭШНХ-ийн Шинжлэн магадлахуй судлалын төвийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Даваа, мөн хүрээлэнгийн Хэвлэл, редакцийн хэлтсийн дарга бөгөөд ахлах редактор, цагдаагийн дэд хурандаа Б.Цолмон, Эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлын албаны Эрдмийн зөвлөл болон хамгаалуулах зөвлөл хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Р.Ганболд, цагдаагийн дэд хурандаа цолоор Төв номын сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Ц.Мөнхзул, Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн хошууч Д.Бямбахүү, цагдаагийн ахмад цолоор Ахлагчийн сургуулийн тактикийн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Алтанбагана, цагдаагийн дэслэгч цолоор ЭШНХ-ийн төлөвлөлт хариуцсан офицер, цагдаагийн дэд ахлагч С.Солонго, Төв номын сангийн ахлах номын санч, цагдаагийн ахлагч Н.Өнөрзаяа, Цагдаагийн ахлах ахлагч цолоор Хангалт үйлчилгээний газрын Авто техникийн албаны жолооны дадлагын багш, цагдаагийн ахлагч Ц.Бямбажав нар шагнуулав. Мөн ХХЕГ-ын даргын тушаалаар ахлах ахлагч цолоор Хангалт үйлчилгээний газрын Авто техникийн албаны жолооч, ахлагч Н.Баярсайхан, ШШГЕГ-ын даргын тушаалаар хошууч цолоор ШШГАС-ийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн ахлах багш, ахмад О.Баяржаргал, багш ахмад Б.Мөнхбаатар, Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын Биеийн тамир, албаны бэлтгэлийн төвийн багш, ахмад С.Эрдэнэбат, Ахлагчийн сургуулийн Сургалтын арга зүйч, ахмад О.Шинэбаяр, ОБЕГ-ын даргын тушаалаар ахмад цолоор ОБС-ийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн багш, ахлах дэслэгч Л.Булганхангай, дэслэгч цолоор Чанарын баталгаажуулалтын төвийн Хөтөлбөрийн чанар, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Баясгалан нар тус тус шагнууллаа. Түүнчлэн энэ өдөр ДХИС-ийн Тэргүүний багш шалгаруулалтад өрсөлдсөн профессор багш нар 2019-2020 оны ажлын үр дүнгээ танилцуулж, бүтээлээ нийт бүрэлдэхүүнд сонирхуулсан юм.

Хөвсгөл аймагт газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Жамсын гол гэдэг газар өчигдөр 22:27 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүйбайна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.