Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэвийн байна

Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр түр зогсоосон. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 07.00 цагаас эхлэн нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоодын хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ. Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд өглөөний 07.00 цагийн байдлаар хотоос гарах хөдөлгөөн ачаалалтай байсан бол хот руу орох хөдөлгөөн ачаалал бага байв. Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодод болон шороон замуудад Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн албаны албан хаагчид хяналт тавьж ажилласан бөгөөд энэ хугацаанд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна. Мөн зам хаасан нөхцөлд зам тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байсан талаар нийслэлийн Тээврийн цагдаагийн газрын албан хаагчид ярьж байлаа. Замын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай 10741 иргэн, 4069 тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрсэн байна. Хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгддэг учраас Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод зохион байгуулж буй Хяналтын цэгт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлж ажиллаж байгаа аж. Мөн хөдөлгөөний ачааллаас шалтгаалан дөрвөөс зургаан эгнээ гарцыг нээж, түргэн шуурхай зохицуулалтыг цаг тухайд нь авч ажиллаж байна. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар Иргэд эрүүл мэндийн тандалт судалгаанд оролцохдоо цааргалах, дургүйцэх явдал гаргаагүй. Халууныг нь хэмжиж, асуумж бөглөхөд 1-2 минутыг зарцуулж байна. Одоогийн байдлаар хүндрэлтэй асуудал алга гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ДЭМБ: Коронавирусээс сэргийлэх ШИНЭЧИЛСЭН зөвлөмж

MERSболон SARS зэрэг уршигт халдварт өвчний нэгэн төрөл болох Коронавириусийн хурдацтай тархалттай тэмцэхээр ДЭМБ онц байдал зарласан нь халдварт өвчний улмаас онц байдал зарласан долоо дахь тохиолдол боллоо. Өмнө нь: 2009 онд Гахайн томууH1N1томуугийндэгдэлтийн үеэр 200 мянган хүн нас барж, дэлхий нийтээр онц байдал зарлан тархалтыг хянах арга хэмжээ авч, вакцин гаргах авахаар шуурхай ажилласан. 2014 онд ПолиоХүний тархи нугасыг гэмтээжхалдварт энэ вирусийн шинж тэмдэг 2012 онд илэрч, 2013 онд тархалтын тоо оргилдоо хүрсэн юм. 2013 онд онц байдал зарлан өвчний тархалтыг зогсоож чадсан. 2016 онд ЗикаАмерик улсаас гаралтай Зикавирусийнхалдварыг зогсоохоор ДЭМБ онц байдал зарлаж, шуурхай судалгаа хийсний үндсэн дээр халдварыг устгасан юм. 2014, 2019 онд ЭболовирусДэлхий нийтийг сандаргасан энэ халдварт өвчин 2014 оны наймдугаар сараас 2016 оны гуравдугаар сар хүртэл тархсан энэ өвчний улмаас 30 мянгаас олон хүн халдвар авчбаруун Африкт 11 мянган хүн нас барсан уршигт явдлын үеэр онц байдал зарласан. Эбологийндараагийн онц байдлыг өнгөрсөн жил Конго улсад тархсандэгдэлтийгзогсоохоор авч байсан. Иймд ДЭМБ дэлхий нийтэд дараах халдвараас урьдчилан шинэчилсэн зөвлөмжийг хүргүүлж байна: Гараа спиртийн агууламжтай ариутгагчаар тогтмол ариутгах. Ариутгаагүй гараа нүүрэндээ хүргэхгүй байх. Ханиаж, найтаахдаа хэрэглэсэн амны алчуурыг сайтархумьжхаяад гарааариутгах. Олон нийтийн газар шүлсээ хаяхгүй байх. Ханиаж, найтаасан хүнтэй ойроос харилцахгүй байх. Хэрэв ханиалгаж халуурч, амьсгалахадзовиуртайбайгаа бол эрүүл мэндийн байгууллагад хандах, гадаад улсруузорчсон эсэхээ заавал мэдэгдэх. Амьтны захаар зорчихгүй,амьтдадхамгаалах хэрэгсэлгүйгээр хүрэхгүй байх. Түүхий мах хэрчих хутга, гамбанзыг тусгаарлах. Амьтны гаралтай боловсруулаагүй, түүхий бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. Сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах махан бүтээгдэхүүнийг анхааралтай сонгох, сайтар болгож хэрэглэх. Дархлаа дэмжих, шим тэжээлтэй хүнс хэрэглэж, хангалттай унтаж амрах. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглох. Олон улсаар зорчихдоо: Өвчний шинж тэмдэг ихээр илэрсэн халдварын голомтот бүс нутгуудаар зорчихгүй байх. Олон улсын нисэх буудлууд болон халдвар тархсан бүс нутагтхалдварыншинж тэмдгийгурьдчиланилрүүлэх, халдвар тархаахгүйн тулд хяналт шалгалтыг чангатгах, гарц болон нэвтрэх хэсэгт хяналтын төхөөрөмж нэвтрүүлж хянах. Дотоодын нислэг болон, галт тэрэгний зогсоол, хот хоорондын тээврийн хэрэгслийн баазад мөн вирусийн хяналтын төхөөрөмж нэвтрүүлэх, зорчигчид болон зорчин ирэгсдийг шалгах Коронавирусийн шинж тэмдэг илэрсэн бүс нутгаар зорчсон, халдвар авсан хүмүүстэй уулзсан бол заавал эмчийн үзлэгт орох. Халдварын тархалтын зогсоохын тулд хүмүүстурьдчилансэргийлэх эрүүл мэндийн мэдлэг олгох, мэдээллээр хангах кампанит ажил зохион байгуулах.Түүнчлэн United, Delta, American Airlines, British Airways, Air Seoul, Lion Air, Lufthansa Group, Cathay Pacific, Finnair, Air Asia, Air India, Air Canada, All Nippon Airways, Asiana Airlines болон Korean Air зэрэг агаарын тээврийн компаниуд халдварын голомт болсон Ухань хотын нислэгүүдээ цуцлах шийдвэрт хүрлээ. Эх сурвалж: ДЭМБ

 Францын иргэнтэй нэгдүгээр хавьтлын 126 иргэний COVID-19 шинжилгээний хариу БҮГД ХАЛДВАРГҮЙ гарлаа

COVID 19 халдвар илэрсэн Францын иргэнийг Дорноговь аймгаас ХӨСҮТ-д авчирч эмчилж байгаа билээ. Түүнтэй хамтонгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан гээд нэгдүгээрхавьтлын хүмүүсийг олж тогтоон126хүнийг тусгаарлаж шинжилгээ аваад байгаа юм. Харин эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсныг ХӨСҮТ-ийн эх сурвалж мэдээллээ. Гэхдээ одоо давтан шинжилгээ авч баталгаажих учиртай. Энэ талаарХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АмбасэлмааЭхний шинжилгээний дараа тэдгээр хүмүүсээс 7, 14, 21 хоногт нь давтан шинжилгээг авах бөгөөд эдгээр ажлууд зааварзөвлөмжийн дагуу үргэлжлээд явна гэдгийг өчигдөрхэвлэлийн хурал хийх үеэрээ хэлж байсан юм. Мөн нэг онгоцоор ирсэн ойрын хавьтлын гэж үзэж байсан Оюутолгойкомпанийнгурван ажилтны шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан байна.

Франц иргэнтэй хамт байсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн Аэрофлот компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Францын иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулан эхнээсээ шинжилгээний хариу гарч эхэлжээ. Эхний шинжилгээгээр нэгдүгээр хавьтлын 26 хүнээс иргэн халдвар аваагүй, шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Бусад хүмүүсийн шинжилгээний хариу одоохондоо гараагүй бөгөөд энэ ажиллагаа үргэлжилж байгааг албаныхан хэллээ. Шинжилгээнд хамрагдсан иргэдийг үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлан ажиглалтад байлгахаар болжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.