КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.17-НЫ 11:00 ЦАГ
2020-04-17 10:25:53 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээХӨСҮТ-ийн эмч, сувилагч, үйлчлэгч нарт нэг сая төгрөгийн урамшуулал олгоно
2020-04-09 12:42:08 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээМонгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Тэрээр халуун цэг дээр ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчлэгч гээд нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 237 хүнд шинжилгээ хийж, тандалт судалгаа, эмчийн хяналт зэргээ үргэлжлүүлж байна. Тус төвд 177 хүнийг тусгаарлан, ажиглалтад авсан.Сэжигтэй тохиолдол бүрийг үндсэн оношлуураар үзэж, Төв лабораторийн шинжилгээгээр баталгаажуулдаг.200 орчим эмч, сувилагч, үйлчлэгч, үүнээс 100 орчим нь ээлжээр ажиллаж байгаа тухай эмнэлгийн удирдлагууд танилцуулав. . Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Та бүхэнд баярлалаа гэж зүгээр нэг хэлээд өнгөрөх биш, бодитоор илэрхийлэхийг хүсч байна. Тиймээс голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчлэгч зэрэг 100 орчим хүнд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хандивын хөрөнгөөс тус бүр 500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно гэлээ. ХӨСҮТ-д эмч, мэргэжилтнүүдээс гадна цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн шуурхай баг ажиллаж байна. Энэ баг шинж тэмдэг илэрсэн иргэн, түүний ойрын хавьтагчийг олж тогтоох зэрэг үүрэг хүлээсэн бөгөөд мэдээллээ Улсын Онцгой комиссын Шуурхай штаб, Эрүүл мэндийн яам, бусад холбогдох байгууллагад хүргүүлдэг юм гэжМонгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
ЭСЯ: Энэ сарын 8-нд үйлдэгдэх чартер нислэгт дараах иргэд бүртгүүлнэ
2020-04-06 09:21:55 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээЭнэ сарын 8-нд үйлдэгдэх чартер нислэгтэй холбогдуулан Сөүл дэх Монголын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлд 2020 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр нислэг үйлдэгдэнэ. Энэ удаагийн нислэгээр буцах иргэдийн бүртгэлийг ЭСЯ, МИАТ компанитай хамтран утсаар хийнэ. ЭСЯ-ны фэйсбүүк хаяг, цахим шуудангаар бүртгэл хийгдэхгүй. Дараах шалтгаантай иргэдийг тэргүүн ээлжинд бүртгэлд хамруулна. Хэн бүртгүүлэх вэ? Эмчийн хяналтанд байгаа хүнд өвчтөн Жирэмсэн эх, түр хугацаагаар хүүхэдтэйгээ ирсэн эцэг, эх Жирэмсний 37 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу. Хүүхдийн төрсний гэрчилгээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нотлох баримт бичиг. Өндөр настан эмэгтэй 55 /1965 оноос өмнө төрсөн/ наснаас дээш эрэгтэй 60 /1960 оноос өмнө төрсөн/ наснаас дээш Хэрхэн бүртгүүлэх вэ? Цахим бүртгэлийг 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 11:00-18:00 цагийн хооронд доорх харгалзах дугаарт залгаж, бүртгүүлнэ. Үүнд: Эмчийн хяналтанд байгаа хүнд өвчтөн 010-8205-3464 Жирэмсэн эх 010-2723-3464 Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 010-2472-2199 Өндөр настан 010-6851-2199 Бага насны хүүхэд, асран хамгаалагч 010-5635-3366 АНХААРАХ ЗҮЙЛС: -Бүртгэлд хамрагдаж суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу гадаадаас ирж байгаа иргэд коронавирусийн шинжилгээг заавал өгсөн байна. Иргэд өөрийн оршин суугаа газрын эмнэлгүүд болон эрүүл мэндийн төвд хандаж коронавирусийн шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй. Коронавирусийн шинжилгээ өгөх боломжтой эмнэлгүүдийн мэдээллийг дараах холбоосоос авна уу. http://www.mongolembassy.com/index.php Монгол Улсад очсоны дараа 21 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно. МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Б.Ууганбаяр: Дараагийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар зочид буудлуудтай уулзсан, зарим нь татгалзсан
2020-04-01 11:52:02 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээМонгол Улсад шинэ коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ
2020-03-26 11:07:17 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээСOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад орсон хүмүүсийн шинжилгээний хариуг зарлаж байна. Тэрбээр Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 221хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрлээ. Тандалтаар цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна гэсэн мэдээллийг өглөө. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдэж байна. Монгол Улсад COVID 19-ийн бүртгэгдсэн тохиолдлууд: Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсаданхны тохиолдолболж бүртгэгдэв. Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэнгурван иргэнээсCOVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэндахин нэг иргэнээскоронавирусийн халдвар илрэв. Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээстүргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэндөрвөн иргэнээскоронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй