Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан отроор яваа Дундговь аймгийн зарим малчинтай уулзав. Аймгийн хэмжээнд 1145 өрхийн 945 мянган мал отроор хаваржиж байгаа бөгөөд малчид өвс, тэжээлийн үнийг тогтворжуулж, хаврын хахир хатуу үеийг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдүүлж өгөх, малын индексжүүлсэн даатгалд хамруулж өгөх хүсэлтийг уламжиллаа. Өнгөрсөн 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт найман цаг үргэлжилсэн хүчтэй шороон шуурганы улмаас зөвхөн Цагаандэлгэр сумын хэмжээнд гэхэд л 50 мянга гаруй мал хорогджээ. Байгалийн гамшигт өртсөн өрхүүдэд 50 гэр, мөнгөн тусламжийг Улсын онцгой комиссоос олгосон юм. Цаашид отроор яваа малчдын амьжиргааг дэмжих бодлогыг Засгийн газар, Улсын онцгой комисс баримталж байгааг Шадар сайд хэлээд малчдад хүнсний багц олголоо. Малын чанарыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор малчдад хөнгөлөлттэй зээл олгож эхэлснийг ч хэлэв. Отроор яваа малчдыг вакцинд шуурхай хамруулах, байгалийн гамшигт хорогдсон малын сэг зэмийг яаралтай устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхийг аймгийн удирдлагуудад даалгалаа. Энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулахаар болов. Шадар сайд С.Амарсайхан Дундговь аймагт ажиллах үеэрээ Цагаандэлгэр сумын харьяат Н.Амгаланбаатарын гэр бүлд Улсын аварга малчин цол, тэмдэг гардуулж хүндэтгэл үзүүлэв.
Д.Сумъяабазар: Засгийн газрын дэмжлэггүйгээр хот, нийтийн аж ахуйн хөгжлийн бодлого явахгүй
2021-05-20 09:40:43 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээЗасгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас нийслэлийн автомашины түгжрэлийг цогцоор нь шийдэхэд 420 тэрбум төгрөг төсөвлөх шийдвэр гарсан. Энэ бол нийслэлийн хувьд түүхэн шийдвэр. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа. -420 тэрбум төгрөгийг юунд зарцуулж, ямар үр дүн гарах вэ? -1990-ээд онд нийгэм өөрчлөгдөж, чөлөөт зах зээл, ардчилсан нийгэмрүүшилжсэнээс хойш Улаанбаатар хотын төлөвлөлт, үйл ажиллагаатай холбоотой олон чухал асуудал орхигдож ирсэн. Үүнийг 30 жилийн хуримтлагдсан асуудал гэж ойлгож болно. Хотын үе үеийн Засаг дарга нар асуудлаа шийдэх гэж Засгийн газрынтүвшинд, хууль, эрх зүйн орчинд нэмэлт өөрчлөлт оруулаад, зохихтүвшинднь хамтарч ажиллаж ирсэн. Улаанбаатар хотод бүх яам үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хот олон оролцогчтой байдаг учир олон асуудал тулгардаг. Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хөрөнгө, санхүү дутмаг байдал үеийн үед байсан. Засаг дарга нар өөрсдөө бие даасан эдийн засагтай болох, иргэдрүүчиглэсэн үйлчилгээг сайжруулах чиглэлд хөрөнгө, санхүү байнгахомсдожирсэн. Бүх Засаг дарга нар хотоо сайхан байлгах гэсэн нь ойлгомжтой. Харамсалтай нь хөрөнгө санхүүгийн хүрэлцээгүй,боогдмолбайдлаас үүдээд Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг хэсэгчилсэн байдлаар шийдээд, энэ цаг үед хуримтлагдаж ирсэн. Ер нь хот 1990-ээд оноос хойших хугацаанд нийт 1.5 их наяд төгрөгийн өр, төлбөр, зээлтэй байна. Би Улаанбаатар хотын захирагчаар сонгогдож ирснээсээ хойш хотын санхүүгийн талаар, өр, зээлийн талаарх статистик мэдээллийг бодитоор гарга гэдэг үүрэг өгсөн. Бид өөрсдийгөө хуурч болохгүй, юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгээ УИХ-ынтүвшинд, Засгийн газрынтүвшиндзөв ойлгуулж тайлбарлах ёстой. Улаанбаатар хотод өнөөдөр хөрөнгө мөнгө хүрэлцдэггүй гэдэг асуудал яригддаг. Энэ нь бодитой. Улаанбаатар хот өөрийн бие даасан эдийн засаг, санхүү, мөнгөний хуримтлалтай болж байж зээлийнтөлбөрүүдийгтөлнө. Монгол Улсын хариуцсан өр төлбөрийг бид хойшлуулаад явж байгаа. Энэ мэтчилэн асуудал хотод их бий. Үүнийг үе үеийн Засаг дарга нар төдийлөн ярьдаггүй, төсөв, санхүү, мөнгөтэй холбоотоймаргаануудих гардаг байсан. Өнөөдөр ч гэсэн маргаан их байна.Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хотын эдийн засаг улам хүнд болж, аж ахуйн нэгжүүдийн орлого буурч, ажлын байр багасаж, Улаанбаатар хотын үндсэн төсвийг бүрдүүлдэг хүн амын орлогын албан татвар төлдөг аж ахуйн нэгжүүд цөөрсөн. Үүнээс болж улсын төсөвт жил бүр суулгаж өгдөг, төсөврүүоруулдаг шууд орлогын төлөвлөгөө тасарч эхэлсэн. Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 156 тэрбум орчим төгрөгийншуудынорлого тасарсан. Түүний өмнө 283 тэрбум төгрөгийн орлогобиелсэн. Өмнөх жилүүдэд төвлөрүүлэх орлого бага байсан. 2013 оныг 2021 онтой харьцуулаад харахад, төвлөрүүлэх орлогын хэмжээ 27.6 дахин нэмэгдсэн байдаг. Дулаан, цахилгаан, засвар зэрэг иргэдэд хүрэх бүх төрлийн үйлчилгээнд хот өөрөө урсгалзардлаагаргаж, засвар үйлчилгээгээ хийдэг. Орчны тохижилт, ногоон байгууламж, ариутгал, халдваргүйжүүлэлт, нүхэн жорлон янзлах зэрэг асуудлын зардлыг нэмж өгдөггүй. Асуудал эндээс үүсдэг. Энэ асуудлыг шийдүүлэхээр би Ерөнхий сайд, Сангийн сайд зэрэг холбогдох сайд нартай уулзаж, ярилцсаны үр дүнд өнөөдөр Монгол Улсын Засгийн газар түүхэн шийдвэр гаргасан. Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, санхүүгийн байдал хүнд байгаа. Засгийн газрын дэмжлэггүйгээр хот, нийтийн аж ахуйн хөгжлийн бодлого явахгүй. Том бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхгүй. Энэ бол хот өөрөөчадваргүйдээбиш. Эрх барьж байсан Ардчилсан нам Э.Бат-Үүл даргын үед Чингис бондын 1.5 ихнаядыгХөгжлийн банкаар дамжуулаад хотын 33 уулзварыг өргөтгөх ажлыг хийсэн. Тухайн үед төлөвлөж байгаа орлогыг нэг жил тэглэсэн. Э.Бат-Үүл даргын үед хөрөнгө, санхүү их байсан учир мэргэжлийн хүмүүсийг төслийн багуудад ажиллуулж, хотын бүтээн байгуулалт, гудамж төсөл, хот, нийтийн аж ахуйтай холбоотой ажлуудыг эрчимтэй хийсэн. Түүнээс хойш тэр хэмжээнд хүрэх ажил хийж чадаагүй. Миний зорилго бол төлөвлөлтийг томоорхаръягэж байгаа юм. Улаанбаатар хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даасан, хараат бус байдлаар цаашид явах ёстой. Тэгж байж хот тулгамдаж байгаа асуудлаа шийднэ. Сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтөд хотод мөнгө байдаггүй. Үүнээс эхлээд Сангийн яамтай зөрчил үүсдэг. Энэ бол Сангийн сайд Хотын дарга хоёрынхоорондахь маргаан биш. Ажил, чиг үүргүүдийн хооронд явж байгаа зарчмынзөрүүтэйасуудлаас үүдсэн маргаан. Энэ бол ажил хэргийн маргаан. -420 тэрбум төгрөгөөр зам барина гэж ойлгосон. Авто замын түгжрэлийг бууруулна гэдэг бол цогц ойлголт. Үүнийг та задалж тайлбарлана уу? -420 тэрбум төгрөгийг зөвхөн замын асуудалд зарцуулахгүй. Нийтийн тээврийн парк шинэчлэлболон газар чөлөөлөлт, сургууль, цэцэрлэгт зарцуулна. Нийтийн тээвэрт 2009 оноос хойш томоохон шинэчлэл хийгдээгүй. С.Баяр Ерөнхий сайдын үед Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 500 гаруй автобус авч ирж, парк шинэчлэл хийсэн. Энэ тухайн үеийн иргэдийн сэтгэл санаанд нийцсэн томоохон үйл явдал болсон. Түүнээс хойш БНСУ, БНХАУ-ааснийтийн тээврийн шинэчлэлийг хийх хүсэлт ирж байсан боловч санхүүгийнхомсдолоосболж хийж чаддаггүй байсан. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтынбанкнуудтайхамтран Улаанбаатар хотод 10 дэд төвийн хэсэгчилсэн байгууламж, инженерийн шийдлүүдийг хийж байна. Тэр хавийн газар чөлөөлөлтийг хийж байгаа. Хотын хүлээсэн үүрэг гэж бий. Газар чөлөөлөлтөд тодорхой үнийн дүн тавих, газраа чөлөөлсөн иргэнийг эргээд хөрөнгөжүүлэх ажил хийж байгаа. Энэ нь эргээд орон сууцны найман хувийн зээл, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдах шууд нөлөөллүүд бие биенээ дэмжээд явж байгаа схемрүүорно гэж тооцох ёстой. Нөгөө талдаа нүхэн гарц, гүүрэн байгууламж бий. Улаанбаатар хотын зорчих хөдөлгөөний нэгдсэн зохицуулалтын төвд 2010 оноос хойш шинэчлэл хийгдээгүй. Камер, нарийвчилсан программууд хоцрогдсон. Улаанбаатар хотын зорчих хөдөлгөөнийг бүрэн хянахын тулд камержуулалтыг шинэчлэх ёстой. 14 мянга орчим камер хотын нэгдсэн сүлжээг хянадаг. Замын нэгдүгээр эгнээг ард түмний зам гэж ярьдаг. Үүгээр зөвхөн нийтийн тээвэр явах ёстой. Түүнд шаардагдах нийтийн тээврийг 420 тэрбумтөгрөгөөсзарцуулах зохицуулалт хийнэ. Үлдсэн санхүүгийн эх үүсвэрийг лизинг зэрэг санхүүгийн олон хэлбэрээр зохицуулна. 420 тэрбум төгрөг 2021-2024 оны төсөвт сууна. 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг зураг төсөл, тооцоо судалгаатай төслүүдэд хийнэ. Зураг төсөлгүй ажилд шууд хөрөнгө оруулалт хийхгүй. Энэ нь хууль зөрчинө. Хариуцлагатай тогтолцоорууявж байна гэж ойлгох хэрэгтэй. -Таныг яг ямар ажил хийхээ 30 хоногийн дотор төлөвлөж ир гэж Ерөнхий сайд үүрэг болгосон. Танд бэлэн төлөвлөгөө юу байна вэ? -Би 33 агентлагийн дарга нарт үүрэг, даалгавар өгсөн. Засгийн газрынтүвшиндмаш өндөр итгэл хүлээлгэсэн. Улаанбаатар хотын иргэд харж байгаа учраас өнөөдрөөс жинхэнэ тулаан болох ажилдааорно.Нарийвчилсан төлөвлөгөөг долоо хоногоор шахаж явна. Засаг даргын зөвлөлийн хурал 14 хоногт нэг удаа хуралддаг байсныг долоо хоногт нэг удаа хуралддаг болгосон, сар тутамд Ерөнхий сайдад ажлаа танилцуулна. Хийж хэрэгжүүлэх ажлынхаа эрэмбэ дарааллыг 30 хоногийн дотор гаргаж байгаа. Улаанбаатар хотын их тойруу буюу 71.5 км зам бол гэр хороолол, хотын төвийн ялгаа заагийг арилгах,Улаанбаатархот 2040, 2050 онд ямар болох, ямар хөгжлийн бодлоготойгоор явах вэ гэдгийг тодорхойлох эдийн засгийн том хөшүүрэг, дэмжлэг болно. Үүнийг дагасан худалдаа, үйлчилгээ, бүх төрлийн үйлчилгээнүүд бий болно. Дэд бүтэц хийгдэнэ. Тэнд байгаа иргэдийн газар эдийн засгийн эргэлтэд орно. Бодит зах зээлийн үнэ ханшаар тооцно. 0.07 га газартай иргэнбанкандзээлийн хүсэлт өгөхөөр босго давж чаддаггүй. Бодит үнэ нь зах зээлд нийцсэнээр газар нь эдийн засгийн эргэлтэд орох тогтолцоонд хүрнэ. Нийслэлд ахиад 0.07 га газар олгохгүй гэсэн хатуу бодолтой байгаа. Яагаад гэвэл Улаанбаатар хотын иргэдийн эзэмшсэн газрыг үнэгүйдүүлж болохгүй. Улаанбаатар хотын иргэн юугаараа давуу эрхтэй байх вэ гэвэл нэгдүгээрт, газар эзэмшинэ,өмчилнө. Хоёрдугаарт, үйл ажиллагаа явуулах олон давуу талыг бүрдүүлнэ. Татвараа төлж байгаа, тэр нь хотын өнгө үзэмжийг сайжруулахад зарцуулагдаж байгаа учраас хотын иргэн гэж бахархах давуу байдлыг бид гаргаж байх ёстой. Эмнэлэг, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хөнгөлөлтийг хотын иргэдэд үзүүлж байх ёстой. Эдийн засаг сайжраад ирвэл хот өөрөө санхүүгээ босгох зохицуулалтыг эрх зүйн талаас нь судалж байгаа. Эдийн засаг сайжирч байж дараагийн шатны бодлогыг явуулахгүй бол шууд зохицуулалт хийж болохгүй. Хотын иргэдийн газар, өмч үнэ цэнтэй байх ёстой гэж би боддог. Үүнийг хийхийн төлөө ажиллана. 2021, 2022, 2023, 2024 онд юу хийх вэ гэдгийг жил жилээр тооцож, төлөвлөгөө гаргана. Энэ бол том ажил. Гэхдээ бидний зорилго, бодол том байх ёстой. Улаанбаатар хот 1980-аад оны дунд үед 450 мянган хүнтэй байсан бол өнөөдөр дөрөв дахин нэмэгдсэн. Асар их ачаалалтай байгаа хотын зохицуулалтыг бид зөв хийхийн тулд тэр хэмжээний том хөрөнгө оруулалт, том бодлого хэрэгтэй. Ингэж харж байж бид хотоо 2040 онд ямар байх вэ гэдгийг тодорхойлно. Тиймээс өнөөдрийн шийдвэр түүхэн шийдвэр юм. 420 тэрбум төгрөг,гаднынзээл тусламжаар хийж байгаа ажлуудыг бүгдийг нээлттэй хийнэ -Нэн яаралтай хэрэгжүүлэх ажилд багтаамж ихтэй нийтийн тээврийг нэрлэсэн. Үүн дотроо метро,Light Rail Transit/LRT/орж байна. Метро үе үеийн Засаг дарга нарын үед яригддаг ч ажил болдоггүй. LRTямар давуу талтай вэ? -Багтаамж ихтэй нийтийн тээврийг нэг саяас дээш хүн амтай хотууд нэвтрүүлдэг. Улаанбаатар хот одоо тэг зогсолт дээрирчихээдбайна. Зорчих хөдөлгөөний дундаж хурд 13 км цаг. Оргил ачааллын үед 8-9 км цагийн хурдтай байна. Дэлхийн стандарт 10 км цагийн хурдыг тэг гэж хардаг. Бид яаралтай арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэхгүй бол 2025 онд автомашины тоо 910 мянга орчим, хөдөлгөөний хурд зургаан км цаг болно. 2030 онд автомашины тоо 1.2 сая, хөдөлгөөний хурд гурван км цаг болох нь. Энэ бол ямар ч хөдөлгөөнгүй зогсоно гэсэн үг. Энэ нь олон улсын үнэлгээгээрFбуюу хамгийн муу үнэлгээ. Энгийнээр хэлэхэд, Улаанбаатар хотын замын хөдөлгөөн сүйрэлд ирсэн байна. Багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нь 20-30 мянган иргэнийг тээвэрлэх хүчин чадалтай. Метро,Light Rail Transitхоёр зарчмынзөрүүгүй. Газар доогуурх байгууламжаарLight Rail Transitявдаг. Япончууд метроны судалгаа хийсэн. Долоон км газар доогуур явж, хоёр талдаа тав таван км ил гарах. Нэг тал нь 25-р эмийн сан орчмоос, нөгөө тал нь Офицеруудын ордон орчмоос ил гарах зураглал явж байгаа. 20-30 метрийн гүнд долоон км зам метро хэлбэрээрLight Rail Transitяваад, хоёр талруугааил гарч явах нь хэвтээ тэнхлэг. Босоо тэнхлэгийн хувьд Буянт-Ухаагаас хойшоо 7 буудал хүрэх. Метроны ажлыг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн зорчих хөдөлгөөний хурдыг эрс нэмэгдүүлэх юм. Нөгөө талаас түгжрэлийг 17-22 хувь бууруулна. Судалгаанд оролцсон иргэдийн 34 хувь нь шинэ машин авах бодолтой байна, 45 хувь нь ая тухтай, дулаан орчныг бүрдүүлсэн нийтийн тээвэр байвал машин авахаа бодолцоно гэж гарсан. Бид орчин үеийн шаардлагад нийцсэн,интернэторчинтой, гадна, дотор талдаа камертай, хяналттай, нэгдүгээр эгнээгээр явдаг стандартын нийтийн тээврийг хэрэгжүүлэх ёстой. Энэ бол Б.Мөнхбаяр даргын үед ч, Э.Бат-Үүл даргын үед ч, С.Амарсайхандаргын хувьд ч яригдаж байсан. Өнөөдөр бодит ажил болох ёстой гэж би боддог. Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга төрийнбодлогынзалгамж чанарыг хангах хэрэгтэй. АН,МАНбайх нь хамаагүй. Тухайн шийдвэр иргэдэд хүртээмжтэй байх хэлбэрээр явах ёстой. Тийм учраас зөв шийдвэрийг би дэмжинэ. -Гол авто замуудын сүлжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөний тухай мэдээлэл өгөхгүй юү? -Улаанбаатар хотыг харахадторлосонболон дөрвөлжилсөн холбоосууд муу. Уулзварууд нь нэг огтлолцолтой, гэрлэндохиондээр очоод ар араасаа гацдаг. Дунджаар нэг км замд 10 минут зарцуулж байна. Холбоос замуудыг зайлшгүй хийх ёстой. Бид бүх аймгаа мянганы замаар холбосон. Одоо Улаанбаатар хотдоторхзамуудынхаа эрчмийг сайжруулж, холболтуудаа хийж өгөх ёстой. Хотын гудамж, замын өргөтгөлд 82.4 км, хотын тойрог замын сүлжээнд 71.5 км зам тавина. Үүнийг би хөгжлийн зам гэж харж байгаа. Яагаад гэвэл гэр хороолол дундах амьдралын чанар, газрын бодит үнэ, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн өснө. Зам дагаж хөгжил ирдэг гэж ярьдаг. Хороолол дундах холбоос замуудыг зайлшгүй хийх ёстой. Энэ нь 70.2 км зам байгаа. Эдгээр зам, мөн зургаан нүхэн гарц, зургаан уулзвар, долоон гүүрний шинэчлэл, явган хүний зам, дугуйн замыг бид зайлшгүй барих ёстой. Залуучууд, хотын иргэд явган явах, дугуйгаар зорчих хүсэлтэй байна. Үүнийг бид, хийж хэрэгжүүлэх ёстой. Уулзваруудын талаар сошиалорчинд тойрог хэлбэрийн гэж буруу ойлголт явж байна. Миний өгч байгаа үүрэг, чиглэл бол мэргэжлийн түвшний, олон улсын судалгааны байгууллагын хүмүүстэй ярилцаж, хоёр түвшнийогтлолцолтой замын уулзваруудыг хийх юм. Ингэвэл Улаанбаатар хотын бүх нэвтрэх чадамж, зорчих хөдөлгөөн хурдацтай явна. Мөн алдагдал багасна. Туннелийнсистемээр нүхэн гарц хийж, зөвхөн зөв талруугааэргэдэг дүрмээр гүүрэн гарцуудаа хийхэд нэвтрэх хөдөлгөөн маш хурдацтай нэмэгдэх юм. Үүний техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах шатандаа явж байгаа. Хийж дууссаны дараа нээлттэй танилцуулна. 420 тэрбум төгрөгийн ажил,гаднынзээл тусламжаар хийж байгаа ажлуудыг бүгдийг нээлттэй явуулна гэж бодож байгаа, бүх мэдээллийг өгч явна. Нээлттэй Улаанбаатар гэсэн сэдэвчилсэнуулзалтыгсэтгүүлчидтэй сар бүр хийж иргэддээ мэдээлэл өгнө. Бүх юм ил тод явах ёстой. -Богдхан төмөр замнэлээнхүлээлттэй байх шиг байна? -Богдхан төмөр замыг бид зайлшгүй хийх ёстой. Гол явж байгаа замын урсгалыг Рашаант өртөөнөөсХөшигтийнхөндийрүүоруулж,Багахангайгаардайруулах 170 км төмөр зам юм. Энэ төмөр зам хоёр улсын хооронд хийж байгаа ачаа эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх тооцоотой. Үүнийг Зам, тээврийн хөгжлийн яамтай ярьж байгаа. 40 км зам нь хотын газар нутгаар дайрч өнгөрнө. Үүний 7.2 км орчим ньтуннелийнсистем. Бид энэ ажлыг хийх ёстой. Яагаад гэвэлХөшигтийнхөндий олон улсын нисэх онгоцны буудал, хурдны замтай холбогдоно. Олон улсын, хот хоорондын төвүүд байгуулагдана. Тэндээс худалдааны том ачаа буулгалт явна. Үүнийг тойрсонХөшигтийнхөндий буюу хот төлөвлөлт хийх, чөлөөт бүс байх уу гэдэгконцепцыгБарилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам шуурхай хийж байгаа. Хотөөрийнхөөоролцох ёстой зүйлдээ оролцож, шийдвэртэй алхмуудыг хийж байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах үүднээс өнөөдрийн тогтоолд орсон зургаан заалт бол маш чухал. Үүнийг хийж чадвал бид 2025 он гэхэд түгжрэлийг 50 хувь бууруулж, зорчих хөдөлгөөнд оролцож байгаа автомашины дундаж хурдыг 20.5 км цагт хүргэх бололцоо үүснэ. -Наадам өнгөрөөгөөд хотын захиргаа шинэ байр руугаа нүүх үү? -Ерөнхий сайд үүрэг, даалгавар өгсөн. Агентлаг болон харьяа газруудын байрны үлдэгдэл санхүүжилт шийдэгдээгүй учраас ашиглалтад орох болоогүй. Бид гуравдугаар улиралдаа багтахгүй бол ондоо багтаж нүүхээр төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар 60 тэрбум орчим төгрөгийн санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Харьяа, дэргэдэх байгууллагуудтайгаа цуг нүүж байж, хотын ажил явна. Би нэг байранд ньМонголынзалуучуудын инновацын төвийг барьж байгуулах хүсэлтэй байгаа. Инновац,старт апкомпаниудыг дэмжих төвийг хот дэргэдээ авч, дэмжлэг үзүүлж, олон улсын хөгжлийн урдуур дайрна. Ерөнхий сайд Цахим бодлогын яам байгуулах чиглэлтэй байгаа. Үүнтэй уялдуулж Засаг дарга дэргэдээинновацын төв байгуулж, Засгийн газрынтүвшиндуяж, Улаанбаатар хотын нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулна. Эдийн засгийн 64.7, мөнгөний эргэлтийн 75, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 75 хувь гэсэн том зах зээл байгаа учраас үүнтэй уялдуулж, залуустай мөр зэрэгцэж, тэдэнд хүчээ өгч, тэдний дэмжлэгийг авч, боломж олгож явна гэсэн бодлогыг хэлсэн. Хангардиордны хувьд Засгийн газрынтүвшиндасуудлыг шийдэх байх. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, суурьшлын бүсийг үе шаттай байгуулах зорилгоор Богдхан төмөр зам-ыг барьж ашиглалтад оруулах ажлаа эрчимжүүлэх, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх, Богдхан уулсын дархан цаазат газрын хилийн заагт өөрчлөлт оруулах эсэх, нийслэл Улаанбаатар хот, Төв аймаг хооронд үүссэн газрын хилийн цэсийн маргааныг судалж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгав. Богдхан уулын урд талаар Мандал өртөө-Багахангайг холбосон 175 км төмөр зам барьж ачаа тээвэр, транзит тээврийн урсгалыг нэмэхээр төлөвлөөд байна. Богдхан төмөр зам нь Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор дагуу байрлах тул түүнийг түшиглэн Шинэ Зуунмод /Аэросити/ хотод ачаа тээврийн нэгдсэн зангилаа төв байгуулах юм. Энэ дагуу 135,8 км замыг шинээр тавьж, одоо байгаа 39 км-ыг нь сайжруулах, тахир тойрууг багасгах техникийн шийдлийг нь гаргаж байна. Хотын дөрвөн хэсэгт төмөр болон автозам нэг түвшинд огтлолцож байгаа нь түгжрэл үүсэхэд нөлөөлж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Тухайлбал: - Таван шарын уулзвараар хоногт 57 галт тэрэг өнгөрөхөд нийт 171 минут - Энхтайвныгүүрний зүүн талын түр гармаар хоногт 45 галт тэрэг өнгөрөхөд нийт 135 минут - Дүнжингарав худалдааны төв орчмын гармаар хоногт 45 галт тэрэг өнгөрөхөд нийт 135 минут - Амгалан орчмын гармаар хоногт 45 галт тэрэг өнгөрөхөд нийт 135 минут автомашины хөдөлгөөнийг хааж байна. Улаанбаатар хот болон бусад төвийн хоорондох зорчигчийн, дулааны цахилгаан станцуудад нүүрс хүргэдэг галт тэргээс бусад ачааны галт тэргийг Богдхан төмөр зам-аар явуулах боломжтой. Ингэснээр автомашины хөдөлгөөн хааж байгаа хугацааг дунджаар 62 минут болгож бууруулах судалгаа гарчээ. Мөн дээрх гармуудад гүүр, нүхэн гарц хийвэл хөдөлгөөн хаах шаардлагагүй болох хувилбар ч байна. Мөн хот дотор байгаа нефть бааз, худалдааны томоохон зах, тээвэр логистикийн төв зэргийг Богдхан төмөр зам-ын трассын дагуу Хөшигийн хөндийн логистикийн төвийг түшиглэн үе шаттай шилжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр хот руу чиглэх галт тэрэгний хөдөлгөөн 15-20 хувь буурах юм.
Н.Төгсцогтын тулаан хойшлогдож, долоодугаар сард болно
2021-05-18 10:31:42 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээМонгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин King tung хочит Н.Төгсцогтын энэ сарын 29-нд болох байсан тулаан цуцлагджээ. Энэ талаар тэрбээр Сайн байцгаана уу? Тавдугаар сарын 29-нд товлогдсон тулаан маань цуцлагдлаа. Гэхдээ долоодугаар сард аваргын бүсний төлөө тулалдахаар болсон шүү хэмээн бичсэн байна. Түүнийг аваргын бүсний төлөө Гари Рассел Жуниортой дахин тулалдана гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хоёр тулаанч 2020 оны хоёрдугаар сарын 8-нд тулалдаж, Гари Рассел Жуниор ялсан биээ. Өдгөө 32 настай Гари Рассел Жуниорын хувьд мэргэжлийн боксын рингэнээ 32 тулаан хийж, 31 ялж, нэг ялагджээ. Тэрбээр 2015 оноос хойш WBC холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүс эзэмшиж буй бөгөөд 2014 онд WBO холбооны аваргын бүсний төлөө Украины Васил Ломаченкотой тулалдан ялагдал хүлээсэн юм.
Б.Ууганбат: Харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад дархлаажуулна
2021-05-14 09:25:45 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээНийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тавдугаар сарын 6-13-ны хооронд тус дугаарт иргэдээс нийт 2287 дуудлага ирснээс 2119 буюу 92.6 хувьд нь амжилттай үйлчилж ажиллалаа. Үүнээс НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой дуудлага 988 буюу 46.6 хувийг эзэлж байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.37 минут байна. Мөн дээрх хугацаанд Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 285 иргэн хандаж автомат хариулагчаас болон оператор ажилтнаас мэдээлэл авлаа. Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад нийслэлийн хэмжээнд нийт 953.058 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Вакцинжуулалт эхэлснээс хойш дүгээр I тунд 898090 /94.2%/, II тунд 493376 /51.8%/ иргэнийг дархлаажуулаад байна. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудас болон фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой. Иргэдээс1800-1200 тусгай дугаарттүгээмэл ирж байгаа асуултадНийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төвийн дарга Б.Ууганбатхариулт өглөө. -Вакцинд хамрагдсан иргэд хөдөө, орон нутагт зорчиходPCRшинжилгээ өгсөн байх шаардлагатай юу? -Зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино. Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцинд хамрагдсан гэрчилгээ /вакцинд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа/ шаардагдах бол сүүлийн дөрвөн сарын дотор өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас магадалгаа бичиг авах юм. -Вакцинд хамрагдаагүй иргэд хөдөө, орон нутаг явахад ямар бичиг баримт шаардлагатай вэ? -Хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй иргэдийн хувьд орон нутгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, PCR шинжилгээний 72 цагийн хугацаатай хариутайгаар зорчино. Шинжилгээнд хамрагдаж сөрөг хариу гарсан зорчигчийн хамт зорчиж байгаа өөрийн гэр бүлийн хүүхэд /0-15 нас/-ээс шинжилгээний хариу шаардахгүй. -Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн бол дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай юу? -Шаардлагатай. Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй болон уг халдвараар өвчилсөн иргэд I, II тунгийн вакциндаа хамрагдах хэрэгтэй. -Iтунгаа хийлгээд өвчилсөн тохиолдолд хэдий хугацааны дараа вакцин хийлгэх вэ? -Коронавирус халдварын эсрэг вакцины I тун хийлгээд уг халдвараар өвчилсөн хүнийг батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа II тунгийн вакцинаар дархлаажуулна. I, II тунгаа хийлгээд өвчилсөн иргэдэд нэмэлт дархлаажуулалт хийхгүй. -Эрүүл мэндийн шалтгаантай иргэд дархлаажуулалтад хамрагдах боломжтой юу? -Нийслэлийн хэмжээнд Ковид-19 халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгүүдэд хүргүүлсэн бөгөөд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хамтран ажиллаж байна. -Эрүүл мэндийн шалтгаантай иргэд дархлаажуулалтад хаана хамрагдах боломжтой вэ? -Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүргийн иргэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн иргэд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт, Баянгол, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн иргэд Улсын гуравдугаар төв эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, 09:00-19:00 цагийн хооронд дархлаажуулалтдаа хамрагдах юм. -Спутник V вакцинд ямар бүлгийн иргэд хамрагдаж байгаа вэ? -Спутник V вакцин нь 0-60 хүртэл насныханд 91.6, 60-с дээш насныханд 91.8 хувийн үр дүн үзүүлж байгаа. Иймээс 65-аас дээш насны 20.000 иргэдийг эхний ээлжинд өрхийн эрүүл мэндийн төвөөс холбогдож, I тунд хамруулж байгаа. Тавдугаар сарын 21-нээс II тунг хийж эхэлнэ. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй