Б.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 6-ны хооронд иргэдээс нийт 3707 дуудлага ирснээс 3530 буюу 95.2 хувьд нь амжилттай үйлчилж ажиллажээ. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 2877 буюу 81.5 хувийг эзэллээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.20 минут байна. Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 334 иргэн хандсанаас 135 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 199 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултадНийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төвийн дарга Б.Ууганбатхариулт өглөө. -Амаржсан эх хэдий хугацааны дараадархлаажуулалтадхамрагдах вэ? -ДЭМБ бол хугацаа заагаагүй. Гэхдээ аливаа эрсдэлийг бодолцон хүүхэд нь нэг сар хүрсний дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа. Хэрэв амаржсан эх хүсвэл долоо хоногийн дараа ч дархлаажуулалтад хамрагдах боломжтой. -Ковидтусаад эдгэрсэн хүн вакцин хийлгэх шаардлагатай юу? -Ковидтусаад эдгэрсэн иргэдэд дархлаа үүссэн гэж үзэж байгаа учраас зургаан сарын дараа эсрэг биетийн шинжилгээ авч байж, хариунаас хамаарч вакцин хийлгэх эсэхийг шийдвэрлэнэ. -Орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүйдархлаажуулалтадхамрагдах боломжтой юу? -Орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй Улаанбаатар хотод түр оршин сууж байгаахаягийн дагууойролцоох дархлаажуулалтын цэгт очиждархлаажуулалтадхамрагдах боломжтой. -Шинжилгээ авч байгаа цэгүүдэд өдөрт хэдэн сорьц авдаг бэ? -Лабораторийн хүчин чадал, ачааллаас хамаарч өдөрт цөөн тоогоор /200 сорьц/ авдаг. -Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хүмүүс, мөн гадаад иргэд вакцины гэрчилгээг хэрхэн авах вэ? -Коронавирус халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд вакцины гэрчилгээгээwww.vis.health.gov.mn,www.emongolia.mnсайтаар орж авах боломжтой. Харин гадаадын иргэд вакцин хийлгэсэн талаарх гэрчилгээгээ эрүүл мэндийн сайт буюуwww.vis.health.gov.mn-с авах боломжтой. -Дархлаажуулалтын явуулын болон цэгийн байршлын мэдээллийг хаанаас хялбар харах боломжтой бэ? -Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрут зэргийг гар утаснаасааwww.arcg.is/1zaHyaхолбоос линкээр орж цагалдалгүйтүргэн шуурхай мэдээлэл авахаас гадна НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР пэйж хуудсуудаар нэвтрэн, мэдээлэл авах боломжтой. -Вакцинд хамрагдсан талаар иргэдийн мэдээлэл алдаатай бүртгэгдсэн тохиолдолд хаана хандаж засуулах вэ? -Иргэдийн мэдээлэл алдаатай бүртгэгдсэн тохиолдолд Коронавируст халдвартай холбоотой мэдээллийн нэгдсэн лавлах 119, 1800-1200 дугаарууд болон харьяа оршин суугаа дүүргийн тандалтын албаны лавлахутсаархолбогдож мэдээлээ засуулах боломжтой. Дүүргүүдийн тандалтын албаны дугаарууд: /БГД7012-0318,БЗД7015-0065,ХУД11-342257, 7004-9200,СБД7000-3910,СХД7997-6000,ЧД7010-6677/ -Нийслэлийн хэмжээнддархлаажуулалтадхэчнээниргэд хамрагдсан бэ? -Нийслэлийн хэмжээнд нийт 1.143.025 иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс хоёрдугаар сарын 23-наас хойш I тунд 819.477 буюу71.7 хувь, II тунд 459.729 буюу 4062 хувийгдархлаажуулалтадхамруулсан байна. -Ковидтусаад эдгэрсэн иргэдPCRөгч болохгүй учир хөдөө орон нутагт хэрхэн зорчих вэ? -Ковидтусаад эдгэрсэн иргэд хөдөө, орон нутагт зайлшгүй зорчих тохиолдолд эмнэлгийн магадалгаагаар зорчино. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Ж.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгаад байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр тавьсан хайс, хашлага, шонг хуулийн дагуу буулгаж байгаа. Энэ ажил зөвхөн хөл хорионы үед хийгдэх биш, цаашид ч үргэлжлэх юм. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Галтай ярилцлаа. -Нийслэлийн хэмжээнд хийж байгаа хашаа, хайс, шон буулгах ажил ямар шатанд хэрэгжиж байна вэ? -НИТХ-ын2019 оны24/17 дугаар тогтоолын хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас судалгаа, шинжилгээ хийсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын А/251 дүгээр захирамж гарсан байгаа. Үүний хүрээнд эхлээд Улаанбаатар хотын төв хэсэг буюу их тойруу, багатойруугийнхэсэгт хашаа, хайсны журмын хэрэгжилтийг хангуулах ажил хийж байна. Бид энэ хэсгийг 10 хэсэг болгон хувааж, судалгаа хийсэн. Судалгаагаар нийт 1730 байршилд 111.500 ширхэг буюу 12 км орчим урт хашаа, хайс байна гэсэн дүн гарсан юм. Нийтийн эдэлбэрийн зам, талбайд өөрсдийн машинаа зогсоох үүднээс шон тавьдаг, тухайн газраа түрээслэх асуудал гарч байгаа. Мөн иргэд чөлөөтэй явахад саад болж, явган хүний зам дээр шон зоосон байдаг. Эдгээр хайс, хашаа, шонгавснаариргэд олон нийтийн чөлөөтэй зорчих орон зай, нийтийн эдэлбэрийн зам, талбайг нэмэгдүүлж байгаа юм.НИТХ-ынтогтоолын хүрээнд 16 төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хашаа, хайс зөвшөөрсөн байдаг. Эдгээр хашаа, хайс нь батлагдсан стандарт, журмын дагуу хийгдэх ёстой. Бид үүний дагуу шаардлага тавин ажилладаг. Хайс, хашаатай байхыг зөвшөөрсөн 16 чиглэлийн байгууллагад олон улсын байгууллага, батлан хамгаалах болон цэцэрлэг, сургууль, түүх соёлын дурсгалт газрууд, бүх төрлийн ахуйн болон аюулгүйн шаардлагуудыг хангуулах зориулалтын барилга, байгууламжууд, инженерийн дэд бүтэц, үйлдвэр, агуулахын эдэлбэр газар, амралт сувилал, хүүхдийн зуслан, төрөл бүрийн зориулалтын спорт талбай багтдаг юм. Нийслэлийн төвийн хэсэгт ийм төрлийн 370 барилга байгууламж байдаг. Дөрөвдүгээр сарын 22-ноос Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нийтийн эдэлбэр газарт байгаа хашаа, хайс, шонг буулгах ажил эхэлсэн. Үүний хүрээнд одоогийн байдлаар 41 байршилд 226 хашаа, шонг буулгаад байна. Хашаа, хайс буулгах ажил гурван ээлжтэй. Нэгдүгээрээлжидбуулгах 346 байршлын 20 мянган зөрчлийг арилгахаар төлөвлөсөн байгаа. -Хашаа, хайс буулгах ажилд иргэд ямар хандлагатай байна вэ? -Иргэд маш сайн хүлээж авч байна. Бид хийсэн ажлынхаа мэдээллийг иргэдэд түгээж байгаа. Иргэд судалгаанд ороогүй газруудын мэдээллийг бидэнд өгч, тэнд байгаа хайс, хашааг буулгахыг хүссэн хүсэлт их ирж байна. Эхлээд бид төлөвлөгөөний дагуу ажлаа хийнэ. Үүний дараа иргэдээс ирсэн мэдээллийн дагуу шат дараатай арга хэмжээ авна. -Хайс, хашаа, шон буулгах ажлын дараа ямар ажил хийх вэ? -Төлөвлөгөөний дагуу бид 1730 байршлын хашаа, хайсыг буулгана. Эдгээр газруудын харьяа байгууллагад мэдээлэл хүргүүлсэн байгаа. Хотын дарга ч үүрэг, чиглэл өгсөн. Хайс, хашааг чөлөөлж, нийтийн эдэлбэрийн зам, талбайг нэмэгдүүлсэн байршилд тохижилт хийлгэж, тухайн дүүрэгт хүлээлгэж өгөх талаар яригдаж байгаа.НИТХ-аар нийтийн эдэлбэр газруудыг баталгаажуулах ажил хийж байна. 2009 оноос хойш нийтийн эдэлбэрийн зам, талбайг бусдын эзэмшилд олгохгүй, нийтийн эдэлбэр газар хэвээр үлдээнэ гэсэн тогтоол гарсан. Энэ жилийн хувьд 22 байршлыг нийтийн эдэлбэр газарт хамааруулахаарНИТХ-д танилцуулах бэлтгэл хангагдсан. Тухайн дүүргийн Засаг дарга нарыг нийтийн эдэлбэр газарт авсан газрыг бусдын эзэмшилд шилжүүлэхгүй хамгаалж, тохижилт хийж байхаарүүрэгжүүлсэн. Ингэснээр энэ ажлыг дахин хийхгүй, үргүй зардал гаргахаас сэргийлж байгаа юм. -Зөвшөөрөлгүй хайс, хашаагаа буулгуулж байгаа иргэд ямар хандлага гаргаж байна вэ.Нөгөө талаас сайн дураараа хайс, хашаагаа буулгаж байгаа иргэд байна уу? -Албан байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дураараа хайс, хашаагаа авч байгаа. Бүх нийтийн эрх ашгийн төлөө идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлсэн. Зарим байгууллага хөл хорионы үед үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа тул хөл хорио цуцлагдахаар өөрсдийн хөрөнгөөр хайс, хашаагаа буулгах хүсэлт гаргаж байгаа. Гинжилсэн шон, авто замын хаалтуудыг чөлөөлсөнтэй холбогдуулан иргэдэд, ялангуяа жолооч нартаа дараах зүйлийг уриалж байна. Явган хүний зорчих хэсэг, авто зогсоолоос өөр газарт машинаа битгий байрлуулаарай, иргэдийн эрүүл, аюулгүй орчны төлөө соёлтой, боловсон алхам хийгээрэй. Хашаа, хайсаар нэг хэсгийг хамгаалах мэт боловч нөгөө хэсгийн эрхийг хөндөж болохгүй. Иргэн та, бид бүгд хичээвэл эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжтой. Нийтийн эдэлбэр газрын орон зай чөлөөтэй байх тусам тохижилт, ногоон байгууламж нэмэгдэнэ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Г.Хосбаяр: Туул гол дагуух дөрвөн байршилд концепц, загвар зураг боловсруулах 20 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлалаа

Туул голын эрэг дагуу дөрвөн байршилд иргэд, олон нийтийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх, талбайн төлөвлөлтийн шийдлийг олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор 20 сая төгрөгийн шагналын сантай концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарласан. Уралдаан дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд 21 хоногийн хугацаатай үргэлжилнэ. Тэгвэл энэ талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Хосбаяраас тодрууллаа. -Туул гол дагуу нийт хэдэн байршилд зураг төсөл хийхээр төлөвлөсөн бэ? -Туул гол дагуу Баянзүрхийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл нийт 16 байршилд тохижилт хийхээр төлөвлөж байгаа. Үүнээс нэг байршилд тохижилтын ажил бүрэн хийгдсэн бол есөн байршилд тохижилтын ажлын даалгаврыг баталсан. Эхний ээлжид дөрвөн байршилд концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлаад байна. -Энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа зорилго юу вэ. Өмнө нь ийм төрлийн уралдаан зохион байгуулж байсан уу? -Туул гол дагуу иргэдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх нэгдсэн зохион байгуулалт, төлөвлөлттэй тохижилт бүхий талбай байгуулах шинэлэг санаа, шийдэл, концепцыг олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох үүднээс нээлттэй уралдааныг зарласан. Өмнө нь нийслэлээс жанжин Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулж байсан бөгөөд түрүүлсэн бүтээлийн үзэл, санааны дагуу бүтээн байгуулалтыг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн . -Уралдаанд хэн оролцох боломжтой вэ? -Зураг төсөл боловсруулдаг мэргэжлийн байгууллага, хувь хүн, уран бүтээлчид, оюутан, залуус оролцож, бүтээлээрээ өрсөлдөх бүрэн боломжтой. Уралдаанд оролцох материалыг 2021 оны тавдугаар сарын 20-ны 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордны 13 давхар Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээж авна. -Уралдааныгол шалгуур үзүүлэлт юу байх вэ? -Таван гол шалгуур үзүүлэлт байгаа. Төслийн үзэл санааны шинэлэг байдал, иргэд, олон нийтийн амрах нөхцөлийг бүрдүүлсэн байх, байгаль орчинд ээлтэй орчин үеийн техник технологийн шийдлүүдийг тусгасан байдал, ажлын гүйцэтгэл иж бүрдлийг хангасан байдал, иргэд, олон нийтийн санал гэсэн таван шалгуур үзүүлэлтээр тус бүрд нь оноо өгч, үнэлгээ гаргана. -Оролцогчид юуг анхаарах хэрэгтэй вэ? -Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2021 оны тавдугаар сарын 20-23-ны өдрүүдийн хооронд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудас болохhttps://uda.ub.gov.mn/сайтад байршуулан иргэд, олон нийтээс санал авна. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдаан дүгнэх комисс хуралдаад, дүнгээ гаргана. Мөн уралдаан зарлаж байгаа дөрвөн байршлын UTM 1:500-ын байр зүйн зургийг 11-321943 болон 90999918 утсаар холбогдож, албан ёсоор бүртгүүлэн, и-мэйлээр авах боломжтой. -Нэг л зураг төсөл шалгаруулах уу? -Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 20 сая төгрөгийн шагналын санг баталсан. Үүнээс шилдгийн шилдэг санаа буюу тэргүүн байр нэгийг шалгаруулж, 15 сая төгрөг, дэд байр нэгийг шалгаруулж таван сая төгрөгөөр урамшуулна. Шилдгээр шалгарсан бүтээлийн концепц, үзэл санааны дагуу тохижилтын ажлын зураг хийгдэх юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу тавдугаар 3-нд Хэнтийн нутаг, Дундговийн зүүн, Дорноговийн хойд, Сүхбаатар, Дорнодын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Иймд: Онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх, Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх, Ойр дотныхондоо мэдээлэх Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, Төөрч, осгохоос болгоомжлох, Цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх, Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг дагах, Баталгаагүй замаар болон гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй, тээвэр хийхгүй байх, Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт бэлчээх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыгОнцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.

Б.Ууганбат: ПСР шинжилгээний зургаан цэг ажиллаж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 22-29-ний хооронд иргэдээс нийт 11880 дуудлага ирснээс 9354 буюу 78.7 хувьд нь амжилттай үйлчилж, ажилласан байна. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 8908 буюу 95.2 хувийг эзэллээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 1.10 минут, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.59 минут байна. Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 517 иргэн хандсанаас 213 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 304 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Мөн улсын хэмжээнд Ковидын нэгдсэн лавлах 119 колл центер ажиллаж байгаа бөгөөд тус дугаараар дамжуулж, НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд өгч ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 4116 иргэнд тус колл центерээр дамжуулан мэдээ мэдээлэл өгч ажиллалаа. 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултуудадНийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төвийн дарга Б.Ууганбатхариулт өглөө. -Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрөл буюу QR кодыг хэрхэн авах вэ? -QR код бүхий зөвшөөрөл авах хүсэлтээ[email protected]цахим хаягаар илгээнэ. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар, ажилтан, алба хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ.Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд, салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлж, хөдөлгөөнд оролцоно. -Дархлаажуулалтын ажил хэрхэн явагдаж байна вэ? -2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш I тунд616.717, II тунд285105хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр суурин112цэгт294багийн2658эмч, ажилтан ажиллаж,75851иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. 18-аас дээш насны иргэд харьяа дархлаажуулалтын цэг дээр очиж I, II тундаа хамрагдах боломжтой. -ПСР шинжилгээ хаана авч байгаа вэ? -Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдана. Дөрөвдүгээр сарын 30-нд дараах цэгүүдэд ПСР шинжилгээ авна. Баянгол дүүрэг- 13 дугаар сургууль. Сүхбаатар дүүрэг-31 дүгээр сургууль Чингэлтэй дүүрэг-50 дугаар сургууль Баянзүрх дүүрэг- Тэнгэр худалдааны төвийн гадна талбай Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын Номин агуулахын гадна талбай Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай. Мөн энэ долоо хоногийн бямба, ням гарагт доорх цэгүүд ээлжлэн ажиллана. Тавдугаар сарын 1-нд буюу бямба гарагт: Баянгол дүүрэг - 13 дугаар сургууль Чингэлтэй дүүрэг - 50 дугаар сургууль Сонгинохайрхан дүүрэг - Таваншарын Номин агуулахын гадна талбай Тавдугаар сарын 2-нд буюу ням гарагт: Сүхбаатар дүүрэг - 31 дүгээр сургууль Баянзүрх дүүрэг - Тэнгэр худалдааны төвийн гадна талбай Хан-Уул дүүрэг - Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд явуулын баг ажиллахаар төлөвлөөд байна. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.