Чингис хааныг дээрэмчин төдий харуулахыг завдаж буй Холливууд

Алдарт Матрикс киноны продюссер Жоэл Сильвер саяхан Монголд ирсэн, Чингис хааны тухай кино хийх гэж байгаа гэх үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэл гарсан билээ. Харин баттай эх сурвалжийн мэдээллээр бол Холивуудын найруулагч Жон Милиус Чингис хааны тухай кино хийхээр төлөвлөж байгаа төдийгүй энэхүү дүрд алдарт жүжигчин Микки Рурк тоглохоор горилж байгаа гэнэ. Микки Рурк энэ дүрд тоглохыг ихэд хүсч байгаа учраас энэ тухай Жон Милиуст өөрийгөө санал болгосон гэнэ. Ямартай ч Чингис хааны тухай Холливууд кино хийхээр төлөвлөсөн төдийгүй зураг авалтыг 2014 онд эхлэхээр болсон аж. Жон Милиусын хувьд 1968 оноос уран бүтээлийн карьер хөөж эхэлсэн бөгөөд ихэнхдээ адал явдалт кино зохиол бичиж өөрөө найруулдаг байна. Бидний мэдэх уран бүтээлүүдээс нь дурдвал Dillinger ,The Hunt for Red October, Texas Rangers зэрэг кинонуудыг бичиж найруулсан ажээ. Ихэнхдээ гангстерүүд, дээрэмчдийн тухай кино бүтээдэг Жон Милиус агуу байлдан дагуулагчийг жирийн дээрэмчнээс ялган харуулж чадах эсэхийг монголчууд бид харах л үлдсэн бололтой. WORD.MN Б.Бүжүүлэй

Асашёорюү Д.Дагвадоржийн тухай япон номыг цахим хуудсаар худалдаалж эхэллээ

Япончууд мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Акинори буюу Д.Дагвадоржийн тухай ном бичсэн талаар өнгөрсөн наймдугаар сард мэдээлж байсан билээ. Тэгвэл номыг баасан гаригаас Амазон цахим хуудсаар худалдаалж эхэлсэн байна. Асашёорюү бол нийтлэг төрхтэй, гадаад хүн нэртэй уг ном 1260 иен буюу монголоор 19 мянган төгрөгийн үнэтэй аж. Номд аваргын хувийн амьдрал болон спортод гаргасан амжилтын тухай өгүүлжээ. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Дагвадорж 1999 оны эхээр мэргэжлийн сумо бөхөд хүч үзэж эхэлснээс хойш хоёр жилийн дотор дээд зиндаанд барилдах болсон. 2003 оны тавдугаар сараас сумо бөхийн ёкозүна цолтон болсон билээ. Асашёорюү зодог тайлах хүртлээ дээд зиндаанд 25 удаа түрүүлж, нийт 669 ялалт байгуулж, 173 ялагдал хүлээжээ.

Би эмэгтэй хүн

2012-10-19 10:42:40 Нийтлэгдсэн: Урлаг
 Би эмэгтэй хүн

Би эмэгтэй хүн МУСК тун удахгүй нээлтээ хийх гэж байна Би эмэгтэй хүн Эгэл жирийн ч бай Эрхэмсэг язгууртан ч бай Үгээгүй ядуу ч бай Үзэшгүй муу ч бай Би эмэгтэй хүн... энэ дэлхий дээрх эмэгтэй хүн бүхэн миний бодлоор хамгийн сайхан цэцэг мэт санагддаг. Бүсгүй хүний гоо үзэсгэлэн ,жаргал зовлон,уйтгар гуниг зэрэг эмэгтэй хүн бүхэнд тохиолддог эгэл жирийн хэрнээ ээдрээтэй амьдарлын талаар өгүүлэх Такт продюсингийн Би эмэгтэй хүн МУСК тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тус киноны зураг авалт яг одоогоор хийгдэж байгаа бөгөөд 11-01нд нээлтээ хийхээр төлөвлөөд байна .Би эмэгтэй хүн киноны гол дүрийн жүжигчнээр Навчаа тогложээ. Дүрүүдэд залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг,П.Баттөр,А.Төгсбаяр нар хамтран тоглосон байна. Би эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг.Учир нь энэ дэлхийн хамгийн сайн сайхан юм бүхэн миний төлөө зориулагдсан байдаг

 “Mongolia” хэмээх Испани сэтгүүл эрэлт ихтэй байна

Испанийн хэвлэлийн зах зээлд нэгэн шинэхэн сэтгүүл хүч түрэн орж ирж байгааг Нью-Йорк таймс сонин өөрийн блогтоо бичжээ. Сонирхолтой нь, тэрхүү сэтгүүл Mongolia гэдэг нэртэй гэнэ. Хэдийгээр сэтгүүл Монгол гэдэг нэртэй боловч Монголын тухай хэвлэл биш бөгөөд эрхлэн гаргачид нь ч Монголтой холбоогүй аж. Шог хошин маягаар нийтлэл, уран бүтээлээ бичдэг, улс төрийн хошин зураг нийтэлдэг уг сэтгүүл улс орных нь эдийн засаг хүнд, хүн ардынх нь сэтгэл санаа тавгүй байгаа энэ үед уншигчдадаа бага ч болов сэтгэлийн тайвшрал, инээд бэлэглэх нийтлэлийн бодлого барьдаг байна. Тийм ч учраас өнгөрсөн гуравдугаар сард анхны дугаараа гаргаж эхэлсэн тус сэтгүүл өдгөө 40 мянган захиалагчтай болж, өдөр ирэх тусам хүрээгээ тэлж байгаа гэнэ. Сэтгүүлийг эрхлэн гаргагчид Манай уншигчид бол идеалист, өөрчлөлтөөр өлсч цангаж байгаа хүмүүс хэмээн Нью-Йорк Таймст ярьсан байна. Mongolia сэтгүүлийн нийтлэлийн агуулга нь бүхэлдээ улс төрийн шог бөгөөд эдийн засгийн хямралаас үүдээд олныг бухимдуулаад байгаа таагүй үйл явдлуудыг шог хошин байдлаар бичиж, нэг талаар улстөрчид, эрх баригчдыг ичээх, нөгөө талаас нийгмийн стрессийг хөнгөлөх зорилготой ажээ. Б.Сэвжидмаа

Попын хатан хааны гэгээн дурсгалыг хүндэтгэнэ

Попын хатан хаан Уитни Хьюстон агсны гэгээн дурсгалыг хүндэтгэх I will always love you тоглолт өнөөдөр Лос-Анжелес хотноо болох юм байна. Нэр алдартай олон дуучид оролцох энэхүү арга хэмжээний талаар дуучин Бритни Спирс твиттер хуудаснаа бичжээ. Тэрбээр Уитни Хьюстон агсны гэгээн дурсгалд зориулсан тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Тэр бол миний шүтээн байсан. Бурхан минь би ямар их догдолж байна гээч хэмээн бичжээ. Түүнчлэн тус тоглолтод Ашер, Селин Дион, Иоланда Адамс зэрэг алдартнууд оролцох аж.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.