"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК-ИАС ЦОГТЦЭЦИЙ СУМАНД 500 ШИРХЭГ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР ХАНДИВЛАЛАА
2020-11-18 10:10:20 Нийтлэгдсэн: Эдийн засагЭрдэнэс-Тавантолгой ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд кроновирус уушгины хатгалгааны иммуглобины 500 ширхэг тестийг Цогтцэцийн сум дундын нэгдсэн эмнэлэгт хандивлалаа. Салбарын захирал Н.Эрдэнэхуяг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цогтцэций сумын онцгой байдлын үед ажиллах шуурхай штабт оношлууруудыг гардуулав. Кроновирус уушигны хатгалгааны иммуглобины тест нь хүний ийлдэс/сийвэн эсвэл цусан дахь Covid-19 ийн эсрэг биеийн илэрцэд хэрэглэгддэг бөгөөд 10-15 минутын хугацаанд хариу нь гардаг байна. Цогтцэцийн сум дундын нэгдсэн эмнэлэгт оношлуур байгаагүй бөгөөд цаг үеийн энэ нөхцөл байдалд тусламж дэмжлэг үзүүлсэн Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ.
Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг өнгөрсөн сарын нэгнээс хойш Төв банк болон банкнууд нийт 54 тэрбум төгрөгийн зээлийг 767 иргэнд олгожээ.Монголбанкны санхүүжилт дээрх зээлийн 61 хувийг эзэлж байгаа бол бусад эх үүсвэрийг арилжааны банкууд гаргасан байна. Ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн орлогоор 2020 оныг дуустал ипотекийн зээлийг үргэлжлүүлэн Төв банкнаас санхүүжүүлэх юм.Цаашид санхүүжилтийн эх үүсвэрийн тогтвортой тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.
Төв банк өнгөрсөн сарын байдлаар 19 тонн үнэт металл худалдан авлаа
2020-11-09 10:21:52 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанк өнгөрсөн сард 2 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс нийт 19 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 19.2 тонн үнэт металлын 17.5 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна. Өнгөрсөн сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 102.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 114.6 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.6 тонн үнэт металл худалдан авлаа. Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж үнэ өнгөрсөн сард 174,145.46 төгрөг байлаа. График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ХЭРЭГЛЭГЧДЭД ХАНДАН ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2020-11-05 13:11:11 Нийтлэгдсэн: Эдийн засаг Аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журамд өөрчлөлт оруулан 50 хувиар хөнгөлж байсныг 100 хувиар тооцож хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод 117 мянган айл өрх, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудад 72 мянган айл өрх, нийт 189 мянган гэр хорооллын айл өрх 100 хувийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болж байна. Гэр хорооллын хэрэглэгчдэд үзүүлэх тарифын хөнгөлөлт нь агаарын бохирдлыг бууруулах, мөн гэр хорооллын айл өрхийн хэрэглэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх гол зорилготой. Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тарифт хөнгөлөлт үзүүлснээр 220 В-ын хүчдэлийн түвшинтэй 1 өрх сард дунджаар 80000 төгрөгийн, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй 1 өрх сард дунджаар 160000 гаруй төгрөгийн хөнгөлөлт авах бүрэн боломж бүрдэж байгаа юм. Энэ шийдвэр 11-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдэд хандан зөвлөмж гаргажээ.
Г.ЁНДОН: УУЛ УУРХАЙН САЛБАР БИДНИЙ ЦАЛИНГ ТАВЬЖ БАЙНА. ИЙМД ЛИЦЕНЗИЙН ТООГ ЦӨӨРҮҮЛНЭ ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ, ИЛ ТОД УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
2020-11-03 16:03:40 Нийтлэгдсэн: Эдийн засаг18 дахь удаагийн уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын Дисковер Монголиачуулга уулзалт Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд боллоо. Энэхүү уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон оролцож, салбарын хөгжлийг хангахад төрөөс баримтлах бодлого чиглэлийг танилцуулан хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, холбогдох газруудтай хамтран ажиллаж буйг онцлоод, Улс эх орны эдийн засгийн тулгуур болсон эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх нь монголчууд бидний эн тэргүүний зорилт бөгөөд энэ салбарт мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудын давхардал, хийдэл, зөрчлийг арилган, нээлттэй, ил тод, хариуцлагатай уул уурхайг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Манай салбар гадаадын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаардаг. Монгол Улс, монголчуудад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлж, харилцан үр ашигтай, хамтын үйл ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг зорино. Цаашид манай Засгийн газар, яамны зүгээс ашигт малтмалын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг баримтлан ажилланахэмээсэн юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хөгжлийн эх суурь-эрдэс баялгийн санг арвижуулан баяжуулах замаар уул уурхайн хөгжлийн үндсийг бэхжүүлэхийн тулд төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан геологийн салбарыг хөгжүүлэх зорилтыг бодитоор хэрэгжүүлэх ажлуудыг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд удаан хүлээгдсэн Үндэсний Геологийн алба байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Ингэснээр геологийн судалгаа, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн иргэдийн эрдэс баялгийн боловсролыг дээшлүүлэх, дэд бүтцийг цогц байдлаар хөгжүүлэх зэрэг эрдэс баялгийн салбарын хөгжлийг дэмжсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломж бүрдсэн юм. Яамны зүгээс Геологи, Уул уурхай, Газрын тос, Хүнд үйлдвэр гэсэн өөр хоорондоо харилцан уялдаа бүхий дөрвөн том салбарт хөрөнгө оруулалтыг татах, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж улмаар уул уурхайн шинэ үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах, нэмүү өртөг бүхий шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэх, одоо ажиллаж байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн техник, технологийг шинэчлэн боловсруулалтын түвшинг ахиулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан үр ашгийг нь дээшлүүлэхээр зорьж байна. Мөн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд газрын тос болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, төмөр, гангийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж, зарим дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн ба цаашид хүнд үйлдвэрүүдийг бүс нутгийн дэд бүтцийн хөгжил, түүхий эдийн нөөц, бүтээгдэхүүн борлуулах зах зээл, өрсөлдөх чадвар, үндэсний эрх ашиг зэргийг харгалзан хөгжүүлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрдэс баялгийн салбарыг нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль, Хүнд үйлдвэрийг дэмжих тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг тус тус шинээр боловсруулж батлуулахаар ажиллаж байна. Дисковер Монголиа арга хэмжээг Монгол Улсад хайгуул, олборлолтын шинэ төслүүдэд хөрөнгө оруулагчдыг татах, таниулах, салбарын үйл ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор 2003 оноос уламжлал болгон жил бүр зохион байгуулсаар ирсэн билээ. Уул Уурхай, Хүнд үлйдвэрийн дэд сайд О.Батнайрамдал: Салбарын ирэх дөрвөн жилийн бодлогыг олборлолтын үе шатнаас боловсруулалтын үе шатанд шилжсэн жилүүд байх болнохэмээн тодорхойлсон Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын Дисковер Монголиачуулга уулзалтад салбарын Дэд сайд О.Батнайрамдал Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбарын оруулж буй хувь нэмэр сэдвээр илтгэл тавьж, Тусгай зөвшөөрөл болон орон нутгийн харилцаасэдэвт панель хэлэлцүүлэгт оролцлоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд О.Батнайрамдал илтгэлдээ, Засгийн газар, УУХҮЯ-аас ойрын жилүүдэд энэ салбарт баримтлах үндсэн бодлого олборлолтоос боловсруулалт руу шилжих үе шатыг хангахад чиглэх болно. Ирэх дөрвөн жилд стратегийн томоохон орд, газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Тиймээс Засгийн газар, УУХҮЯ, ГХЯ-аас гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр тодорхой санал санаачилгууд гарган ажиллаж байна. Мөн хайгуулын салбар нь гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг гол салбар учир дараагийн томоохон ордуудыг нээн илрүүлэхийн тулд зайлшгүй эрэл хайгуул хийж байж уул уурхайн салбар урт хугацаандаа тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ. Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийг ил тодоор, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэгслээр олгох асуудлыг сайтар судалж, эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах шаардлагатай байгааг онцолсон юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй