Эрдэнэт үйлдвэрийнхэн халдваргүйтэл, аюулгүйн дөрвөн бүсэд хуваагдан ажиллаж байна

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалын дагуу үйлдвэрлэлийн бүсээ халдваргүйтэл, аюулгүйн дөрвөн хэсэгт хуваан, ажилтнуудаа зөөж тээвэрлэх зохицуулалт хэрэгжиж байна. Энэ нь ажилтнуудын төвлөрлийг сааруулах, нэг дор олноор нь бөөгнөрүүлэхгүй байх шат дараалсан арга хэмжээнүүдийн нэг нь юм. Ингэснээр нэг автобусанд зорчих хүний тоог цөөрүүлж, хоорондын зай барих, халдваргүйтэлийн заавар дүрмийг мөрдөн автобус тутамд 30-35 ажилтан зорчих юм. Үүнтэй холбогдуулан автобусны цагийн хуваарьт өөрчлөлт оруулан, нэгдүгээр бүсийн ажилтнууд өглөө 06:20-07:05 цагуудад хоёр удаа, хоёрдугаар бүсийнхэн 07:40-08:20 цагт ажилдаа ирж, очихоор зохицуулалт хийгдсэн байна. Дээрх дөрвөн бүс хооронд шилжиж ажиллах журам боловсруулан мөрдөхийн зэрэгцээ ажилчдын автобусанд цаг тухай бүрт нь тогтмол ариутгал хийж байна. Өнөөдрийн байдлаар, үйлдвэрлэлийн бүсэд 4411 хүн ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр нийт 6700 ажиллагсадтай бөгөөд тэдний 1684 нь төвлөрлийг сааруулах арга хэмжээний хүрээнд бага насны хүүхдээ харах, зайнаас ажиллах боломжтой гэх зэргээр тэтгэмжтэй чөлөөнд хамрагдсан ажилтнууд юм. М.Балжинням Фото: Б.Баттөгс

Өнөөдрөөс эхлэн ажиллах банкуудын цагийн хуваарь

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 23-наас банкууд ажиллаж эхэлнэ. Ингэхдээ зөвхөн зорилтот бүлэг бүхий иргэдэд үйлчилнэ хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяамэдээлсэн. БанкуудУОК-той хамтранхэсэгчлэн, тодорхой хэсгүүдээ нээжхалдвар хамгаалалт, аюулгүй байдлаа ханган ажиллах юм. Зарим банк өнөөдрөөс /2020.11.23/ эхлэн доорх цагийн хуваарийн дагуу ажиллахаа сошиал хуудсаараа мэдээлжээ. ХААН БАНК ТӨРИЙН БАНК ХАС БАНК КАПИТРОНБАНК

Ипотекийн зээлтэй иргэдийн анхааралд

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гарсантай холбогдуулан доорх банкууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээж авч эхэлсэн тул Та бүхэн дараах холбоосоор нэвтэрч, хүсэлтээ өгөх боломжтой. Худалдаа хөгжлийн банк Төрийн банк Хаан банк Голомт банк Хасбанк Жич:Бусад банкууд онлайнаар хүсэлт авч эхлэхэд эргэн мэдээлэх болно. МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ОССК ХХК

Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

Өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхэллээ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Монгол Улсын хэмжээнд энэ оны 11 дүгээр сард нийт 1.199.570 хүүхдэд 119.5 тэрбум төгрөг олгоно. Иргэн Таны хүүхдийн мөнгө хүлээн авдаг дансанд шууд орох тул та гэрээсээ гарах шаардлагагүй. Хэрэв банкинд өөрийн биеэр очиж үйлчлүүлдэг бол Ковид-19 цар тахлын үед банк оролгүй харилцдаг банкруугаа утсаар холбогдож ебанк болон картын үйлчилгээг сонгоорой. Эх сурвалж:Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Нийгмийн халамжийн тэтгэмжийг 81.5 мянган иргэнд олгоод байна

Улсын хэмжээнд энэ сарын Нийгмийн халамжийн тэтгэмжийг 81.5 мянган иргэнд олгоод байна. Нийгмийн халамжийн Асаргааны тэтгэмжийг дараах иргэнд сар бүр олгож байна. Үүнд: Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа иргэн -123,100 төгрөг Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэн -84,500 төгрөг Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэн -84,500 төгрөг Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэн -84,500 төгрөг Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүүхэд хамгааллын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамрагдсан -84,500 төгрөг. Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд Засгийн газраас тогтоосон тухайн үеийн нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээний тусламжийг олгохоор заасны дагуу Ковид-19 цар тахлын үед 288,000 төгрөгийг сар бүр олгож байна Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж мөнгөн тэтгэмжийг дор дурдсан өрх, иргэнд олгодог. Үүнд: Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн Хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эхэд тус тус нэг удаа 1,200,000 төгрөг Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд улиралд нэг удаа 60,000 төгрөг. Эх сурвалж: ХНХЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.