Төрийн дээд шагнал хүртлээ

Салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Эрдэнэс Монгол ХХК-ийн зарим ажилтанд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.10.07) Төрийн дээд шагнал гардууллаа. Эрдэнэс Монгол ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын захирал Т.Билгээ, Хөрөнгийн удирдлын газрын ахлах мэргэжилтэн Г.Цогоо, Санхүү бүртгэлийн газрын мэргэжилтэн Л.Буяндэлгэр, Дотоод хяналт, шинжилгээ, эрсдлийн удирдлагын албаны мэргэжилтэн Н.Баттулга нар төрийн дээд Алтангадас одон хүртсэн бол Ерөнхий нягтлан бодогч Д.Отгонцэцэг, Санхүү бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн М.Содномбалжир, мэргэжилтэн Э.Баярмаа нар Хөдөлмөрийн хүндэт медаль-иар энгэрээ мялаав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ийн захирал Т.Мөнхбаяр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллалаа

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны төсвийг өргөн барьсан энэ үед Төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрийн газруудад тулгамдаж буй асуудлыг тодорхой болгох, төрийн мэдлийн хувьцааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд ажиллаж байна. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэс Монгол ХХК-д өчигдөр /2020.10.06/ ажиллаж, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон үйл ажиллагаатай танилцлаа. Сүүлийн хоёр жилд Засгийн газраас Эрдэнэс Монгол ХХК-ийн мэдэлд тодорхой лиценз, хувьцааг шилжүүлж, бодит хөрөнгөтэй болгосон нь Асгат, Салхит болон Багануурын 400 орчим сая тоннын нүүрсний ордын тусгай зөвшөөрөл, алтны ордууд юм. Эдгээр ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулах хүрээнд дотоод, гадаадын эх үүсвэрээс хөрөнгө босгох зэрэг бэлтгэл ажлыг хангаж буйгаа Гүйцэтгэх захирал П.Ганхүү танилцуулсан. Эрдэнэс Монгол компани 2016 онд 46 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өртэй байсан бол 2019 оны жилийн эцсийн байдлаар 6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Жилд 50 гаруй тэрбум төгрөгийн татвар улсад төлдөг бөгөөд компанид бүртгэлтэй 11 лицензүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд цаашид нэмүү өртөг шингэсэн, үндэсний хэмжээний дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. Мөн Эрдэнэс Монгол нэгдэл ОХУ-аас БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэхэд төрийг төлөөлөн оролцох том үүрэг хүлээсэн. Энэ нь, хамтрагч гадаадын хөрөнгө оруулагч компаниуд монголын төрийн оролцоотой, томоохон үндэсний хэмжээний компанитай хамтран ажиллах сонирхол, байр суурьтай холбоотой гэдгийг тодотгож, бүс нутгийн эрчим хүчний интеграцид чухал байр суурь эзлэх том бүтээн байгуулалт болохыг танилцуулав. Монгол Улсын хэмжээнд 500 орчим төрийн өмчит компани бүртгэлтэй бөгөөд нийт 32 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй гэсэн судалгаа гарчээ. 2020 онд тус компаниудын төсөвт төвлөрүүлэх орлогыг 150 тэрбум төгрөг хэмээн төлөвлөсөн байна. Энэ нь төсвийн ердөө 0.5 хувийг бүрдүүлж байгаа учир цаашид төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг хянаж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлд анхаарах шаардлагатайг харуулж байна гэж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан онцолсон. Мөн тус байнгын хорооны гишүүд Эрдэнэс Монгол компанийн үйл ажиллагааг дэмжиж, бие даасан хууль эрхзүйн орчноор ханган, төрийн оролцоог хязгаарлаж, бизнесийн зарчмаар хөгжүүлэх ёстойг хөндсөн. УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд төрийн өмчит компаниудад ажилласан дүгнэлтэд үндэслэн төсөвт төвлөрүүлэх хөрөнгийг нэмэгдүүлэх талаар эрэлхийлж, төсөвт саналаа тусгах юм байна.

“Эрдэнэс Монгол” ХХК ахмадуудаа хүлээн авч уулзлаа

Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү компанийн ахмадуудыг хүлээн авч уулзаж, Олон улсын ахмадын баярын мэнд хүргэхийн зэрэгцээ компанийн ололт амжилт, хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Алсын хараа 2050 урт хугацааны бодлогын баримт бичигт баялгийн сантай болохоор тусгасан юм. Баялгийн санг хөгжлийн сан загвараар байгуулж, байгалийн баялгаас олох орлогыг төвлөрүүлж, нэн шаардлагатай уул уурхай, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх замаар орлогыг өсгөж, иргэн бүрт үр шимийг хүртээхээр тусгасан гэдгийг П.Ганхүү захирал онцоллоо. Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Я.Долгоржав Ахмадын баярын өдрийн хүрээнд ахмадуудыгаа угтан авч, санал бодлыг нь сонсож байгаад баяртай байна. Үе үеийн ахмадууд ажил амьдралын туршлагаа хуваалцан, чин сэтгэлийн яриа өрнүүлэн, ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлж, ахмад үеийн туршлагыг залуу үед түгээн дэлгэрүүлэх, туршлага хуваалцах, өвлүүлэх саналтай байна гэв.

#ЭМГЛ_БидНэгБаг #Хакатон_ДатаСоёл тэмцээний шилдгүүд тодорлоо

Эрдэнэс Монгол нэгдлийн охин, хараат компаниуд болон төслийн нэгжүүдийн залуусыг чадавхжуулах, дата өгөгдлийн ач холбогдлыг таниулах #ЭМГЛ_БидНэгБаг-Хакатон_ДатаСоёл тэмцээнд нэгдлийн харьяа 13 компанийн 70 гаруй залуу оролцож, ур чадвараа сорилоо. Тэд өгөгдсөн сэдвээс 1 асуудлыг сонгож, 36 цагийн турш УЛААНБААТАР ИННОВАЦЫН ТӨВ-д байрлаж, оюун бодлоо уралдуулж, шинэлэг, бүтээлч шийдлүүдээ дэвшүүлж, уралдлаа. Тэмцээний тэргүүн байрт Төрийн өмчит компаниудын нийтэд тайлагнаж буй мэдээллийг тоо болон чанарын хувьд хэрхэн сайжруулах вэ гэсэн сэдвээр шийдэл танилцуулсан баг шалгарсан бол Эрдэнэс Монгол нэгдлийн Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, Мэдээллийн нэгдсэн сан хэрхэн үүсгэх вэ сэдвээр өрсөлдсөн багууд удааллаа. Энэ удаагийн тэмцээнийг Эрдэнэс Монгол ХХК Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд нэгдлийн залуучууд анх удаагаа хамтран оновчтой шийдлийг эрэлхийлэв. Тэмцээний ментороор МУИС-ийн дэд захирал Ч.Лодойравсал, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь, МУИС-ийн Судалгааны хэлтсийн дарга дэд профессор, доктор Г.Амарсанаа, ШУТИС-ийн Бизнес процессын удирдлага, загварчлалын багш, докторант Ц.Мөнхтуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Г.Мөнхгэрэл, Олон улсын санхүүгийн корпорацийн Дэд бүтэц, байгалийн нөөцийн зөвлөх Г.Дэлгэрмаа нар ажиллаж, залуусыг чадавхжууллаа. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордуудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Эрдэнэс Монгол ХХК нь Монгол Улсад анх удаагаа#ЭМГЛ_БидНэгБаг #Хакатон_ДатаСоёлтэмцээнийг зохион байгуулж, шийдвэр гаргах түвшин дэх залуучуудын оролцоог хангах шинэ жишгийг тогтоож буйгаараа онцлогтой юм.

"ЭМГЛ-ONE TEAM-ДАТА ХАКАТОН" тэмцээнд 13 компанийн 70 гаруй залуус оролцож байна

Эрдэнэс Монгол нэгдлийн охин болон хараат компаниудын залуусыг чадавхжуулах, дата өгөгдлийн ач холбогдлыг таниулах Хакатон Дата Соёл-ыг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна. Хакатон уралдаанд Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа 13 компанийн 70 гаруй залуу оролцож, ур чадвараа сорьж эхэллээ. Олон улсад түгээмэл зохион байгуулагддаг энэхүү Хакатон Дата нь тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүсийг нэг баг болгон бүрдүүлж, богино цаг хугацаанд шинэ санааг хөгжүүлж асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх гарц шийдэл болдог уралдаан юм. Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, Уул уурхайн компаниудын төсвийн орлогод үзүүлж буй хувь нэмэр, Төрийн өмчит компаниудын нийтэд тайлагнаж буй мэдээллийг тоо болон чанарын хувьд хэрхэн сайжруулах зэрэг сэдвийн хүрээнд Эрдэнэс Монгол нэгдлийн залуус өрсөлдөж байна. Мөн Төрийн өмчит компаниудын худалдан авах ажиллагаанд дүн шинжилгээ хийх, ижил төстэй компаниудын санхүү, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг харьцуулах, бүтээмжийг хэрхэн сайжруулах талаар инженер, мэргэжилтнүүд ур чадвараа сорьж байгаа юм. Нээлтийн үеэрЭрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүхэлэхдээ Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгалийн баялгийн нэгдсэн удирдлага, зохистой засаглалыг хийж чадсан уу,цаашид түүхий эдийн үнийн өсөлтийн мөчлөг дагасан эдийн засагтай хэвээр байх уу,ер нь нийт ард иргэдэд маань байгалийн баялгийн өгөөж хүртээмжтэй байж чадаж байна уу гэдгийг бид эргэн харах шаардлагатай. Үүнийг шийдвэрлэх чиглэлд Үндсэн хуулийн Баялгийн өгөөжийг тэгш хүртээмжтэй байлгана гэдэг заалт чухал бөгөөд түүнийг дагалдан гарах хууль журмууд бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Цаашид ажлын байр, уул уурхай дагасан дэд бүтцийн хөгжил, нэмүү өртөг бий болгох үйлдвэрлэл болон эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлд байгалийн баялгийн хуримтлагдсан орлогыг зарцуулдаг механизм бүрдэнэ гэж ойлгож болно. Иймд залуучуудын багаар ажиллах, байгалийн баялгийн засаглалтай холбоотой шинэ туршлагыг судалж, суралцахад Хакатон Дата уралдаан чухал ач холбогдолтой гэж үзсэн. Бид ЭМГЛ_БидНэгБагХакатон_ДатаСоёлжил болгон уламжлал болгон зохион байгуулна гэлээ. Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.ДорждарьЭрдэнэс Монгол бол Монгол Улсын эдийн засагт хамгийн чухал байр суурь эзэлдэг компани. Монгол Улсын эдийн засаг энэ компаниас ихээхэн хамааралтай. Тиймээс Эрдэнэс Монгол амжилттай ажиллах суурь нь дата соёлтой шууд холбогдох бөгөөд үүнд үндэслэж шийдвэр гаргахад маш чухал үр дүнтэй. Хакатон Дата-д оролцож буй залуус Монгол Улсынхаа хөгжил, эдийн засагт чухал хувь нэмэр оруулж байна гэж ойлгож болно гэсэн юм. Компаниудын мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд 36 цагийн турш УЛААНБААТАР ИННОВАЦИЙН ТӨВ-д байрлаж, оюун бодлоо уралдуулан, шинэлэг, бүтээлч, мэдээлэл технологийн шийдлүүдээ дэвшүүлж байна. Ийнхүү Монгол Улсад анх удаагаа#ЭМГЛ_БидНэгБаг#Хакатон_ДатаСоёлтэмцээнийг зохион байгуулж, шийдвэр гаргах түвшин дэх залуучуудын оролцоог хангах шинэ жишгийг тогтоож буйгаараа онцлогтой юм. ЭМГЛ-ONE TEAM-ДАТА ХАКАТОН09 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.