Хятадын нүүрсний импорт аравдугаар сард 26.9 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 96.3%-иар өссөн байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн есдүгээр сард 32.9 сая тонн нүүрс импортолж байсантай харьцуулахад 18.2%-иар буурсан дүн боллоо. Хятадын хувьд аравдугаар сарын эхээр эрчим хүчний нийлүүлэлт тасалдалтай байгаа мужийн тоо 18 байсан нь сарын дундуур хоёр муж болж буурчээ. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хямралтай тулгараад байсан Хятадын нөхцөл байдал сайжирсан ч ирж буй өвөл дахин хүндрэлтэй тулгарч болзошгүй ажээ. Иймд нүүрсний хангалттай нөөц базаах асуудал хамгийн чухалд тооцогдож байна. Тэр дундаа ОХУ болон Монгол улсаас авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байгааг шинжээчид тэмдэглэлээ. Жилинь мужийнзахирагчбүс нутгийн нүүрс, эрчим хүчнийхангамжийг сайжруулахын тулд ОХУ, Монгол, Индонезболон бусад орноос нүүрс импортлох шаардлагатай тухай мэдэгдсэн байна. Хятадын нүүрсний худалдааны томоохон түнш орон болох Индонез цар тахлаас үүдэлтэйгээрэрчим хүчнийнүүрсний экспортоо хязгаарлах болсон. Ингэснээр Хятадын хувьд өөр эх сурвалжийг эрэлхийлэх шаардлагатай болоод байгаа тухайChina Dailyмэдээллээ. Хятадыннүүрснийгол нийлүүлэгч болох Австралийн нүүрсний импортодтавьсанхориг үйлчилсэн хэвээр байгаа юм. Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоорХятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо дотоодын нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэхийн сацуу импортыг давхар өсгөх бодлого баримтлахаа зарлаад байгаа юм. Б.Төгс Эх сурвалж:mongolianminingjournal.com
Эрчимтэй өсөөд байсан Засгийн газрын бондын өгөөж буурч эхэллээ. Олон улсад Засгийн газруудын бондын өгөөж өсөхтэй зэрэгцэн дотоодод шатахууны хомсдол үүссэнээр Засгийн газрын бондын өгөөж эрчимтэй өсөөд байсан юм. Тухайлбал: 10 жилийн хугацаатай Century бондын өгөөж есдүгээр сарын 17-ноос аравдугаар сарын 12-ны хооронд бараг найман хувиар өсөж, таван хувьд ойртоод байв. Оюутолгой төсөлтэй холбоотой яриа хэлэлцээ эрчимжиж буй энэ үед дээд түвшиндээ хүрснээс хойш хоёр хувиар буурч, 4.8 хувьд хэлбэлзэж байна. Харин зургаан жилийн хугацаатай Century бондын өгөөж дээд түвшиндээ хүрснээс хойш гурван хувиар буурч, 4.2 хувьд хэлбэлзэж байна. Сүүлийн үед Nomad бондын арилжаа идэвхтэй хийгдэж байгаа юм. Nomad бондын өгөөж сүүлийн 14 хоногт 3.2 хувиар буурч, 4.1 хувь болсон байна.
Өмгөөлөгч П.Баасанжав: 2019 онд Д.Хаянхярвааг УИХ-ын гишүүн байх үед "Эрдэнэс Монгол" ХХК-д зарлагдсан тендерийн асуудлаар баривчилсан нь хууль бус
2021-10-20 08:26:53 Нийтлэгдсэн: Эдийн засагАТГ-аас Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн хувийн оффист нэгжлэг хийж, улмаар баривчлаад байгаа. Улсын Ерөнхий прокурорын газраас өчигдөр гаргасан албан мэдээндээ Эрдэнэс Монгол ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан Автомашины даатгал, Удирдлагын хариуцлагын даатгал, Эрүүл мэндийн даатгал-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх гомдлоор Нийслэлийн прокурорын газрын хяналтанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэсэн байв. Уг асуудлаар Д.Хаянхярваагийн өмгөөлөгч П.Баасанжавтай холбогдоход Прокурорын байгууллагаас Д.Хаянхярвааг Эрдэнэс Монгол ХХК-иас 2019 онд зарласан даатгалын үйлчилгээний худалдан авалттай холбоотой асуудлаар шалгаж, худалдан авах ажиллагаанд шалгарсан аж ахуйн нэгжээс авлига авсан байж болзошгүй тул баривчилсан гэж мэдээлсэн байна. Д.Хаянхярваа нь 2019 онд УИХ-ын гишүүн байсан 2020 оны 10 сарын 12-ны өдөр Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэтэл 2019 оны худалдан авах ажиллагаа, түүнээс авлига авсан гэж баривчлан мөрдөн байцаалт явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Д.Хаянхярваа захиралтай өөртэй нь уулзахад 2019, 2020 оны худалдан авах ажиллагааг дотоод аудитаар шалгаад илэрсэн зөрчлүүдийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, уг зөрчлийг шалгуулахаар материалуудыг 2021 оны аравдугаар сарын 8-ны өдөр Авлигатай тэмцэх газарт албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл намайг хорьж шалгаад байгааг ойлгохгүй байна, би хууль бус шийдвэр гаргаагүй гэж байна лээ гэсэн юм. Өөрөөр хэлбэл, АТГ-ынхан Д.Хаянхярвааг анх өөрөө хүсэлт гарган шалгуулж байгаа хэрэгт нь сэжиглэн хорьжээ.
Манай улс газар нутгаараа хий дамжуулсны төлбөрт жилд нэг тэрбум доллар авна
2021-10-13 09:41:58 Нийтлэгдсэн: Эдийн засагБайгалийн хийн хоолойн төслийн ажлын явцыг түргэтгэх асуудлаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаныхантай уулзжээ.Хийн хоолойн төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 60 хувьтай явж байгаа бөгөөд энэ онд багтаан дуусгахаар ажиллаж байгааг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа хэлсэнбайна. Монголын газар нутгаар дайран өнгөрөх хийн хоолойн трассыг 966.8 км урттай байхаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа аж. Цаашид барилга угсралтын ажлын бэлтгэл хангах үүднээс инженерийн судалгааны ажил руу ороход бэлэн болсон тул Засгийн газраас бодлогын зарим туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгааг Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич хэлсэн байна. Тухайлбал, барилга угсралтын тусгай зөвшөөрөл олгох, ажиллах хүчний квот тогтоох, Тусгай зориулалтын компанийн ажиллах хүчний зөвшөөрлийг сунгах, гадаад ажиллах хүчний хураамжийг чөлөөлөх, хөнгөлөх гэх мэт асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа Шадар сайд С.Амарсайхан илэрхийллээ. Төлөвлөгөө ёсоор бол жилд 50 тэрбум метр куб хийг Монголын нутгаар дамжуулах бөгөөд хий дамжуулсны төлбөр гэж ойролцоогоор нэг тэрбум орчим ам.доллар төсөвт төвлөрүүлэх тооцоолол гарчээ. Эх сурвалж: eagle.mn
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2021-09-24 12:08:05 Нийтлэгдсэн: Эдийн засагЭрдэнэс Тавантолгой ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Эрдэнэс Тавантолгой ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд: Хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үр нөлөөллийг бэхжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцох Уул уурхайн ажилтнуудад гэр бүлийн харилцаа, хандлагыг бэхжүүлэх тогтвортой харилцааг хадгалахад сургалт, лекц Ажлын байрны жендерийн тэгш байдал, үүсэж болзошгүй ажлын байрны бэлгийн дарамт, эрсдэлийг олон улсын судалгаанд үндэслэн харилцан санал солилцох Уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах гэх мэт хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллахаар төлөвлөсөн байна
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй