УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ ХӨТӨЛБӨР"-ӨӨ /2021-2022 ОН/ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗАРЛАЛАА
2021-08-28 12:48:13 Нийтлэгдсэн: Эдийн засаг Хөтөлбөрийн зорилго Эрдэнэс Тавантолгой ХК нь Өмнөговь аймгийн харьяат оюутан, залуусыг Монголын их дээд сургуульд суралцаж чанартай дээд боловсрол эзэмшиж, эх орондоо болон дэлхийд танигдах бүтээлч, чадварлаг боловсон хүчин болоход дэмжлэг үзүүлэхэд оршино. Хөтөлбөрийн хамрах хүрээ Эрдэнэс Тавантолгой ХК-иас 8 дахь жилдээ Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст, Билгэх, Цагаан-Овоо, Өгөөмөр багаас 30, Өмнөговь аймгийн хэмжээнд 30, нийт 60 оюутныг шалгаруулна. Тэтгэлгийн хэмжээ Тэтгэлгийн хэмжээ 1,000,000 /нэг сая/ төгрөг (ХХОАТ болох 10%-ийн татвар суутгагдана). Тавигдах шаардлага 1. Тэтгэлэгт хамрагдагч нь Өмнөговь аймгийн харьяалалтай байх; 2. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 1,2,3,4-р дамжааны оюутан байх; 3. Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх; 4. 2021-2022 оны хичээлийн жилд 1-р дамжаанд элсэн суралцах оюутан бол ЕБС-ын боловсролын гэрчилгээний дундаж дүн 90%-иас дээш байх; 5. Нэг өрхөөс нэг л оюутан хамрагдах хүсэлт гаргах; 6. Урьд нь Эрдэнэс Тавантолгой ХКийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх; 7. Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх. Бүрдүүлэх материал 1. Оршин суугаа газрын тодорхойлолт (цахим лавлагаа) 1 хувь; 2. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны дүнгийн тодорхойлолт. Голч дүн 2.8 болон түүнээс дээш байх; 3. 1-р дамжаанд элсэн суралцах оюутан бол ЕБС-ийн гэрчилгээний хуулбар 1 хувь, их дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг болон элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбарыг тус тус ирүүлнэ; 4. Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг; 5. Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь; 6. Орон нутгийн хөгжилд уул уурхайн оролцоо эсвэл Уул уурхайн хөгжилд бидний оролцоо сэдэвт эссе /500-аас дээш үгтэй/. Материал хүлээн авах Материалыг2021 оны 09 дүгээр сарын 24-нийөдрийг дуустал Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газарт хүлээн авна. Шалгаруулалтын дүн зарлах Батламж олгох өдрийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газарт болон шалгарсан оюутнуудад мэдэгдэнэ.
Эрдэнэс Таван Толгойн бондыг хоёрдогч зах зээлд арилжиж эхэллээ
2021-08-27 13:24:39 Нийтлэгдсэн: Эдийн засагСЗХ-ны даргын энэ сарын 26-ны өдрийн 1/2896 тоот албан бичгээр Эрдэнэс тавантолгой ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан ЭТТ Бонд-ын II транчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцжээ. Бондын хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг олгосны дагуу доорх үсгэн кодтойгоор өнөөдрөөс хоёрдогч зах зээлд арилжиж эхэлсэн байна. Төгрөгийн өрийн хэрэгсэл: ETTM-BD-26/08/24-C0019-10 Долларын өрийн хэрэгсэл: ETTD-BD-25/08/23-C0018-5.8 Энэ сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 912,918,897.86 төгрөгийн үнийн дүн бүхий 2,513,329 ширхэг хувьцаа арилжигдсан. Үүнээс 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ. Дөрвөн үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Улсын их дэлгүүр, Булган ундрага-ын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сонсголон бармат, Улаансан ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 150,859 ширхэг нэгж эрхийг нийт 58,163,013 төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 14 ширхэг үнэт цаасыг 718,000 төгрөгөөр, 700 ам.доллараар тус тус арилжаалсан байна. ТOP-20 индекс 6.48 хувиар өсөж, 39915.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,469,964,066,995.65 төгрөг боллоо.
ЭТТ ХК-ийн бондын захиалга энэ сарын 25-нд дууссан. Тус компани II шатны захиалгаар гурван эх үүсвэрээс нийт 519 тэрбум төгрөг, 53 сая ам.долларыг татан төвлөрүүлжээ. Төлөвлөгөө нь 117%-иар давж биелсэн байна. ЭТТ Бондын нөхцөл: АМ.ДОЛЛАР: Нэгжийн үнэ: 100$ Хүү: 5.8% Хугацаа: 24 сар Хүү төлөгдөх хугааа: 6 сар тутамд ТӨГРӨГ: Нэгжийн үнэ: 100,000₮ Хүү: 10% Хугацаа: 36 сар Хүү төлөгдөх хугааа: 6 сар тутамд Хүүгийн орлогын албан татвар хувь хүнд: 5%
ХИЛИЙН БООМТУУД ДАХЬ ЧИНГЭЛЭГТ ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛЫГ 9 САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
2021-08-19 10:06:09 Нийтлэгдсэн: Эдийн засагНүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажлыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж буй. Есдүгээр сард ашиглалтад орох уг терминалыг Энержи ресурс ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой ХК-ийн хөрөнгө оруулалтаар шийдсэн бөгөөд Гашуунсухайтын боомтын ажил 70 орчим хувьтай хэрэгжиж байна. Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛЧИД САЙН ДУРААРАА ЦУСАА ХАНДИВЛАЛАА
2021-08-17 10:53:37 Нийтлэгдсэн: Эдийн засагЭрдэнэс Тавантолгой ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хэрэгжүүлж буй Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя аянд нэгдлээ. Энэ хүрээнд өнөөдөр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ажилчид сайн дураараа нэгдэж цусаа хандивлалаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй