8 ДУГААР САРД МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ ОЛБОРЛОЛТ 1.27 САЯ.ТН-Д ХҮРЭВ
2021-09-23 11:42:12 Нийтлэгдсэн: Эдийн засагМонгол Улсын нүүрсний олборлолт 8 дугаар сард1.27 сая.тн-д хүрэв Монголын Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр 2021 оны 8 дугаар сард Монгол улсын нүүрсний олборлолт бага зэрэг сэргэж 1.27 сая.тн-д хүрч өмнөх оны мөн үеэс 2.31 сая.тн-р буюу 64.47%-иар буурсан бол өнгөрсөн сараас 17.67%-иар өссөн байна. 2021 оны 1 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл Монгол Улсын нүүрсний олборлолт 20.9 сая.тн-д хүрч өмнөх оны мөн үеэс 2.1 сая.тн-р буюу 11.56%-иар өсчээ. БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрс тээврийг дөрөв хоног зогсоосны дараа 2021 оны 9 дүгээр сарын 14-нд эргэн нээж, 14-ний өдөр тус боомтоор нүүрс тээврийн 150 автомашин гарсан байна. Нийлүүлэлт хязгаарлагдмал байгаатай холбоотойгоор Монголын түүхий коксжих нүүрсний үнэ огцом өсөж, 3100-3150 юань хүрээд байгаа юм. Түүнчлэн Гашуунсухайт боомт дахь чингэлэгт тээврийн терминалыг ашиглалтад оруулах ажлын хүрээнд нүүрс тээврийн төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, гаалийн урьдчилсан бүрдүүлэлт хийх ажлыг энэ сарын 23-ны дотор багтаан хийхээр ажиллаж байгааг Засгийн газар мэдээллэв. Чингэлэг тээврийн терминал нь 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийнэ гэж тооцоолжээ. Ингэснээр жилд найман сая тонн нүүрс экспортлох юм. БНХАУ-ын түүхий нүүрсний олборлолт 8 дугаар сард 335.24 сая.тн-д хүрчээ Үндэсний Статистикийн Хорооноос 2021 оны 9 дүгээр сарын 15-нд гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр өнгөрөгч 8 дугаар сард тус улсын түүхий нүүрсний олборлолт 335.24 сая.тн болж өмнөх оны мөн үеэс 0.8% -иар өсчээ. Харин өнгөрсөн сард 3.3% -иар буурсан бол 2019 оны мөн үеэс 0.7% -иар өсч хоёр жилийн хугацаан дахь дундаж өсөлт 0.3% байна. 2021 оны 1 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл тус улсын хэмжээнд нийт түүхий нүүрсний олборлолт 2,597.2 сая.тн болж өмнөх оны мөн үеэс 4.4%-иар өсч, өсөлт нь өмнөх 7 дугаар сартай харьцуулахад 0.5 нэгж хувиар буурсан байна. Харин 2019 оны мөн үеэс 4.2% -иар өсч хоёр жилийн хугацаанд дунджаар 2.1% -иар өссөн байна. ОХУ-ын нүүрсний экспорт сүүлийн таван сарын хамгийн доод хэмжээнд хүрч буурчээ ОХУ-ын Эрчим хүчний яамны урьдчилсан статистик мэдээгээр 2021 оны 8 дугаар сард ОХУ-ын нүүрсний экспорт 18.1 сая.тн болж өмнөх оны мөн үеэс 2.22% -иар, өнгөрсөн сараас 4.47% -иар буурсан байна. Энэ нь сүүлийн таван сарын хамгийн доод хэмжээнд хүрсэн үзүүлэлт юм. 2021 оны 1 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл ОХУ нүүрсний экспорт 142 сая.тн болж өмнөх оны мөн үеэс 14.13%-иар, олборлолт 282 сая.тн-д хүрч өмнөх оны мөн үеэс 8.64%-иар тус тус өссөн байна.
АХБ: Хүнсний үнэ 14 хувиар өссөн тул инфляцын дарамт ирэх онд ч үргэлжилнэ
2021-09-22 11:00:19 Нийтлэгдсэн: Эдийн засагЭдийн засаг энэ онд болон ирэх онд хэдэн хувиар өсөх төлөвтэй байна вэ? Эдийн засгийн өсөлтийг ямар хүчин зүйлс дэмжиж, ямар хүчин зүйлс эрсдэлд оруулах бол? Инфляц хэд орчимд байх бол? Эдгээр асуултад АХБ-ны мэргэжилтнүүд хариулж, цахимаар хэвлэлийн хурал хийж байна.
ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ЭД ХӨРӨНГИЙН ЗУРАГ, МЭДЭЭЛЭЛ, ЗАРЛАЛ
2021-09-14 10:48:03 Нийтлэгдсэн: Эдийн засаг ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ЭД ХӨРӨНГИЙН ЗУРАГ, МЭДЭЭЛЭЛ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР АВТОМАШИН ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭ ХАЯЛЦУУЛАХ ДУУДЛАГА ХУДАЛДАА Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Дугуй актлах, дуудлага худалдаагаар борлуулах тээврийн хэрэгслийн анхны үнэ тогтоох тухай 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дуудлага худалдааг2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагтЭрдэнэс Тавантолгой ХК-ийн Улаанбаатар хотын төв оффис, 1 давхрын хурлын өрөөнд зохион байгуулна. Оролцогчдыг2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 08.00 цагаас 13-ны өдрийн 16.00 цагийнхооронд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн төв оффисын байранд бүртгэнэ. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. № Хөдлөх хөрөнгийн нэр Анхны үнэ Дэнчин Эд хөрөнгө байгаа байршил 1 Hyundai Mighty маркийн 3633УНЦ улсын дугаартай 2001 онд үйлдвэрлэгдсэн 2010 оны 07 сард Монгол улсад орж ирсэн цэнхэр өнгийн автомашин 500,000 50,000 Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс Тавантолгой ХК-ийн салбарт 2 Mitsubishi Fuso маркийн 5273УНЗ улсын дугаартай 1998 онд үйлдвэрлэгдсэн 2010 оны 11 сард Монгол улсад орж ирсэн цагаан өнгийн автомашин 700,000 70,000 Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс Тавантолгой ХК-ийн салбарт 3 Паз маркийн 2964УНО улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн 2010 оны 12 сард Монгол улсад орж ирсэн цагаан алаг өнгийн автобус 380,000 38,000 Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс Тавантолгой ХК-ийн салбарт 4 УАЗ фургон маркийн 8391УНП улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 11 сард Монгол улсад орж ирсэн цагаан саарал өнгийн автомашин 85,000 8,500 Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс Тавантолгой ХК-ийн салбарт 5 Ssangyong istana маркийн 9820УНЧ улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 08 сард Монгол улсад орж ирсэн шар өнгийн микробус 120,000 12,000 Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс Тавантолгой ХК-ийн салбарт 6 Toyota Land Cruiser 70 маркийн 7555УНЭ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 12 сард Монгол улсад орж ирсэн мөнгөлөг өнгийн автомашин 144,500 14,450 Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс Тавантолгой ХК-ийн салбарт 7 Tas3600 60 tonne маркийн 3720УНЗ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 08 сард Монгол улсад орж ирсэн ногоон өнгийн автосамосвал 24,750,000 2,475,000 Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс Тавантолгой ХК-ийн салбарт 8 Tas3600 60 tonne маркийн 8133УНБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 08 сард Монгол улсад орж ирсэн ногоон өнгийн автосамосвал 24,750,000 2,475,000 Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс Тавантолгой ХК-ийн салбарт 9 Tas3600 60 tonne маркийн 9327УНБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 08 сард Монгол улсад орж ирсэн ногоон өнгийн автосамосвал 24,750,000 2,475,000 Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс Тавантолгой ХК-ийн салбарт 10 Tas3600 60 tonne маркийн 9382УНБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 08 сард Монгол улсад орж ирсэн ногоон өнгийн автосамосвал 24,750,000 2,475,000 Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс Тавантолгой ХК-ийн салбарт 11 Tas3600 60 tonne маркийн 8023УНБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 08 сард Монгол улсад орж ирсэн ногоон өнгийн автосамосвал 24,750,000 2,475,000 Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс Тавантолгой ХК-ийн салбарт 12 Tas3600 60 tonne маркийн 9307УНБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 08 сард Монгол улсад орж ирсэн ногоон өнгийн автосамосвал 24,750,000 2,475,000 Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс Тавантолгой ХК-ийн салбарт 13 Tas3600 60 tonne маркийн 8163УНБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 08 сард Монгол улсад орж ирсэн ногоон өнгийн автосамосвал 24,750,000 2,475,000 Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс Тавантолгой ХК-ийн салбарт 14 Tas3600 60 tonne маркийн 8043УНБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 08 сард Монгол улсад орж ирсэн ногоон өнгийн автосамосвал 16,500,000 1,650,000 Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс Тавантолгой ХК-ийн салбарт 15 Tas3600 60 tonne маркийн 9142УНБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 08 сард Монгол улсад орж ирсэн ногоон өнгийн автосамосвал 16,500,000 1,650,000 Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс Тавантолгой ХК-ийн салбарт 16 Tas3600 60 tonne маркийн 8113УНБ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 08 сард Монгол улсад орж ирсэн ногоон өнгийн автосамосвал 16,500,000 1,650,000 Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс Тавантолгой ХК-ийн салбарт 17 Toyota Verossa 808 маркийн 5502УНЛ улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2010 оны 09 сард Монгол улсад орж ирсэн мөнгөлөг өнгийн автомашин (сэлбэг) 1,500,000 150,000 Эрдэнэс Тавантолгой ХК-ийн сонсголонд байрлах агуулахын байранд 18 Hyundai Sonata-7 маркийн 1279УНҮ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 10 сард Монгол улсад орж ирсэн хар өнгийн автомашин (сэлбэг) 2,000,000 200,000 Эрдэнэс Тавантолгой ХК-ийн сонсголонд байрлах агуулахын байранд 19 Toyota Land Cruiser 80 маркийн 5501УНЛ улсын дугаартай 1995 онд үйлдвэрлэгдсэн 2010 оны 06 сард Монгол улсад орж ирсэн сувдан цагаан өнгийн автомашин (сэлбэг) 3,000,000 300,000 Эрдэнэс Тавантолгой ХК-ийн сонсголонд байрлах агуулахын байранд 20 УАЗ фургон маркийн автомашин (сэлбэг) 2,000,000 200,000 Эрдэнэс Тавантолгой ХК-ийн сонсголонд байрлах агуулахын байранд Бүртгүүлэх:Зарлагдсан үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх дэнчинг Эрдэнэс Тавантолгой ХК, Голомт банкны 1505008702 тоот дансанд шилжүүлж баримтын 1 хувийг, мөн дуудлага худалдаанд оролцох хүсэлт, дуудлага худалдааны журам, гэрээний төсөлтэй танилцсан баримтуудыг дуудлага худалдаа хариуцсан комисст өөрийн биеэр хянуулан, хүлээлгэн өгнө. Холбогдох мэдээллийг дараах хаягаар орж авна уу. 1. Дуудлага худалдааны журам:https://ett.mn/mon/186/item1/2... 2. Автомашин худалдах, худалдан авах гэрээний төсөл:https://ett.mn/mon/23/item/244... 3. Хөрөнгийн талаарх фото зураг, мэдээлэл:https://ett.mn/mon/21/item/244... Эрдэнэс Тавантолгой ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8, Финанс төв, Улаанбаатар хот-15160, Монгол Улс Утас: 75055555, Дотуур утас-406
"ЧИНГЭЛЭГТЭЙ НҮҮРС СОЛИЛЦОХ ГААЛИЙН ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРСНООР ЦАГААН ХАДАНД ТӨВЛӨРСӨН 9.6 САЯ ТОНН НҮҮРСНИЙ ДИЙЛЭНХ ХЭСГИЙГ ГАРГАНА"
2021-09-03 10:51:57 Нийтлэгдсэн: Эдийн засагСангийн сайд Б.Жавхлан чингэлэгтэй нүүрс солилцох гаалийн талбайн бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Гашуунсухайт боомт манай улсын нүүрсний экспортын 60 хувийг, зарим жилд 70 хувийг хангадаг. Харамсалтай нь өмнөх жилүүдтэй харьцуулахад үйл ажиллагаа нь бараг зогсоод байна. Тус боомтод томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Цагаан хад дахь нүүрс ачиж буулгах гаалийн талбайгаас тусад нь чингэлэгтэй нүүрс солилцох гаалийн талбайн бүтээн байгуулалтын ажил сүүлийн 50 гаруй хоногийн хугацаанд хийгдэж, туршилт амжилттай дууслаа. 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Манай жолооч нар чингэлэгтэй нүүрсийг тус талбайд буулгана. БНХАУ-ын талаас хоосон чиргүүлтэй машин орж ирээд, жолооч нар хоорондоо контакт үүсгэхгүйгээр буюу монгол жолооч нар хил давахгүй, БНХАУ-ын жолооч нар машинаасаа буухгүйгээр чингэлэгтэй нүүрсийг ачуулаад гаргах нүүрс солилцооны шинэ нөхцөл бүрдэнэ. Тухайн талбай ашиглалтад ороод бидний тооцооллоор ажиллах юм бол Цагаан хаданд төвлөрсөн байгаа 9.6 сая тонн нүүрсний дийлэнх хэсгийг гаргаад, ирэх онд Гашуунсухайт боомтоор өмнөх жилүүдэд гаргаж байсан хэмжээнд нүүрсээ гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэв. Эх сурвалж: iKon.mn Т.ӨЛЗИЙБАЯР
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА
2021-09-02 08:51:36 Нийтлэгдсэн: Эдийн засагХөтөлбөрийн зорилго Эрдэнэс Тавантолгой ХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, улс орноо хөгжүүлэхэд оршино. Хөтөлбөрийн хамрах хүрээ Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 2 болон түүнээс дамжааны оюутнуудыг хамруулна. Тавигдах шаардлага: 1. Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2,3,4,5-р дамжааны өдрийн ангийн оюутан байх. Үүнд: Уул уурхайн ашиглалтын технологи Геологи Инженер геологи, инженер эдийн засаг Гидрогеологи Уул уурхайн менежмент Уул уурхайн маркшейдер Ашигт малтмалын баяжуулалтын технологи Уурхайн машин тоног төхөөрөмж Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт Агрономи Хөрс судлал, агрохими Ойн инженер Экологи, байгаль хамгаалал Байгаль орчны нөхөн сэргээлт Хэрэглээний хими Хими инженер; 2. Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх; 3. Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн зэрэг арга хэмжээнд оролцсон байх; 4. Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх. Бүрдүүлэх материал: 1. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар; 2. Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар; 3. Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг; 4. Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь; 5. Хариуцлагатай уул уурхай миний бодлоор... сэдэвт эссе /500-аас дээш үгтэй/. Материал хүлээн авах Материалыг2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөсэхлэн2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16.30 цагхүртэл Эрдэнэс Тавантолгой ХК-ийн оффисын ресепшн дээр эсвэл шуудангаар хүлээн авна. Оффисын хаяг: 15160 Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, Финанс төв, Эрдэнэс Тавантолгой ХК. Жич:Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү. Шалгаруулалтын дүнг зарлах 30 оюутныг шалгаруулж, батламж олгох өдрийг шалгарсан оюутнуудад мэдэгдэнэ. Тэтгэлгийн хэмжээ 1,000,000 /нэг сая/ төгрөг (ХХОАТ болох 10%-ийн татвар суутгагдана.) Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Утас: 976-75055555 /707/ Цахим хаяг: [email protected] Веб хуудас: www.ett.mn
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй