"Авлигын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн удирдах албан тушаалд ажиллуулсаар байна"
2022-02-09 09:30:48 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүй Авлигатай тэмцэх газраас төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллагад томилогдож байгаа албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хууль зөрчсөн үйлдлийг хяналт шалгалтаар тогтоож, энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байхад анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд томилгоо, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох, удирдах албан тушаалтны манлайлал, ёс зүйг дээшлүүлэх, ялангуяа төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг томилохгүй байх, мөн төсөв, санхүү худалдан авах үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах, бусдад давуу байдал олгох, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах буюу хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдтэй холбоотой тушаал, шийдвэр гаргахад оролцох, албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөх зэрэг авлига, ашиг сонирхлын зөрчлийг гаргахгүй байх, уг асуудлаар дотоод хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллах чиглэлээр Эрдэнэс Монгол ХК-д Зөвлөмж хүргүүлжээ. Гэтэл одоог хүртэл энэ зөрчил давтагдан гарсаар байна. Тухайлбал, Эрдэнэс Монгол ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдсон Н.Нарангэрэл нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 372 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн байна. Олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэжээ Шүүхийн тогтоолд дурдсанаар Н.Нарангэрэл нь Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл-ийн 340000031201 тоот тусгай дансанд хуримтлагдсан хүүгийн орлого болох 14,840,287 төгрөгөөс 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Стандарт ассет консалтинг ХХК-ийн Хас банкан дахь 5001147613 тоот данс руу Сургалтын семинар нэрээр 13,400,000 төгрөгийг шилжүүлэн хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон байна. Төрийн албанд ажиллаж байхдаа гэм буруутайд тооцогдож ял шийтгэгдсэн этгээдийг Эрдэнэс Монгол ХХК-д удирдах албан тушаалд дэвшүүлэн томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэжээ. Иймд Авлигатай тэмцэх газраас Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хуланд цаашид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтлэг үүргийг хэрэгжүүлэх, сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулах, иргэнийг хуульд заасан болзол, журмын дагуу нийтийн албанд орох адил тэгш боломжоор хангах, компанийн дүрэм, бусад эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулах, удирдах албан тушаалтны манлайлал, ёс зүйн байдлыг дээшлүүлэх, ялангуяа төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг албан тушаалд томилохгүй байхыг анхаарч ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн. Гэвч Н.Нарангэрэл Эрдэнэс Монгол ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын албан тушаалд ажилласаар байгаа нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж байна. Эх сурвалж:АТГ
Д.Сүндийд оноосон гурван жилийн хорих ялыг зургаан сар болгов
2022-02-09 09:27:04 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүй Неткапитал ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий нарт холбогдох нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болжээ. Шүүхээс Д.Сүндийдоногдуулсан гурван жилийн хорих ялыг зургаан сар болгон өөрчлөх шийдвэр гаргасан байна. Өмнө нь ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Д.Сүндийггэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял, Шүүгдэгч Д.Баттөгсийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял, Шүүгдэгч Г.Даваажавыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял, Шүүгдэгч Т.Батсайханыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял тус тусоноосонюм. Хэргийн талаар тодруулбал, Д.Сүндий нь өөрийн эхнэр У-г 2019 онд хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдоод байв.
Койн сонгохдоо юуг анхаарах ёстой вэ? Энтрепренёр, мэдээллийн технологийн 20 жилийн туршлагатай зөвлөх Ц.Бадраа зөвлөж байна. Технологи бүх хүнд тэгш боломж олгож байна. Тиймээс хэрэглэгчид сайтар судалж, итгэлтэй, найдвартай койноо сонгож сурах нь чухал байна. Ингэж чадвал аяндаа зах зээлийнхээ жамаар буруу нь арчигдаад, зөв нь үлдэнэ. Ирээдүйтэй, тогтвортой, итгэж болох койныг хэрхэн сонгох ёстой вэ? Койны арилжаа хийх тодорхой стратегитэй болох хэрэгтэй. Өөрөө судалгаа хий Эрсдлээ бууруул Өөрийн хөрөнгө оруулалтын сагс үүсгэж, тархаан байршуул Урт хугацааны хөрөнгө оруулалт хий Худалдан авалтаа автоматжуулахыг хичээ Аливаа койнд хөрөнгө оруулалт хийхээс өмнө тухайн төслийн талаарх мэдээлэлд шүүмжлэлтэйгээр хандаж, хэдэн хэрэглэгчтэй байна, ямар асуудлыг энэхүү төсөл нь шийдэж байна, ямар нэг салбартай холбоотой байна уу зэрэг асуултуудыг та өөрөөсөө асуугаарай. Багийг судал. Салбарын бус мөртлөө алдар нэрээрээ итгэл татах гэсэн хүмүүс байвал бол эрсдэл ихтэй. Энэ багт дэлхийд танигдсан технологийн салбарын хүмүүс байна уу. Тэдгээр хүмүүс нь бодит хүмүүс мөн үү? Тэднийх нь сошл аккаунтуудыг шалга, хэр идэвхитэй юм байна? Зарим тохиолдолд гадаад хүний зураг тавиад их сүртэй цол гуншин тавьсан байдаг. Тийм байвал тэр хүнийг нь бүр сайн судал. Хэрэв танд маш том зүйлүүдийг амласан боловч яг бодитой хийсэн, бий болгосон зүйлгүй бол энэ төслөөс холуур өнгөрсөн нь дээр болов уу. Амлалтуудыг нь судал. Хэр бодитой вэ, хэрэгжих боломжтой юу? Яаж хэрэгжих юм? Амлалт нь амьдралд ойр бус, эсвэл мэргэжлийн бус хэт мөрөөдлийн чанартай байх тусмаа эрсдэлтэй. Жишээ нь дэлхийд гарах койн гээд байвал яаж гэдгийг нь судал. Хамгийн гол нь Wnitepaper-г нь заавал УНШ. Зарим хүмүүсийн бусдад нөлөөлөх гэсэн зөвлөмжүүд таны эрх ашгийг хамгаалахад зориулагдаагүй байж магад. Иймд тодорхой нэг койнд хөрөнгө оруулалт хийх хамгийн дээд хэмжээг өөртөө тогтоох хэрэгтэй ба энэ дүн нь аль болох таны өөрийн алдсан ч харамсахгүй дүн байвал зохино. Зах зээлийн ямар ч хөөс үүссэн бай, яаж ч хүмүүс шуурсан бай бодсон хэмжээнээсээ илүү их мөнгөөр арилжаа битгий хий. Зөвхөн нэг койнд хэт их хөрөнгө оруулалт хийх нь эргээд сайн өгөөж өгөх нь ховор. Хувьцааны адил мөнгөө тархаан байршуулж, нэг сагсанд бүх өндгөө битгий хий. Койны зах зээл маш тогтворгүй тул аль нэгнийх нь үнэ гэнэтийн хүчин зүйлээс болж нилээн их хэмжээгээр уналаа гэж бодоход тухайн койны нөлөө таны үүсгэсэн сагсанд бага байх болно. Иймд судалгаагаа маш сайн хийсний дүнд хөрөнгө оруулалтын сагсаа бүрдүүлэх нь зөв юм. Өдөр тутмын үнэ өсч буурч маш их хэлбэлзэх учир шинэхэн хөрөнгө оруулагч нар үнийн өндөр хэлбэлзлээс болж сандралд орж, үнэ хамгийн бага байхад зарах тохиолдол их гардаг. Койнууд байж л байна, алга болохгүй тул өөрийнхөө мөнгийг хэдэн сар эсвэл хэдэн жилээр байлгаж чадвал хамгийн их өгөөж хүртдэг туршлагатай. Энгийн хувьцааны арилжааны адил, койны арилжааг мөн dollar-cost averaging буюу нийт хийх хөрөнгө оруулалтыг бага багаар автоматаар хийхийг хэлж байгаа юм. Жишээлбэл сар бүр биткойнд $100-н хөрөнгө оруулалт хийх арилжааг автоматжуулна. Ингэснээр биткойны үнэ өндөр ч бай, бага ч бай бага багаар тогтмол авсан тул өнгөрсөн хугацаанд хийсэн бүх арилжааны жигнэсэн дундажаар эцсийн худалдан авсан үнэ нь тодорхойлогдох юм. Мэдээж хэн ч зах зээлийн хамгийн доод үнэ нь хэзээ байхыг таамаглаж чадахгүй тул зах зээл хамгийн бага байхад худалдан аваад өссөн үед нь зардаг хүн байхгүй. Харин энэхүү dollar-cost averaging стратегиэр автоматаар худалдан авах нь зах зээл өндөр байхад ихээр авснаас хавьгүй дээр нөхцөл үүсгэх тул давуу талтай юм.
АТГ: Нээлттэй мэдээллийн системийн 2.0 хувилбарыг олон нийтэд танилцуулж байна
2021-12-07 09:17:35 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүй Авлигатай тэмцэх газар Бодлогод залуусын хяналт ТББ-тай хамтран авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй мэдээллийн сан бүхийwww.opendatalab.mnцахим хуудасны 2.0 хувилбарыг ажиллуулахаар олон нийтэд танилцуулж эхэллээ. Цахим хуудасны нээлтийг 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Дата эрх чөлөө: Мэдэх эрх сэдэвт үзэсгэлэнгээр хийв. Нээлтэд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Нээлттэй нийгэм форум-ын захирал П.Эрдэнэжаргал, Бодлогод залуусын хяналт ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Энхжаргал нар оролцож, авлигыг бууруулахад иргэдийн оролцоо, нээлттэй өгөгдлийн ач холбогдол, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар үг хэлж, мэдээлэл танилцуулав. Иргэдийн мэдэх эрхийг хангах, улмаар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хянах, тэдний оролцоог бүрдүүлэхийн тулд төрийн байгууллагуудаас бэлтгэн гаргасан мэдээллийг нэгтгэж, ойлгомжтой бөгөөд хүртээмжтэй хэлбэрээр түгээх нь авлигаас урьдчилан сэргийлэх ажлын нэгэн чухал хөшүүрэг болдог. www.opendatalab.mnсистемд төрийн байгууллагуудын шилэн дансны цахим хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, төрийн худалдан авах ажиллагааны цахим систем, албан тушаалтнуудын ХОМ-ийн сан, уул уурхайн лиценз эзэмшигчдийн мэдээлэл, сонгуулийн нэр дэвшигч болон үр дүнгийн талаарх мэдээллүүдийг багтаажээ. Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа Дата эрх чөлөө: Мэдэх эрх үзэсгэлэн энэ сарын 10-ны өдрийг дуустал BlueMon барилгын нэгдүгээр давхрын үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар
Хавдар судлалын эмч нар согтуугаар өвчтэй хүн зоджээ
2021-12-01 09:41:53 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүй Натур супермаркетийн ар талын авто машины замаар зорчиж байсан иргэн Б г таксинд явах уу хэмээн хоёр халамцуу залуу асуужээ. Тэрээр такси биш гэдгээ хэлсэн боловч согтуу залуус нийлж, автомашиныхан салхины шилийг хагалж, улмаар жолооч залууг зодсон байна. Тэр ч бүү хэл Юун сүртэй юм. Чиний машины хохиролыг бид төлчихнө хэмээн даналзжээ. Ийнхүү танхайрсан этгээдүүд нь Хавдар судлалын Үндэсний төвийн эмч Сарантулга, Баттулга нар гэдгийг хохирогч залуу мэдэж, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байна. Хохирогч залуу Б нь өмнө нь нуруу нугасны хүнд гэмтлийн улмаас удаан хугацаагаар хэвтэрт байж, БНХАУ-ын эмнэлэг болон Гэмтэл согогийн үндэсний төвд эмчлүүлж байсан гэнэ. Гэвч эмч нар түүнийг зодчихоод огт уучлал гуйгаагүйгээс гадна гэр бүлийнхэн эмнэлэгт нь очиж гомдол мэдүүлэхэд Хавдар тусаад ирэхээрээ та нар муусайн юмнууд биднийг гуйна хэмээн тохуурхажээ. Тиймээс иргэн Б нь салбарын яам болон цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Эмч хүмүүс согтуурахсан үедээ жирийн иргэдийг зодож, танхайрч, улмаар гэмтэл бэртэлийн сэдрээж, бүр Хавдар тусахаараа ирнэ ээ хэмээн заналхийлж, тохуурхсанд гомдолтой байна. Хамгийн харамсалтай нь ийнхүү гэмгүй иргэнийг гэгээн цагаан өдөр зодсон эмч нарт Зөрчлийн хуулиар торгох ял оногдуулж байгаад ч эгдүүцэж байгаагаа илэрхийлж байна. Эмч нар хүн эдгээж, амь аврах учиртай атал бүлэглэн зодож, тавласан хэрэг гарлаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй