Генерал Ч.Амарболд хууль хяналтынханд "захиа" илгээв

Хошууч генерал Ч.Амарболд хууль хяналтынханд тайлбар хүсэлт илгээжээ. Тус тайлбахыг бүрэн эхээр нь нийтлье. Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболдын бие тааруухан байгаа. Тэрбээр Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа өөрт нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улсын яллагчаас ял төлөвлөн шүүхэд шилжүүлсэн хэргийн талаар анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон шүүх, прокурор зэрэг нийт 14 хуулийн байгууллагад холбогдох тайлбарыг гаргаж хүргүүлсэн байна. ТАЙЛБАР, ХҮСЭЛТ 2012 оны 5 дугаар сарын 25 Улаанбаатар хот Намайг 2008 оны 07 дугаар сарын 1-нд Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Дотоодын цэргийн дарга байсан гэж үзэж УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Монгол Улсын Эрүүгийн хуулийн Аравдугаар хэсэг Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг-ийн 294 дүгээр зүйлийн 294.2 дах хэсэгт: Захирагч.....албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс ... хор уршиг учирсан гэж зааснаар яллагдагчаар татаж, Нийслэлийн прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг-ийг Монгол улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт ... цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол цэргийн албаны эсрэг гэмт хэрэг гэнэ гэж Эрүүгийн хуулийн 274.1-д тодорхойлсон. Өөрөөр хэлбэл намайг 1-рт бусад цэрэгт /бусад цэрэг гэдэгт Зэвсэгт хүчний тухай хуулийн 6-р зүйлийн 2, УДШ-ийн 2003 оны 4-р сарын 21-ний 04-р тогтоолд: Тайван цагт Зэвсэгт хүчний бүтцэд Ерөнхий зориулалтын, Хилийн, Дотоодын цэргийг хамааруулан ойлгохыг тайлбарласны дагуу/ Дотоодын цэргийг хамааруулан ойлгохыг тайлбарласны дагуу/ Дотоодын цэргийн дарга байсан учраас энэ гэмт хэргийн субъект болно, 2-рт дотоодын цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн /объект/ болно гэж үзсэн байх. Гэтэл би 1-рт 2008 оны 7-р сарын 1-нд Дотоодын цэргийн дарга байгаагүй. Энэ нь дараах байдлаар тайлбарлагдаж, хөдөлбөргүй нотлогдоно. Үүнд: Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн Дотоодын цэргийг удирдах талаар Засгийн газрын бүрэн эрх-д: Засгийн газар нь Дотоодын цэргийг удирдах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 1.Дотоодын цэргийн даргыг томилох, чөлөөлөх гэж заасан. Гэтэл намайг 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 22-ныг хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллах хугацаанд хуулийн дээрх заалтын дагуу Дотоодын цэргийн даргаар огт томилоогүй болохыг Монгол улсын засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2012 оны 02 дугаар сарын 20-ны ХЭГ/362 дугаартай Монгол Улсын сайд, засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар гарын үсэг зурж баталгаажуулсан албан бичигт: Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Дотоодын цэргийн даргыг Засгийн газар томилж, чөлөөлөхөөр заасан байна. Гэхдээ Таныг Дотоодын цэргийн томилсон Засгийн газрын тогтоол 2008 онд гараагүй болохыг үүгээр уламжилж байна гэжээ. Засгийн газрын тухай хуулийн заалт ёсоор хуралдаанаар хэлэлцсэн асуудал тэмдэглэлд тусгагдаж албан тушаалд томилох болон чөлөөлөхөд тогтоол гарах ёстой. Тогтоол гараагүй учир томилогдоогүй, мөн чөлөөлөгдөөгүй болох нь ийнхүү нотлогдож байна. Нэмж дурьдахад, намайг Дотоодын цэргийн даргаар томилох асуудлаар 2008 онд Засгийн газрын хуралдаанд дуудаж байгаагүй юм. 2.Дотоодын цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журам зөрчигдөөгүй болох нь дараахь байдлаар нотлогдоно. Юуны өмнө би Дотоодын цэргийн даргаар томилогдоогүй болохоор хуулийн 6 дугаар зүйлд заасан Дотоодын цэргийн даргын бүрэн эрхийг эдэлж, Дотоодын цэргийн үйл ажиллагааг удирдаагүй Дотоодын цэргийн бүхий л ажиллагааг Дотоодын цэргийн Штаб хуулийн дагуу удирдаж байсан. Үүний дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 194 дүгээр зарлигаар тогтоогдсон Онц байдлын үед Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг тараах үйл ажиллагаанд Дотоодын цэрэг оролцоогүй, зэвсэг техник хэрэгслийг нь ашиглаагүй болохыг ЦЕГ-н дарга бөгөөд Дотоодын цэргийн дарга 2012 оны 1 дүгээр сарын 23-ны 1/30 тоотоор албан ёсоор батлан тодорхойлсон /тоотыг хавсаргав/. Ийнхүү тухайн өдөр Дотоодын цэрэг даргагүй учир Дотоодын цэргийн даргаас удирдах үйл ажиллагаа явагдаагүйн дээр Дотоодын цэрэг эмх замбараагүй байдлыг тараахад оролцоогүй учир Дотоодын цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журам зөрчигдсөн эсэх тухай ямар нэгэн асуудал яригдах үндэслэлгүй юм. Нийслэлийн прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд намайг 2008 оны 7 дугаар сарын 1-нд Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч ажилтай байсан гэж тэмдэглэсэн. Би, Монгол Улсын Хууль Зүй Дотоод хэргийн сайдын 2006 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 162 тоот тушаалаар ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар томилогдож, мөн сайдын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 233 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. 2008 оны 3 дугаар сарын 19-ний Засгийн газрын 99-р тогтоолд Маньбадрахын Ганболдыг Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэж заасан боловч түүний оронд ЦЕГ-ын даргаар хэн нэгнийг томилсон тухай уг тогтоолд огт дурьдаагүй, өөр ямар нэгэн тогтоолоор ЦЕГ-ын даргаар хүн томилоогүй орхисон. Засгийн газрын тухай хуулийн 18-р зүйлийн 18,2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д тус тус зааснаар Цагдаагийн төв байгууллагын даргыг Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлдөг боловч тухайн үед Ерөнхий сайд намайг санал болгоогүй, томилоогүй учир Засгийн газрын тогтоол гараагүй. 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд ЦЕГ-ын даргыг томилох хүртэлх хугацаанд түүний үүргийг тус газрын тэргүүн дэд дарга Ч.Амарболд гүйцэтгэж байхаар тусгагдсан гэдэг хэдий ч энэ тэмдэглэлийг надад танилцуулаагүй, ЦЕГ-т тухайн үед албан ёсоор ирээгүй, хуралдаанд намайг оролцуулаагүй юм. Тухайн үед ЦЕГ даргаас надад ЦЕГ-ын даргын албан бичиг баримт, өрөө тасалгаа, техник хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгөөгүй. Харин сүүлд ЦЕГ-ын даргаар Д.Сандаг-Очир томилогдох үед М.Ганболд, Тамгын газрын дарга болон холбогдох алба хаагчдыг байлцуулан ажлаа албан ёсоор хүлээлцсэн. Тэр үед /2008 оны 3 сарын 19-өөс 2008 оны 9 сарын 22-ныг хүртэл/ намайг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон гэж ойлгож, тэгж нэрлэж, бичиж байсан боловч би үүрэг гүйцэтгэгчээр албан ёсны шийдвэрээр томилогдоогүй эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй. Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын цалин, нэмэгдлийг авч байсан. /Энэ талаарх .............тоот тодорхойлолтыг хавсаргав/. Эдгээр байдлаас үндэслэн би өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан юм. Шүүхийн 2011 оны 875 тоот шийдвэрт: 1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Сайн бичигт овогт Чимиддоржийн Амарболдыг 2006 оны 9 дүгээр сарын 29 өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 22 өдөр хүртэл хугацаанд Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байсныг тогтоосугай гэжээ. Би 2008 онд Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч байгаагүй, Дотоодын цэргийн даргаар томилогдоогүй гэдэг нь ийнхүү нотлогдсон. Хошууч генерал Ч.Амарболд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэдэг ташаа ойлголт, ЦЕГ-ын дарга Дотоодын цэргийн дарга байна гэсэн Дотоодын цэргийн тухай хуулийн заалтыг өнгөц барьж, намайг зориуд цэргийн гэмт хэргийн субъект болгож Эрүүгийн хуулийн 294-р зүйлийн 294.2-оор яллагдагчаар татаж, ял төлөвлөсөн нь прокурорын зүгээс тухайн үйлдэл, эс үйлдэхүйд гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан эсэхийг сайтар нягтлаагүй, хууль зөрчин, яллах талыг хэтэрхий барьсан үйл ажиллагаа юм. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10-р зүйлийн 10.1-д Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж заасныг зөрчин хэлмэгдүүлж, хууль бусаар цагдан хорьж, эрүүл мэндээр хохироож, улмаар хилс хэрэгт шийтгэхээр улайрч байна. 2008 оны УИХ-ын сонгуулийг будлиантай болсон хэмээж, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, өдөөн турхирсан идэвхтэй оролцсон этгээдүүийн зарим нь УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж, юу ч болоогүй юм шиг явцгааж, харин 7-р сарын 1-нд хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж, амь биеэ үл хайрлан тэмцсэн цагдаа нараас 532 нь гэмтэж, тэдгээрээс 2 нь гэмтлийнхээ улмаас нас барж, 100 гаруй нь насаараа эмгэгтэй болж, бидний 4 алба хаагчид хийгээгүй, хилс хэрэгт тулгагдан прокурор шүүхийн хууль бус шийдвэрээр удаан хугацаагаар хоригдож хохирч байна. Миний ийнхүү бичсэн тайлбар баримтыг анхааран үзэж, хуульд нийцсэн шударга хандлага, шийд гаргахыг хүсье. ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга асан Хошууч генерал Ч.АМАРБОЛД

22-ын товчоо нуржээ

2012-06-03 12:03:07 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүй
 22-ын товчоо нуржээ

Эксковатор ачсан том тэрэг 22-н товчооны саравчийг ханз татаж ихээхэн хохирол учруулжээ. Товчоогоор нэвтрэн өнгөрөхөд заасан хуулиар заагдсан өндрөөс хэт овор ихтэй байсан учир ийнхүү осол гаргасан байна. Оёлын улмаас товчооны саравчны тулгуур багана унасан байна.

Б.Дангаасүрэн агсны үхлийн талаар ташаа мэдээлсэн АТГ-ын ажилтан тушаал дэвшжээ

АТГ-ын дарга агсан Б.Дангаасүрэнгийн амь нас эрсэдсэн эмгэнэлт хэрэг хэдэн жилийн өмнө Австралид гарсныг уншигчид мартаагүй биз ээ. Хэрэг гарсан өглөө хамгийн түрүүнд төрийн гурван өндөрлөгт тэр талаар мэдээ өгсөн хүн нь тухайн үеийн АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн мэргэжилтэн, ажлын хэсэгт багтаж явсан Б.Энхтуяа юм. Тэрээр Манай дарга зочид буудалд нас барлаа гэсэн байдаг билээ. Тэгтэл айлд нас барсан нь батлагдаж бөөн шуугиан дэгдэж байв. Ингээд улс төрийн сэдэлтэй хүн амины хэрэг нэгээр нэмэгдсэн түүхтэй. Тэр явдлын дараа тэнд явсан хүмүүстэй хариуцлага тооцох болоход Б.Энхтуяа хатуу анхааруулга авч, цалингийн хувиар торгуулаад дээсэн дөрөөн дээр ажилдаа тогтож үлдсэнийг мэдэх нэг нь мэднэ. Тэгтэл тэрхүү хариуцлагагүй этгээд өнөөдөр дээрх газрын ахлах мэргэжилтэн болон тушаал дэвшжээ. Алдаа дутагдал гарган, гэмт хэрэгт холбогдсон болгон албан тушаал ахидаг гаж үзэгдлийн ганцхан жишээ энэ гэхэд хилсдэхгүй. Г.Насан (www.wikimon.mn)

 Хойд Солонгос өөрийгөө “цөмийн гүрэн” хэмээн мэдэгдлээ

БНАСАУ өөрийгөө цөмийн гүрэн хэмээн зарлаж, Үндсэн хуульдаа холбогдох өөрчлөлт оруулсан тухай ИТАР-ТАСС мэдээлэв. Токиод төвтэй, Пхеньяны талыг баримталдаг Тёсэн цу син агентлагийн мэдээ гээр, одооноос Хойд Солонгосын Үндсэн хуулийг Ким Ир Сений Үндсэн хууль гэж бус, Ким Ир Сен-Ким Чен Ирийн Үндсэн хууль хэмээн нэрийдэхээр болжээ. Тус улсын шинэ лидер Ким Жөн Ун 2011 оны сүүлээр таалал төгссөн өөрийн эцэг Ким Чен Ирт ийнхүү хүндэтгэл илэрхийлэхийг хүссэн байна. Пхеньяны Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах болсныг ажиглагчид тус улс өө- рийгөө цөмийн гүрэн хэмээн олон улсад хү лээн зөвшөөрүүлэх эрмэлзэлтэй буйтай холбон тайлбарлажээ. Өөрчлөлтийг энэ оны дөрөвдүгээр сард болсон БНАСАУ-ын Ардын дээд хурлын чуулганаар хэлэлцэн баталжээ. Анх 1972 онд баталсан Хойд Солонгосын Үндсэн хуульд 1992, 1998 болон 2009 онд тус тус өөрчлөлт оруулж байв. 2006, 2009 онд цөмийн туршилт хийсэн БНАСАУ ойрын үед газар доогуур дахин цөмийн зэвсэг туршиж болзошгүй байгаа талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яам мэдэгдээд байгаа.

“Инновацийн тухай хууль” батлагдан гарлаа

УИХ-ын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн чуулганаар Инновацийн тухай хуулийг батлан гаргалаа. Инновацийн тухай хуулийг батална гэж 2005 оноос хойш өнөөг хүртэл ярьсаар ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд дараахь бодлогын баримт бичгүүдэд туссан. Үүнд, - Засгийн газрын баталсан Үндэсний инновацийн хөтөлбөр (2007) - УИХ-ын баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлого (2008) - УИХ-ын баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл (2009) - УИХ-ын баталсан УИХ-ын 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт (2009) - Засгийн газрын баталсан Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр (2011) Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2011 оны 12 дугаар тогтоолын дагуу УИХ-ын гишүүн Н.Ганбямба нарын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Инновацийн тухай хуулийн төслийг нэгтгэн боловсруулахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ахалсан ажлын хэсэг гарч ажиллан 2 хуулийг нэгтгэн боловсруулсны үндсэн дээр УИХ-ын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн 5 дугаар сарын 22-ны өдөр батлуулсан нь Монгол улсад инноваци, өндөр технологид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх чухал алхам боллоо. Энэ хуулийн зорилт нь инновацийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, төрийн дэмжлэг, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулан эзэмших, ашиглах, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино Манай улсын шинжлэх ухаан, технологийн салбарт зарим ахиц дэвшил гарч байгаа боловч олон улсын зах зээлийн стандарт, шаардлагад нийцсэн технологийн агууламж бүхий, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл хангалтгүй хэвээр, ирээдүйд үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдлэг, технологи цөөн гарч байна. Мөн тэдгээрийг үйлдвэрлэл, үйлчилгээнд авч ашиглах инновацийн тогтолцоо төлөвшлийн эхэн үедээ байгаа бөгөөд технологийн бизнес, үйлдвэрлэлийг эрхлэхэд шаардлагатай санхүүгийн үйлчилгээ, венч хөрөнгийн сангийн эх үүсвэр хангалтгүй байна. Технологийн бэлэн байдал болон инновацийн хууль эрх зүйн орчин сул зэрэг асуудлууд улсын өрсөлдөх чадварыг хамгийн хойш татаж байна. Ийм учраас эдийн засгийн төрөлжилт, экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулдаг технологи, инновацийн компаниудыг олноор бий болгохын тулд шинжлэх ухаан болон аж үйлдвэрийн харилцааг шинээр бий болгоход чиглэсэн эрх зүйн орчныг цоо шинээр бүрдүүлэхэд Инновацийн тухай хууль онцгой үүрэг гүйцэтгэх юм. Энэ хуулийн гол онцлог нь ЗӨВХӨН ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БУС харин ҮНДЭСНИЙ ИННОВАЦИЙН ТОГТОЛЦООГ ЦОГЦООР нь бүрдүүлэхэд чиглэсэн байгаа. Үүнд, 1-рт, Инновацийн УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-г бүрдүүлэх, инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, инновацийн үйл ажиллагаанд оролцогч бусад байгууллага, орон нутгийн эрх үүргийг зааж өгсөн. 2-рт, Инновацийн ДЭД БҮТЭЦ-ийг хөгжүүлэх, ялангуяа хамгийн үр ашигтай хэлбэр болох Шиннжлэх ухааны паркийг байгуулах, удирдах, үйл ажиллагааг явуулахтай холбоотой харилцааг зохицуулсан 3-рт, Инновацийн үйлдвэрлэлийг дагнан явуулах аж ахуйн нэгж буюу ГАРААНЫ КОМПАНИ /старт-ап/ -ийн талаар, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн эдийн засгийн хөшүүрэг, дэмжлэгийн хэлбэр, төрлийг зааж өглөө 4-рт, Инновацийн төсөл, үйл ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулалт, санхүүгийн аргаар дэмbna жихэд чиглэсэн ВЕНЧ САН, засгийн газрын тусгай сан болох ИННОВАЦИЙН САНГ байгуулж ажиллуулах талаар тусгай бүлэг болон дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт орлоо. 5-рт, олон жилийн турш төсөв, татвар төлөгчдийн хөрөнгөөр манай их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд дээр хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлаар бий болсон, зах зээлийн шаардлага хангасан, эрэлттэй байгаа үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах асуудлыг тусгасан. Энэ зорилгоор их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд дэргэдээ ГАРААНЫ КОМПАНИ байгуулах, өөрсдийн бий болгосон оюуны өмчөөрөө аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхийг нээж өгч байна. Инновацийн тухай хууль батлагдахыг манай эрдэмтэн судлаачид, инженер, зохион бүтээгчдээс гадна эдийн засагчид, хөгжлийн бодлого боловсруулагчид, гадаадын хөрөнгө оруулагчид ихэд сонирхон хүлээж байсан билээ. Хууль гарсанаар шинэ мэдлэг, технологийг бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн ашиглах замаар нийгмийн баялаг бүтээх үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, зохицуулах эрх зүйн орчин бүрдэх бөгөөд улс орны эдийн засаг, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарт дараах эерэг үр дагаваруудыг авчирна гэж үзэж байна: - Үйлдвэрлэл, үйлчилгээнд дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах замаар эдийн засгийг инновацийн чиг баримжаатай хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ. - Инновацийн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд чиглэсэн эдийн засгийн механизм төлөвшинө. - Шинжлэх ухаан технологи, аж үйлдвэрийн салбарыг харилцан уялдаатай, нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. - Инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийн олон эх үүсвэр болон хэлбэрүүд бий болно. - Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагаа идвэхжиж инновацийн старт-ап компаниуд олноор бий болно. - Эрдэмтэн судлаачдын ажлын үр дүнг бодитойгоор үнэлж, урамшуулах тогтолцоо бүрдэж, тэдэнд нэмэлт орлогын эх үүсвэр бий болгох боломж бүрдэнэ. - Үндэстний бий болгосон оюуны өмч болон хүний нөөц гадаадруу гарахаас сэргийлнэ. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.