Баавар түлэгдсэнд ШШГЕГ буруутай гэдгээ хүлээн зөвшөөрлөө

Монголын Хип Хоп Холбоо-ны ерөнхийлөгч Баавар урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад түлэгдсэн хэрэгтэй холбогдуулан өнөөдөр ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга П.Хосбаяр мэдээлэл хийлээ. ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга П.Хосбаяр Алба хаагч, хоригдогсдын аюулгүй байдлыг хангахуйц хэмжээний орчин нөхцөл, хяналт тавих техник хэрэгслийг бүрдүүлсэн байхад ажил үүргийн хуваарь, ажлын байрны шаардлагаа биелүүлээгүй, хайхрамжгүй хандсанаас дээрх нөхцөл байдал үүссэн нь тогтоогдсон хэмээн мэдэгдэв. Сэтгүүлчдийн Баавар өөрийгөө шатаасан уу, эсвэл гал гарсан уу гэдэг асуултад тодорхой хариулт өгсөнгүй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гартал энэ асуудлаар мэдээлэл хийх боломжгүй гэлээ. Цагдан хорих байр болон албан хаагч, хоригдогчдын аюулгүй байдал хуулиар хязгаарлагдаагүй хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хангах, албан хаагчдын ажлын хариуцлага сонор сэрэмжийг дээшлүүлэх талаар ШШГЕГ-ын даргын удаа дараа бичгээр өгсөн албан даалгавар, үүрэг чиглэлийг Цагдан хорих 461 дүгээр ангийн зарим албан хаагчид биелүүлээгүйн улмаас дээрх нөхцөл байдал үүссэн гэж үзэж буйгаа ч илэрхийллээ. Иймээс ШШГЕГ-аас үүрэгт ажилдаа хайнга хандсан тус ангийн дарга, дэд хурандаа Ц.Очгэрэлийн үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувь бууруулах, ээлжийн бие бүрэлдэхүүний үйл ажиллагаанд биечлэн хяналт тавиагүй, болж буй хэрэг явдалд зөв дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр дэд дарга, хошууч Д.Өлзийбатыг ажлаас нь халсан байна. Ц.Очгэрэлийн хувьд Цагдан хорих ангийн даргаар томилогдсон хэдий ч ажлаа хараахан хүлээж аваагүй байсан тул ийнхүү цалингийн 20 хувиар торгуулж байгаа аж. Мөн ахлах төлөөлөгч, ахмад Э.Тамир, хоригдогчдыг дур мэдэн өөр өрөөнд шилжүүлсэн ээлжийн ахмад Х.Жигдэндан, дэслэгч Б.Бямбадорж, тусгаарлах тасалгаа, хоригдогчийн бие, эд зүйлд нэгжлэг хийгээгүй ахлах ахлагч Д.Батболд, теле хяналтын камерийн дүрс бичлэгийн техник бүрэн ажиллаж байгаа эсэхийг шалгаагүй албан үүрэгтээ хайнга хандсан холбоочин оператор ахлагч Б.Цэнд-Аюуш, дэд ахлагч Х.Охиноо нарыг албан тушаалаас нь халах шийтгэл ногдуулсныг ШШГЕГ-аас мэдээллээ.

Өнөөдөр ШШГЕГ-аас мэдээлэл хийнэ

Хариуцлага алдаж хүний амийг хутганы ирэн дээр аваачсан 461-р ангийн албан хаагчид ажлаасаа халагдсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Одоогоор камерийн бичлэг сэргэсэн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар өнөөдөр ШШГЕГ-аас хэвлэлийн хурал хийх гэнэ. WORD.MN Б.Бүжүүлэй

Цагдан хорих 461-р ангийн 8 албан тушаалтныг ажлаас нь халлаа

Шүүх хуралд ирээгүй гэх үндэслэлээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байх үедээ хорих ангийн байранд түлэгдсэн дуучин Ш.Батбаярын хэрэгтэй холбогдуулан хариуцлага алдсан гэх албан найман албан тушаалтанд хариуцлага тооцжээ. Тодруулбал, Цагдан хорих 461 дүгээр ангийн орлогч дарга н.Өлзийбат, камер хянагч зэрэг долоон албан тушаалтныг ажлаас нь халах шийдвэрийг ШШГЕГ-аас гаргасан байна. Хэрэг гарсан өдөр буюу гуравдугаар сарын 23-нд Бааварын хоригдож байсан тусгаарлах өрөөнд учир битүүлэг байдлаар гал гарсанд албаныхан олон янзын хариулт өгч, ар гэрийнхэн нь ч өөрсдийн байр сууриа илэрхийлсэн билээ. Хэргийн шалтгааныг тодруулах гол сэжим болох камерийн бичлэг уншигдахгүй байгаа, мэргэжилтнүүд бичлэгийг сэргээхээр ажиллаж байгаа гэдгийг ШШГЕГ-ын Д.Ядамдорж хэлсэн юм. WORD.MN Б.Бүжүүлэй

Хүргэнийхээ тавьсан галд өртсөн ээж, охин амиа алдлаа

Хүргэнийхээ тавьсан галд өртөн үхэлтэй тэмцэж байсан гэр бүлийн дөрвөн хүнээс /Долоон хүн түлэгдсэний гурав нь өнгөрсөн долоо хоногт нас барсан/ дахин хоёр нь шархаа даалгүй амиа алджээ. Тодруулбал, өчигдөр орой 19.00 цагийн үед ээж нь болон гал тавьсан залуугийн эхнэр хоёр амиа алдсан байна. 28 настай том хүү болон гал тавьсан залуу н.Наранбаатар нарын биеийн байдал ч сайнгүй байгаа аж. Том хүүгийн хувьд 80 хувийн түлэгдэлтэй. Эмч нар түүний амь насыг аварч үлдэхийн төлөө шаардлагатай бүх эмчилгээг үргэлжлүүлэн хийсээр байна. Гал тавьсан н.Наранбаатарыг өндөржүүлсэн хамгаалалт дор эмчилж буй тухай мэдээллийг манай сурвалжлагч дамжууллаа. Галд өртсөн өвчтөнүүдийг Гэмтэл судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвд эмчилж байгаа юм. Хэргийг сануулахад, гэр бүлийн хардалт, өш хонзонгоос үүдэн эхнэр, хадмынхаа гэр бүлийн зургаан хүнийг гэрт нь шатаасан хэрэг энэ сарын 20-нд гарсан юм. Тухайн өдөр гэр бүлийн гишүүд /зургаан хүн/ 60-95 хувийн түлэгдэлтэй, гал тавьсан н.Наранбаатар 40 хувийн түлэгдэлтэй Түлэнхийн төвийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан гэр бүлийн гишүүдийн гурав нь өнгөрсөн долоо хоногт шархаа даалгүй нас барсан юм. Word.mn

ШШГЕГ хариуцлага хүлээх ёстой гэв

Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэрэгт сэжигтнээр татагдаж, шүүх хуралд ирээгүй гэх үндэслэлээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байх үедээ түлэгдэн, эмчлэгдэж байгаа дуучин Ш.Батбаярын асуудлаар МАХН-аас мэдээлэл хийлээ. МАХН-ын гишүүд Цагдан хорих ангид цахилгааны утсанд богино холбоо үүсэн, амьд явах эрхтэй Монгол Улсын иргэн амиа түлэгдэж, амиа алдах аюултай тун ойртсон байна. Үүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хариуцлага, буруутай үйлдэл шууд нөлөөлсөн. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг яаралтай арга хэмжээ авч, холбогдох хүмүүст хариуцлага тооцох-ыг хүссэн юм. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, хуульч З.Батбаяр Хуульд хорих ангийн харгалзагч болон албан хаагчид руу дайрсан, амиа хорлох, цаазын ялтай хүнд гав, дөнгө зүүж камерт оруулдаг. Гэтэл Ш.Батбаярыг гав, дөнгөтэй камерт хийсэн нь хууль зөрчиж байгаа хэрэг. Ганц Ш.Батбаяр ч биш. Өөр олон иргэн ийнхүү хууль бус үйлдлийн золиос болж хохирч байгаа гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатараар ахлуулсан Хүний эрхийн комисс байгуулан ажиллаж байгаа бөгөөд эрх нь зөрчигдөж байгаа хэн бүхнийг хандахыг МАХН-ынхан урилсан юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.