Д.Хаянхярвааг суллаж, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлын үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлжээ
2021-11-23 09:20:04 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүй Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа арваннэгдүгээр сарын 18-нд суллагджээ. Түүний албан өрөөнд аравдугаар сарын 18-ны орой нэгжлэг хийж,48 цагийн хугацаатай цагдан хориод байв. Прокурорын байгууллагаасуг хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу шүүх хурал аравдугаар сарын 21-нд болж, улмаар Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажшийдвэрлэсэнюм. ШҮҮХИЙН АЛБАН МЭДЭЭ Д.Хаянхярваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс өөрчилж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хэргийн оролцогч Ш.Уртнасан, Ц.Отгонбаатар, Ш.Дорж, Л.Болормаа нартай уулзахыг хоригложээ. Мөн хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, буюу Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг биелүүлэхийг уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв хэмээнБаянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.
Монгол Улсаас хууль бусаар гарсан хөрөнгийг хураан авч, буцаасанд онцгойлон талархал илэрхийлэв
2021-11-23 08:22:08 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүй Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечиски, Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын атташе Тимоти Рийд, Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Д.Ричмонд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Тэргүүн комиссар З.Дашдаваа байгууллагын болон Монгол Улсын Их хурал, Засгийн газрын зүгээс авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцуулж, АНУ-ын Засгийн газрын зүгээс Монгол Улсын авлигын эсрэг хүчин чармайлтад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Ялангуяа өнгөрсөн онд Авлигатай тэмцэх газар болон АНУ-ын Хууль зүйн яам, Вашингтон мужийн Ерөнхий прокурорын алба болон Холбооны мөрдөх товчоо хоорондын хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсаас хууль бусаар тус улс руу гарсан авлигын гэмт хэргийн хөрөнгийг хураан авч, буцаан авчирсныг онцлов. Элчин сайд Клечески Авлигатай тэмцэх газрын авч хэрэгжүүлж буй ажлуудыг өндрөөр үнэлж, авлигын эсрэг бодлого боловсруулах, харилцан мэдээлэл солилцох, албан хаагчдыг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Тэрээр хоёр улсын хамтын ажиллагаа нь энхийг сахиулах, эдийн засаг, иргэд хоорондын гэх гурван тулгуурт байснаас сүүлийн жилүүдэд хууль сахиулах чиглэл нэмэгдэж, дөрвөн тулгуурт болж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлэв. АНУ-ын Төрийн департмент болон Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага нь тус байгууллагатай хамтран 36 сарын хугацаанд Монгол Улсын тогтолцооны шударга ил тол байдал төслийг хэрэгжүүлэх гэж байна. Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар
"Тавантолгой түлш"-ийнхэн нүүрсээ таваглаад өгөх ёстой юу?
2021-11-15 11:23:21 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйУлаанбаатарчууд утаагүй болоод гурав дахь өвлийнхөө нүүрийг үзэж байна. Өөрөөр хэлбэл түүхий нүүрсний оронд сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг болсноор өвлийн улиралд гамшгийн хэмжээнд хүрдэг байсан агаарын бохирдол арилж, нийслэлчүүдийн амьдралын чанарт дэвшилтэт өөрчлөлт гарсан. Өдгөө Таван толгой түлш ХХК Баруун бүсийн үйлдвэрийн дөрвөн цехийн 12 шугам, Зүүн бүсийн үйлдвэрийн гурван цехийн 8 шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн гаргаж, нийслэлийн гэр хороолол, аж ахуйн нэгжүүдийг сайжруулсан түлшээр хангаж байгаа аж. Түүхий нүүрс боловсруулагдан иргэдийн гар дээр ирэх хүртлээ үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт гэсэн гурван шат дамжлагыг дамждаг бөгөөд нийт 2500 хүн ажилладагаас 1600 нь орон тооны ажилчид байдаг. Нийслэлчүүдийн эрүүл, цэвэр агаар бүхий тав тухтай амьдралын төлөө 2500 хүн өдөр шөнөгүй ажиллаж хөдөлмөрлөдөг гэсэн үг. Айлуудын янданг гэрт нь очиж хөөлөх жижиг деталь үйлчилгээ хүртэл энд багтдаг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сайжруулсан түлштэй холбоотой хэл ам, санал гомдол тасарна гэж байхгүй. Хамгийн сүүлд гэхэд түлшний шуудай тасалдсан нь ковидтой холбоотой хил, гаалийн хорионоос үүдэлтэй. Түлшний уут байтугай хүнсний нарийн ногоо хүртэл хомсдож буй цагт гайхах ч зүйл биш. Дэлхий нийтээрээ л ачаа бараа гацаж түгжрэхийн зовлонг амсаж байна. Ийн Тавантолгой түлш-ийнхэн арга буюу 100 кг-ын даацтай цагаан шуудайд түлшээ савалж борлуулж эхэлсэн нь мэр сэр хэл ам дагуулж эхэлсэн. Энэ нь гэхдээ хэр бодитой асуудал, бэрхшээл вэ? Малчид малаа мотициклээр хариулдаг болсон шиг гэр хорооллынхон усаа приусээр зөөдөг болсон. Сайжруулсан шахмал түлшээ ч машинаараа зөөчихөж болно гэсэн үг. Түүхий нүүрс хэрэглэдэг байхад портероор түлшээ зөөдөг байсан цаг саяхан. Товчхондоо цагаан шуудайны асуудал бэрхшээл биш чухамдаа бааш гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Тэгээд ч энэ бол цаг зуурын бэрхшээл бөгөөд хил гаалийн үйл ажиллагаа жигдэрмэгц шийдэгдэх асуудал аж. Цаашилбал, сайжруулсан шахмал түлшний уутыг дотооддоо үйлдвэрлэх талаар судалж байгаагаа компанийн удирдлагууд нэг биш удаа хэлсэн. Түүнчлэн өмнө нь хэрэглэж байсан хуучин уутаа авчраад түлшээ савлуулаад авах боломж ч байгаа аж. Хуучин уутаа бариад ирвэл бид дуртайяа савлаж өгнө. Жинхэнэ эх оронч хэрэглээ, хандлага эндээс эхэлнэ шүү хэмээн Тавантолгой түлш компанийнхан хэлж байна лээ. Эндээс ямар бодол төрсөн гээч. Бид хэт бэлэнчлэх сэтгэлгээ, төр засгаа шүүмжлэх зан суртахуунд хүлэгдчихсэн юм биш үү. Өөрсдөө хийцгээе. Өөрөөр сэтгэцгээе. Эх оронч сэтгэлгээ гэдэг нь чухамдаа би эх орондоо хайртай гэж цээжээ дэлдэх биш харин бодит үйлдэл, зөв хандлага юм шүү дээ. Үгүй ядахдаа хил гааль цэгцэртэл нүүрснийхээ уутыг цуглуулаад буцаагаад өгье. Утаа мэдрэгчээ унтахдаа асаадаг болцгооё. Нүүрс савладаг уут тасарсан болохоос нүүрс тасарч гал алдчихаагүй байна. Тавантолгой түлш компанийнхан түлшээ таваглаж өгөх үүрэггүй биз дээ. Өнгөрсөн хугацаанд сайжруулсан түлшний үнийг хөнгөлөөд өгчихсөн. Монголчууд ачийг бачаар хариулдаг ард түмэн биш.
ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний томилгооны сонсгол болно
2021-11-15 10:55:13 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч зургаа, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч таван нэр дэвшигчтэй хийх томилгооны нээлттэй сонсголыг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 77, 95 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн нэр дэвшсэнээс сонгон шалгаруулалтын явцад гурван хүн нэрээ татсан бол нэг хүний төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, нэг хүн ярилцлагад ороогүй тул бүртгэлээс хасаж нийт 24 хүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс сонгон шалгаруулалтын явцад нэг хүн нэрээ татсан тул 23 хүнийг сонгон шалгаруулалтад оролцуулжээ. Сонгон шалгаруулалтын Ажлын хэсэг аравдугаар сарын 19-нд хуралдаж УИХ-д санал болгох нэр дэвшигчдийг тодруулж, Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд танилцуулав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчид Н.Отгончимэг Н.Баасанжав Д.Эрдэнэчимэг Д.Зүмбэрэллхам Н.Мөнгөнцэцэг Р.Онончимэг Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчид Ц.Давхарбаяр Д.Ариунтуяа Д.Мягмарцэрэн Х.Хашбаатар Д.Эрдэнэчулуун
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй