50-р сургуулийн багш, ажилчид сургуулийн удирдлагыг татан буулгах хүсэлт гаргажээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 50-р дунд сургуулийн захирлаар өнгөрсөн жилээс М.Цогзолмаа томилогдон ажиллаж эхэлсэн байдаг.М.Цогзолмаа нь ажлаа авсан цагаасаа хойш багш, ажилтнуудтайгаа зан харилцааны доголдол үүсгэж, удаа дараа ёс суртахуунгүй үйлдэл гаргасаар ирсэн байна. Тиймээс хамтран ажиллах боломжгүй хэмээн үзэж 50-р сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн засаг даргад удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авахгүй байсаар байна. Тэр битгий хэл Чингэлтэй дүүргийн Засаг дарга багш, ажилчидтай уулзахгүй зугтаж, шалтаглаж байгаа нь өөрөө бас дахин хууль зөрчсөн үйлдэл болоод байна гэж 50-р сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос үзэж байна.

​  ХУУЛЬ ЗАВХРУУЛЖ ХӨРӨНГӨЖСӨН ПРОКУРОРЫН ФРАКЦ ХӨШИГНИЙ АРД...

​ Хуулийг гардан хэрэгжүүлэх учиртай шүүх, прокурорын ажилтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан мөнгө угааж, авлига авч хөрөнгөжсөн хэрэгт удаа дараа нэр холбогдох болсон энэ цаг үед тэдгээрт тохирсон шийтгэлийг хэрхэн оногдуулж байгаа нь олны анхаарлыг зүй ёсоор татаж буй. Тэгвэл Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, албадан саатуулах явцад гэрээс нь их хэмжээний валютыг эд мөрийн баримтын хамт хураан авч, улмаар өнгөрсөн гуравдугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Гэвч НПГ-аас хүргүүлсэн саналын дагуу түүнд холбогдох хэргийг хялбаршуулан шийдвэрлэх замаар нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ч олны дургүйцлийг төрүүлээд байна. Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох төрийн сангийн хохирол нөхөн төлүүлэх дансанд байршиж буй 199 сая төгрөгийг улсын төсөвт шилжүүлснээр уг хэрэг хаагдсан аж. Хуулийн дээр сандайлж, хоромхон хугацаанд хөрөнгөжсөн гэгдэх түүний фракцид өмгөөлөгч Б.Баасандорж, НПГ-ын орлогч прокурор Ц.Насанбат, прокурор Л.Бүжинлхам нарын нэр багтдаг бөгөөд тус салбарт бугшсан энэ мэт хүн үүнээс ч олон байх магадлалтай юм. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хурган, төлгөн дарга нарынхаа толгойг энэ мэтээр илж, аалзны тор шиг хэлхсэн авлигын сүлжээг нь хав дарж байгаа цагт хуулийн салбарын дунд шатны ялзрал хүрээгээ тэлж, хүчгүй төрийн хүчирхийлэгч болох цаг тун удахгүй ирэх вий.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашигласан 92 хүний хорих ялыг өршөөжээ

Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдаж, долдугаар сарын 6-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Шүүхээс тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-7.3 дахь хэсэгт зааснаар 1061 ялтанд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольжээ. Үүнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн 92 хүнд шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байна. Зорчих эрхийг хязгаарлана гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс нэг сараас таван жил хүртэлх хугацаагаар өөрийн оршин суух газраас явах, тодорхой газар очихыг нь хориглож, тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэхийг хэлнэ. Шүүхээс хэрэгтний явах маршрутыг тогтоож өгөх бөгөөд ял эдэлж буй хүн тогтоосон чиглэлээс гарч, хориглосон бүс рүү явж байгаа бол ялтныг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ажилтанд дохиолол очих юм. Улмаар шийдвэр гүйцэтгэгч нөхцөл байдлыг хуулийн хүрээнд хянаж, нягтлаад, дараагийн шатны арга хэмжээг авах хуулийн зохицуулалттай. Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялтнуудын үйлдсэн гэмт хэргийн төрлийг авч үзвэл дийлэнх хувийг буюу 480 буюу 45.2 хувь нь хулгайлах гэмт хэрэг, 167 буюу 15.7 хувь нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хүмүүс эзэлжээ.

Их хэмжээний мансууруулах бодисыг Өмнөд Африкийн улсаас Монголын хилээр нэвтрүүлжээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсаас шуудангаар дамжуулан их хэмжээний хар тамхийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирсэн хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Энэ талаарХар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад н.Зоригбаатармэдээлэл өглөө. 2021 оны наймдугаар сарын 11-ныөдөр Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсаас 989.2 грамм буюу их хэмжээнийметамфетамин буюу мөс гэдэг бодисыг улсын хилээрнэвтрүүлсэнгэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Тус гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суух Б, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай Э нарыг холбогдуулан шалгаж байна. Иргэн Э-д өнөөдөр таслан шийтгэх арга хэмжээ авсан. Тухайн этгээд урьд ньХонконгодхар тамхи, мансууруулах бодисыг зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ял эдлээд 2020 онд суллагдаад Монгол Улсад ирээд байжээ. Гол захиалагч хүнийг баривчилж, саатуулсан. Хар тамхийг Монгол Улсруузахиалсан байж болзошгүй хүмүүсийг мөн шалгаж байна гэлээ. Он гарсаар хар тамхитай холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж.

Нийслэлийн 19 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа болно

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2021 оны наймдугаар сарын 09-ний өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулах гэж байна. Интернет орчинд холбогдсон компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран байршил харгалзахгүй дуудлага худалдаанд оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой. Дуудлага худалдаанд оролцох иргэн, ААН хүсэлт илгээнэ. Үүнд: Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/; Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/ Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ. Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно. Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн төлбөрийг тус бүрд тушаана. Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана. Банк: Нийслэлийн Төрийн сан Данс: 100200051049 Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа Гүйлгээний утга хэсэгт: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код эсвэл НГЗБТ-ний дугаарыг бичнэ. Дуудлага худалдааны үнийн саналыг 2021 оны наймдугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой. Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, гар утсанд зурвасаар болон цахим хаягаар дамжуулан мэдэгдэх бөгөөд ажлын 5 хоногт багтан дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг биечлэн байгуулна. Дуудлага худалдаанд оролцох бол бүртгүүлэх хүсэлтээ 2021 оны 08 дугаар сарын 02-06-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна хэмээн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.