Хятадад хүний эрхтэн наймаалсан хэрэгт сэжиглэн 140 гаруй хүнийг баривчилжээ. Хууль сахиулагчид мөн өөрийн хүслээр донор болох захиалга өгсөн 100 хүнийг илрүүлсэн байна. Албан ёсны статистик судалгаагаар тус улсад 1,5 сая хүн эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа аж. Мөн хятадад жилд 10,000 ийм хагалгаа хийдэг гэсэн тоо баримт байгаа юм.
Америк иргэнийг хөнөөсөн хэргийг мөрдөн байцаалтад буцаав
2012-07-26 19:18:43 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйМанай улсын иргэн Ч.Баттуул өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын иргэн Жон Мартин Кенийг Төв аймгийн Цонжин болдогийн ойролцоо зургаан удаа буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа. Энэ хэргийг ЭЦГ-аас илрүүлсэн бөгөөд УМБГ-т үргэлжлүүлэн шалгаж байсан юм. Улмаар наадмын өмнө хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна. Харин Нийслэлийн прокуророос өнгөрөгч баасан гаригт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ. Сэжигтэн Ч.Баттуул хэргээ хүлээсэн ч Нийслэлийн прокурор энэ удаа хэргийг яллахаас татгалзлаа.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Учир нь хяналтын прокурор Ц.Хашбаатар нийслэлийн Шүүхэд эсэргүүцэл бичсэн байна. Эл эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхээс хүлээн авч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шийдвэрлэх даалгаварыг анхан шатны шүүхэд өгсөн аж. Учир нь тэднийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар үндэслэн буруутгаж байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр улсын яллагч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэд зургаан жилийн хорих ял төлөвлөсөн гэх мэдээлэл ч байна
Наадмаар онцгой байдлынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
2012-07-10 13:03:13 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйӨчигдөр хүүхдийн төлөө газар болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран баяр наадмын үеэр иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж хэвлэлийн бага хурал хийлээ. Эцэг эхчүүд, асран хамгаалагчдын анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас шалтгаалан хүүхдүүд гол мөрөн, тогтоол усанд осолдож амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Мөн наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орж, үер болох эрсдэл өндөр байгаа тул ард иргэдийг хүүхдэд тавих анхаарлаа чангатгахыг анхаарууллаа. Хүүхдийн төлөө газраас Хүүхэд бүрийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилга-ын хүрээнд орон нутагт мэргэжлийн байгууллагууд, иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Мөн наадмын өдрүүдэд онцгой байдлын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар жижүүрлэн ажиллах юм байна.Энэ жилийн хувьд одоогийн байдлаар нийт 39 хүн гол усны аюулд өртөж амь насаа алдсанаас, 12 нь хүүхэд байсан байна. Д. Мөнхжаргал
АМГ-ын дарга асан Д.Батхуяг Ганцхудагт өлсгөлөн зарлажээ
2012-07-05 09:42:37 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйАлбан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж буй Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг өлсгөлөн зарлажээ. Түүнийг албаны эрх мэдлээ хэтрүүлэн урт нэртэй хуулийг зөрчин нэлээд олон лиценз олгосон хэрэгт буруутгаж буй билээ. Түүнийг өнгөрсөн тавдугаар сард цагдан хорьсон юм. Д.Батхуяг 192 тусгай зөвшөөрлийг олгоход миний буруу байхгүй. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хамгаалалтын бүс, ойн сангийн солбицлыг Засгийн газар тогтоох ёстой. Гэтэл Засгийн газар энэ 192 тусгай зөвшөөрөл олгох үед уг солбицлыг тогтоогоогүй, хаана солбицол тогтоох нь тодорхойгүй байсан гэж өнгөрсөн өвөл мэдүүлж байсан юм. Тэрбээр энэ удаад ч өөрийгөө гэм буруугүй гэж үзэж, суллахыг шаардан өлсгөлөн зарласан байна. Энэ талаар ШШГЕГ-ынхнаас лавлахад ямар нэгэн мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Харин АТГ болон НПГ-ын албаны эх сурвалж Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарласан. Хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан эрүүл мэндийн байдалд нь хяналт тавьж байгаа гэв. Г.РАВЖАА
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй