Дэлхий дээр 2000 оноос хойш хоёр сая гаруй залуус хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алджээ. Энэ тухай өнөөдөр сэтгүүлчдэд ОХУ-ын хар тамхины борлуулалтанд хяналт тавих Холбооны албаны дарга Виктор Иванов мэдээлэл хийсэн байна. Дэлхий дахинд хар тамхины эсрэг явуулж буй арга хэмжээнүүд ялагдал хүлээж байна. Үүнийг баримтууд ч нотолж байна. Хар тамхинаас болж дэлхий дээр жил бүр 200 мянган хүн амиа алдаж байна, шинэ зуун гарснаас хойш эх дэлхий маань 2 сая хүнээ алджээ гэж тэрбээр онцолсон юм. Тэр цааш нь дэлхий дээр хар тамхины аюулын эсрэг тэмцэх нэгдсэн систем байхгүй байна, энэ зөвхөн хуулийн ойлголт мэт болсон, тэгсэн хирнээ хар тамхийг хуульчлах оролдлого кампанит ажил болон өрнөж байна гэж дурджээ. С. Раздук
Өнгөрсөн баасан гаригт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 35 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 30-ийнх нь эзэн холбогдогчийг тогтоон шалгаж эхэлсэн байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг, хүчиндэх нэг, хулгайлах тав, танхайрах зургаа гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 17 настай А-г хашаандаа байхад нь үл таних 25 настай залуу боож, унаган хүчиндсэн байна. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Мөн зам тээврийн 24 осол бүртгэгдэж, 15 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 114 хүнийг эрүүлжүүлжээ.
Зоос банкинд их хэмжээний санхүүгийн хохирол учруулж, улмаар дампууралд хүргэсэн гэх хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг өнөөдөр 14.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн танхимд болно. Тэднийг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа юм. Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг нар оролцох аж. Уг хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Зоос банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгасан юм. Гэвч мөрдөн байцаалтын явцад Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын гэм буруутай нь нотлогдоогүй учир Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийн банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг тусгаарлаж, хэргийг өнгөрсөн сард хэлэлцээд, зургаан жилийн хорих ял оноосон ч 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, түүнд оноосон зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, харин харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн билээ. Тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Д.ЖАРГАЛ
Хятдууд бэлгийн чадавхиа сайжруулахаар нялх хүүхдийн шөл уух болжээ
2012-07-03 10:18:37 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйХятадууд эхийн урагт бойжиж байсан хүүхдийн шөл ууж байна гэсэн мэдээ интернэтээр нэг тарж дэлхий дахиныг цочроогоод орхилоо. Хамгийн анх The Seoul Times хэмээх сайтад хүүхдийг хэрхэн шөл болгон чанаж байгааг харуулсан зурагтай имэйл ирсэн байна. Имэйлд хятадын өмнөд муж Гуандонд биеийн эрдэс шим тэжээлийг нөхөх, билгийн чадавхиа сайжруулах зорилгоор хүүхдийн хандалсан шөлийг авч идэх боллоо гэсэн байжээ. Энэ нь ойролцоогоор 4000 долларын үнэтэй гэнэ. Нэгэн үйлдвэрийн менежер зарим зүйлийг лавлан асуухад ургийг эмийн ургамлаар хандалж тахианы махтай хамт 8 цаг чанах юм уу жигнэдэг тухайгаа ярьсан байна. Тэрбээр 62 настай байнгийн үйлчлүүлэгч нь бөгөөд эхнэр нь 19 настай гэнэ.Хятадад зөвхөн нэг хүүхэдтэй байх эрхтэй тул хэвлийд нь охин хүүхэд бүрэлдсэнийг мэдээд хүүхдээ энэ бизнесийн золиос болгож зарах нь их байдаг байна. Эдгээр ургийг тайванд 70 доллараар авдаг ажээ. Бид энэ тухай анхны сурвалжаас нь олж мэдээллээ. Эх сурвалж: http://theseoultimes.com/ST/?url=/ST/db/read.php?idx=7333
Саяхан Хятадад хэний ч санаанд ормооргүй аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал Хятадын Шандонг мужид нэгэн эмээ 8 сартай ач охиныхоо хоёр гарыг шавчсан байна. Түүний хөршүүд Охины ээжийг ажлаасаа ирэхийг харсан. 10 минутын дараа гэхэд охины ээж цус болчихсон охиноо тэврэн гарч одсон гэжээ. Охины ээж ярихдаа Би тэр орой ажлаасаа эрт орж ирсэн юм. Тэгтэл охин маань нил цус болчихсон байхыг олж харсан. Би шууд л нөхөр лүүгээ залгаад хоёр гарыг нь аваад эмнэлэгт маш хурдан ир гэж хэлсэнээ санаж байна гэжээ. Эмч нар нийт 12 цагийн турш ажиллаж байж охины гарыг залгасан гэнэ. Хэрвээ хагалгаа амжилттай болвол хоёр гарынх нь үйл ажиллагаа хэвийн болно хэмээн эмч нар хэлж байгаа аж. Эх сурвалжуудын ярьж буйгаар ач охиноо ингэж хүндээр гэмтээснийхээ дараа бас эмээ өөрийнхөө гарыг тасдахыг оролдож байна. Д.Янжмаа
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй