Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүн Ерөнхийлөгчийн уучлалаар суллагджээ
2021-06-25 08:49:46 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлэх зарлиг өнөөдөр гаргаснаарнэр бүхий 13 хүнсуллагджээ. Тэдэн дунд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нар байгаа аж. Харин бусад нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс болонөрх толгойлсон эмэгтэйчүүдболохыг эх сурвалж хэллээ. Б.Хурц нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хороосонхэрэгт холбогдсон хүмүүсийг шалгахдаа эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдан шүүхээс нэг жил зургаан сарын хорих ял сонссон. Харин Д.Дамба-ОчирУИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандааалбан тушаалын байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих сангаас хамаарал бүхий этгээдийнхээ компанид нэн хөнгөлөлттэй зээл авч өгсөн хэргээр гурван жил зургаан сархорих ял шийтгүүлсэн юм. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ сүүлчийн өдөр зарлиг гаргаж, дээрх хүмүүсийг суллажээ.
25 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон ХОМ-ийг шалгажээ
2021-06-10 10:44:06 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйАвлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 5 дугаар сарын 31- нээс 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 179 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 115 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 64 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 25 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 7 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.
Тэтгэврийн зээлгүй байсан 194,100 ахмадад нэг сая төгрөг олгожээ
2021-05-28 09:42:50 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйТэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ баталсан. Ингэснээр Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийн зургаан сая хүртэлх төгрөгийг зээлийг тэглэсэн юм.Улмаар 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Харин тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ сарын 9-нөөс нэг сая төгрөгийг олгож эхэлсэн юм. ХНХ-ын сайдын мэдээлснээр194,100ахмадад 194 тэрбум төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43,900ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөгийн олгож дуусчээ.
НДШ-ийг хоёр хувиар бууруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
2021-05-27 09:47:22 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлт; Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.
Хөл хорио сулруулсан ч үйл ажиллагааг нь НЭЭХГҮЙ 18 САЛБАР
2021-05-06 09:51:08 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйЗасгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Хөл хориог сулруулсан хэдий ч дараах байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлагдсан хэвээр байна. Үүнд: Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт Бүх төрлийн баар Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа Хүнсний биш барааны зах худалдааны төв Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв Сургалтын төв Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ Алжаал тайлах төв Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв Саун, бассейн, нийтийн халуун ус Зочид буудал, дэн буудал Амралт, жуулчны газар Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй