Уяач Л.Цандэлэг тэргүүтэй хил гаалиар хууль бусаар наймаа хийгчид хариуцлагын салхи оронгуут сандарч эхэллээ
2021-07-28 18:21:45 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2021.07.02/ Гашуунсухайт, Замын-Үүд боомтод ажиллаж нүүрс болон бусад экспортын ачаа тээвэр чухам юунаас болж саатаж, гацаад буй нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэр Монголоос гаргах ачаа, барааг ариутгадаг хэсэг нь стандартын шаардлага хангахгүй, хэдэн төмөр холбож угсраад зузаан даавууг нүхэлж бүтээгээд орхисон ичмээр хаалга байсныг хараад Ерөнхий сайд уулга алдсан. Тиймээс Замын-Үүдэд ажил сайжруулахааршинээр баг томилогдон ажиллаж байгаа бөгөөдүүнээс хойшхил гааль дээрх хүнд суртал, хууль бус наймаа ч анхаарал татаж эхэлжээ. Учир ньимпортын мэдэгдлээ зөрчинморь оруулж ирэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, МУ-ын Тод манлай уяач Л.Цандэлэгийн Ургац хүдэр ХХК импортоор 10 морь оруулж ирсэн нь импортын мэдэгдлээ зөрчин, үржил 10 адуу байхаас 5 морь нь зассан морь байсан учраас буцаагдсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Хууль бус наймаа хил гаалиар орж, гарч буйд хариуцлагын салхи оронгуут Л.Цандэлэг тэргүүтэй хүмүүс сандарч эхэлсэн бололтой.
Аравдугаар сарын 1-нээс өмнө Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 50%-ийг төлсөн иргэдэд Өршөөлийн хууль үйлчилнэ
2021-07-23 11:55:44 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйУИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсанӨршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Уг хуульд2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас өмнө үйлдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор 50 хувийгтөлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө хэмээн заасан билээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн хуульд заасан дээрх хугацаанд гаргасанЗамын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн талыг аравдугаар сарын 1-нээс өмнө төлсөн иргэдэд Өршөөлийн үзүүлэх тухай хууль үйлчлэх юм. Иргэд зөрчлийн мэдээллээhttps://torguuli.police.gov.mn/,https://smartcar.mn/#/homeцахим хуудаснаас харах боломжтой. Өнгөрсөн зургаадугаар сарын байдлаарманай улсад нийт бүртгэгдсэн Зөрчлийн хэргийн 6,696,529 нь буюу 93 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил байв. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны тавдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас 6,154,933 удаагийн 169 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулснаас 3,035,324 удаагийн 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүйбайсан юм. ВИДЕО:
УОК хариуцлагын гэрээний дагуу 2510 иргэн, ААН-ийг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ
2021-07-21 10:34:45 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйКоронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. УОК худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд зохицуулалт хийх хүрээнд зочид буудал, амралт, жуулчны газар, зарим төрлийн баар, ресторан, алжаал тайлах төв, саун, фитнесс зэрэг худалдаа үйлчилгээ эрхэлдэг2510 иргэн, хуулийн этгээдтэй хариуцлагын гэрээ байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрөөд байна. 2021 оны долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 64.8 хувь нь нэгдүгээр тунд, 56.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байгаа юм. Коронавируст халдварын олон хувилбарын тархалтын талаар тасралтгүй судалгаа хийж байна. Өнгөрөгч тавдугаар сарын эхээр дельта вирусийн зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч, тусгаарлан эмчилсэн. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Оном сангийн хамтарсан судалгааны хүрээнд Колумбын их сургуульд илгээсэн шинжилгээнээс 13 хүний сорьцоос дельта вирусийн хоёр тохиолдол, Интермэд эмнэлэгт долдугаар сарын эхээр хийсэн шинжилгээнүүдээс дельта вирусийн нэг тохиолдол илэрсэн байна. Сорьцууд баталгаажиж бүрэн дуусаагүй байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлээд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөлөө. Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Л.Эрдэнэчулуун, Б.Отгонсүх нарын албан тушаалтныг Замын-Үүдэд ажиллуулахаар томиллоо
2021-07-07 08:36:11 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйЗамын-Үүдийн боомтод том оврын 3000-3500 автомашинтай тэнцэх хэмжээний ачаа, барааны бөөгнөрөл үүссэн нь төрийн байгууллагын дарга нарын авилгын сүлжээ бий болсонтой холбоотой гэсэн гомдол мэдээллүүдийн дагуу ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж буй. Өнөөдөр АТГ, ТЕГ, Эрүүгийн цагдаагийн газар хамтран тус сумын онцгой комисс, авто тээврийн газрын дарга, Засаг дарга, түүний орлогчтой холбоотой хэрэг бүртгэлийн ажиллагааг эхлүүлж, нийт зургаан хүнийг түр саатуулан шалгахаар, цагдан хорьж шалгахаар зөвшөөрөл авсан болохыг салбарын сайд мэдээлсэн. Нөхцөл байдалтай холбоотойгоор албан тушаалтнуудыг сэлгэн ажиллуулж, чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдсэнийг Х.Нямбаатар мөн танилцуулсан юм. Тодруулбал, Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөхЛ.Алтангэрэлийг, Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генералЦ.Жавхланбаатарыг, Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, түүний орондЗ.Намхайнямбуугтус ангийн захирагчаар, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлж, НМХЕГ-ын даргаЛ.Эрдэнэчулууныгажиллуулахаар, Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, түүний оронд НГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчБ.Отгонсүхийг, Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын дарга А.Хатансайханыг үүрэгт ажлаас чөлөөлж, Дорноговь аймгийн АТҮТ-ийн даргаСүхбаатарыгтомилсон байна. Мөн Замын-Үүд боомт дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Х.Уранбаяр чөлөөлснөөс гадна хилийн мэргэжлийн хяналтын 32 албан тушаалтныг өөр орон нутгийн ажилчидтай сэлгэн ажиллуулж, өөр орон нутгаас Замын-Үүд дэх мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллуулах шийдвэр гаргажээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Замын-Үүдийн мафитай Засгийн газар тэмцэнэ гэдгээ уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Нийгмийн сүлжээнд иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан тус боомтын ариутгах хаалгыг стандартад нийцүүлж, БНХАУ-ын талтай тохиролцон, ачааны эргэлтийг сайжруулах ажлыг яаралтай хийх бөгөөд наадмын олон хоногийн амралтаар амралтгүй ажиллах асуудлыг Засгийн газарт танилцуулахаа илэрхийллээ.
“160 гаруй хоригдлыг ялаас бүрэн чөлөөлж, 1130 хоригдлын хорих ялыг зорчих эрх хязгаарлах болгон өөрчилнө”
2021-07-05 09:47:22 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйУИХ-ын баасан гарагт баталсан Өршөөлийн тухай хуулиар 160 гаруй хоригдлыг ялаас бүрэн чөлөөлж, 1130 хоригдлын хорих ялаа зорчих эрх хязгаарлах болгон өөрчилж байгаагХууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Хуулийг баталснаар хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 160 гаруй хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 1130 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 180 орчим хоригдлын хорих ялаас 2 жилийг хасаж өсвөр насны 25 хүн, нийт 1800 орчим буюу нийт хоригдлын 46,4 хувь нь хамрагдах юм байна. Түүнчлэн хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 3682 ялтнаас өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг үйлдэж торгох ял шийтгүүлсэн 118, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 6, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн 2, нийт 126 ялтан байна. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2500 орчим, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 160, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж хяналт тогтоосон 1200 гаруй, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 160, нийт 4000 гаруй этгээд хамрагдана. Торгох шийтгэлтэй 193, хохирол нөхөн төлбөр гаргуулах, хөрөнгө орлогыг хураах 74 албадлагын арга хэмжээ авахуулсан хүн, хуулийн этгээд үлдэхээр байгаа аж.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй