Зээлийн мэдээллээ “e-Mongolia”-с харах боломжтой боллоо

Арилжааны банкнаас зээл хөөцөлдөхөд нэн тэргүүнд тухайн иргэн зээлийн шалгуур хангаж байгаа эсэхийг банкнууд шалгадаг. Ингэхдээ Монголбанкны зээлийн мэдээллийн санд буй мэдээллийг харгалзан үзэж, хэдий хэмжээний зээлийг тухайн иргэнд олгох талаар шийдвэр гаргадаг юм. Тэгвэл энэхүү мэдээлэл нь иргэдэд төдийлөн ил тод бус байдаг бөгөөд иргэд харилцагч банкандаа хүсэлт гаргаж, тухайн үйлчилгээг төлбөртэй авах эсвэл зээл хөөцөлдөх үедээ энэхүү мэдээлэлтэй танилцдаг. Тэгвэл зээлийн мэдээллээ e-Mongolia-с үнэ төлбөргүй харах боломжтой болжээ. Тодруулбал, шинэчлэгдсэн e-Mongolia системийн хамгийн том давуу тал нь иргэд цахим бичиг баримттай болсон явдал юм. Өөрөөр хэлбэл, иргэн системд өөрийгөө таниулан нэвтэрснээр төрд буй өөрийн нэр дээрх мэдээллээ үнэ төлбөргүй харах боломж бүрдлээ. Ингэхдээ зээлийн мэдээллийг иргэн бүрд өөрт нь нээлттэй үнэ төлбөргүй байршуулж өгсөн байна. Гэхдээ таны зээлийн мэдээллийн санд дахь мэдээлэл зөрүүтэй, тодруулах шаардлагатай мэдээлэл байвал та зээл олгосон байгууллагынхаа төвд нь хандаж, шийдвэрлүүлэх боломжтой. Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч хуулийн этгээд Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо; Санхүүгийн түрээсийн компани; Төрийн байгууллага/эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ байгууллагыг; Үүрэн холбооны оператор компани болон хуулинд заагдсан бусад хуулийн этгээд Зээлдэгчийн зээлийн мэдээллийг хэрхэн ангилдаг вэ? Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын дагуу төлөгдөж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч доорх байдлаар зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг ангилдаг. Үүнд: Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног -Хэвийн 90 хүртэл хоног Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/ 91-180 хоног Хэвийн бус 181-360 хоног Эргэлзээтэй 361-с дээш хоног Муу Цахим бичиг баримтыг өдөр тутамд ашиглаж, хэвшүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэн таны оролцоо хамгийн чухал юм. e-Mongolia системд төрийн 56 байгууллагын 542 үйлчилгээ нэгтгэгдсэн бөгөөд давхардсан тоогоор 5 сая орчим удаа үйлчилгээ үзүүлсэн бөгөөд иргэд чирэгдэлгүй, түгжрэлгүй, шуурхай төрийн үйлчилгээ авснаар мөнгөн дүнгээр илэрхийлбэл 46 тэрбум төгрөг хэмнэсэн байна.

Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно

Гуравхан жилийн өмнө яг өдийд Улаанбаатар хот бүхэлдээ утаан дунд амьдарч байсан нь үнэн. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол буурсан гэдэг нь хэн хүний нүдэн дээр ил байгаа зүйл. Өнөөдрийн тухайд монголчууд өөрсдөө түлшээ үйлдвэрлэж байгаа нь давуу тал ихтэй юм. Нэг талаараа ажлын байртай болж, нөгөө талаараа үйлдвэрлэгч болж чадлаа. Ажил хийхэд алдаа гарч болно. Гол нь цаг алдалгүй засаад залруулаад явах учиртай. Харин иргэдийн хэрэгцээ, хэрэглээг далимдуулсан улс төрийн тоглолтыг шахмал түлшинд нялзаамааргүй оруулмааргүй байна. Учир нь бид нэг л агаараар амьсгалж, амьдарч байгаа. Тэр нам, энэ нэр дэвшигчийн агаар гэж байхгүй. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болж байгаатай холбогдуулан шахмал түлшний хэрэглээг далимдуулсан улстөржилт гаарах янзтай. Тодруулбал, ХҮН намаас нэр дэвшигч Б.Найдалаа нь Сонгинохайрхан дүүргийн сонгогчидтой уулзах бүртээ шахмал түлш хэрэггүй, дугаарлуулж байна хэмээн ярингаа түүхий нүүрс оруулах талаар ярьж эхлээд байна. Энэ нь цаад утгаараа агаарыг хамгийн ихээр бохирдуулдаг түүхий нүүрсний хэрэглээг дахин амилуулах гэсэн хорон санаагаа илэрхийлээд байгаа юм биш үү. Тус намынхан гадна төрхөөс Монгол гэж харагдавч дотор талдаа ямар ч наалдацгүй, монгол ахуйгаасаа хэтэрхий хол явдаг гэдгээ давхар илтгэж байна. Тэгвэл Тавантолгой түлш ХХК-ийн хувьд энэ жил 70 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг аюулгүйн нөөцөд нөөцлөөд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй мянган тонноор бага байгаа аж. Энэ нь Баруун бүсийн үйлдвэрийг зүүн бүр рүү нүүлгэнэ гээд өнгөрсөн хавар үйл ажиллагааг нь зогсоосонтой холбоотой талаар тус компанийнхан тайлбарлаад байгаа юм.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтнууд коронавирусийн халдварын үеийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллана

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас коронавирусийн халдварын үеийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллах хуваарийг Нийслэлийн Онцгой комисс /НОК/-ын дарга баталсан. Үүний дагуу өнөөдрөөс төрийн албан хаагчид нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж эхэллээ. Нийт 29 байгууллагын 417 албан хаагч коронавирусийн халдварын үеийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Тухайлбал, НЗДТГ-ын 10 албан хаагч НОК-т, Нийслэлийн Архивын газрын 19, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас 12, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 35 албан хаагч Баянгол дүүрэгт, дүүргийн дуудлага мэдээллийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн түр бүлэг, эмийн багц савлах зэрэг ажил хийж байна. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ажилтан Г.Энхжаргал Баянгол дүүргийн дуудлага мэдээллийн төвд ирж байгаа дуудлагын дийлэнх нь иргэд эмнэлэгт хэвтэх хүсэлтэй байгаа болон шинж тэмдэг илэрч байгаа талаар, мөн өрхийн эмч нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн мэдээллийг өгч байна гэлээ. НОК-оос гэрийн хяналт ажиглалтыг сайжруулах, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн ажил зохион байгуулж байна. ӨЭМТ-үүд үндсэн үйл ажиллагаа болон ковидын тусламж үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. НОК ковидын тусламж үзүүлэх үйл ажиллагааг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллаж байна. Нэг хороонд коронавирусийн 300 хүртэлх тохиолдол бүртгэгдвэл тухайн хорооны ӨЭМТ-ийн эмч, ажилчид хариуцан ажиллана. Харин 300-гаас дээш тохиолдол бүртгэгдвэл нэмэлт багийг ажиллуулж байна гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ. Мөн тэрбээр Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт 900-гаас дээш тохиолдол бүртгэгдсэн нэг хороо, 300-гаас дээш тохиолдол бүртгэгдсэн дөрвөн хороо байна. Дүүрэг бүрийн ачаалал долоо хоногоор өөрчлөгддөг. Өмнөх долоо хоногт Баянзүрх дүүрэг анхаарал татаж байсан бол энэ долоо хоногт Баянгол дүүрэг анхаарал татаж байна. Тиймээс НОК-оос нэмэлт багийг тухайн үед нь менежмент хийн ажиллуулна гэсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг сургалтад хамрууллаа

​ НЗДТГ-ын Сургалт, судалгааны төв нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ур чадавхыг дэмжих зорилгоор богино хугацааны сургалтуудыг танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна. СургалтыгНЗДТГАзийн сантай хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд явуулж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөнзургаадугаарсард Бизнес процессын дахин загварчлал сэдвээр сургагч багш бэлтгэх сургалтыг танхимаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 1-ндөндөрлөлөө. Бизнес процессын дахин загварчлал сургалтад Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв, Нийслэлийн Сургалт, судалгааны төвийн албан хаагчидхамрагдсанюм. Уг сургалтад хамрагдсан нийслэлийн албан хаагчид бие даан сургалт зохион байгуулах, бизнес процессын шинжилгээ хийх, процессыг сайжруулах, үйл ажиллагааг чиглүүлэх ур чадварт суралцан төгслөө. Цаашид НЗДТГ-ын Сургалт, судалгааны төвөөс тус сургалтыг бусад нутгийн захиргааны байгууллагуудад зохион байгуулахаар зорьж байна. Албан хаагчид ийм төрлийн сургалтад хамрагдсанаарүйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг бодитоор нэмэгдүүлэх, өөрчлөлт, шинэчлэлтийн менежментийг нэвтрүүлэх,үйл ажиллагааныхаа бүтээмж, гүйцэтгэлийгсайжруулах чухал ач холбогдолтой юм. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай хүрэх боломж бүрдэнэ. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүй, Төслийн удирдлагын үндэс сэдэвт сургалтуудыг цахимаар зохион байгуулсан бөгөөд сургалтад Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтнүүд хамрагдлаа. НЗДТГ-ЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ

Агаар ариутгах 1000 төхөөрөмж хандивлалаа

​ Эс Ар Жи Эм ХХК-аас коронавирусийн хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцож байгаа болон ор дэлгэн ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад агаар ариутгах төхөөрөмж бэлэглэлээ. Уг төхөөрөмжийн нэг бүрийн үнэ нь 2.2 сая төгрөг бөгөөд нийт 1000 төхөөрөмжийг НОК-т хандивлаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өнөөдөр Өргөө, Хүрээ амаржих газар болон Нийслэлийн Түргэн тусламжийн төвд уг төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Энэхүү төхөөрөмж нь гипохлорит натри буюу бактери устгагч бодисыг үйлдвэрлэх онцлогтой, ердийн давсаар гипохлоритын сулруулсан уусмал үйлдвэрлэж, агаарт мананцар үүсгэн, ариутгах ажиллагаатай юм. Түүнээс гадна агаар чийгшүүлэх, ионгүйжүүлэх зэрэг бусад үйлчилгээг давхар үзүүлэх хүчин чадалтай аж. Нян бактери антибиотикт дасал үүсгэдэг бол гипохлорит натри нь бактери устгах сонгодог үйлчилгээтэй байдаг учир аппарат ариутгах зэрэг үйлчилгээнд түлхүү хэрэглэдэг байна. Хиймэл бөөрний аппарат буюу гемодиализийн аппаратын ариутгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд гипохлорит натрийг байнга хэрэглэдэг гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ. Дээрх технологи нь Япон Улсад олон жил туршигдсан технологи юм. Нийслэлийн Хүрээ амаржих газар нь жирэмсэн эхчүүд болон нярайд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үйл ажиллагаа явуулж байгаа барилга нь хуучны технологиор баригдсан учир халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай байдаг. Хагалгааны өрөө болон бусад өрөө, тасалгаанд агааржуулалт нэн чухал учир энэхүү төхөөрөмж маш чухал ач холбогдолтой юм. Хүрээ амаржих газар ковидын тусламж үйлчилгээ үзүүлэхээр 30 ор дэлгэн ажиллаж байна. Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь төвийн зургаан дүүргийн хэмжээнд таван салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хоногтоо 120 гаруй албан хаагч 24 цагийн турш үүрэг гүйцэтгэдэг. Эмч нар нийслэлийн сая гаруй хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдвар авах, байгууллага дотор халдвар тараах өндөр эрсдэлтэй байдаг учир агаар цэвэршүүлэгч нэн шаардлагатай байсан гэдгийг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн ээлжийн ахлагч, их эмч Г.Гантуяа онцолж байлаа. Нийслэлийн Өргөө амаржих газар өнөөдрийн байдлаар 200 ор дэлгэн жирэмсэн эхчүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа юм. Үйлчлүүлэгчдийн амьсгалж байгаа агаар цэвэр байх нь эмчилгээний үр дүн сайнаар нөлөөлдөг. Амьсгалын замын өвчин их үед, иргэдийн уушгинд ирж байгаа ачаалал өндөр тохиолдолд агаарыг цэвэр байлгах шаардлагатай. Коронавирусийн халдвар авсан иргэдээс гадна жирэмсэн эхчүүд ч цэвэр агаарт байх нь чухал гэдгийг Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг хэллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.