Ерөнхий сайд дархлаа сэргээх III тундаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа
2021-10-03 11:27:56 Нийтлэгдсэн: Нийгэм Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар Сонгинохайрхандүүргийн 12-р хорооны өрхийн эмнэлгийн вакцинжуулалтын явц, нөхцөл байдалтай танилцлаа. Коронавирусийн эсрэг вакциныIIIтунд хамрагдагсдын хувь хангалтгүй байгааг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайханмэдээлж байв. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдэд вакцинжуулалтын ачхолбогдлынталаар тайлбарлан, дархлаа сэргээхIIIтундааидэвхтэйхамрагдахыг уриалсан юм. Тэрбээр Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээхамгаалахаддархлаа сэргээхIIIтун туйлын чухал ач холбогдолтой. Өнөөдрийг хүртэл дэлхий дээр нэгдүгээр тунгаа ч хийлгэж чадахгүйбайгаа улс орнууд бий. Дэлхий дахинд бүрэн тунгийн дархлаажуулалт дөнгөж 30 хувьдаа ч хүрэхээргүй байна. Манай улсын иргэдийн 65 орчим хувь нь бүрэн тундаа хамрагдсан бөгөөд вакцины сонголттойгоор гурав дахь тунгийн дархлаажуулалтаа эхлүүлээд байгаа цөөн хэдэн орны нэг гэдгийг онцолмоор байна. Вакциныг татан авахад багагүй бэрхшээл үүсэж байгаа ч олдоц ховортой Файзер зэрэг вакциныг иргэддээ санал болгож байгаа. Иймд иргэд та бүхэн дархлаа сэргээх гурав дахь тундааидэвхтэйхамрагдаарай. Дархлаажуулалтдаахамрагдсанаарэдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах, дахин хөл хорио тогтоохгүйгээрамьдралынхэв маягаа үргэлжлүүлэх боломжтой болно хэмээв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд хамгийн анх АстраЗенека вакциныг хийлгэж байсан бол сэргээхIIIтундФайзервакциныгсонгон хийлгэжээ. Вакцин хольж хийлгэхэд эрүүл мэндэд ямар нэг сөрөгнөлөөгүйгэдгийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хэлсээр байгаа. Иймд иргэн та өөрт ойр байрлах эрүүл мэндийн төв, дархлаажуулалтын цэгүүдэд хандан вакциныIIIтундаа хамрагдаарай. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол, саналыг 1800-1200 утсаар хүлээн авч, шийдвэрлэж байна
2021-10-03 11:26:20 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Есдүгээр сарын 23-29-ний хооронд дээрх тусгай дугаарт нийт 1024 иргэн хандаж, мэдээ, мэдээлэл авлаа. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.39 минут байна. Мөн тус хугацаанд Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 42 иргэн хандаж, есөн иргэн автомат хариулагчаас, 33 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ковидын шинжилгээ авах үйл ажиллагааг өргөжүүлж есөн байршилд шинжилгээний цэгүүдийг ажиллуулж байна. Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/632 дугаар захирамжаар авлига, хүнд суртлыг таслан зогсоох, авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэг нь төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн албаны хүнд суртал, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын дээшлүүлэх, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг бүрэн барагдуулж, шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, ажлын явц, үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан ажиллаж байна. Иргэд төрийн албаны хүнд суртал, авлига, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой гомдол, саналаа Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан шийдвэрлүүлэх боломжтой. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
“Намрын ногоон өдрүүд” арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
2021-10-03 11:25:07 Нийтлэгдсэн: Нийгэм Намрын ногоон өдрүүд Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас Намрын ногоон өдрүүд-ийг зохион байгуулж байгаа. Өмнө нь есдүгээр сарын 16-23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд амжилттай зохион байгуулж, нийслэл болон 15 аймгийн 176 тариалан эрхлэгч, ногоочид нийт 15 төрлийн 700 тонн гаруй төмс, хүнсний ногоог борлуулж, 770 сая төгрөгийн худалдаа хийсэн гэсэн дүн гарсан. Мөн үеэр 18 хүнсний үйлдвэр, 20 мал аж ахуй эрхлэгч худалдаа үйлчилгээ явуулсан юм. Улаанбаатар хотын хүнсний хангамжийн гол нийлүүлэгч болох Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Ховд аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс хүсэлт гаргасны дагуу Намрын ногоон өдрүүд-ийг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл сунгаад байна. Одоогийн байдлаар Сүхбаатарын талбайд худалдаа эрхлэгчдэд зориулж 60 асар барьж, босгоод байгаа юм. Тэдгээрийн 18-ыг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бол үлдсэн асруудад ногоочид, тариаланчид байршиж, тарьсан төмс, хүнсний ногоо, нарийн ногоо болон бусад бүтээгдэхүүнийг худалдан борлуулж буй. Гэвч жижиг, дунд үйлдвэрлэгчдийн оролцоо хангалтгүй, 10 орчим асар эзэнгүй байна. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд нийслэлээс олгосон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж амжаагүй байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд УБЗАА-ны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэстэй холбогдон худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой. Сүхбаатарын талбай дахь зарим асарт нийслэлийн харьяа газар, алба, агентлагууд Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийх ажлаа иргэдэд танилцуулж байна. Намрын ногоон өдрүүд арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ДЭРГЭД 100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2021-10-01 10:43:33 Нийтлэгдсэн: НийгэмУлсын II төв эмнэлгийн дэргэд 2-5 насны 4 бүлэг, 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг нээлтээ хийлээ. Тодруулбал тус эмнэлэг хуучин захиргааны байраа Дэмжих уран харш болон АЙВИКО компаниудын дэмжлэгтэйгээр засвар үйлчилгээ хийж, тохижуулжээ. Ийнхүү Баянзүрх дүүрэгт стандартын шаардлага хангасан шинэ цэцэрлэг нэгээр нэмэгдэж байна. Тус цэцэрлэгийг нийслэлийн 50 дугаар цэцэрлэгийн удирдлага, хамт олон мэргэжил арга зүйгээр ханган ажиллах бөгөөд II эмнэлгийн ажилтан, албан хаагчдын хүүхдүүдэд зориулан үйл ажиллагаа явуулна. Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан: Дүүргийн хувьд сургуулийн өмнөх насны хамрагдалт 80 орчим хувьтай байдаг. Бидэнд цаашдаа сургуулийн болон цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил бий. Үүнд тулгамдаж буй нэг асуудал бол сургууль, цэцэрлэгийн газрын асуудал байдаг. Өнөөдөр II эмнэлэг хуучин захиргааныхаа байрыг тохижуулж, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа нь тун сайшаалтай ажил болж байна хэмээсэн юм. Энэ жил Улсын Хоёрдугаар төв эмнэлэг байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус эмнэлэгт 750 гаруй эмч, ажилчид ажилладаг байна.
АШИГЛАЛТААС ГАРГАЖ БУЙ ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮРИЙН ТЭЭВЭРЛЭЛТ, ТУСГАЙ БАЙГУУЛАМЖИЙН ХАДГАЛАЛТАД ШИЛЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИЛАА
2021-10-01 10:30:49 Нийтлэгдсэн: НийгэмМХЕГ, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ашиглагдаж байсан болон ашиглалтаас гаргаж буй цацрагийн үүсгүүрүүдийг тусгай байгууламжийн хадгалалтад шилжүүлэх, үүсгүүрүүдийг тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж ажиллалаа. Тус үйлдвэрийн газар нь үндсэн таван чиглэлээр 130 гаруй цацрагийн үүсгүүрийг холбогдох тусгай зөвшөөрөлтэйгөөр ашигладаг бөгөөд болзошгүй цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор цацрагийн үүсгүүрийн эрсдэлийн үнэлгээ хийж үүсгүүрийн ашиглалтын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Цөмийн энергийн тухай хуулийн дагуу технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон, ашиглалтаас гарсан цацрагийн үүсгүүрийг тусгай байгууламжид төвлөрүүлэн хадгалуулах зохицуулалттай байдаг. Мөн эзэмшигч нь тодорхойгүй, хаягдсан цацраг идэвхт материалыг эрх бүхий байгууллагын хяналтан дор уг тусгай байгууламжид үнэ төлбөргүй шилжүүлдэг. Цаашид аж ахуйн нэгж, байгууллагууд цацрагийн үүсгүүрийг худалдаж авахдаа нийлүүлэгч эсвэл үйлдвэрлэгчтэй 2 талт гэрээг байгуулж, уг гэрээнд ашиглалтын хугацаа дууссаны дараа үүсгүүрийг үйлдвэрлэгч болон нийлүүлэгчид буцаах асуудлыг тусгасан байх шаардлагатай. Цацрагийн үүсгүүрийн тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөл, холбогдох мэдээллийгhttps://igov.mn/, http://inspection.gov.mn/new/ цахим хуудсаар авах бүрэн боломжтой.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй