Өрхийн орлогыг орлуулан тооцох аргачлалыг шинэчлэн, туршихад бэлэн болжээ
2021-12-24 08:52:42 Нийтлэгдсэн: Нийгэм Орлогыг орлуулан тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2020 оны А/225, А/60 тоот хамтарсан тушаалаар байгуулж ажилласан. Мөн ажлын хэсгийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/261 тоот тушаалын дагуу гурван дэд ажлын хэсгийг байгуулсан. Энэ удаад орлуулан тооцох аргачлалыг шинэчлэхдээ иргэдийн төрд байгаа мэдээлэлд үндэслэн өрх иргэний мэдээллийг хосолмол байдлаар шууд тодорхойлох боломжийг зорилго болголоо. Дээрх ажлын хэсэг нь өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагуудаас (НДЕГ, ХХҮЕГ, ГТСМТТ, ГЗБГЗЗГ, ЭМДЕГ, УБЕГ) өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд хамрагдсан иргэдийн мэдээллийг тулгалт хийн нэгтгэж, дата мэдээлэл бэлтгэж хосолмол аргачлалын загварын төслийн боловсруулалтыг хийж ажилласан юм. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдлагын төлөөллүүд болон ажлын хэсгийн гишүүд оролцож санал солилцов. Үндэсний статистикийн хорооны статистикч С.Болормаа Орлогыг орлуулан тооцох шинэ хосолмол аргачлалд ашиглаж буй тооцоолол, коэффициентын талаар, ХНХЯ-ны ахлах мэргэжилтэн А.Алтангэрэл Орлогыг орлуулан тооцох аргачлалыг шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар сонирхолтой, үр дүнтэй илтгэл тавилаа. Орлогыг орлуулан тооцох аргачлалыг шинэчлэхтэй холбоотой санал, зөвлөмжийг ажлын хэсгийн гишүүд Хосолмол аргачлал-ын загварт тусган өөрийн орны нөхцөлд тохиромжтой зорилтот иргэдийн амьжиргааг шууд тодорхойлох Хосолмол аргачлал-ыг боловсруулан дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Эх сурвалж: ХНХЯ
Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй 74 төрлийн үйлчилгээ
2021-12-23 09:46:20 Нийтлэгдсэн: Нийгэм Ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй 74 төрлийн үйлчилгээний жагсаалтыг танилцуулж байна.
Мөсөн дээгүүр явганаар явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа
2021-12-23 09:42:38 Нийтлэгдсэн: Нийгэм Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 16 тохиолдол бүртгэгдэж, 4 иргэн амь насаа алджээ. Дуудлагын 11 нь өнгөрсөн арав, арваннэгдүгээр саруудад бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөнарванхоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн баруун өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэйбайна. Хэдийгээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч цаг агаар таатай байх үеүдэд агаарын температур өдөртөө нэмэгдэж цас мөс хайлж, цаг агаарын муудалтын үеүдэд агаарын температур буурч, огцом хүйтрэлт ажиглагдах нөхцөл бүрдэх тул хөрсний гадарга хөлдөх, халтиргаа гулгаа ихсэх магадлалтай байгаа юм. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүйбайгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар явах болон авто тээвэр хийхгүй байхыгОнцгой байдлын байгууллагаасонцгойлон анхааруулж байна.
Хилийн дундын бүс “0” цэгээс ачаатай 61 тээврийн хэрэгсэл, импортын 38 шинэ автомашиныг татан авчээ
2021-12-23 09:38:55 Нийтлэгдсэн: Нийгэм Замын-Үүд боомтын нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны яамнаас танилцууллаа. Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас автозамын боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх ажилд үнэлэлт өгөх зорилгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 16-17-нд Эрээн боомтоор чингэлэг тээвэр хийх туршилтыг хоёр үе шаттай явуулж, ӨМӨЗО-оос ирсэн шалгалтын баг үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, тээвэрлэлтийн явцтай танилцсан байна. Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг жигдрүүлэх хүрээнд Эрээн боомтын Хуан Юй гаалийн баталгаат талбайд бараа бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч болох бөгөөд талбайд нэвтрэх жолооч, бусад ажилтнууд 48 цагийн дотор хийлгэсэн ПГУ шинжилгээний хариутай байх шаардлагатай талаар Эрээн хотын Шуурхай штабаас мэдэгджээ. Энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Хуан Юй ложистикс талбайн гадна байгаа том оврын ачааг гурван хоногийн хугацаанд талбайд нэвтрүүлэхийг зөвшөөрч, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Хятадын тал энэ сарын 20-ны өдрөөс Эрээнд гацсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс 0 цэгт хүргэх ажлыг эхлүүлж, тухайн өдөр ачаатай 61 машин, импортын 38 шинэ автомашин, механизм, нийт 99 тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс 0 цэгт тээвэрлэж хүргэсэн. Улмаар манай талаас энэ сарын 21-ний өдрийн 08:00-15:10 цагийн хооронд ачаатай 61 тээврийн хэрэгсэл буюу нийт 2,786 тонн ачаа буюу барилгын материал 26 машин (1,276 тн), гэр ахуйн бараа 4 машин (80 тн), хүнс 2 машин (47 тн), бэхжүүлэгч 1 машин (67 тн), бодис 2 машин (111 тн), тоног төхөөрөмж 2 машин (69 тн), төрөл бүрийн бараа 24 машин (965 тн) ачсан тээврийн хэрэгсэл болон импортын 38 шинэ автомашин, механизм автобус, суудлын машин, ачааны машин, экскаваторыг татан авах ажлыг зохион байгуулсан байна. Мөн өдрөө үдээс хойш хилийн дундын бүс 0 цэгийн чингэлэг ачих-буулгах талбайг ариутгаж, 22-ны өдөр Хятадын тал үлдсэн тээврийн хэрэгслийг хүргэх ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн болгожээ. Хятадын талд гацсан тээврийг хэрэгслийг татан авах ажлыг хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцох аргагүй нөхцөл байдал үүсэж, асахгүй удсан зуны түлштэй тээврийн хэрэгслийг асаах, зарим машины гаалийн бүрдүүлэлт хийх, жин тонн, өндрийн хэмжээ хэтэрсэн ачааг цэгцлэх зэрэг ажлыг Хятадын талаас зохион байгуулсан аж. Эрээн хотын Ардын Засгийн газрын Гадаад хэргийн газраас өнөөдөр буюу 22-ны өдөр 0 цэгт ариутгал хийж, бүтэн өдөр өнжүүлж 23-ны өдөр үлдсэн машиныг 0 цэгт хүргэх талаар мэдэгджээ. Эх сурвалж:Гадаад харилцааны яам
Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ сарын 23-ны өдрийн 14:00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлээд буй. Эрүүгийн хуулийн 11.1 Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах 2.Энэ гэмт хэргийг: 2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй