Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө -67 кг жиндОУХМ Баатарсүхийн Чинзориг шөвгийн 16-д Мексикийн Марко Эрнандезтэй тулалдан 5-0 харьцаагаар яллаа. Ингэснээр тэрээр шөвгийн наймд Казахстаны Аблайхан Жуссиповтой арваннэгдүгээр сарын 2-ны орой тулалдана. Тэмцээнээ үргэлжлүүлж буй тамирчид: -48 кг жинд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ шөвгийн 16-д Германы Кристофер Гомантай тулалдан 5-0 харьцаагаар яллаа. Тэрээр шөвгийн наймд Беларусийн Яахени Кармилчуктай арваннэгдүгээр сарын 2-ны орой тулалдахаар болов. Тэмцээнээ дуусгасан тамирчид: -57 кг жинд ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5-0 харьцаагаар ялагдсан. -51 кг жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний шатанд Азербайжаны Масуд Юсифзадад 4-1 харьцаагаар ялагдсан. -60 кг жингийн шилдэг 32-т Оюунбаатарын Тулга Финландын Арслан Хатаевтай тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан. -71 кг жингийн 32-т Отгонбаатарын Бямба-Эрдэнэ айландын Порепат Еасундентэй тулалдан 4-1 харьцаагаар ялагдсан. -63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт Тайванийн Лай Чу-Энтэй тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан. -54 жиндЭнх-Амгалангийн Баярсайхан Барбадосын Жабали Бридитэй тулалдан 4-1 харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ дуусгасан. Боксын ДАШТ-ийг Монголд UniSport4 сувгаар шууд дамжуулж байна.
Үндэсний бөхийн лигт Т.Баасанхүү түрүүлж Н.Мустафа үзүүрлэлээ
2021-10-25 11:52:39 Нийтлэгдсэн: Спорт Монголын үндэсний бөхийн холбоо, Хил хязгааргүй спорт ТББ-тай хамтран 10 сая төгрөгийн шагналын сантай Монголын үндэсний бөхийн лиг-ийг өнгөрсөн ням гарагт зохиолоо. Сар бүр цувралаар зохиох лигийн эхний тэмцээнд Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Улсын начин Н.Мустафа үзүүрлэлээ. Улсын Харцага Т.Баасанхүү Аймгийн заан Э.Мөнхжаргал, Аймгийн хурц арслан Б.Баянмөнх, Улсын начин Б.Серик, Аймгийн арслан Э.Сумьяабат Улсын начин Н.Мустафа Аймгийн арслан Д.Аззаяа, Улсын харцага Д.Анар, Улсын начин Ч.Батчулуун, Улсын начин Б.Бат-Эрдэнэ нарыг давсан. Тэмцээнд түрүүлсэн бөх 3 сая төгрөг, үзүүрлэсэн нь 1.5 сая төгрөг авсан. Барилдааны оноолтыг эрэмбэ харгалзахгүйгээр сугалж тогтоосон бөгөөд 32 бөх шууд хасагдах журмаар хоорондоо барилдаж ялагч тодорсон. Бөхчүүд сар бүрийн тэмцээнээс оноо цуглуулснаар Rank буюу чансаа ахиж дараа дараагийн барилдаанд чансаагаараа оноолт тодорно.
Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцсон тамирчид маргааш эх орондоо ирнэ
2021-10-12 10:33:54 Нийтлэгдсэн: СпортЧөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон тамирчид маргааш эх орондоо ирнэ. Тус тэмцээнд манай улсаас Б.Шоовдор, Э.Даваачимэг, Д.Отгонжаргал, Т.Тулга, Э.Энхтуяа, М.Лхагвагэрэл нар хүрэл медаль хүртсэн билээ. Мөн Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарч, хүрэл цом хүртсэн юм.
Сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлж буйгаа зарлаж, Магаки хэмээх нэрийг өвлөн авсан билээ. Хэдийгээр зодог тайлсан ч түүний данпацү-шики буюу үс авах ёслол цар тахлын улмаас гурван жилийн дараа болно гэж Японы хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь одоогоор энэ ёслолоо хүлээж буй дээд зиндаанд барилдаж байсан Хакүхотой нийлээд 13 бөх байгаа гэнэ. Цар тахлын улмаас үзэгчид, зочид цэнгэлдэхэд нэвтэрч, арга хэмжээнд оролцох боломжгүй байна. Сэкивакэ асан Точиозан 2020 оны долдугаар сард зодог тайлж, өнгөрөгч тавдугаар сард үс авах ёслолоо хийх байсан ч Covid-19-ийн улмаас хойшилж, ирэх оны тавдугаар сарын 29-нд хийхээр тов гарчээ. Мөн сэкивакэ асан Аминишики 2019 онд их спортоосоо албан ёсоор хөндийрсөн ч өдийг хүртэл ёслолоо хийж чадалгүй хүлээлтийн байдалтай байна. Эдгээрээс гадна ёкозүна Какүрюү М.Ананд, озэки асан Котошогикү, Гоэидо, сэкивакэ асан Тоёоношима нарын ёслолын тов ч тодорхойгүй байна. Өнгөрөгч аравдугаар сарын 2-ны өдөр сэкивакэ асан Котоюүкигийн үс авах ёслол Рёогокү Кокүгикан ордонд тун нам жим, үзэгчгүй зөвхөн ойр дотны хүмүүс, найз нөхөд, гэр бүлийнхэн гээд 250 хүний бүрэлдэхүүнтэй болж өнгөрлөө. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард зодог тайлсан юм. Үс авах ёслолоо хийж буй зарим бөхчүүдийн хувьд үүгээрээ далимдуулан мөнгө олдог гэнэ. Бөхчүүдийн зарим нь өртэй байдаг учир Кокүгикан ордонг дүүртэл нь буюу 10 мянган үзэгч цуглуулж, тасалбар борлуулж их хэмжээний мөнгө олдог аж. Сэкивакэ асан Точиозаны данпацү-шики ёслолын тасалбарын үнэ суудал, багцаасаа хамаараад 4000-30 мянган иений хооронд байна. Одоогоор 13 бөх данпацү-шики ёслолоо хийхээр хүлээж байгаа бөгөөд Хакүхо жагсаалтын 13 дугаарт бичигдэж байна. Жилд зургаан хүний ёслол болно гэж тооцолвол Хакүхо 2024 оны хавар үс авах ёслолоо хийх гэнэ. ЭХ СУРВАЛЖ: NEWS.YAHOO.CO.JP, NEWS.GOO.NE.JP
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан залуу тамирчин, спортын мастер Дагвадоржийн Отгонжаргал дэлхийн медальтан боллоо. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-д финалдаж мөнгөн медаль хүртэж байсан Румыний туршлагатай бөх Алина Вучийг 10:0 оноогоор цэвэрялав. Ингэснээр Д.Отгонжаргал Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны бөх болж байна. Тэрбээр 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт тамирчин юм. Сонирхуулахад, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар ДАШТ-ий 11 дэх медальтанаа төрүүллээ. Эх сурвалж:Монголын Чөлөөт бөхийн холбоо
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй