Монголын Волейболын Холбооны Үндэсний Дээд Лигийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд эхэлнэ. Цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулаад байсан тэмцээний зохион байгуулах зөвшөөрлийг УОК-оос өгсөн бөгөөд үзэгчгүй болно. Тэмцээн аравдугаар сарын 19-нөөс арванхоёрдугаар сарын 25-ны хооронд болсон. Үндэсний Дээд Лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын эзэн, дасгалжуулагч, ахлагч нарын уулзалт энэ дугаар сарын 6-ны 18:00 цагт МҮОХ-нд болно гэж МВХ-ноос мэдээллээ.
Норвегийн Осло хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний 125 кг-ын жинд Токио-2020 олимпын тавдугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, үндэсний шигшээ баг, Даян дэвжээ, Жем Интернэшнл компанийн тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Монголын багийн анхны хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн түүхэд хамгийн хүнд жинд дэлхийн дэвжээнээс анхны медалийн эзэн болж байна. М.Лхагвагэрэл өчигдөр 1/8 шигшээд дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч өнөөдөр дагахад Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдэх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар ялав. Монголын хүнд жингийн бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-д ОУХМ Ж.Чулуунбат 2011 онд Бакуд, 2015 онд Лас-Вегаст, Н.Золбоо 2017 онд Парист хүрэл медалийн төлөө хүч үзэж хараахан медаль хүртэж чадаагүй байсан. Тэгвэл М.Лхагвагэрэлд жингийнхээ ах нарын авч чадаагүй медалийг эх орондоо авчирлаа. Эх сурвалж: МЧБХ
Риогийн олимпод Д.Отгондалайн тоглолтын дүнг өөрчлөхийн тулд $250,000 хахууль өгсөн байж болзошгүй
2021-10-01 11:03:41 Нийтлэгдсэн: СпортРио-2016 олимпын наадмын боксын тэмцээний үр дүнд шинжилгээ хийсэн хараат бус мөрдлөгийн тайланг танилцуулжээ. Канадын хуульч Ричард Макларенаар ахлуулсан багийн мөрдлөгийн тайланд дурдсанаар авлига авч, үр дүнд нь нөлөөлсөн байж болзошгүй 10 гаруй сэжигтэй тоглолтыг илрүүлсэн гэж МҮОХ-ноос мэдээллээ. Тайланд дурдсанаар Монголын Д.Отгондалай, Францын С.Умиа нарын мөнгөн медалийн төлөөх тоглолтын дүнг өөрчлөхийн тулд 250 мянга хүртэлх ам.долларын хахууль өгсөн байж болзошгүй аж. 149 хуудас бүхий энэхүү тайланд AIBA-гийн шүүгчид тулааны үр дүнг хэрхэн өөрчилдөг тухай, шүүгчдэд өгөх авлига нь зургаан оронтой тоо бүхий асар их мөнгөн дүнтэй байдаг талаар дурджээ. Тухайн үеийн AIBA-гийн өндөр албан тушаалтнууд болох ерөнхийлөгч Ү Чин Коу, гүйцэтгэх захирал Карим Боузиди нар тус хэрэгт гар бие оролцсон болохыг энэхүү тайлан илчлэв. Үр дүнд нөлөөлсөн байз болзошгүй тулааны тоонд 56 кг-ын шөвгийн наймд учраа таарсан Ирландын Майк Конлан, Оросын Владимир Никитин (Никитин 2:1-ээр хожсон), -91 кг-ын финал Оросын Евгений Тишенко, Казахстаны Василий Левит (Тишенко 3:0-ээр хожсон) нарын тоглолт багтжээ. Энэхүү тайланд AIBA-гийн бий болгосон шүүлтийн соёл, шүүгч нар энэхүү соёл-ыг хэрхэн дуулгавартай дагаж мөрдөн Риогийн олимпын боксын тэмцээнийг сүйтгэсэн талаар дэлгэрэнгүй дурджээ. Шүүлтийн соёл-ыг бий болгож, тоглолтын үр дүнг өөрчилдөг байсан гол хүмүүс нь Ү Чин Коу, Карим Боузиди нар байсан хэмээн Макларен хэлэв. Шалгалтын үр дүнд үндэслэн хэрэгт холбогдсон шүүгчдэд сахилгын шийтгэл оноож магадгүй гэжээ. Шударга бус шүүлт Риогийн олимпоос өмнө, бүр Лондоны олимпоос эхтэй байж магадгүйг тайланд дурдсан байна. Тус тайланд AIBA-гийн одоогийн тэмцээний шударга байдлыг хангахын тулд өргөн хүрээний шинэчлэл хийх шаардлагатай хэмээн дүгнэжээ. Харин AIBA-гийн одоогийн ерөнхийлөгч Умар Кремлев Профессор Макларенийг бид ажилд авсан. Бидэнд нуух зүйл байхгүй. Бид залилан мэхлэх арга хэмжээнд оролцсон хүмүүст арга хэмжээ авах тал дээр хамтран ажиллах болно хэмээн мэдэгдсэн байна. Эх сурвалж: МҮОХ
Норвегийн Осло хотод маргааш эхлэх чөлөөт бөх, сонгомол барилдааны хуваарийг уншигч танаа танилцуулья. 10-р сарын 2-10, Осло, Норвеги 10-р сарын 2, Бямба 16.30-20.30 Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 61-74-86-125 кг. 21.45-20.15 Нээлтийн ёслол 20.30-00.00 Хагас шигшээ. Эрэгтэй 61-74-86-125 кг. 10-р сарын 3, Ням 16.30-20.30 Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 57-65-79-92 кг; дагах барилдаан 61-74-86-125 кг. 22.45-23.45 Хагас шигшээ. Эрэгтэй 57-65-79-92 кг; 00.00-03.00 Финал. Эрэгтэй 61-74-86-125 кг. 10-р сарын 4, Даваа 16.30-20.30 Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг; дагах барилдаан эрэгтэй 57-65-79-92 кг; 22.45-23.45 Хагас шигшээ. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг. 22.00-03.00 Финал. Эрэгтэй 57-65-79-92 кг. 10-р сарын 5, Мягмар 16.30-20.30 Урьдчилсан барилдаан. Эмэгтэй 50-53-65-76 кг; дагах барилдаан эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг. 22.45-23.45 Хагас шигшээ. Эмэгтэй 50-53-65-76 кг. 00.00-03.00 Финал. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг. 10-р сарын 6, Лхагва 16.30-20.30 Урьдчилсан барилдаан. Эмэгтэй 57-59-68-72 кг; дагах барилдаан эмэгтэй 50-53-65-76 кг. 22.45-23.45 Хагас шигшээ. Эмэгтэй 57-59-68-72 кг. 00.00-03.00 Финал. Эмэгтэй 50-53-65-76 кг. 10-р сарын 7, Пүрэв 16.30-20.30 Урьдчилсан барилдаан. Сонгомол 55-72-77-82 кг.; дагах барилдаан эмэгтэй 57-59-68-72 кг. 22.45-23.45 Хагас шигшээ. Сонгомол 55-72-77-82 кг. 00.00-03.00 Финал. Эмэгтэй 57-59-68-72 кг. 10-р сарын 8, Баасан 16.30-20.30 Урьдчилсан барилдаан. Сонгомол 60-97-130 кг.; дагах барилдаан сонгомол 55-72-77-82 кг. 23.00-23.45 Хагас шигшээ. Сонгомол 60-97-130 кг. 00.00-03.00 Финал. Сонгомол 55-72-77-82 кг. 10-р сарын 9, Бямба 16.30-20.30 Урьдчилсан барилдаан. Сонгомол 63-67-87 кг.; дагах барилдаан сонгомол 60-97-130 кг. 23.00-23.45 Хагас шигшээ. Сонгомол 63-67-87 кг. 00.00-02.30 Финал. Сонгомол 60-97-130 кг. 10-р сарын 10, Ням 22.00-23.30 Дагах барилдаан. Сонгомол 63-67-87 кг. 00.00-02.30 Финал. Сонгомол 63-67-87 кг ДАШТ-Д ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД Эрэгтэй 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч, Хангарьд) 61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС) 65 кг: Төмөр-Очирын Тулга (Хүч) 70 кг: Батчулууны Батмагнай (Алдар) 74 кг: Энхбаярын Бямбадорж (Алдар) 79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин) 86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС) 92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс) 97 кг: Өлзийсайханы Батзул (Аврагч, Хангарьд) 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин) Эмэгтэй 50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко) 55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин) 57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин) 59 кг: Баатаржавын Шоовдор (Аврагч) 62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин) 65 кг: Түвшинжаргалын Энхжин (Алдар) 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс) 72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар) 76 кг: Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)
Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлах талаар ярилцаж байгаа гэж ЯпоныKyodoNews, NHKзэрэг байгууллагууд мэдээллээ. Сүмо бөхийн дээд зиндаанд 45 удаа түрүүлж байсан 36 настай тэрээр сүүлийн үед баруун өвдөгний гэмтлийн улмаас барилдахгүй байгаа юм. Мөн түүний ийнхүү олон удаагийн тэмцээн өнжсөнд Японы сүмогийн удирдлагууд анхааруулга өгөөд буй. 22 насандаа мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна болсон Хакүхо М.Даваажаргал нь замналынхаа турш дээд зиндаанд 1093 удаа давсан. Тэрээр 2019 оны есдүгээр сард Япон улсын иргэншил авч, өөрийн дэвжээнд багшлах боломжтой болсон юм. Эх сурвалж: KyodoNews, NHK
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй