Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн мeдаль хүртлээ
2021-12-06 08:46:27 Нийтлэгдсэн: Спорт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Гүржийн нийслэл Тбилис хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгөн мeдаль хүртлээ. Тэрбээр эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Иран, Узбeкистан, Малайз, Бразил, Саудын Араб, Бахрайн зэрэг 20 орчим орны тамирчидтай өрсөлдсөнөөс алт, хүрэл мeдалийг Ираны тамирчид хүртсэн байна. Э.Содномпилжээ 244 кг-аар мөнгө, Алиакбар 245 кг-ээр дэлхийн аварга болсон бол Р.Саман нь 235 кг-аар хүрэл мeдалтан болов. Дээрх тэмцээнээр Парис-2024 олимпын наадмын эрх олгож буйгаараа онцлог юм.
Жүдо бөхийн Их дуулга тэмцээнийг ирэх онд Монгол Улсад зохион байгуулахаар боллоо
2021-11-29 09:41:11 Нийтлэгдсэн: Спорт Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр IJF буюу Олон Улсын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Мариус Визертэй уулзаж 2022 оноос IJF World Tour тэмцээнийг зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Манай улс 2009-2011 оны хооронд Чингис Хаан Дэлхийн цом, 2012-2016 онуудад Чингис Хаан Гран При тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд энэ удаад Гранд Слам буюу Их дуулга тэмцээнийг эх орондоо дөрвөн жилийн хугацаанд зохион байгуулахаар болсон байна. Тэмцээн 2022 оны зургадугаар сарын 24-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм. Гранд Слам тэмцээн нь нэр хүндээрээ ДАШТ болон World Masters тэмцээнүүдийн дараа эрэмблэгдэх томоохон тэмцээн бөгөөд олимпын эрхийн оноо олгох чухал ач холбогдолтой тэмцээн билээ. Энэ тухай мэдээллийг ОУЖБХ-ны албан ёсны вэб хуудсанд албан ёсоор өчигдөр мэдээллээ. Эх сурвалж:Монголын жүдо бөхийн холбоо
МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурлыг арванхоёрдугаар сарын 20-нд хийхээр товлов
2021-11-19 10:24:40 Нийтлэгдсэн: СпортМонголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, ирэх 30-ны өдөр товлогдоод байсан МҮОХ-ны VIII чуулганыг хойшлуулах шийдвэр гаргажээ. МҮОХ-ны VIII чуулганыг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулах товыг өнгөрсөн наймдугаар сарын 26-нд болсон МҮОХ-ны гишүүдийн хурлаар тогтож, хараат бус сонгуулийн комиссыг байгуулсан билээ. Хараат бус сонгуулийн комисс нь дүрмийн дагуу гишүүн байгууллагуудад мэдээлэл хүргүүлж, чуулганы төлөөлөгчид болон нэр дэвшигчдийн анкет, материалыг хүлээн авах зэрэг бэлтгэл ажлыг шат дараатай гүйцэтгэн ажиллаж байв. Гэвч комиссын нэгэн гишүүн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг ирүүлсэн байна. Мөн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн нэр бүхий гишүүнээс хараат бус сонгуулийн комисст хандсан гомдлыг ирүүлсэн байна. Уг гомдолд Хараат бус сонгуулийн комиссын гишүүд бусдын нөлөөнд авталгүй, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй байна, сонгуулийн үйл ажиллагааг шударга явуулна гэдэгт эргэлзэж байгаа тухай дурджээ. Уг асуудлуудын хүрээнд хараат бус сонгуулийн комисс хуралдаж, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон тухай тайлбараа МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд ирүүлэв. Дээрх шалтгааны улмаас МҮОХ-ны чуулганыг тодорхой хугацаагаар хойшлуулах нөхцөл байдал үүсээд буй бөгөөд МҮОХ-ны дүрмийн дагуу хараат бус сонгуулийн комиссыг Гишүүдийн хурлаас томилох ёстой. Харин Гишүүдийн хурлыг хурал болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө зарлах дүрмийн заалттай /Дүрмийн 16.2/. Иймд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс Гишүүдийн ээлжит бус хурлыг 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд зохион байгуулахаар тогтлоо /Дүрмийн 16.6/. Тус хурлаар чуулганы шинэ товыг зарлаж, хараат бус сонгуулийн комиссыг шинээр байгуулах болно /Дүрмийн 16.1, 14.4.1/ хэмээнтус хорооноос мэдээллээ.
Б.Буяндэлгэр дэлхийн хошой аварга, Б.Энхтүвшин дэлхийн аварга боллоо
2021-11-18 09:37:42 Нийтлэгдсэн: СпортАНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-нд эхэлсэн World pro jiujitsu championship тэмцээний өсвөр үеийн ангилалд барилдсан Б.Билгүүнтэй -37 кг-н жинд алт, Г.Энхжин -48 кг-н жинд мөнгө, Б.Тэмүүлэн -55 кг-н жинд хүрэл медаль, хөх бүсний Мастерс1 ангиллын -62 кг-н жинд барилдсан Т.Цэнд-Аюуш аваргалж алт, Мастерс4 ангиллын -120 кг-н жинд зодоглосон Д.Баярсайхан мөнгө, Мастерс1 ангиллын -49 кг-н жинд барилдсан Н.Чаминтуяа мөнгө, Мастерс2 ангиллын ягаан бүсний -94 кг-н жинд барилдсан Б.Батжаргал хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөнхар бүсний Мастерс1 ангиллын -70 кг-н жинд барилдсан Б.Буяндэлгэр алтан медаль хүртэж, энэ жиндээ дэлхийн хошой аварга, бор бүсний Мастерс4 ангиллын 85 кг-н жинд зодоглосон Б.Энхтүвшин алтан медаль хүртэж, дэлхийн аварга болжээ.
Франц Улсын нийслэл Парис хотноо болох Парисын гранд слам тэмцээн өнөөдөр эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд таван тивийн 48 орны 300 жүдочид /177 эрэгтэй, 133 эмэгтэй/ өрсөлдөнө. Монгол Улсаас Эрэгтэй -66кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд -66 кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах -73 кг жинд Ц.Цогтбаатар, О.Уранбаяр -81 кг жинд Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир -90кг жинд Г.Алтанбагана, Б.Тэнгис -100 кг жинд Б.Гончигсүрэн, О.Хангал +100 кг жинд О.Цэцэнцэнгэл Эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү -52 кг жинд Б.Хорлоодой -57 кг жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо -63 кг жинд Б.Ганхайч -70 кг жинд Ц.Энхчимэг, С.Лхагвадулам -78 кг жинд Б.Эрдэнэт-Од +78 кг жинд А.Адъяасүрэн гэсэн тамирчид оролцох бол дасгалжуулагчаар ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, гавьяат тамирчин М.Бундмаа гэсэн бүрэлдхүүнтэй Парис хотыг зориод байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй