Токиогийн олимп софтбол, эмэгтэй хөл бөмбөгийн тэмцээнээр эхэллээ

Зуны 32 дугаар олимп өнөөдөр софтболл, эмэгтэй хөл бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Олимпын албан ёсны нээлт долоодугаар сарын 23-нд болох бол софтболл, эмэгтэй хөл бөмбөгийн зарим тоглолтууд 21, 22-нд болох юм. Өнөөдөр 07:50 Софтболл (Австрали-Япон) 10:50 Софтболл (Итали-АНУ) 15:20 Хөл бөмбөг (БНХАУ-Бразил, эмэгтэй) 19:15 Хөл бөмбөг (Австрали-Шинэ Зеланд, эмэгтэй) тоглолтууд болно. Австрали, Японы тоглолт үзэгчгүй үргэлжилж байгаа бөгөөд Боловсрол ТВ шууд дамжуулж байна. Софтболл нь Японд 400 мянга орчим сонирхогчтой эртний спорт бөгөөд арлын орон энэ жил хоёр дахь алтан медалиа хүртэх боломжтой. Олимпод нийт 11 мянга орчим тамирчин болон албаны ажилчид, сэтгүүлч нар оролцож байгаа гэсэн мэдээ бий. Одоогоор тэмцээнүүдийг үзэгчгүй эхлүүлээд байна. Эх сурвалж: JapanTimes

О.Хулан, Ө.Дүүрэнбаяр нар "Токио 2020" олимпын Монголын багийн тугчаар сонгогджээ

Токио-2020 зуны олимпын наадамд оролцох Монголын багийн тугчааржүдо бөхийн тамирчин Ө.Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нар сонгогджээ. Олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн Монголын Үндэсний олимпын хорооноос ийнхүү шийдвэрлэсэн байна. ОУОХ-ноос жендэрийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмын хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж буй. Дээрх бодлогод нийцүүлэн багийн тугчаар эрэгтэй, эмэгтэй тамирчин сонгожээ. Ө.Дүүрэнбаярнь1994 онд төрсөн, 27 настай. 184 см өндөр, 135 кг жинтэй. ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл, армийн ДАШТ-ий алтан медальт, манай улсын хүнд жингийн шилдэг бөх. О.Хуланнь1999 онд төрсөн, сагсан бөмбөгийнбагийн хамгийн залуу тамирчин. Биеийн өндөр 180 см, жин 65 кг. МУИС-ийг төгссөн. Нэлээд хожуу буюу оюутан болсноосоо хойш сагсаар хичээллэж эхэлсэн ч богино хугацаанд ур чадвараа ахиулсаар Үндэсний шигшээ багийн гишүүн болж чадсан юм. 23 хүртэлх насны ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн багийн гишүүн. Өдгөө дэлхийн чансааны 70-д, 23 хүртэлх насны чансаанд 11-д бичигдэж байна. Дашрамд сануулахад олимпын наадамд оролцох Монголын багт хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол маргааш төрийн ордонд болно. Энэ үеэр Монголын багийн ахлагч, Монголын багийн тугчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс төрийн далбаагаа гардан авах юм. Эх сурвалж:МҮОХ

Олимпод оролцох баг тамирчдад мандат болон хувцас хэрэгслийг нь гардууллаа

Долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд Токио хотноо зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 16 хоног үлдлээ. Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Токио 2020 олимпын наадамд оролцох Монголын тамирчдын спортын болон ёслолын хувцсыг Монгол үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг Үндэсний мэргэжлийн загвар зохиогчдоор тодорхойлуулах зорилгоор 2019 онд загварын уралдаан зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн. Нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлснээс Мишээл-Амазонка ХХК шалгарч, урласан юм. Нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлснээс Мишээл-Амазонка ХХК шалгарч, урласан юм. Энэ удаагийн олимпод манай баг тамирчид спортын 10 төрөлд буюу шинээр 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис, жүдо багийн төрөлд эрхээ авч өнөөдрийн байдлаар нийт 44 тамирчин оролцохоор болоод байна. Өнөөдрийн ажиллагаанд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал, Токио олимп сангийн менежер Б.Өнөбаатар нар оролцож, буудлага, байт харваа, хүндийн өргөлт, хөнгөн атлетикийн баг тамирчдад амжилт хүслээ.

“Токио-2020”: Усанд сэлэлтийн төрөлд М.Дэлгэрхүү, Б.Энххүслэн нар оролцоно

Токио-2020 олимпийн наадамд Монгол Улс спортын 10 төрөлд 42 тамирчнаа оролцуулахаар болсон билээ. Усанд сэлэлтийн төрөлд оролцох хоёр тамирчны нэр албан ёсоор тодров. Эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд Олон улсын хэмжээний мастер М.Дэлгэрхүү, харин эмэгтэй төрөлд улсынхаа дээд амжилтыг 33 удаа шинэчлэн тогтоогоод буй ОУХМ Б.Энххүслэн нар оролцохоор боллоо.

Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарыг энэ жилийн наадмаар барилдуулахгүй

Монголын үндэсний бөхийн холбооноос Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамтай холбоотой мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд, бөхчүүд, жаяг дэгийн багт ажиллах хүмүүсийг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байхыг шаардаж, наадам болохоос өмнө PCR шинжилгээ өгч, даатгалд хамрагдсан байх ёстой гэв. Бөхийн барилдаан нь Хүй долоон худагт гурван хоног үргэлжлэх бөгөөд долдугаар сарын 10-нд нэг, хоёрын даваа, 11-нд гурав, дөрөв, тавын даваа явагдаж, 12-нд түрүү бөх тодрох аж. Мөн эхний хоёр өдөр өвдөг шороодсон бөхчүүд оройдоо Улаанбаатар хот руу буцах гэнэ. Харин маргаантай барилдаанд камерын шүүлт ашиглахаас гадна хаялцах барьц сонгохгүй аж. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийн, допингийн асуудалтай, шийтгэлээ бүрэн эдэлж дуусаагүй байгаа бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан, Б.Бат-Орших харцага магадгүй Э.Оюунболд аварга хүртэл энэ жилийн наадмаар зодоглохгүй ажээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.