Монголын 12 жүдоч Токиогийн олимпыг зорино

Олон улсын жүдо бөхийн холбооноос Токио 2020 олимпын наадамд оролцох эрх авсан тамирчдын албан ёсны жагсаалтыг гаргасан байна. Монгол улсын хувьд шинэчилсэн чансааны оноогоор эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг, -78кг эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, -100кг, +100кг жинд олимпын эрхээ албан ёсоор авлаа. Мөн манай улсын үндэсний шигшээ багийн хувьд анх удаа олимпын хөтөлбөрт багтсан жүдо бөхийн холимог багийн барилдаанд бүтэн багаараа оролцоно. Эх сурвалж: МЖБХ

ОУХМ Б.Урантунгалаг олимпын наадмын эрхээ авлаа

Олон улсын хэмжээний мастер Бишиндээгийн Урантунгалаг Токио-2020 Олимпын наадмын эрхээ өчигдөр авлаа. Парис хотноо болж буй Токио-2020 Олимпын наадмын эрх олгох сүүлийн тэмцээний эмэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Б.Урантунгалаг 1/48 тойрогт гоц мөргөж, 1/24 тойрогт Швейцарын тамирчин Дейнеко Илианаг 6:0 харьцаагаар ялж, 1/16 тойрогт Казахстаны тамирчин Фарида Тукебаеваг 6:0-оор ялж, 1/8 тойрогт Узбекистаны тамирчин Зиодахон Абдусаттороваг мөн 6:0 харьцаатай ялж, 1/4 тойрогт Чехийн тамирчин Мария Горацкова 4:6-аар ялагдсан ч онооны чансаагаар 5 дугаар байрт орж олимпын наадмын эрхийн эзэн боллоо. Өчигдөр болсон эмэгтэй багийн тэмцээнд АНУ, Мексик, Итали улсын баг тамирчид олимпын эрх авсан ба эдгээр орны өмнө авсан байсан хувийн 3 эрх нэмэгдсэнээр өнөөдөр эмэгтэй хувийн 5 эрхийн төлөө өрсөлдсөн билээ. Ийнхүү Б.Урантунгалаг маань 2 дахь Олимпын наадамдаа оролцох боллоо. Өмнө нь 2012 оны Лондонгийн Олимпын наадамд оролцож бид бүхнийг баярлуулж байсан билээ.

МҮБХ: Допингийн зөрчил гаргасан бөхчүүд наадмаар барилдахгүй байхыг уриалж байна

Монголын Үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчил гаргасан бөхчүүдэд хандан уриалга гаргалаа. Тодруулбал, Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн их баяр наадмаар шөвгөрч, үзүүрлэж, түрүүлж допингийн шинжилгээ өгсөн Улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших, улсын начин Д.Цэрэнтогтох нараас допингийн төрлийн бодис илэрсэн тухай баримтыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн. Дээрх асуудлын хүрээнд төр засгийн байгууллагуудаас гаргасан зарим тогтоол, шийдвэрүүд мөн одоо дэлхийн олон оронд допингийг гэмт хэрэг гэж үзэж хариуцлага тооцож эхэлсэнтэй холбоотойгоор Монгол бөхийн нэр хүнд урьд өмнө байгаагүй ихээр унаж, бөхчүүд, бөх сонирхогчдын дунд үл ойлголцол, маргаан үүсээд буйг та бүхэн сайн мэдэж, нөхцөл байдлыг ажиглан харж байгаа. Иймд төр засаг, хууль шүүхийн байгууллагуудаас допингийн хариуцлагын талаар ямар ч шийдвэр гаргасан та бүхэн МҮБХ-ноос 2017 онд баталсан Допингийн эсрэг журам, тогтоол-д заасны дагуу допингийн зөрчил гаргасан бөх 2 жил барилдахгүй байх үүргийг сахин биелүүлж, монгол бөхийн зүлэг ногоон дэвжээгээ хүндэтгэж, Монголын хүчит бөхчүүдийнхээ эв нэгдэл, олон зуунаар өвлөгдөн ирсэн бөхийн ёс жудаг, нэр төрийг эрхэмлэн бодож, ухамсарлан 2021 оны 07-р сарын 10-12-ны өдрүүдэд болох Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд барилдах санаа, зорилго агуулахгүй байхыг уриалж байна. Та бүхний гаргах зөв шийдвэр монгол бөхөд үүсээд байгаа допинг гэх хар толбыг арилгах эхлэл болох, бөхчүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд нэн чухал гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна гэв.

Өнөөдөр манай гурван жүдоч дэлхийн аваргын дэвжээнд зодоглоно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Тэмцээний зургаа дахь өдөр эмэгтэйчүүдийн -78 кг жинд ОУХМ Б.Эрдэнэт-Од, эрэгтэйчүүдийн -100 кг жинд МУГТ Л.Отгонбаатар,ОУХМ Б.Гончигсүрэн нар зодоглоно. ОУХМ Б.Эрдэнэт-Од эхний шатанд Германы Анна Мариа Вагнертай, ОУХМ Б.Гончигсүрэн эхний шатанд Грекийн Жеоржиос Маллиарополостой, МУГТ Л.Отгонбаатар эхний шатанд Украины Антон Савицкитай барилдана. Тэмцээний эхний таван өдрийн байдлаар манай 9 бөх таван жинд зодоглож хоёр хүрэл медаль хүртээд байна. (МУГТ М.Уранцэцэг,ОУХМ Ё.Басхүүнар хүрэл медаль хүртсэн) Харин ОУХМ Л.Өнөболд -60 кг жннд, ОУХМ, Л.Сосорбарам -52 кг жинд, дэлхийн аварга Саид Моллаи -81 кг жинд нар долоодугаар байр эзэлсэн бол өчигдөр ОУХМ Г.Алтанбагана тавдугаар байр эзэлсэн. Тэмцээнийг 16:00 цагаас SPS national, SPS fight суваг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартайгаар хүргэнэ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.