МҮБХ-ны Цэцдийн зөвлөл маргааш барилдааны дүрмийг нэгтгэн эцэслэнэ

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлыг 2021 оны зургаадугаар сарын 12-ны өдөр буюу маргааш 11 цагаас Монгол бөхийн өргөөнд хуралдуулахаар болжээ. Улсын баяр наадмын бэлтгэл ажлыг хангах шаардлагын хүрээнд ийнхүү хуралдах дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүрэг гүйцэтгэгч тэргүүлэгчдийг батлах, сонгох Барилдааны дүрмийг нэгтгэн эцэслэх МҮБХ-ноос Цэцдийн зөвлөлийн гишүүдийг хуралдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.

Өнөөдөр Ц.Энхчимэг, Г.Алтанбагана нар зодоглоно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Тэмцээний тав дахь өдөр эмэгтэйчүүдийн -70 кг жинд ОУХМ Ц.Энхчимэг, эрэгтэйчүүдийн -90 кг жинд ОУХМ Г.Алтанбагана нар зодоглоно ОУХМ Г.Алтанбагана эхний барилдаанаа Сербийн Боско Бореновичтой хийх ба давбал Чех, Словакийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. Харин ОУХМ Ц.Энхчимэг эхний шатандаа хийлж, хоёрдугаар шатанд БНСУ-ын Ким Сон Ёнтой хийнэ. Тэмцээний эхний дөрвөн өдрийн байдлаар манай 7 бөх дөрвөн жинд зодоглож хоёр хүрэл медаль хүртээд байна. (МУГТ М.Уранцэцэг,ОУХМ Ё.Басхүү) Харин ОУХМ Л.Өнөболд -60 кг жннд, ОУХМ, Л.Сосорбарам -52 кг жинд, дэлхийн аварга Саид Моллаи -81 кг жинд нар долоодугаар байр эзлээд байна. Тэмцээнийг 16:00 цагаас SPS national, SPS fight суваг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартайгаар хүргэнэ.

МҮБХ: Допингийн эсрэг байгууллагын удирдлага, ажилтнуудыг авлигын хэрэгтэй холбоотой гэж үзэж байна

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад хандан дараах шаардлагыг хүргүүллээ. Шаардлага хүргүүлэх тухай Монголын Үндэсний Бөхийн Холбоонд улсын цолтой нэр бүхий бөхчүүдээс Допинггүй Монгол наадам - Монгол бөх уриатай албан хүсэлт ирүүлээд байна. Тус албан хүсэлтэд танай байгууллагаас Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээг авсны дараа БНСУ-ийн итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн дээрх бөхчүүдийн шинжилгээний хариуны мэдээллийг дэлгэрэнгүйгээр гаргуулж, авч өгөхийг хүссэн. Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээг авч, допингтой холбоотой зөрчил гаргасан талаарх мэдээллийг БНСУ-ийн итгэмжлэгдсэн лаборатори танай байгууллагад ирүүлж, түүнийг нь та бүхэн Үндэсний Бөхийн Салбар Хороонд хүргүүлдэг. Харин зөрчил гаргаагүй бөхчүүдийн мэдээллийг тус салбар хороонд хүргүүлдэггүй байна. АТГ-аас мэдээлсэн допингтой холбоотой зөрчил гаргасан гэх 38 бөхийн хэрэгт шалгагдсан БТСУХ-ны эмч нар болон гэрчээр татагдаж байсан танай байгууллагын нэр бүхий удирдлага, ажилтнуудыг дээрх хэрэгт холбоотой хэмээн МҮБХ-ны одоогийн удирдлагууд болон олон бөхчүүд үзэж байгаа. Иймд та бүхэн наадамд шөвгөрч допингийн шинжилгээнд зөрчил гаргаагүй бөхчүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хамтран ажилладаг БНСУ-ийн итгэмжлэгдсэн лабораториос 2021 оны зургаадугаар сарын 25-ны дотор гаргуулан өгнө үү. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан хугацаанд мэдээллийг ирүүлэхгүй бол бид танай дээд байгууллага Олон Улсын Допингийн Эсрэг байгууллагад (WADA- World Anti Doping Agency) та бүхнийг спортын авлига, хээл хахуультай холбоотой эсэхийг шалгуулах тухай гомдлыг гаргахаар бэлдсэн байгаа болно.

Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг албан ёсоор хүлээлгэн өгчээ

Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр зургаадугаар сарын 5-ны өдөр МҮОХ-ны тамгыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өгчээ. Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын санаачлан хэрэгжүүлж буй олимп, тивийн наадмуудад Монголын баг тамирчдаа амжилттай оролцуулах бэлтгэл ажлыг хангах, спорт холбоод, аймаг дүүргийн олимпын зөвлөлийн үйл ажиллагааг түлхүү дэмжих, МҮОХ-ны төв байранд иж бүрэн засвар хийх, олимпын музей, номын санг шинэчлэн байгуулах болон спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх Олимпизмийн шинэ эрин төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг үргэлжлүүлэн өрнүүлэхээр санал солилцсон байна. Токио-2020 олимпын наадамд Монголын баг тамирчдаа зохион байгуулж оролцуулах, олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах, байгууллагын сайн засаглалыг хэрэгжүүлэх зэрэг МҮОХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

Ц.Цогтбаатар, Д.Сумъяа нар өнөөдөр барилдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -57кг жиндМУХБ, МУГТ Д.Сумъяа эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар нар барилдана. МУХБ, МУГТ Д.Сумъяа эхний барилдаанаа Өмнөд Солонгосын тамирчин Ким Жандитай хийх бөгөөд ялбал Хорватын Марика Перишич, Румыны Лоредана Охаи нарын ялсантай хүч үзнэ. Харин ОУХМ Ц.Цогтбаатар эхний шатанд гоц мөргөсөн ба хоёрдугаар шатанд ОХУ-ын Денис Иарцев, Монакогийн Седрик Бесси нарын ялсантай барилдана. Тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар манай 7 бөх дөрвөн жинд зодоглож хоёр хүрэл медаль хүртээд байна. (МУГТ М.Уранцэцэг,ОУХМ Ё.Басхүү) Тэмцээнийг 15₮40 цагаас SPS national, SPS fight суваг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартайгаар хүргэнэ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.