Ирэх сарын 23-нд болох МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурлаар ёс зүйн шинэ дүрмийг батална

Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр болжээ. Хурлаас гишүүдийн ээлжит бус хурлыг 6 дугаар сарын 23-ныөдөр цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Олимпын хорооны гишүүдийн ээлжит хурлаар: МҮОХ-ны Чуулганы товыг тогтох МҮОХ-ны Ёс зүйн шинэчилсэн дүрмийг хэлэлцэн батлах МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Допингтой нэр холбогдсон 38 бөхийн нэрийг зарлахыг шаардлаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос АТГ-т хяналт тавин ажилладаг Нийслэлийн прокурорын газарт гурав дахь удаагаа хандлаа. Тус холбооноос гаргасан мэдэгдэлд 2010-2019 онуудад допингтой холбоотой зөрчил гаргасан 38 бөхийн нэрийг ил болгохыг шаардсан байна. Шаардлагыг бүрэн эхээр хүргэж байна. Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Баярмагнай танаа Допингтой холбоотой хэргийн талаар Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2020 оны 5-р сарын 25-ны өдөр болон 2021 оны 03-р сарын 22-ны өдөр танай байгууллага руу Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байсан допингтой холбоотой хэргийн талаар албан бичгээр хандаж байсан. АТГ-ын ахлах комиссар Т.Баярхүү 2019 оны 11-р сарын 11-ний өдөр өөрийн байгууллагад шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг мэдээлэхдээ нэр бүхий 38 бөх 2010-2019 онуудад допингтой холбоотой зөрчлийг гаргасан, түүнд холбогдуулж БТСГ-ын албан тушаалтныг шалгаж байгааг олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлүүдээр хэлсэн. Энэ тухай мэдээлэл авахаар МҮБХ-ноос удаа дараа АТГ-т хандахад ... хэргийг шалгаж байгаа, нууцлалыг хангах үүрэгтэй тул мэдээлэх боломжгүй... гэсэн нэг л хариултыг хуулбарлан албан бичгээр өгсөөр ирсэн. Танай байгуулагад манай холбооноос 2021 оны 03-р сарын 22-ны өдөр дээрх хэргийг АТГ-с татан авч хянан үзэхийг хүсэхэд АТГ нь 2020 оны 10-р сарын 15-ны өдөр тус хэрэгт хохирогч тогтоогдохгүй байгаа тул хэргийг хаасан байна хэмээн хариуг өгсөн. Удахгүй болох ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-ноос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн, маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна. Гэтэл олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлээр нийтэд зарласан энэ хэргийг хаасан нь нийгэмд шударга ёс ихэд алдагдсаныг илэрхийлж, допингийн ноцтой зөрчил гаргасан 38 бөхчүүд нь бусад бөхчүүдийнхээ олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн асуудал болж байгааг илэрхийлэн нэр бүхий бөхчүүд эрхээ хамгаалуулахаар МҮБХ-нд хандаад байна. Иймд та дээрх хэргийг сэргээлгэн, дахин хянуулан зөрчил гаргасан бөхчүүдийн нэрсийг гарган өгвөл, бид хохирогч бөхчүүдийг даруй тогтоон, тэднийг АТГ-д хандуулах нэн ойлгомжтой шийдвэр гарган ажиллах болно. Таныг хүндэтгэсэн,Тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжав

Допингийн асуудал, бөхчүүдийн цолыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхийлөгчөөс хүслээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид 2019 оны наадмын допингийн асуудлаар дахин хандлаа. Холбооноос допингийн асуудлыг шударгаар шийдэж, бүрэн эрхийнхээ хүрээнд бөхчүүдийн цолыг даруй шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.

МҮБХ: Допинг хэрэглэсэн нь тогтоогдвол барилдах эрхийг 4 жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгоно

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Тус хуралд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 46 гишүүн оролцов. Орон нутгийн төлөөлөгчид болон зарим төлөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас цахимаар хуралдаа оролцсон юм. Хурлыг нээж Цэцдийн зөвлөлийн дарга Г. Өсөхбаяр үг хэлж, хэлэлцэх асуудлаа батлуулав. Цэцдийн зөвлөлийн гишүүдээс давхардсан, гадаад явсан, нас барсан гишүүдийн оронд нөхөн бүрдүүлэлт хийж, улсын аварга Ч.Санжаадамба, Баян -Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, а.а Х.Айдос, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, а.н Ш.Баянбат нарыг гишүүнээр сонголоо. Цэцдийн зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд: 1. МҮБХ-ны ээлжит бус Их эеийг 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар товлолоо. 2. Их эе хурал 256 төлөөлөгч оролцох бөгөөд улсын заан, гарьд, арслан, аварга цолтонгууд, сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан гишүүд шууд оролцоно. Аймаг бүрээс харцага, начин, аймгийн цолтон, бөхийн зүтгэлтний төлөөлөл 5, аймгуудын бөхийн холбооноос 2 төлөөлөл, жаяг дэгийн багийн гишүүдийн төлөөлөл заасан тоогоор оролцоно. 3. Их эед бэлдэх ажлын хэсэгт У.ав Ч.Санжаадамба, у.г Б. Гончигдамба, у.х Н.Батзаяа, у.н А.Алтанхуяг, а.а Х. Айдос нарыг сонгов. Ажлын хэсгийн гишүүд МҮБХ-ны дүрмийн төслийг боловсруулах, хурлын ирц, орон нутгаас ирэх төлөөлөгчдийн асуудлуудыг хариуцан ажиллана. 4. Барилдааны дүрмээс Барьц сонгох заалтыг хаслаа. Энэ заалт дүрэм батлагдсан өдрөөс мөрдөгдөнө. Барьц сонгох заалтыг хассан тул 2 бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбаруудыг судалж Ээлжит бус Их Эе хурлаас өмнө барилдааны дүрэмд оруулах ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэгт у.г Б. Гончигдамба, у.з Б.Соронзонболд, у.х Т.Өсөх - Ирээдүй, у.н Н.Бүрэнбаатар нарыг сонгов. 5. Барилдааны дүрэмд камераар шүүх заалт оруулав. 6. Барилдааны дүрэмд допингийн хариуцлагыг дараах байдлаар өөрчлөн оруулав. Үүнд: а. МҮБХ-ноос барилдааны үеийн явцын шинжилгээг авна. б. МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах. в. Хэрэв эрх хассан хугацаанд ямар нэгэн барилдаанд барилдвал тэр хугацаанаас шийтгэлийн хугацааг дахин үргэлжлүүлэн тооцох, г. Допингийн шинжилгээ авах, хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулах, 7. Үндэсний их баяр наадмын тухай хууль- д нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эцэслэн, хууль санаачлагчддад өргөн барихад бэлэн боллоо гэж МҮБХ-ноос мэдээллээ.

ДАШТ-д барилдах монгол жүдочдын нэрс тодорлоо

Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн ДАШТ ирэх сарын 6-13-нд болно. Зуны олимпийн наадмын өмнөх гол сорил тэмцээн энэ болох юм. Дэлхийн дэвжээнд Монголыг төлөөлөх жүдочдыг нэрс өнөөдөр тодорлоо. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Л.Өнөболд, 66 кг-д Ё.Басхүү, Г.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д Саеид Моллаеи, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Л.Отгонбаатар, Б.Гончигсүрэн, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 57 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, 78 кг-д Б. Эрдэнэт-Од нар оролцох юм байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.