​ Монголын хөл бөмбөгч Г.Ганбаяр Унгарын дээд лигийн мөнгөн медаль хүртлээ

​ Монголын хөл бөмбөгийн түүх нэгэн шинэ хуудсаар баяжив. Монголын үндэстний шигшээ багийн тамирчин, алдарт Пушкаш Академийн довтлогч Ганболдын Ганбаяр багийнхаа хамт Унгарын дээд лигийн тэмцээнээс медаль хүртлээ. Алдарт Пушкашийн домогт Ференцварошийн араас араас мөнгөн медаль хүртэнэ гэдэг бахдам амжилт юм. МХБХ ны 2015 онд эхлүүлсэн Пушкашийн хүүхдүүд төсөлд 10 гаруй хөвгүүд хамрагдаж, эхнээсээ үр шимээ өгсөөр байна. ​ ​ ​ ​

Э.Бэхбаяр чөлөөт бөхөөр олимпын найм дахь эрхийг авчирлаа

Токиогийн олимпод оролцох чөлөөт бөхийн эрх олгох сүүлчийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Энэ сарын 6-9-ний хооронд Болгар улсын нийслэл Софи хотноо болж буй тэмцээнд манай улсын 5 тамирчин оролцож байна. Өчигдөр эрэгтэй 4 бөх зодоглосноос гурав нь тэмцээнээ өндөрлүүлээд байсан бол 57 кг жинд хүч үзсэн Э.Бэхбаяр шигшээд шалгарч чөлөөт бөхөөр олимпын найм дахь эрхийг авчирлаа. Одоо нэг бөх үлдсэн байгаа нь эмэгтэйчүүдийн 62 кг жинд Х.Болортуяа өнөөдөр хүч үзнэ. Олимпод чөлөөт бөхийн төрлөөр нэг улсаас дээд тал нь 12 бөх оролцох боломжтой байдаг бөгөөд манай улс 8 эрхээ авсан одоо үлдсэн нэг эрхийн төлөө зорьж байна.

Гавьяат тамирчин Н.Төгсцогт дараагийн тулаанаа энэ сарын 29-нд хийхээр болжээ

Мэргэжлийн боксын рингэндхүч үзэж буй Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт дараагийн тулаанаа энэ сарын 29-нд хийхээр болжээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллэсэн ч хэн гэдэг тамирчинтай тулалдах тухайгаа дурдаагүй байна. Гэхдээ зарим эх сурвалж Өмнөд Африкийн Лерато Дламини, Мексикийн Маурисио Лара, Эдуардо Рамирез нарын нэг байж магадгүй хэмээн бичжээ. Мэргэжлийн боксын рингэнд одоогоор 13 тулаан хийхдээ 12 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй яваа. Тэрхүү ганцхан ялагдлыг WBC холбооны аварга Гари Рассел Жр амсуулсан билээ.

Чөлөөт бөхийн “Токио-2020” олимпын эрхийн сүүлийн тэмцээнд таван бөх өрсөлдөнө

Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн хамгийн сүүлийн эрхийн тэмцээн ирэх тавдугаар сарын 6-9-нд Болгарын Софи хотноо болно.Энэхүү олимпын эрх олгох дэлхийн сүүлчийн тэмцээнд оролцохоор Монгол Улсын таван бөх, гурван дасгалжуулагч Казахстан улсад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тэмцээнд оролцох тамирчдыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр нар удирдах бөгөөд 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 74 кг-д 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Б.Бямбадорж, 86 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, 97 кг-д ОУХМ Ч.Алтангэрэл, эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Х.Болортуяа нар эх орноо төлөөлөн оролцоно.

Туялзуур сэлэмчин Б.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Узбекистаны Ташкент хотноо туялзуур сэлэмний Ази, далайн орнуудын олимпын эрхийн тэмцээн болж, Монголоос ганцаараа оролцсон спортын мастер Батсайханы Амарзаяа хүрэл медаль хүртлээ. Энэ жил 22 настай Б.Амарзаяа туялзуур сэлэмний төрлөөр тивийн тэмцээнүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлж, урьдчилсан шатанд 3 ялж, 3 ялагдснаар хасагдах шатанд 7 дугаар байраар шалгаран тус тэмцээнд өрсөлдсөн юм. Тэрбээр Филиппиний Ханиел Абеллаг 15:3-аар илт илүүрхсэн бол медалийн төлөө хэсэгтээ нэг ч ялагдаагүй Виетнамын Нгуен Пон Кимийг 15:14-өөр ялсан. Харин хагас шигшээд Казахстаны Ултьяна Благанскаяатай тулалдаж эцсийн мөчид 15:14-өөр ялагдал хүлээлээ. Аваргын төлөө Сингапурын Кириа Тикана Абдул Рахман, Казахстаны У.Благанскаяаг 15:12-оор ялснаар алтан медаль, олимпын эрхийг авлаа. Харин манай тамирчинБ.Амарзаяатай хамт Тайландын Кораван Тани хүрэл медалийн болзол хангасан байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.