Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд зодоглосон ОУХМ Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Казахстаны Елдос Жумакановтой барилдах байсан ч Елдос бэртлийн улмаас барилдах боломжгүй болсноор манай бөх ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Тэрээр хэсгийн аваргын төлөө Японы бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Францын бөхийг ялснаар хүрэл медалийн төлөө гарч ирсэн. Өнөөдөр түүний жинд ОУХМ Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой зодоглосон ч харамсалтайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Ийнхүү Жүдо бөхийн ДАШТ-ийн эхний хоёр өдрийн байдлаар Монголын шигшээ багийн хоёр тамирчин хүрэл медаль хүртээд байна.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус Их Эе хурал 2021 оны тавдугаар сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд болжээ. Их эеийн төлөөлөгчдийн олонхийн саналаар Улсын заан Ц.Магалжав МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон байна. Ц.Магалжав нь 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмаар Улсын начин, 2006 онд харцага, 2016 онд Улсын заан цол хүртсэн бөх юм. Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээлснээр МҮБХ-г үүсгэн байгуулагч болох нэр бүхий бөх, бөхийн зүтгэлтэн Р.Нямдорж, П.Даваасамбуу, Д.Данзан, Д.Мягмар, Р.Давааням түүний дараа МҮБХ-ны тэргүүнээр Р.Нямдорж /1990 он/, Л.Чинбат /2018 он/, Б.Бат-Эрдэнэ, Ц.Магалжав /2021 он/ сонгогдсон ньУБЕГ-т бүртгэлтэй байгаа аж.
АНЭУ-ын Дубай хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ зургадугаар сарын 21-31-нд болж, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийн удирдлага дор нударга зөрүүлсэн Монголын боксчид гурван алт, таван хүрэл медальтай нутаг буцах боллоо. Олимпын наадмын өмнөх хамгийн чухал сорил энэ юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд Универсиад наадмын аварга Х.Энх-Амар, 60 кг-д ДАШТ-ий хүрэл, Азийн аварга Э.Цэндбаатар, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг алтан медаль хүртэв. Х.Энх-Амар 2019 оны Азийн АШТ-ий хүрэл амжилтаа алтан медалиар нэмсэн бол Э.Цэндбаатар хошой аварга болж, Б.Чинзориг медалийн иж бүрдэлтэй болж байна. Монголын ширэн бээлийтнүүд тус тэмцээнээс хамгийн олон медалийг нэг дор хүртсэн нь энэ болов. Үүнээс өмнө 2007 онд монголд болсон тэмцээнээс Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг алт, Б.Түвшинбат, М.Нандин-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртэж байв. Нэмж хэлэхэд тус тэмцээнээс анхны медалийг 50 жилийн өмнө 1971 онд Ардын багш, гавьяат тамирчин Х.Алтанхуяг (алтан медаль) хүртэж байжээ.
Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно. Тэгвэл Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал болж Токио-2020 олимпын наадамд оролцох баг тамирчдаа зарлалаа. Тус хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпын наадамд барилдуулахаар шийдсэн байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээн хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон аж. Олимпын наадамд оролцох Монголын тамирчид: Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр 65 кг: Төмөр-Очирын Тулга 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг 53 кг: Бат-Очирын Болортуяа 57 кг: Болдсайханы Хонгорзул 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа 68 кг: Соронзонболын Батцэцэг 76 кг: Очирбатын Бурмаа нар оролцоно.
АНЭУ-ын Дубай хотод насанд хүрэгчдийн боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд нийт 150 тамирчин оролцож байгаа бөгөөд уг тэмцээний эхний өдөр манай улсын гурван боксчин рингэнд гарсан юм. Эрэгтэй 49 кг-д О.Өнөболд Шири Ланкагийн Сажива Нуванаг 5:0 илт давуу байдлаар ялж, улмаар КиргизийнМирлан Туркбай Уултай тулалдахаар хүлээж байна. 52 кг-д Х.Энхмандах нутгийн тамирчинтай өрсөлдсөн. Султан Аль-Нуайми бол Азийн наадамд оролцож байсан тамирчин билээ. Гэвч манай улсын тамирчин мөн л 5:0-ээр ялалт байгуулсан юм. Энэ өдрийн гурав дахь боксчин О.Бямба-Эрдэнэ 75 кг-ийн жинд Иракийн Талиб Жаббарыг 4:1 ялав.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй