Б.Буяндэлгэр жюү жицүгийн дэлхийн аварга боллоо

АНЭУ-ын Абу Даби хотноо жюү жицүгийн Мастерс ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээний бор/хар бүсний -70кг жинд барилдсан Гаруда академийн тамирчин Б.Буяндэлгэр алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон байна. Эх сурвалж: Монголын Жюү жицүгийн холбоо

Боксын Залуучуудын ДАШТ-нд манай улсын найман тамирчин оролцоно

Польш улсын Кельце хотод энэ сарын 11-нд эхлэх Боксын Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ манай улсаас найман тамирчин оролцоно. Тэмцээнд оролцохБоксын залуучуудын үндэсний шигшээ баг тамирчид Польш улсад хамтарсан бэлтгэлд гарчээ. Шигшээ багийн дасгалжуулагчаар Т.Чулуунтөмөр, Ж.Еркин, Т.Ганзориг нар ажиллаж байгаа бөгөөд тэмцээнд: Эрэгтэй: Энхзоригтын Сүхбат 52 кг Баярсайханы Алтантулга 57 кг Ганбаатары Ган-Эрдэнэ 60 кг Асхары Жандос 69 кг Эмэгтэй: Даваазоригийн Номин-Эрдэнэ 48 кг Алтанбекийн Хулан 51 кг Төгсжаргалын Номин-Эрдэнэ 57 кг Ганзоригийн Бадмаараг 60 кг жинд тус тус өрсөлдөнө. Эх сурвалж: Монголын Боксын холбоо

Олимпийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээнд Монголоос 10 тамирчин оролцоно

Токио-2020 оны зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн төрлийн эрх олгох тэмцээн дөрөвдүгээр сарын 9-11-нд Казахстаны Алматы хотод болно. Үргэлжлэн дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Насанд хүрэгчдийн 2021 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. Олимпийн эрх олгох тэмцээнд Монголын Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн 10 тамирчин, Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 20 тамирчин нийт 30 тамирчин оролцохоор болжээ. Олимпийн наадмын эрх олгох тэмцээнд эрэгтэйчүүдээс: 57 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга 74 кг-ын жинд- Б.Бат-Эрдэнэ 86 кг-ын жинд Г.Ганхуяг 97 кг-ын жинд Ө.Батсүх 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл Эмэгтэйчүүдээс: 50 кг-ын жинд- ОУХМ Ц.Намуунцэцэг 57 кг-ын жинд- Б.Хонгорзул 53 кг-ын жинд- Б.Болортуяа 62 кг-ын жинд- Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 76 кг-ын жинд- Гавьяат тамирчин О.Бурмаа нар оролцоно. Эдгээр тэмцээнд оролцох 30 тамирчид дөрөвдүгээр сарын 7-ны өдөр багш, дасгалжуулагчдын хамт Хүннү Эйр компанийн тусгай үүргийн нислэгээр Алматы хотыг зорино. Олимпийн эрх олгох дараагийн тэмцээн тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Болгарын Софи хотод болох юм.

Олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорчээ

Казахстаны Алматы хотод энэ сарын 9-10-нд чөлөөт бөх, сонгомол барилдааны олимпын эрхийн тэмцээн болно. Энэ тэмцээнд Токиогийн олимпын 36 эрхийн төлөө тамирчид өрсөлдөх юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эрэгтэйчүүдийн тэмцээнд оролцох тамирчдын нэрсийг зарлажээ. Үүнд: 57 кг Minghu LIU (CHN) Ahmed Jawad Kadhim AL ZAIDAWI (IRQ) Rei HIGUCHI (JPN) Kodai OGAWA (JPN) Bekbolot MYRZANAZAR UULU (KGZ) Ulukbek ZHOLDOSHBEKOV (KGZ) Sunggwon KIM (KOR) Hyeonsik SONG (KOR) Tuvshintulga TUMENBILEG (MGL) Muhammad BILAL (PAK) Allen Mitch ARCILLA (PHI) Muhamad IKROMOV (TJK) Rozgeldi SEYIDOV (TKM) Gulomjon ABDULLAEV (UZB) 65 кг Hasibagena HASIBAGENA (CHN) Amirmohammad Babak YAZDANICHERATI (IRI) Mohammed Al Jawad Zuhair K KAREEM (IRQ) Ernazar AKMATALIEV (KGZ) Junsik YUN (KOR) Seungbong LEE (KOR) Yongseok JEONG (KOR) Mohammed J M Th A ABDULKAREEM (KUW) Dzhamshed SHARIFOV (TJK) Kerim HOJAKOV (TKM) Perman HOMMADOV (TKM) Ilyas BEKBULATOV (UZB) Hussein Abdullah Hussein Abdullah AL AZZANI (YEM) 74 кг Adam BATIROV (BRN) Menghejigan MENGHEJIGAN (CHN) Sandeep Singh MANN (IND) Yones Aliakbar EMAMICHOGHAEI (IRI) Dawood Salman Jasim AL DULAIMI (IRQ) Elaman DOGDURBEK UULU (KGZ) Seungchul LEE (KOR) Byungmin GONG (KOR) Bat Erdene BYAMBASUREN (MGL) Abdullrahman Ibrahim A IBRAHIM (QAT) Parinya CHAMNANJAN (THA) Gulomdzhon SHARIPOV (TJK) Alymuhammet OVEZMYRADOV (TKM) Atamyrat CHARLYYEV (TKM) Bekzod ABDURAKHMONOV (UZB) 86 кг Zushen LIN(CHN) Mustafa Abdulbasit Abd U AL OBAIDI(IRQ) Abdulkareem Mahmoud Abdul ABUIDAIJ(JOR) Sohsuke TAKATANI(JPN) Daichi TAKATANI(JPN) Azamat DAULETBEKOV(KAZ) Nurtilek KARYPBAEV(KGZ) Hyeokbeom GWON(KOR) Gwanuk KIM(KOR) Domenic Michael ABOU NADER(LBN) Gankhuyag GANBAATAR(MGL) Bakhodur KODIROV(TJK) Dovletmyrat ORAZGYLYJOV(TKM) Azat GAJYYEV (TKM) Javrail SHAPIEV (UZB) 97 кг Awusayiman HABILA (CHN) Satywart KADIAN (IND) Mohammadhossein Askari MOHAMMADIAN (IRI) Naoya AKAGUMA (JPN) Taira SONODA (JPN) Symbat SULAIMANOV (KGZ) Minwon SEO (KOR) Jongku LEE (KOR) Batzul ULZIISAIKHAN (MGL) Muhammad INAM (PAK) Zyyamuhammet SAPAROV (TKM) Magomed Idrisovitch IBRAGIMOV (UZB) 125 кг Sumit SUMIT (IND) Tetsuya TANAKA (JPN) Yusup BATIRMURZAEV (KAZ) Aiaal LAZAREV (KGZ) Donghwan KIM (KOR) Lkhagvagerel MUNKHTUR (MGL)} Haroon ABID (PAK) Omar Ihab SAREM (SYR) Rustam ISKANDARI (TJK) Shatlyk HEMELYAYEV (TKM) Makhsud VEYSALOV (UZB)

Гавьяат тамирчин М.Уранцэцэг дахин нэгэн өвөрмөц рекордыг тогтоолоо

Тбилисийн Гранд Слам тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд өрсөлдөгчдөө илүүрхэн ялсан түрүүлсэн Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг нэгэн өвөрмөц рекордыг тогтоогоод байна. Тэрбээр Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ их дуулга ангилалын тэмцээний долоо дахь алтан медалиа хүртснээр нийт 18 медальтай болж IJF-ээс дэлхийн цуврал тэмцээн зохион байгуулсан цагаас хойш Их Дуулга тэмцээнээс хамгийн олон медальд хүрсэн Словенийн алдарт жүдоч Тина Трстенякийн амжилтыг гүйцэж түрүүлсэн юм. Их дуулга тэмцээнээс медаль хүртсэн тоогоороо тэргүүлж буй жүдочид. М.Уранцэцэг Монгол 7 6 5 нийт 18 Тина Трстянек Словен 7 5 5 нийт 17 Майра Агуар Бразил 5 5 6 нийт 16 Мария Суелен Алтамен Бразил 5 3 8 нийт 16 Идалис Ортис Куба 3 6 7 нийт 16 Сонирхуулахад Их Дуулга тэмцээнд хамгийн олон алтан медаль хүртсэн жүдоч бол Японы Наохиса Такато. 27 настай, дэлхийн гурван удаагийн аварга Н.Такато нийт 13 медаль түүснээс 11 нь алт юм. Харин М.Уранцэцэг долоон алтан медаль зүүсэн амжилтаараа зургаадугаарт жагсаж байна. Гэхдээ түүнтэй ижил амжилт үзүүлсэн зургаан жүдоч бий. Их Дуулга тэмцээнээс 10 ба түүнээс дээш, гурав ба түүнээс дээш алтан медаль хүртсэн өөр Монгол жүдоч одоогоор байхгүй. М.Уранцэцэгийн амжилттай хамгийн дөхөж очих бөх бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар. Тэрбээр 2015 онд их спортоос зодог тайлсан ч нийт найман медальтай (хоёр алт, нэг мөнгө, таван хүрэл) юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.