Дэлхийн байт харвааны холбоо /World Archery Federation/-ноос Токио-2020 олимпын наадмыг шүүх шилдэг 14 шүүгчийн нэрсийг албан ёсоор зарлалаа. Үүнд Монголын шүүгч Энхбат овогтой Саруул багтаж, энэ спортын түүхэн дэх анхдагч боллоо. Токио-2020 байт харвааны тэмцээн долдугаар сарын 23-31-ны Токио хотын Юүменошима Паркт зохиогдох бөгөөд одоогоор монголын тамирчин Б.Отгонболд олимпод өрсөлдөх эрхээ хүртээд буй билээ. Байт харваа нь Сент-Луис-1900 наадмаас эхлэн нийт 17 удаа олимпын хөтөлбөрт багтсан бөгөөд манай харваачид найман удаа олимпод оролцсон байна. Энэ жил 35 настай Э.Саруул нь эрх зүйч, франц хэлний орчуулагч мэргэжилтэй, 2007 оноос байт харвааны спортоор хичээллэж, 2009 оноос шүүгчээр ажиллаж эхэлсэн. Түүний аав Р.Энхбат нь тэшүүр, ээж Б.Цэцгээ нь байт харваагаар хичээллэж байсан спортын гэр бүлд өссөн. Тэрбээр 2013, 2019 оны Азийн АШТ, 2015, 2021оны Залуучуудын ДАШТ, 2016 оны Дэлхийн цом, 2016 оны Оюутны ДАШТ, 2019 оны Универсиад, 2018 оны Залуучуудын III Олимпын наадамд тус тус шүүгчээр ажилласан.
Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд сонгогджээ
2021-03-09 08:55:35 Нийтлэгдсэн: СпортУзбекстан улсын Ташкент хотнооТашкентын Гранд Слам тэмцээний үер Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны удирдах зөвлөлийн хурал боллоо. Тус хурлаар Монголын эмэгтэй жүдочдын анхдагч нарын нэг, гавьяат тамирчинХ.Эрдэнэт-Одыг холбооны удирдах зөвлөлд сонгосон байна. Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд нийт 17 гишүүнтэй бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчинХ.Эрдэнэт-Од нь дэлхийд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита болон Кодокан жүдогийн Их Сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамтран ажиллахаар болжээ. Эх сурвалж:Монголын Жүдо бөхийн холбоо
Узбекистаны нийслэлТашкентэдболсон Грандслам тэмцээн гурван өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа.Хумонэртэй томоохон цэнгэлдэх хүрээлэнд үзэгчгүйгээр болсон энэ тэмцээнд таван тивийн 71 орны 497жүдочочсныдотор Азийн шилдгүүд голлож байлаа. Энэхүү тэмцээн Токио-2020олимпыноноо олгох төдийгүй нийт 154 мянган ам.долларыншагналтайгаараатомд тооцогдсон юм. Жиндээ түрүүлсэн тамирчинд 1000, дэд байрын тамирчинд 700, гуравдугаар байр эзэлсэнд нь 500 оноо олгов. Шагналын сан өндөр болохоор алтанмедальхүртсэн бөх 5000 ам.долларын шан авсан юм. Парист болох байсан нэг Их дуулга тэмцээн давхацсаны учир Европоос ирэх шилдгүүд цөөн байлаа. Үзэгчгүй| болсон энэ тэмцээнд таван тивийн 71 орны 497жүдочочсныдотор Азийн шилдгүүд голлож байлаа. Харин Японоос асар хүчтэй баг ирсэн юм. Тиймдээ ч хамаг жингийн тал хувь буюу долоон түрүүг тэд авч мөн төдий тооны алтан медаль авснаар багийн дүнгээр тасархай түрүүлсэн юм.Удаахьбайрт нь манай улсын баг орлоо. Манайхан хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан юм. Амжилттай оролцлоо гэж хэлж болох л доо. Монголын баг 20 тамирчинтай оролцсон. Тэднээс тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон дэлхийн аварга, гавьяат тамирчин МөнхбатынУранцэцэгучраа бүхнээ арга мэх, ур чадварын илүүгээр давамгайлсаар алтан медаль хүртэж Монгол төрийн дууллааТашкентийнтэнгэрт эгшиглүүлэв. М.Уранцэцэггавьяат маань оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртдэг гайхамшигтай тамирчин. Нээрээ л тив, дэлхийн тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэнээрээГиннесийнномд бичигдсэн юм шүү дээ. Энэ нь дэлхийн олон мянган тамирчдыг манлайлж яваа гэсэн үг. СаяТашкентийнтэмцээнээс дөрөв дэх түрүүгээ авлаа. Өмнө нь 2010 онд дэлхийнцом, 2015, 2017 онд Гранпри тэмцээн энэ хотноо болоход мөн түрүүлж байв. Энэ тухайд М.УранцэцэгнададТашкентийндэвжээ ээлтэй байдаг юм гэж ярьдаг. Саяын тэмцээнд дэлхийн чансаагаар түүний өмнө бичигддэг зарим тамирчин ирсэнгүй ч оноолт чанга л байв. Хэсгийн аваргын төлөө Италийн ФранческиМилани, Хагас шигшээд СербийнАндреСтожадиноваг илүүрхэн даваад алтан медалийн төлөө ЯпоныжүдочНацүми Цүнодатай хүч үзэж оноогоор ялж түрүүлэв. Мөн тэр өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч үзсэн Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон Ё.Басхүү нар жиндээ аваргын төлөө дэвжээнд гарсан чялагдсанаармөнгөн медалийн эзэд болов. Залуучуудын хувьд тун сайхан амжилт байлаа. Л.Сосорбарамын хувьд эмэгтэйчүүдийн 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаагийнорыг залгаж гарч ирсэн хүн. Тэгвэл уг тэмцээний хоёр дахь өдөрТашкентийнтэнгэрт Монгол Улсын төрийн дуулал хоёр дахиа эгшиглэв. Тэр бөх хэний хэн байв гэвэлэрэгтэйчүүдийн73 кг-д хүч үзсэнОУХМЦ.Цогтбаатарбайлаа. Тэр Казахстаны тамирчин Смогуловтой алтан медаль булаалдаж дийлсэн юм. Хоёржүдочтун тэнцүүхэн байсан ч төгсгөлд нь Казахстаны тамирчин дүрмийн бус барилдаан хийснээр Ц.Цогтбаатартялалт өгсөн юм. Манай баг тамирчдын медалийн буухиа үүгээр дууссангүй ээ. Тэмцээний сүүлийн өдөр -100 кг-дОУХМБ.Гончигсүрэнхүрэл медалийн эзэн болов. Харин дэлхийн аварга Д.Сумъяа,СаидМоллаей,ОУХМГ.Хэрлэн нарыг медальд хүрэх болов уу гэсэн таамаг биелсэнгүй ээ.
Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох, Маттео Пелликонегийн нэрэмжит А зэрэглэлийн олон улсын тэмцээн гуравдугаар сарын 3-7-нд Италийн нийслэл Ром хотод боллоо. 26 дахь удаагийн уламжлалт тэмцээнд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цомын аварга, үндэсний шигшээ баг, Хүч спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга мөнгөн медаль хүртсэн байна. Т.Тулга Ромын дэвжээнд үдээс өмнө шөвгийн наймд өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга, Яшар Догугийн Гранпригийн аварга Хамза Алачаг оноогоор цэвэр (10:0), хагас шигшээд Энэтхэгийн Рохитыг 4:0-ээр тус тус ялж шигшээд шалгарсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пуньятай хүч үзэж 2:2-оор ялагдлаа. Манай бөх 2:0-ээр тэргүүлж яваад сүүлийн 30 секундэд ардаа 2 оноо алдаж ялагджээ. Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо
Ташкентын их дуулгын эхний өдөр Монголын есөн бөх таван жинд барилдана
2021-03-05 11:29:54 Нийтлэгдсэн: СпортОлон улсын жүдо бөхийн холбооноос зохиож буй /ОУЖБХ/ энэ оны гурав дахь тэмцээн Узбекистан улсын Ташкент хотноо өнөөдөр эхэллээ. Жин тус бүрийн оноолт тодорсон бөгөөд эхний барилдаан 12:20 цагаас эхэлнэ. Өнөөдөр манай тамирчдаасЭмэгтэй -48кг жинд МУГТ М.Уранцэцэг, -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой, -57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн, Эрэгтэй -60кг жинд ОУХМ Л.Өнөболд, ОУХМ Э.Ариунболд, -66кг жинд ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ё.Басхүү нар барилдана. Олимпын эрх олгох уг тэмцээн гуравдугаар сарын 5-7-ны хооронд үргэлжлэх бөгөөд 71 орны эрэгтэй 296, эмэгтэй 201, нийт 497 тамирчин оролцож байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй