Тбилисийн Их дуулгад багийн амжилтаараа манай улс гуравдугаар байр эзэллээ
2021-03-29 10:07:25 Нийтлэгдсэн: СпортМонголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Гүржийн нийслэл Тбилис хотноо олимпийн эрхийн оноо олгох Их дуулга-д амжилттай оролцож, 2 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 80 улсаас 3 дугаар байр эзэллээ. Тбилисийн Гранд Сламын сүүлийн өдөр манай улсаас гурван бөх хүч үзэхэд Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастерГантулгын Алтанбагана хүрэл медаль хүртлээ. Г.Алтанбагана хэсэгтээ Лихтенштейн, Унгар, Казахстаны жүдочдыг ялаад хагас шигшээд Италийн Ноколас Мунгайд ялагдсан ч хүрэл медалийн төлөө Узбекистаны Шермухаммад Жандреевийг хөмрөх мэхээр иппон буулгаж, Их дуулга ангиллаас ээлжит медалиа гардлаа. Ингэснээр тэрбээр чансаагаа 500 оноогоор ахиулж, олимпын чансаагаа нэгээр ахиулах боломжтой болж байна. Тбилисийн Гранд Сламд үзүүлсэн амжилт: 48 кг: М.Уранцэцэг алт 66 кг: Г.Хэрлэн хүрэл 73 кг: Ц.Цогтбаатар алт 90 кг: Г.Алтанбагана хүрэл Эх сурвалж:Монголын Үндэсний Олимпын хороо
Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд гурав дахь удаа түрүүллээ
2021-03-29 09:37:19 Нийтлэгдсэн: СпортМэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Харү башёгийн сүүлийн барилдаанууд өнөөдөр боллоо. Энэ өдөр Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 дахь даваагаа (12-3) авснаар мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд гурав дахь удаа түрүүлж Японы эзэн хааны цомыг хүртлээ. Зүүн жигүүрийн сэкиваке цолтой Г.Ган-Эрдэнэ удаан хугацааны бэртлээс эргэн ирж гайхалтай амжилтуудыг үзүүлсээр байна. Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн 7-8 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-10 Ичиножо А.Ичинноров 7-8 Хошорюү С.Бямбасүрэн 8-7 Чиёошома Г.Мөнхсайхан 8-7 гэсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлээ.
Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх Ёкозүна Какүрюү М.Ананд их спортоосоо зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. Какүрюү Хаврын тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан ч бэлтгэл дээр зүүн хөлөө гэмтээснээр зодоглож чадаагүй. Ингэснээр өнгөрсөн оны долоодугаар сарын тэмцээнээс хойш таван тэмцээн дараалан башёд оролцоогүй нь Японд ихээхэн шүүмжлэл дагуулж байлаа. Ёкозүна Какүрюү дээд зиндаанд зургаан удаа түрүүлсэн. Мэргэжлийн сүмод нийт 785 барилдаж, 497 давж, 236 унажээ. Мэргэжлийн сүмод 20 жил барилдахдаа тусгай шагналыг 9 удаа хүртсэн сайхан аварга байлаа. Тэрээр цаашид Какүрюү нэрээрээ Сүмогийн холбоонд ажиллана. Ёкозүна цолтон зодог тайлаад нэрээрээ таван жил холбоонд ажиллах эрхтэй байдаг аж.
Ширээний теннисчин Б.Болор-Эрдэнэ, Э.Лхагвасүрэн нар олимпын эрхээ авлаа
2021-03-19 09:11:18 Нийтлэгдсэн: СпортМонгол улсын ширээний теннисний шигшээ багийн тамирчин Б.Болор-Эрдэнэ, Э.Лхагвасүрэн нар Токиогийн олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Дэлхийн ширээний теннисний холбооноос олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнийгКатар улсын Дохо хотод зохион байгулсан. Тэмцээнд50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчлэн оролцсон ба манай улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, спортын мастер Ж.Мөнхзориг, Б.Должинзуу, Б.Болор-Эрдэнэ Зүүн өмнөд Азийн хэсэгт тоглосон байна. Эх сурвалж: Биеийн тамир спортын улсын хороо
Монголын үндэсний олимпын хороотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2021-03-12 11:11:30 Нийтлэгдсэн: СпортЗасгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо нь Монгол Улсад биеийн тамир спорт ба олимпын хөдөлгөөнийг харилцан уялдуулж, эрчимжүүлэн хөгжүүлэх болон өвөл, зуны олимп, тивийн наадамд баг, тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулах зорилгоор Монголын үндэсний олимпын хороотой санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зураг ёслолд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Одбаатар болон Монголын үндэсний олимпын хороог төлөөлж Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцлоо. Талууд хамтын ажиллагаандаа Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, НҮБ бие бялдрын боловсролын харти, Олимпын харти болон холбогдох бусад хууль тогтоомж, баримт бичгийг дээдлэн, байгууллага хоорондын харилцааны зохистой хэм хэмжээг баримтлан, харилцан санал солилцох, зөвшилцөх, эрх тэгш байдлыг эрхэмлэн, харилцан нээлттэй ил тод, үр бүтээлтэй хамтран ажиллахыг удирдлага болгоно. Өнөөдрийн байдлаар Япон улсын Токио хотноо болох зуны олимпын наадамд Монголын баг тамирчид спортын 10 төрөлд 17 тамирчин оролцох эрхийн болзол хангаад байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй