Монгол Улсын харцага цолтой бөхчүүдийн барилдаан энэ сарын 14-нд болно
2021-03-02 12:14:38 Нийтлэгдсэн: СпортДэлхий даяар тархаад буй цар тахлын улмаас Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулагддаг олон барилдаан цуцлагдаад байгаа билээ. Онцгой дэглэмийн энэ үед спортын уралдаан, тэмцээнд оролцох тамирчдын тоо, зохион байгуулагдах хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан үндэсний бөх сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулах, бөхийн барилдаан зохион байгуулах эрх үүргийнхээ дагуу МҮБХ Грийн шоу продакшнтай хамтран Хийморь төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Тус төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Эхний барилдаанд Монгол Улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан энэ сарын 14-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Гавьяат тамирчин Б.Сэр-Од Токиогийн олимпод оролцох эрхээ авчээ
2021-03-01 09:58:26 Нийтлэгдсэн: СпортМонгол Улсын гавьяат тамирчин,марафонч Бат-Очирын Сэр-Од Токиогийн олимпод оролцох эрхээ өчигдөр авчээ. ТэрбээрЯпоны Lake Biwa Mainichi 76 дахь удаагийн марафонд 2:09:26 амжилттай гүйж, 33 дугаар байр эзэлсэн байна. Ингэснээр гавьяат тамирчин Б.Сэр-Од тав дахь удаагаа олимпийн наадамд хурд хүчээ сорих эрхтэй болж байгаа юм. Японы Lake Biwa Mainichi 76 дахь удаагийн марафон өчигдөр болсон бөгөөд400 гүйгч уралджээ.
Монгол бөхийн өргөөнд бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулна
2021-02-24 08:23:55 Нийтлэгдсэн: СпортМонголын Үндэсний бөхийн холбооноос ирэх сард Монгол бөхийн өргөөнд бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ. МҮБХ Грийн шоу продакшн-тай хамтран Хийморь төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа аж. Уг төслөөр шинэлэг хэлбэрийн онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн, энэ цагийн идэр залуу, улс аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Эхний барилдаанд улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан гуравдугаар сарын 14-ний ням гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах юм байна. Бөхчүүдийг хоёрдугаар сарын 25-ны өдөр Монгол бөхийн өргөөнд барилдааны техникийн зөвлөгөөнд хүрэлцэн ирэхийг урьжээ.
"Токио-2020"-д оролцох сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчид цахим уулзалт хийлээ
2021-02-03 10:27:07 Нийтлэгдсэн: СпортТокио-2020 олимпын наадамд оролцох эрхээ аваад буй Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй багийн тамирчидтай МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Спорт дахь эмэгтэйчүүд комиссын дарга Т.Амаржаргал цахим уулзалт хийлээ. Уг уулзалтад Эмэгтэй удирдагч сан ТББ-ын дарга М.Болормаа урилгаар оролцож Спортын салбар дахь жендэр ба тамирчдын эрх судалгааны талаар товч танилцуулга хийсэн бөгөөд тамирчдад МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комиссын зүгээс хэрэгжүүлж буй ажлууд, цаашид хийх ажлын төлөвлөгөөг танилцуулав. МҮОХ-ны Спорт ба эмэгтэйчүүд комисс нь спортын салбарт эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх тэр дундаа удирдах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаас гадна эмэгтэй тамирчиддаа зориулан зориулан спортын сэтгэл зүй, спортын салбар дахь жендэр ба тамирчдын эрх, хувь хүний хөгжил, тамирчны карьерын дараах асуудлуудад дэмжлэг үзүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
Сар шинийн баяраар 128 бөхийн барилдааныг зохион байгуулахаар боллоо
2021-02-02 10:17:09 Нийтлэгдсэн: СпортМонголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн уламжлалт барилдааныг хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар боллоо. Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана. Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөллүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ 2021 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд Хавсралт 1-д заасан хуваарийг дагаж мөрдөнө. Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй