“Доха Мастерс”-ын гурав дахь өдөр Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр нар зодоглоно

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохиож буй Doha-2021 World Masters тэмцээний гурав дахь өдрийн барилдаанууд өнөөдөр болно. Хуваарь ёсоор Эмэгтэй -78кг, +78кг, Эрэгтэй -90кг, -100кг, +100кг жингийн барилдаанууд болох юм. Энэ өдөр манай улсаас-90кг жиндАрмийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт,ОУХМ Г.Алтанбагана,+100кг жиндДАШТ-ий хүрэл медальт,ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар зодоглоно. Тэмцээний урьдчилсан барилдаанууд 15.00 цагаасJudoyoutube сувгаар үзэх гарах бол финалын барилдааныг 22.00 цагаас С1 болон SPS National сувгаар үзэх боломжтой. Эх сурвалж: МЖБХ

Улсын цолны болзол хангасан уяачдын материалыг хүлээн авч эхэлжээ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6 дэх зүйлд заасны дагуу Монгол Улсын алдарт, манлай, тод манлай уяач цолны болзол хангасан уяачдын материалыг өчигдрөөс авч эхэлжээ. Тус материалыг энэ сарын 25 хүртэл ММСУХ-ны ажлын албанд хүлээн авч байгаа аж. Иймд цолны материал ирүүлэх иргэдийг улсын цол хүртэх, одон медалиар шагнуулах анкет, улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь ямар амжилт гаргасан болохыг он цагийн дарааллаар жагсаан бичих шаардлагатай юм байна. Мөн түрүүлж, айрагдсан морьдынхоо өргөмжлөлийг нотариатаар батлуулж ирүүлэх аж

Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Доха мастерсаас хүрэл медаль хүртлээ

КатарынДоха хотноожүдо бөхийн Мастерс тэмцээн өчигдөр эхэллээ. Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-т эрэмбэлэгддэг шилдгүүд чуулсан уг тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн байна.Тэрбээр С хэсэгт орж эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт ОХУ-ын Ирина Долговатай таарсан ч түүний өрсөлдөгч эхний тойрогт шагайндаа авсан бэртлийн улмаас барилдах боломжгүй болсноор М.Уранцэцэг хэсгийнаваргын төлөө өрсөлдөх болсон юм. Уг барилдаандУкраины жүдоч дэлхийн хошой аварга Дарья Белодедидтай учраа тааран цэвэр ялагдсан ч дагах барилдаанд Аргентины олимпын аварга Паула Парета аваргыг ялснаар хүрлийн төлөө барилдахаар болсон юм. Хүрэл медалийн төлөө 2019 оны дэлхийн аваргын медалийн төлөө барилдаж байсан Францын Меланье Клементетэй барилдаж, цаг дуусахаас 33 секундийн өмнө өчиж, цэвэр ялснаар Мастерс тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Эх сурвалж:Монголын Жүдо бөхийн холбоо

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид маргааш Катарын Дохаг зорино

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Хүннү Эйр компанийн нислэгээр энэ сарын 8-ны өдөр Катарын Дохаг зорино. ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу өнөөдөр коронавируст Ковид-19 /PCR/-ийн хоёр дахь шинжилгээгээ өгөх бөгөөд тэмцээнд оролцоод 14-ний өдөр эх орондоо ирнэ хэмээн Жүдо бөхийн холбооноос мэдээллээ. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2021 оны анхны том тэмцээн болох дэлхийн шилдэг жүдочид зодоглох World Masters 2021, Doha энэ сарын 11-наас 13-ны өдрүүдэд Катар улсын Дохад болох юм. Ковид-19 цар тахлын улмаас олимпийн оноо олгох / цар тахлын тархалтын улмаас олимпийн оноо олгох сүүлчийн тэмцээн байх магадлал өндөр/ тус тэмцээнд 69 орны 398 жүдочид /эрэгтэй 216, эмэгтэй 182/ тэмцээний 3 өдрийн турш эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд өрсөлдөнө. Манай ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, дасгалжуулагч ОУХМ Ч.Болдбаатар гэсэн бүрэлдхүүнтэй Катарын Дохаг зорих гэж байна. Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмблэгддэг жүдочид оролцох тус Доха Мастерс тэмцээнд Үндэсний шигшээ багаас дараах тамирчид оролцох юм байна. Эрэгтэй 60кг МУГТ Д.Амартүвшин 60кг ОУХМ Л.Өнөболд 66кг ОУХМ Г.Хэрлэн 66кг ОУХМ Ё.Басхүү 73кг ОУХМ Ц.Цогтбаатар 73кг МУГТ Г.Одбаяр 81кг С.Моллай 81кг О.Ууганбаатар 90кг ОУХМ Г.Алтанбагана +100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр Эмэгтэй 48кг МУГТ М.Уранцэцэг 48кг ОУХМ Г.Наранцэцэг 52кг ОУХМ Л.Сосорбарам 52кг ОУХМ Б.Хорлоодой 57кг МУХБ, МУГТ Д.Сумъяа 63кг ОУХМ Б.Ганхайч Харамсалтай нь эрэгтэйчүүдийн -100кг жинд зодоглох байсан дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын хошой хүрэл медальт ОУХМ Л.Отгонбаатар бэртлийн улмаас Доха Мастерст зодоглох боломжгүй болжээ. Эх сурвалж: Жүдо бөхийн холбоо

Хакүхо М.Даваажаргал Корона вирусын халдвар авсаныг зарлав

Японы сумо бөхийн холбооноос Хакухо М.Даваажаргалыг коронавирусийн халдвар авсан болохыг зарлажээ. Японы сумо бөхийн өндөр чансаатай бөхчүүдийн нэг болох Хакухо аваргын үнэрлэх чадвар алдагдаж байсан тул шинэ коронавирус илрүүлэх шинжилгээг өгсөн хэмээнЯпоны сумо бөхийн холбооны сайтад мэдээлжээ. Нэгдүгээр сарын 10-ны өдөр болох барилдаанаас тав хоногийн өмнө түүний шинжилгээ эерэг гэсэн мэдээ ирсэн бөгөөд сумо бөхийн холбоо тэмцээнийг хойшлуулж магадгүй байгаа аж.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.