Дэлхийн таван удаагийн аварга Б.Буджаргалд гавьяат тамирчин цол олгоно

АНУ-ын Флорида мужид Icarus Florida Ultrafest USA 6 зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн энэ сарын 16-22-нд явагдаж, Монгол Улсын тамирчин Б.Буджаргал түрүүллээ. Тэрбээр эхний өдрөөс эхлэн уралдааныг тэргүүлсээр зургаан өдөр, зургаан шөнийн хугацаанд 787 км зай туулсан байна. Түүнчлэн тэмцээний рекордыг 17 км-ээр ахиулсан байна. Б.Буджаргал Аварга болсондоо их баяртай байна. Флоридад нар, бороо, салхи, агаарын даралт гээд байгалийн бэрхшээл олон тохиолдсон ч түрүүлж чадлаа. Энэ боломжийг олгосон БТСУХ, МҮОНТ зэрэг дэмжин ажилласан байгууллага, хамт олонд талархаж байна. Мөн арын албанд зүтгэсэн хүмүүстээ баярлалаа. Та бүхэн болон Монголчуудынхаа ачаар би рекорд тогтоож чадсан юм шүү. Урьд нь дандаа пүүзтэй гүйдэг байсан ч энэ тэмцээнд сандаалтай оролцсон минь алдаа боллоо. Хумс унах, хөл хагарах, цэврүүтэх асуудал гарсан. Амжилтад сөргөөр нөлөөлсөн. Би хэт холын зайн гүйлтийн 10 тэмцээнд оролцож, тавд нь түрүүллээ. Баяртай байна гэв. Энэ дашрамд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гавьяат тамирчин цол олгохоо мэдэгдсэн юм.

Б.Буджаргал 61 цагийн дараах байдлаар 400 км зам туулжээ

АНУ-ын Флорида мужид болж байгаа Fort Lauderdale Florida USA 6 зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд өрсөлдөж байгаа хэт холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аваргаБ.Буджаргал гурван өдөр буюу 61цагийн дараах байдлаар400 орчим км замыг туулан, дараагийн тамирчнаасаа 105 км-ээр түрүүлж явна. Зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтийн тэмцээнд өрсөлдөж байгаа Монгол Улсын тамирчин Б.Буджаргал тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байгаа. Манай тамирчин тэмцээний үеэрдэлхийн рекорд амжилт тогтоохыг гол зорилгоо болгож байгаа. Зургаанөдөр, зургаан шөнийн гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшиж буй Австралийн домогт тамирчин Янис Курос бол Грек гаралтай хүн. Зургаанөдрийн гүйлтийн тэмцээн анх 1888 онд зохиогдсон тухай эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байх бөгөөд Янис Курос түүнээс хойш бараг 100 жилийн дараа буюу 1984 онд энэ төрлийн рекордыг эзэмшиж, 1985 онд өөрийнхөө рекордыг дахин эвдэж байсан түүхтэй. Янис Курос 2005 онд 49 насандаа зургаан өдөр, шөнийн хүнд хэцүү гүйлтийн төрөлд 1036 км гүйж, дэлхийд үнэмлэхүй амжилт тогтоож байжээ. Тэр үеэс түүнийг Гүйлтийн бурхан (Running God)хэмээн авгайлах болсон юм байна. Олон улсад асар өндөр нэр хүндтэй энэ тамирчныг Грекийн спортын салбарын байгууллагууд үл ойшоон,эх орон нэгтнүүд нь хавчин гадуурхаж, амжилтыг нь үгүйсгэж байсан тул 1993 онд арга буюу Автралийн иргэн болсон ээдрээтэй түүх ч байдаг. Грекэд гологдсон түүнийг австраличууд халуун дотноор хүлээн авч, амжилтыг нь албан ёсоор хүндэтгэн дархалсан юм. Дашрамд дурьдахад, Б.Буджаргалыг АНУ дахь монголчуудынтөлөөлөл дэмжин тусалж, тэмцээний арын албаны бүх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байна. ТэдэндээZindaa.mnсайт хамтран тэмцээний явцыг тодорхой цагуудад шууд дамжуулан хүргэж байгаа. Эхний хоёр өдрийн хувьд цаг агаар таатай бус байсан талаар Б.Буджаргалын тэмцээний арын албандтусалж байгаа монголчууд ярилаа. Эхний өдөр маш их халуун нартай байсан бол хоёр дахь өдөр агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ эрс буурчээ. Флорида мужид бороо орохын өмнө болон дараа агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ огцом багасдаг онцлогтой юм байна. Манай тамирчны биеийн байдал өчигдөр бага зэрэг хямарсан боловч өнөөдөр сэргэлэн цовоо байна. Хөл нь цэврүүтэж, хумснууд нь идээлж, түүнийгээ цэвэрлүүлж боолгоод, тэмцээнээ үргэлжлүүлж байна. Гурван өдрийн дараах байдлаар арын тамирчнаасаа 100 гаруй км-ээр түрүүлэн, тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байгаа Б.Буджаргал энэ тэмцээнд Дэлхийн рекорд амжилтыг тогтоох чин хүсэлт, том зорилготой байгааг дээр дурьдсан. Энэ зорилгыг биелүүлэх үүд хаалгыг Ц.Шаравжамц даргатай БТСУХ-ны хамт олноос эхлээд олон байгууллага, хувь хүн, сайхан сэтгэлт монголчууд нээж өгснийг дурьдах нь зөв. БТСУХ-ны дарга Ц.Шаравжамж АНУ-д болж байгаа тэмцээнд очих зардал мөнгийг шийдэж өгснөөр Тайландад олон сар гацсан Б.Буджаргал эхлээд хилийн дээс алхах боломжтой болсон. ТүүнчлэнЭрхэт Монгол медиа групп, МҮОНРТ, түүний төрсөн нутаг Өмнөговь аймгийн ард түмэн, Хөх Монгол принтинг ХХК, Алтан үеийнхэн ТББ, Б.Буджаргалын 10 жилийн сургуулийн нэг ангийн хамт олон, Өмнөговь аймгийн Боловсролын газар, MCR Mongolia runners групп, Manchester дахь монголчуудын холбоо, Manchesterийн гүйгч ээжүүдийн групп, Florida мужийн монголчуудын холбоо, Оргилд гүйгч ТББ, түүнийг дэмжигч олон нийтийн зүгээс дэмжлэг үзүүлсэн юм.

Их мастер Б.Мишээл аман хүзүүдлээ

Дэлхийн хошой аварга Вячеслав Щеголевын 80 насны ойд зориулсан Presidents cup олон улсын даамны цахим блиц тэмцээний эхний цуврал явагдаж дүнгээ гаргалаа. Нээлттэй ангиллаар явагдаж дэлхийн олон шилдэг даамчдыг хамарсан энэ тэмцээнд нийт 99 даамчин бүртгүүлсэн бөгөөд манай улсаас олон улсын их мастер Б.Мишээл, Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат, спортын мастер Ц.Эрдэмбилэг нар тоглож байна. Швейцар системээр долоон өрөг тоглож дүнгээ гаргахад: Тэргүүн байр: Чейх Садибу Дрэйм (АНУ) 12 оноо Дэд байр: Б.Мишээл (Монгол) 11 оноо Гутгаар байр: Питер Стейлен (Нидерланд) 11 оноо авч эхний гурван байрыг эзэллээ. Спортын мастер Ц.Эрдэмбилэг 10 оноогоор долдугаар байр эзлэн шалгаруулалтын 40 оноо цуглуулсан бол ДДХМ Ц.Сүхбат 8 оноогоор 35-р байранд оржээ. Нийт гурван цуврал тэмцээний дараа аваргууд нь шууд хагас шигшээ тоглолтод орох бол хамгийн өндөр шалгаруулалтын оноо цуглуулсан 10 даамчин тэдэн дээр нэмэгдэж хагас шигшээ, шигшээ тоглолтоор аваргуудаа тодруулна. Дараагийн тэмцээн арваннэгдүгээр сарын 22, 29-нд тус тус явагдана.

Токио 2020 олимпийн бамбарыг Орвог Гашууны Бор толгойд асаахаар мордлоо

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 5-ны 07:00 цагт Токио 2020 олимпийн бамбарыг Монгол Улсын хилийн өмнөд цэг Орвог Гашууны Бор толгойд асааж, аялуулах баг замдаа гарлаа. 16 хүний бүрэлдэхүүнтэй баг аялалд гарсан бөгөөд Монгол Японы найрамдлын нийгэмлэг, Хилийн цэргийн спорт хороо, Триатлоны холбооны тамирчид аяллын багт багтжээ. Өмнө нь олимпийн бамбар Монгол Улсын хилийн дөрвөн цэгт хүрч байгаагүй бөгөөд өнгөрсөн жил Алтай Таванбогдод Монгол, Япон Улсын тугийг мандуулж, олимпийн бамбарыг асааж байжээ. Энэ удаагийн аялал хоёр дахь нь бөгөөд он гараад Монгол Шарын даваа, Соёлж ууланд олимпийн бамбарыг аялуулж, спортын үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын олимпын хороо дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэжМонгол Японы найрамдлын нийгэмлэгээс мэдээллээ.

Аварга Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ. Нэхэмжлэгч Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Уг тогтоолоор Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд Э.Оюунболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсэгт түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах гэснийг 1 жилийн хугацаагаар хасах болгон өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын 2 дахь заалт буюу Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.