Ө.Пүрэвсүрэн гурав, Э.Төгсжаргал хошой аварга болов

ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ахмадын дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны нэрэмжит 2020 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Баянхонгор Номуун далай цогцолбор сургуулийн спорт зааланд хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Эрэгтэйчүүд 1972 оноос, эмэгтэйчүүд 2007 оноос хойш өрсөлдөж эхэлсэн энэхүү тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 92, эмэгтэйчүүдийн 50, 55, 57, 68, 76 кг-ын жингийн шигшээ барилдаанууд боллоо. Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Ө.Пүрэвсүрэн нутгийнхаа дэвжээнд гурав дахь удаагаа залуучуудын улсын аварга боллоо. Өсвөр үеийн улсын аваргад таван удаа түрүүлж дээд амжилтыг тогтоосон тэрбээр нийт найман алтан медальтай болж байна. Түүнчлэн энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, Хасу-Мегастарс клубийн тамирчин Э.Төгсжаргал залуучуудын улсын хошой аварга болсон. Түүний хувьд өсвөр үеийг оролцуулаад тав дахь түрүүгээ хүртэв. Бусад жинд түрүүлсэн бөхчүүд анх удаагаа улсын аварга болцгоолоо. Тэмцээний дүн Эрэгтэйчүүдийн 57 кг (25 бөх) Э.Дөлөө (Алдар) П.Дашцэрэн (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс) Б.Мөнх-Эрдэнэ (Төгс) С.Жигүүр (МУБИС) 65 кг (18 бөх) Э.Төгсжаргал (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс) Б.Ууганбаяр (Баянхонгор) Б.Буд (Харганат цамхаг) П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор) 70 кг (14 бөх) Д.Тэнгис (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс) Б.Сундуйжадамба (Хангай хүчтэн) О.Дондов (Баянхонгор) Ж.Далайдорж (Баянхонгор) 79 кг (13 бөх) А.Дөлгөөн (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс) Дагвасүрэн (Хангайн Хүчтэн) Ө.Шийрэв (Архангай) Ц.Баярсайхан (Орхон аймаг, Ирээдүйн одод) 92 кг (7 бөх) А.Мягмарсүрэн (МУБИС) М.Баярбаатар (Аварга дээд сургууль) Ч.Чойжамц (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс) Эмэгтэйчүүдийн 50 кг (14 бөх) Б.Энхзул (Хилчин) Д.Отгонжаргал (Баянхонгор) Э.Буман-Аюуш (Баянхонгор) Г.Оюундарь (Архангай) 55 кг (9 бөх) М.Мөнхгэрэл (Баянхонгор) Б.Энхтүвшин (Хангайн хүчтэн) О.Ариунзаяа (Аварга дээд сургууль) Н.Анударь (Хилчин) 57 кг (8 бөх) Б.Ганцэцэг (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс) Б.Нямсүрэн (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс) Б.Марал (Баянхонгор) Б.Энхжин (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс) 68 кг (5 бөх) Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор) Д.Халиун (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс) О.Сарансувд (Баянхонгор) 76 кг (4 бөх) Ө.Одбаг (Аварга сургууль) Ц.Хулан (Сэлэнгэ) Б.Оюунбагана (Архангай)

МҮОХ-ны элч, төлөөлөгчдийг томилох тухай тогтоолыг баталлаа

​ Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал болж, хэд хэдэн тогтоолыг баталжээ. Үүнд: МҮОХ-ныдүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыгсудалж, дүрмийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах ба түүний ажиллах журмыг батлах тухай тогтоол 2020-2021 онд зохион байгуулагдах олон улсын спортын наадмуудад оролцох Монгол Улсын баг, тамирчдын ахлагч нарыг томилох тухай тогтоол МҮОХ-ныэлч, төлөөлөгчдийг томилох тухай тогтоолыг хэлэлцэж баталлаа. Мөн хурлаар Олимпын зөвлөл болон Олимпын танхимын үйл ажиллагааны тухай болонМҮОХ-ныгишүүн холбоодын үйл ажиллагааны тухаймэдээллийгнийт гишүүдэд өгч,олимпынзөвлөл, танхимын үйл ажиллагааны үлгэрчилсэн загвар, заавар, дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоолыг баталжээ. Түүнчлэн Бөртэ чоно -2020 ёслолын арга хэмжээг зохион байгуулах,МҮОХ-ныдээд шагнал Алтан Од одонгоор шагнах тухай тогтоолыг баталлаа. Мөн Спорт-Олимпизмыншинэ эрин төсөл хөтөлбөрийн танилцуулгыгМҮОХ-ныЕрөнхийлөгч Н.Түвшинбаяр танилцуулсан байна.

Олон улсын жүдогийн өдөр өнөөдөр тохиож байна

​ Жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Олон улсын жүдо бөхийн холбооноос санаачлан энэ өдрийг дэлхийн жүдогийн өдөр болгон тэмдэглэж эхэлснээр арав дахь жилтэйгээ золгож байна. Жил бүр энэ өдрийн хүрээнд Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхий даяар жүдо бөхийг сурталчлах, улс орнуудын жүдо бөхийн холбоодоор дамжуулан жүдогийн боловсрол олгох олон арга хэмжээ зохион байгуулдаг юм. Дашрамд сонирхуулахад, өдгөө дэлхийн хэмжээнд 20 сая гаруй хүн жүдо бөхийн спортоор хичээллэдэг ажээ.

Г.Наранцэцэг их дуулгаас хүрэл медаль хүртжээ

​ Унгар улсын нийслэл Будапешт хотноо болж буй жүдо бөхийн Их дуулга тэмцээн энэ сарын 23-нд эхэлсэн.Тэмцээний эхний өдөр -48 кг-ынжинд Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Женко клуб, ТүмэншувууткомпанийнтамирчинОУХМГ.Наранцэцэгхүрэл медаль хүртжээ. Г.Наранцэцэгэхний тойрогтоо Пан Америкийн нээлттэй тэмцээний мөнгөн медальт Чилийн Мэри ДиВаргасЛейг2:15 минутад гурван торгуулиар буюу цэвэр ялсан. Улмаар шилдэг 1/8 шигшээд ГрандСлам, ГранПритэмцээний аварга,ДАШТ-ий тавдугаар байрын шагналтПортугалийнКатаринаКостагнэмэлт цагтвазариүнэлгээгээр ялжээ. Харин хэсгийн аваргын төлөө залуучуудынДАШТ-ий хошой хүрэл медальт СербийнАндреаСтожадиновт 3:19 минутад даралтаар цэвэр ялагдсан ч торгуулийн тойрогт 2019 оныДАШТ-ий тавдугаар байртИспанийЛаураМартинесАбелендаг2:47 минутад хоёрвазариүнэлгээ авч ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрх авсан байна. Тэрээр хүрэл медалийн төлөөИзраилынШираРишонигнэмэлт цагт торгуулиар ялснаар ГрандСламангилалд хоёр дахь хүрэл медалиа авчээ.Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -60 кг-д Л.Өнөболд, -66 кг-д Б.Эрхэмбаярнар тавдугаар байр эзэлсэн байна. Цар тахлын улмаас долоон сарын туршзавсарласныдараа эргэн ирж буй тус тэмцээнд61 орны 409жүдочоролцож байгаа юм. Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо

Идэвхтэй алхалтын 10 хоног аян үргэлжилж байна

​ Жил бүрийн 10 дугаар сард Дэлхийн алхалтын өдөр-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэхүү өдрийг 2017 оноос хойш тэмдэглэж байна. Энэ жил НҮБ-д гишүүнээр элссэний 59 жилийн ойг угтан Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир спортын Улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Спортын хороо, Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран Идэвхтэй алхалтын аян уриан дор идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг олон нийтэд 10 дугаар сарын 21-30-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд сурталчилан зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод, эрүүл мэндийн төвтэй хамтран 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон Дүүргийн ЗДТГ-уудад хамтран ажиллах албан бичиг хүргүүлж спорт хорооны мэргэжилтнүүдэд ААН байгууллага, албан газар, иргэд, хувь хүмүүсийг идэвхтэй оролцуулах талаар чиглэл өгсний дагуу төрийн албан хаагчид өдөрт 10 000 алхам алхах, алхаж ажилдаа ирж очих, цахилгаан шатаар бус шатаар, машинаар биш явганаар зорчих зэрэг үйлийг дадал болгох эхлэл тавигдлаа. Цаашид энэхүү үйлийг хэвшүүлэх, аж ахуй нэгж байгууллагууд хоорондоо алхалтын өдрийг чэлленж байдлаар дамжуулж бусдыгаа уриалах зэрэг ажлууд хийгдэнэ. Мөн аяны хүрээнд иргэдэд зориулсан алхалттай холбогдолтой эрүүл мэндийн зөвлөгөө, гарын авлага, мэдээлэл сурталчилгааны материалыг Монголын оюутны холбоотой хамтран гарцаар гарч байгаа иргэдэд тарааж буй. Түүнчлэн Дэлхийн алхалтын өдөр-ийн арга хэмжээг жилд 2 удаа улс орон даяар тэмдэглэж байх, алхалтын ач тусыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах ажлыг цаашид тогтмол зохион байгуулна. Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор сүүлийн 20 гаруй жилд халдварт бус өвчин давамгайлж, нийт өвчлөлийн 77 хувийг эзэлж байна. Халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой. Дашрамд дурдахад дэлхийн хүн амын гурван хүний нэг нь хөдөлгөөний идэвх муутай байдаг бөгөөд хөдөлгөөний хомсдлын улмаас жилд 3.2 сая хүн нас бардаг байна. Түүнчлэн хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болдог байна. Иймээс ДЭМБ-аас насанд хүрэгсэд өдөрт 30 минут, хүүхэд өсвөр үеийнхэн 60 минутын хугацаатай идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10 000 алхахыг зөвлөдөг. Нийслэлийн Спортын хороо

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.