Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн Дэлхийн цуврал тэмцээн энэ сарын 23-25-нд Унгар Улсын нийслэл Будапешт хотод болно. Гран При-гээс Их Дуулга ангилалд шилжсэн энэ тэмцээнд таван тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй, эмэгтэй долоон жинд хоёр өдрийн турш өрсөлдөх бөгөөд IJF-ээс зарласан Токио 2021 зуны олимпын наадамд оролцох эрхийн оноо олгох гурван том тэмцээний нэг юм. Манай улсын хувьд гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл тэргүүтэй эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч зодоглохоор Хүннү Айр компанийн тусгай нислэгээр нисэж Будапешт хотод газардсан байна. Тэдний Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч З.Батбаяр хүлээн авч угтжээ. Баг, тамирчид, дасгалжуулагчид нисэх онгоцны буудалд газардсны дараа коронавирусний шинжилгээнд хамрагдуулсны дараа байрлах зочид буудалдаа хүрэлцэн очжээ. Нийтэлсэн:У.Баярсайхан
Таэквондогийн Улсын аварга шалгаруулах тэмцээн гурван насны ангиллаар нэг дор зохион байгуулагдах гэж байна. Цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан таэквондогийн УАШТ аравдугаар сарын 23-24-нд Хандгайт дахь Олимп спорт цогцолборт зохион байгуулагдахаар боллоо. Энэ удаагийн УАШТ нь залуучууд, насанд хүрэгчид, мастер гурван насны ангиллаар хамт зохион байгуулагдах юм. Мөн түүнчлэн залуучууд, насанд хүрэгчдийн 3х3 багийн тулаан-ы төрөлд мөн өрсөлдөх болно.
Самбо бөхийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-нд Спортын төв ордны А зааланд болно.Тэмцээний урьдчилсан мэдүүлгийгаравдугаар сарын 19-нд хүлээн авч дуусах юм байна.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж авто мото спортын ОУХМ Д.Болдбаатар 100 хонь Улсын Онцгой комисст хандивлалаа.Тэрбээр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг тогтмол дэмжиж, нийслэлийн хэмжээнд гарсан томоохон ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд иргэний үүргийнхээ дагуу идэвхтэй байнга оролцдогюмгэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Спортын талбайг иргэдэд нээлттэй үйлчлэх боломжийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болголоо
2020-10-13 09:11:53 Нийтлэгдсэн: СпортБаянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулагдсан. Тэгвэл тус спортын талбайн олон улсын стандартад нийцсэн гүйлтийн тартан зам дуусч байгаатай холбогдууланНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр 21:00 цагт газар дээр нь ажиллаж, ашиглалт хамгаалалт болон иргэдэд зөв зохистой үйлчлэхтэй холбоотой зарим үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм Анх 2019 оны тавдугаар сарын 09-ний өдөр энэ талбай дээр тухайн үеийн Хотын Захирагч С.Амарсайхан биечлэн ирж, нөхцөл байдалтай танилцан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба зэрэг холбогдох байгууллагуудад нийтийн спорт талбайн тохижилтын ажлын зураг төслийг яаралтай боловсруулж, шаардлагатай хөрөнгө мөнгийг батлуулан тохижилтын ажлыг эхлүүлэх үүрэг даалгаврыг өгсөн. Энэ дагуу өнгөрсөн намраас эхлэн спортын талбай байгуулах ажил эрчимтэй хийгдсэн. Гүйлтийн тартан зам цар тахлын улмаас хил дээр саатаад байсан нь есдүгээр сарын сүүлээр бууж, дэвсэлтийн ажил эхэлсэн. Уг ажил бүрэн дуусч, өнөөдөр тэмдэг тэмдэглэгээгээ хийлээ гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Захирагчийн ажлын алба нэг зүйлд анхаарах ёстой. Энэ талбайг иргэдэд албан ёсоор яагаад нээлттэй байлгахгүй байна бэ гэдгийг хүмүүс их сонирхож байна. Зарим тохижилтын ажил бүрэн дуусаагүй байсан учраас бид шийдвэр гаргаж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс иргэдэд үйлчлэх асуудлыг түр зогсоосон. Одоо ажлууд дуусч байгаа учраас олон нийтэд нээлттэй болгох ёстой. Ямар зохицуулалтаар иргэдэд үйлчлэхийг Захирагчийн ажлын алба гаргаж, надад албан ёсоор танилцуул. Хадгалж байна гээд иргэдээсээ харамлаад байж болохгүй. Иргэд маань ирж тоглодог, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг газар байх ёстой. Энэ талбайн гол зорилго нь хүүхэд, залуучууд спортоор хичээллэх, ахмад настан салхилах боломжтой газар байлгахыг зорьсон. Зориулалтын дагуу ашиглахад нь хяналт тавьж ажилла. Энд ирээд бүх нийтийн биеийн тамир спортоор хичээллэдэг боломжийг нь бид хангах ёстой гээд талбайн арчлалт хамгаалалт болон иргэдэд чиглэсэн менежменттэй холбоотой ажлуудыг зохион байгуулж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Л.Гантөмөр Тохижилтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан Монгол менежмент төв компани холбогдох хууль тогтоомжийн дагуу гурван жил энэ талбайн засвар арчлалтыг хариуцаж ажиллана гэдгийг хэлсэн юм. Тохижилтын ажлыг Монгол менежмент төв ХХК гүйцэтгэсэн байна. Энэ хүрээнд 3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1155 ам метр явган зам хийгджээ. Мөн үзэгчдийн суудал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, гэрэлтүүлэг, төвлөрсөн бие засах газар бүхий олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай ашиглалтад орж, хүүхэд залуучуудын очих дуртай газар нэгээр нэмэгдэж байна. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй