Чөлөөт бөхийн олимпын эрх олгох Азийн орнуудын тэмцээн ирэх гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох байсан ч ДБНХ-ноос тэмцээнийг цуцаллаа. Олимпын эрхийн тэмцээнийг зохион байгуулахаар Энэтхэг, БНСУ, Казахстан, Узбекистан улс нэрээ дэвшүүлсэн ч Кыргызстаныг сонгожээ. Тэмцээн хуваарийн дагуу тус улсын нийслэл Бишкект зохион байгуулагдана. Кыргызстан улс коронавирусын халдвар гараад буй БНХАУ-ын бөхчүүдийг хүлээн авч, 14 хоног карантинд байлгасны дараа тэмцээнд оруулах зардлыг даахаар болсон нь нутагтаа тус тэмцээнийг хүлээн авахад том түлхэц болсон юм.
Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 18-23-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болно. Эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Энэ удаагийн Азийн аваргад манай улс чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа, сонгомол бөхийн төрөлд нэг тамирчин хүч үзнэ. Энэ жилийн УАШТ-ий алтан медальт долоо, мөнгөн медальт 10, хүрэл медальт гурван бөх Энэтхэгийн дэвжээнд зодоглох бөгөөд манай бүрэлдэхүүний тал нь тивийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм. Дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, эмчээр Б.Ганзолбоо, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ю.Батсайхан нар ажиллана. Монголын эрэгтэй бөхчүүд 1989 онд Японы Оараид, бүсгүйчүүд 2000 онд БНСУ-ын нийслэл Сөүлд болсон тивийн аваргад анх оролцсоноос хойш 23 алт, 63 мөнгө, 89 хүрэл, нийт 175 медаль хүртээд байна. АЗИЙН АВАРГАД ЗОДОГЛОХ БҮРЭЛДЭХҮҮН: Эрэгтэйчүүдийн 57 кг: Батжаргалын Төгс 61 кг: Намсрайн Ганбаяр 65 кг: Баттулгын Нямдорж 70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн 74 кг: Занданбудын Сумъяабазар 79 кг: Дамжингийн Батзул 86 кг: Ганбаатарын Ганхуяг 92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл 97 кг: Баасанцогтын Өлзийсайхан 125 кг: Доржхандын Хүдэрбулга Эмэгтэйчүүдийн 50 кг: Бямбасүрэнгийн Мөнхнар 53 кг: Ганбаатарын Отгонжаргал 55 кг: Мөнхболдын Дөлгөөн 57 кг: Эрхэмбаярын Даваачимэг 59 кг: Алтанцэцэгийн Батцэцэг 62 кг: Пүрвээгийн Номин-Эрдэнэ 65 кг: Зоригтын Болортунгалаг 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа 72 кг: Энхбаярын Цэвэгмид 76 кг: Ганбатын Ариунжаргал Сонгомол бөхийн 60 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди Эх сурвалж: Чөлөөт бөхийн холбоо
Их Британийн Гибралтарт жил бүр зохион байгуулагддаг Гибралтар уламжлалт олон улсын шатрын фестиваль болж, их мастер А.Энхтуул гадаад чансаагаа +20.6 оноогоор ахиулжээ. Тус фестивалийн дэлхийн шилдэг шатарчид өрсөлддөг Мастерс ангилалд түүнтэй хамт олон улсын мастер С.Билгүүн оролцсон байна. Энэхүү тэмцээний эмэгтэй ангилалд түрүүлсэн шатарчинд 20 мянган фунт стерлингийн мөнгөн шагнал олгодог бөгөөд дэлхийд хамгийн том, нээлттэй ангилал гэж үздэг аж. Энэ жил дээрх шагналыг БНХАУ-ын тамирчин, дэлхийн аваргын титмийн төлөө өрсөлдөгч, их мастер Тан Жонги хоёр дахь удаагаа хүртжээ.
Монголынжюү жицү бөхийн холбооны ерөнхийлөгчХ.Эрдэнэбаатар Азийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ. АНЭУ-ын Абу Даби хотод болсон Азийн жюү жицүгийн холбооны IV их хурлаар түүнийг сонгосон байна. Тус холбооны баг тамирчид2019 онд ДАШТ, Ази тив, Гранд слам болон олон улсын тэмцээнээс нийтдээ 420 гаруй медаль хүртсэннь түүнийг энэхүү албан тушаалд томилогдох гол үндэс болсон гэнэ. Уг бөхийн төрөл нь манай улсад 12 жилийн өмнөөс үүссэн гэдэг.
Энэ сарын 24-27-нд Жүдо бөхийн УАШТ Орхон аймагт болох гэж байна. Энэ зун болох Токио-2020 олимпийн жилийн эхэнд болж буй тус тэмцээнд амжилттай оролцсон жүдочид олимпийн дэвжээнд өрсөлдөх эрхээ авах юм. Мөн шилдэг жүдочид ирэх сарын 8-9-нд Парист болох Их дуулга тэмцээнд 21 хүнтэй баг оролцохоор болжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй