Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын спортын наадмыг анх удаа зохион байгуулж байна

Нийслэл хотын үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт гэсэн спортын таван төрөлтийн тэмцээнийг есдүгээр сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна. Оюутан, залуучуудын дунд есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдах сагсан бөмбөг, волейболын төрөлтийн тэмцээний нээлт өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа, НСХ-ны Спортын хөгжлийн хэлтсийн дарга С.Саранцэцэг тэргүүтэй зочид төлөөлөгчид болон тэмцээнд өрсөлдөж буй оюутан, залуучууд оролцов. Тэмцээнийг нээж Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэлсэн үгэндээ Улаанбаатар хотод анх удаа Нийслэлийн Засаг даргын ивээл дор оюутан, залуучуудын таван төрөлт спортын наадмыг зохион байгуулж байна. Өнөөдрийн бидний зохион байгуулж байгаа тэмцээнд төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудын баг тамирчид өрсөлдөх гэж байна. Нийслэлийн удирдлагуудын нэрийн өмнөөс та бүхэндээ тэмцээнд нь амжилт хүсээд өргөн баг бүрэлдэхүүнээр ирж оролцож байгаад тань талархал илэрхийлье хэмээлээ. Сагсан бөмбөгийн нийслэлийн шигшээ тэмцээнд 16 сургуулийн 224 оюутан, волейболын шигшээ тэмцээнд 12 сургуулийн 180 оюутан тус тус оролцож байна. Мөн нийслэлийн иргэд оршин суугчдын дунд аравдугаар сарын 23-ныг хүртэл спортын наадмыг явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр тэмцээн зохион байгуулах юм. Дугуйн тэмцээн болон бүх нийтийн гүйлтийг аравдугаар сарын 12-ны өдөр Хөшигтийн хөндий-н хурдны зам дээр, Шатрын тэмцээнийг аравдугаар сарын 12-13-ний өдрүүдэд Аврагч спорт хорооны зааланд тус тус зохион байгуулна. Түүнчлэн Нийслэлийн иргэдийн спортын наадам нь хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шаттайгаар найман төрлөөр зохион байгуулагдах аж. Тус наадмын анхан шатны тэмцээнүүд есдүгээр сарын 20-оос өмнө явагдаж дууссан бөгөөд аравдугаар сарын 5-20-ны хооронд урьдчилсан тоглолтууд явагдана. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн иргэдийн спортын viii наадмын cпорт явган аялалын тэмцээн боллоо

Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадмын Спорт явган аялалын тэмцээн 2019.09.20-ны баасан гарагт Улаанбаатар Үндэсний цэцэрлэг хүрээлэн Богд Хаан уулын зам Туулын гүүр - Баянзүрхийн товчоо - Баянзүрх хайрхан Хар усан тохой - Улаанбаатар чиглэлээр аялахдаа машинаар 40 км, уулын аялалын А, Б ангиллын 10 км замыг тууллаа. Спортын 8 төрлөөр 5 үе шаттай явагддаг энэхүү наадам нь Нийслэл хот үүсч байгуулагдсаны 380 жилийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулагдсанаараа онцлогтой. Нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 117 баг тамирчид /баг тус бүр 6 эрэгтэй, 6 эмэгтэй, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй/ спорт явган аялалын тэмцээнд оролцохын зэрэгцээ Газрын зураг дээр зай чиглэл тодорхойлох, Байгальд нуувч илрүүлэх, Холимог буухиа /техник тактик, хөгжилтэй буухиа хосолсон/ гэсэн 3 төрлийн тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин амжилттай өрсөлдсөнөөс: 1-р байрт Ц.Рэнчинхорлоо дасгалжуулагчтай, Д.Авирмэд ахлагчтай Баянзүрх дүүргийн 5-р хороо 2-р байрт Т.Дэмбэрэл дасгалжуулагчтай Б.Энхбаяр ахлагчтай Сонгино-хайрхан дүүргийн 3-р хороо 3-р байранд Ш.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай, С.Энхбаатар ахлагчтай Чингэлтэй дүүргийн 16-р хороо 4-р байранд О.Батсаруул дасгалжуулагчтай, Г.Батбаяр ахлагчтай Налайх дүүргийн 5-р хороо 5-р байранд А.Хоролсүрэн дасгалжуулагчтай, Ц.Цогт-Од ахлагчтай Сүхбаатар дүүргийн 18-р хороо 6-р байранд Ж.Оюунтуяа дасгалжуулагчтай, Б.Энхбаатар ахлагчтай Хан-Уул дүүргийн 7-р хороо 7-р байранд Д.Чагнаадорж дасгалжуулагчтай, Д.Алтангэрэл ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хороо 8-р байранд Г.Тэмүүлэн дасгалжуулагчтай, Г.Хүдэрчулуун ахлагчтай Багахангай дүүргийн 1-р хороо 9-р байранд С.Сарантуяа дасгалжуулагчтай, Г.Батжаргал ахлагчтай Багануур дүүргийн 3-р хороо тус тус шалгарлаагэж Нийслэлийн Спортын хорооноос мэдээллээ.

БНПУ-ын Плоцк хотноо олон улсын сагсны тэмцээн болж өнгөрөв

БНПУ-ын Плоцк хотноо 2019 оны 9 дүгээр сарын 12-17-ний өдрүүдэд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогт, туслах дасгалжуулагч Г.Цолмон нараар ахлуулсан Монгол Улсын залуучуудын эмэгтэй шигшээ баг БНПУ-ын Плоск хотын даргын урилгаар анх удаа багаараа амжилттай оролцлоо. Тус тэмцээнийг Хилийн чанад дахь манлайлагч, Монгол Улсын дасгалжуулагч, сагсан бөмбөгийн Мон-Пол клубын Ерөнхийлөгч, Плоск хотын хүндэт иргэн Д.Энхбаатарын санаачилгаар зохион байгуулж, Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайд Н.Батаа, ЭСЯ-ны хамт олон болон Польш дахь Монголчуудын холбоо дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Энэ үйл явдал нь Польш улс сагсан бөмбөгийн спортыг бодлогын түвшинд хөгжүүлж буйгаа энэ жилийн дэлхийн аваргад батлан харууж, 1967 оноос хойш сагсан бөмбөгийн дэлхийн аваргын шилдэг 8 багт багтсан баярт үйл явдалаар баталж буйтай давхцаж буй төдийгүй манай улсын баг тамирчид Польш улсын дээд Лига-д шилдэг 5-д багтаад буй Мон-Пол клубын эмэгтэй баг болон бусад чансаа өндөртэй багуудтай тоглож, туршлага хуримтлуулах, цаашлаад тивийн хэмжээнд өрсөлдөх үүд хаалга нээгдэж буйгаараа онцгой ач холбогдолтой юм. Польш Улсын Плоцк хотын даргын нэрэмжит олон улсын энэхүү тэмцээнд манай баг бүрэлдэхүүн 3-р байр эзэлж, тэмцээний Билэгдэлийн Гарааны Таван Тоглогч-ийн нэгээр ОУХМ Б.Өнөрзаяа тодорлоо. БНПУ-ын Плоцк хотын дарга Ноён Andrzej Nowakowski Монгол Улсын залуучуудын шигшээ багийг оройн зоогонд урьж хүндэтгэл үзүүлэхэд Элчин сайд Н.Батаа оролцож, шигшээ багтаа цаашдын ажил, амьдралд нь амжилт хүслээ. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

ЭЛСЭН МАНХНЫ БАЯР 3 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛОВ

Өмнөговь аймагт уул нурууд, ургамал амьтан, сүрлэг сайхан хайрхад, гоё ганган тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газрууд олонтаа билээ. Түүний нэг болох Монголын есөн гайхамшгийн нэг ХОНГОРЫН ГОЛ ЭЛСЭН УУЛ нь 10-195 метр өндөр баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэх ба байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул ус, зүлэг ширх нь тэгширсэн гайхамшигт газарт ЭЛСЭН МАНХНЫ БАЯР арга хэмжээг эдүгээ 3 дахь жилдээ зохион байгууллаа. Хатан Сэврэйчүүдийн санаачилсан уг баяр нь өнөөдөр Өмнөговь аймгийн хэмжээний төдийгүй өөр аймаг, сумдаас оролцдог болсон Өмнөговьчуудын түүхэн уламжлалт арга хэмжээ болон өргөжин хөгжсөн байна. Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил, Соёлыг дэмжих жилийн хүрээнд Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга түүний Тамгын газар, Сэврэй сумын Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо болон бусад байгууллага хамт олон, нийт ард иргэдийн идэвхи оролцоотойгоор ЭЛСЭН МАНХНЫ БАЯР-2019 цар хүрээ өргөн, тэмцээн уралдааны төрөл олон, өрсөлдөөнтэй сайхан болж өндөрлөлөө. Хонгорын голын менежментийн төлөвлөгөөг хэлэлцэхийн зэрэгцээ аймгийн аварга шалгаруулах элсний волейбол, элсний оргил булаалдах тэмцээн, говь марафон гүйлтийн тэмцээн, авто болон мото уралдаан, элсний сумо бөхийн барилдаан, элсэн урлалын баримал хийх тэмцээний шилдгүүдийг шалгаруулахын сацуу АЛТАН ЭЛС үдшийн шоуг хийж Өмнөговьчууд нэгэн дээвэр дор соёл урлаг, спортоороо өрсөлдсөн байна. Жилээс жилд Элсэн манхны баяр арга хэмжээг зорих гадаад дотоодын аялагч, жуулчид хөрш зэргэлдээ аймаг, сумдын зочид нэмэгдэж байна.

“Gateway International” компанийн нэрэмжит кросс гүйлтийн тэмцээн болно

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос Гэйтвэй интернашинал Эдюкейшн корпорейшн компанийн нэрэмжит бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээнийг энэ сарын 22-нд 11:00 цагаас зохион байгуулна. Тэмцээн Хүннү молл төвөөс 18 км зайтай, Төв аймаг явах зам дээр болох бөгөөд тамирчдыг Сүхбаатарын талбайгаас өглөө 08.45 цагт автобусаар авч явах юм. Тэмцээн өсвөр, насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар явагдана. Өсвөрийн тамирчид 1000, 2000, 3000, 5000 метрийн зайд өрсөлдөх бол насанд хүрэгчид 18-34, 35-54, 55-аас дээш гэсэн гурван насны ангилалд 5000 метрт хүч сорино. Тэмцээний үеэр төрөл бүрийн төлбөрт хөгжөөнт тоглоомууд, амттай сайхан хоол хүнсний үйлчилгээ явагдана. Оролцсон тамирчид энгэрийн номероор, үзэгчид тасалбараар сугалаанд оролцох эрхтэй. Сугалаанд: Компьютер, гар утас, таблет, спортын хэрэглэл, арьс арчилгааны бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа, шүдний эмнэлэгт үнэгүй үзүүлэх эрхийн бичиг гэх мэт олон хонжвор та бүхнийг хүлээж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.